Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Малчин хүн бол бизнесмэн юм”

2016-6-22
0
ЖИРГЭХ

Улсын ИХ Хурлын сонгуулийн 29-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Тэрбишийн Энхсайхантай уулзаж ярилцлаа. Өнөө жилийн сонгуульд намуудаас итгэл хүлээн, нийгэмд шинэ өнгө төрхөөр, итгэл хандлагаар хэд хэдэн цэгцтэй бүсгүй дэвшсэнийн нэг нь энэ эмэгтэй.


 

-Улсын Их хурлын сонгуульд Ардчилсан нам таныг Төв аймагт нэр дэвшүүллээ...

 

- Тийм ээ. Мэдээж, намын журмын нөхөд, хамтран зүтгэгчдэдээ талархаж байна. Гэхдээ, бүхний өмнө сонгогчдын эрх ашиг, түүнд би хэрхэн үйлчилж, төрийн эрх барих дээд байгууллагад итгэлийг нь даасан хүн байх вэ гэдэг нэгдүгээр асуудал юм. Алив хүнд итгэл хүлээлгэхэд хамгийн чухал нь тухайн хүний чадамж чадварт л агуулагддаг. Миний хувьд Японд санхүүч харин эх орондоо хуулийн боловсрол эзэмшсэн, эх нутгийнхаа төлөө өөрийн чаддаг зүйлээ төгөлдөр бүрнээр зориулъя гэж итгэж явдаг л монгол эмэгтэйчүүдийн нэг. Ингэхдээ юу чаддаг, сурсан мэдсэнээ, нэг үгээр хэлбэл хүн төрөлхтний хамгийн төгс эдийн засагт Япон яагаад тийм хүчирхэг гүрэн улс байна гэдгийн оньс түлхүүрээс суралцсанаа эх орондоо зориулъя гэж бодож явдаг хүн.

 

-Таны тухай сонсч байсан. Эдийн засгийн зүтгэлтэн, нийгэмд төдийлөн ил гарахгүй ч даацтайхан амжилт бүтээлтэй явдгийг удирддаг компаниар тань төсөөлөлтэй. Яг ямар сургуулийг дүүргэсэн юм бэ?

 

-Мейжигийн их сургуулийг санхүүч, эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн. МУИС-ийг бас эрх зүйчээр төгслөө, Японоос ирсэний дараа. Миний үндсэн мэргэжил санхүүч болохоор санхүү, эдийн засаг,үндэсний үйлдвэрлэл, бүтээмж бол миний мэдэх зүйл. Хувь хүн, ер нь ямар ч бүтээмжсанхүүгийн чадвар чадамж дээр л суурилдгийг бид бүгд мэднэ. 2000 оноос хувийн хувшилд бизнесийн эрлүүд хийж, эдүгээ шат дараатай ажилласны, алдаж онож, бүтээж бий болгож яваагийн үр “Фүжи холдинг”, “Фүжи констракшн” компани, санхүүгийн байгууллагаа үүсгэн байгуулалцаж, удирдаж явна. Үүгээрээ өөрийн гэсэн санхүүгийн чадамжтай болж, улсдаа татвараа төлж, ажлын байр бий болгоод цаг наргүй ажилласаар явна. Япон бол хүнийг чадах зүйлээ чадсан шиг чад гэдгийг л сахилга бат, оюун ухаанаар бэхжүүлдэг нийгэм. Би үүнд суралцсан. Ингэж эрмэлзэж мөрөөдөж явдаг.

 

-Яаманд ажиллаж, улс төрийн албан тушаалууд хашиж байсаныг, байгааг тань мэднэ. Энэ бол өөрийн тань өнөөдрийн энэхүү сонголтыг хийж УИХ-ын сонгуульд өрсөлдөх, хууль тогтоох, дээд шийдвэр гаргалцах түвшний эрмэлзлэлийг буй болгосон биз ээ...

 

-Тийм ээ, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яаманд мэргэжилтнээс эхлэн ажиллаж, сайдын зөвлөх, Ардчилсан хүчний холбооны Тамгын газрын дарга, гүйцэтгэх захирал гэх зэрэг ажил, албан тушаалуудыг хашиж ирлээ. Эдгээр ажлын дадлага туршлага, нийгэм, төрийн үйл ажиллагаа, төр иргэний ойлголцол, харилцан хамаарал, бодлого үйл ажиллагааны эрэлт хүсэлт гээд олон агуулгаар надад хөрөнгө оруулалт боллоо. Энгийнээр хэлэхэд, төр ард түмэнд хэрхэн үйлчилэх ёстой, тэд төрөөс юу хүсч байна, төрд тэднийг төлөөлөгчид хэрхэн ажиллаж, юугаар туслах ёстойг онцгойлон ойлгосон он жилүүд байлаа. Энэ чиглэлд ихээхэн өндөр зорилго зорилттой ажиллаж ирсэний учир таны хэлсэнчлэн энэхүү УИХ-д өрсөлдөх өнөөдрийн боломжийг надад олгож байгаа юм. Миний ажлын туршлага, бий болгосон баялаг бол ард иргэдэд санхүүгийн туслалцааг үзүүлэх, тэдэнд өөрт нь байгаа баялагийг эдийн засгийн жинхэнэ эргэлт болгоход тусалж чадахаараа энэ сонголтыг надад бий болгож байна. 

 

-Таны энэ үг их бодьтой, ялангуяа малчдын сонорт үнэхээр наалдацтай байхаар сонсогдож байна. Монгол мал тэр чигээрээ мөнгө баялаг атал өнөөдөр ямар байгааг бид харж байна. Сонины булангийн мэдээнд нэхий 500 төгрөгийн ханштай гээд байж байгаа нь эмгэнэл юм даа...

 

-Та үнэн хэллээ. Монголын мал, энэ таван эрдэнэ өөрөө ургадаг, төлждөг, нөхөгддөг ер бусын гайхамшигтай баялаг. Дээр нь биднийг тосож авсан, тэврээд үлдэх сайхан газар шороо минь. Гагцхүү үүнийг эдийн засгийн сонгодог эргэлтэд оруулах арга зам, шийдвэр, үйлдвэрлэл, технологи үгүй байна. Дээр нь эрхтэн дархтангуудад малчдаатариаланчдаа гэх сэтгэл, сэтгэлгээ үлэмж дутагдаж байгаа нь өнөөдрийн энэ байдлыг бий болгосон. Сэтгэл чухал. Малчид, тариаланчид бол эх орны амин эрдэнийг өсгөн үржүүлж,  эх нутгийг эзэнтэй, улс монголыг соёл, уламжлал, хэв төрхөөр нь авч явж байгаа үнэхээр хүндэтгэлт хүмүүс. Зундуйн Дорж гуайн хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн баян монгол баян гэдэг туйлын үнэн ч, өнөөдөр энэ байдал эсрэгээрээ байгаад л хамаг учир байна. Тэгвэл, үүнийг утгаар нь, малчин тариаланчдыг баян, малыг нь, буудай ногоог нь эдийн засгийн жинхэнэ эргэлтэд оруулж, түүгээрээ тансаг хангалуун амьдралыг бий болгон амьдрахад нь миний бие өөрийн чадахаар тусалж, арга зам, хөтөлбөр төслийг боловсруулж, санхүүгийн арга замыг тодорхойлж, улмаар хууль тогтоох дээд байгууллагад эрх ашгийг сахин сууя гэсэн итгэл сэтгэлийг эрмэлзэн ийнхүү Төв аймгийнхаа эгэл жирийн хүмүүсийн төлөө зүтгэхээр өрсөлдөхөөр шийдсэн. Дээр нь нэг зүйл тодотгоход, би ямар нэг сэтэр зүүх, ямаа ухнаараа дуудуулах гэж биш яг үнэхээр энэ сайхан хүмүүсийн аж амьдралыг сайхан болгох юмсан гэсэн тийм итгэл, мэдлэг байна. Сурталчилгааныхаа нээлтэн дээр ч хайртай эмээгийнхээ нэрийг барьж андгайлсан минь ийм учиртай.  

 

-Малчдад энгийн тодорхой жишээгээр ярьж өгөөч. Жишээлэхэд, таны хамгийн ойрт төлөвлөж байгаагаар ямар ямар дэвшилтэт шийдэл гарцууд байна вэ?

 

- Томоор нь, бүүр ерөнхийгээс нь нарийвчлан ярьвал маш их зүйл байна. Юуны өмнө ганцхан жишээгээр ярья. Монголчууд өнөөдөр тавь гаруй сая малтай атлаа сүүний хэрэглээнийхээ дөрөвний гурвыг импортын сүүгээр хангаж байна. Энэ хачин байгаа биз. Гэтэл манай улсын нийт малын хорь орчим сая нь эх мал байгааг, үхэр, хонь, ямааг бүгдийг адилтгаад хамгийн багаар өдөрт нэг эхээс нэг литр сүү саана гэж тооцоолвол өдөр бүр 20 сая литр сүү бэлтгэх бололцоотой. Бизнест нэг мөнгө ч мөнгө. Банк юм уу таньдаг хүн чинь таниас зээлсэн мөнгөө авахдаа нэг ч зоос дутаахгүй авч байгаа биз дээ. Өө яахав энэ Дорж жоохон ядруу юм үүнээс 100 төгрөг хасчихъя гэхгүй байгаа биз. Үүнтэй адилаар малчид маань ч гэсэн өөрт байгаа тэр ашиг орлого олж болох бүх боломж бололцоо, нүх сүв бүхнийг ашиглаж байж л орлого олж, мөнгөний гачаалаас гарч, сайхан амьдрах болно. Тэрнээс би та нар хонь саагаад мөнгө олно гэж хэлээгүй. /Инээв/ Ингэж гуйвуулаад байна лээ. Яахав уламжлалаа мартсан зарим хүний сул үг биз. Гэхдээ хонь холбож саадгийг мартсан дарга цэрэг нар цаана чинь байна. Хонь холбох гэснээс манай хонь 200 хүрэхгүй грамм сүү гардаг байтал гадны улс оронд ямаа шиг 3,4 литр сүү өгдөг сүүний чиглэлийн хонь байна. Махны чиглэлийн саффолк хонь монголд нутагшуулаад амжилттай явж байна. Тэр хонь монгол хонь шиг нуруу сүүлэндээ өөхөө хуримтлуулдаггүй. Махтайгаа холилдож хуримтлагддаг учраас харахад, идэхэд хүртэл өөхгүй гэмээр. Манай хүмүүс сүүлийн үед өөх тос хортой гээд үнэн худал нь мэдэгдэхгүй ярианаас болж өөхөө хаях нь ихсэж байна. Хайран малчдын хүч хөдөлмөр хаягдаж байна. Нөгөө талаас мөнгө хаягдаж байна. Ийм шилмэл, хүмүүсийн хэрэгцээг хангасан мах, сүү нийлүүлмээр байгаа юм. Уг нь хонины сүү бол бүх малын дотроос хамгийн тослогтой, хамгийн чанартай сүү байдаг. Тэгэхээр бид зөвхөн үхэр ямаа гэлтгүй таван төрөл дээрээ мах, сүүний гарц нэмэгдүүлэх чиглэлээр үүлдэр угсаа сайжруулах ажлуудыг хийх ёстой. Эрүүл мах, сүүтэй гэдгээ батлах нотлох ажлыг хийвэл гадаад зах зээл ч нээлттэй байна. Урд 2 тэрбум, хойно 350 сая хүн ам байна. Ургамлаас гаргаж авсан хуурай шүүс биш цэвэр малын сүүгээр монголоо төдийгүй урд хойд хөршөө хангах ч боломж байнаа л гээд байгаа юм. Дээр нь дотоодын сүүний үйлдвэрүүд гадны хулхи хуурай сүүгээр биш, цэвэр монгол шингэн сүүгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Мах ч мөн адил. Монголын томоохон ресторанууд австрали, японоос үнэтэй мах авч байна. Бас нэг сонин жишээ бол японд би нэг үхрийн ферм очиж үзсэн. Тэр фермээс японы хамгийн том ресторанууд,баячууд махаа авдаг. Нэг килограмм нь бараг 500 доллар. Итгэмээргүй байгаа биз. Гэтэл манайд нэг кг үхрийн цул мах 5000 төгрөг. Яг малчдын гар дээрээс бол бүр л хямд авч байгаа. Яагаад ийм их үнийн зөрүүтэй байна вэ? Учир нь тэр япон үхрийн махыг түүхийгээр нь иддэг. Тэгэхээр ариун цэврийн маш өндөр шаардлага хангасан байранд тэжээнэ. Махыг нь зөөлхөн байлгахын тулд исгэсэн буудайн үр буюу пиво уулгаж, тусгай хүн иллэг массаж хийж байдаг. Тэгээд мах нь аманд хайлчихмаар зөөлхөн болчихдог юм байна. Гэтэл нийт япончууд нь биднээс экологийн цэвэр бөгөөд амттай мах авъя гээд байдаг. Бид гаргаж чаддаггүй ээ. Аль 26 жилийн өмнөөс л ярилаа. Одоо ажил хэрэг болгох цаг. Үгүй бол ингэж худлаа ярьж малчдаа маллах хэрэггүй. За нэг иймэрхүү. Ер нь бол эрүүл эко бүтээгдэхүүний хэрэглээ аяндаа сайн үр дүнгүүд өгч, хэрэглээ нэмэгдэнэ, дархлаажина. Энэ маань бүгд л малчид, тариаланчдын орлого нэмэгдэнэ гэсэн үг. Малчид орлогоо ойр зуурын зүйлд биш үргэлжийн орлоготой, тав тухтай, ашиг тодорхой бизнесээ бэхжүүлэхэд зарцуулна. Зөвхөн сүүн дээр гэхэд ийм байна. Цаана мах, ноос ноолуур, хөөвөр, дэл сүүл, эвэр туруу, дайвар бүтээгдэхүүн, маш олон зүйл бий. Малаас хаях юм байдаггүй гэж монголчууд маань хэлдэг. Энэ үнэн. Гол нь энэ ажлыг эхлэхээс, эхлүүлэхээс, боломжийг олгохоос, сэтгэлгээг өөрчлөхөөс эхлэх хэрэгтэй байна.

 

-Үнэндээ бол малчид бол арга замыг нь олвол, тусалчихвал маш их баялагийг эзэмшиж буй улс л даа...

 

-Малчин хүн бол бизнесмэн л юм шүү дээ. Хөгжсөн орны жинхэнэ баячууд бол ерөөсөө малчид, фермерүүд, тариаланчид л байдаг. Улсаа тэжээдэг, тэр хэрээр хүндлэгдэн хайрлагдсан хүмүүс байдаг.Мөнгө хөрөнгөтэй. Гэтэл манайд эсрэгээрээ байна. Монголын нийт малчдын зээл авсан мөнгөн дүн 220 гаруй тэрбум төгрөг. Хүү нэн өндөр. Тэтгэвэр болон цалингийн зээлийн хүү 18 байхад түүнээс  арван хувиар илүү байж байгаад жаахан жаахан буурч л байна л даа. Малчны зээлийн хүүг жилийн 10 хувь буюу 0,8 болгож бууруулсан нь цөөхөн, нийт малчдын 0,1 хувьд л дэмжлэг болж очиж байгаа юм. “Сайн малчин” хөтөлбөрийн хүрээнд “”Малчин” данстай, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалаа төлсөн, малаа тарилга туулгад бүрэн хамруулдаг 15-хан мянган малчинд л очиж байгаа юм. Тэгэхээр малчид маань өөрсдөө хариуцлагажих замаар цаашдаа малчдын зээлийн хүүг бууруулах, орлого олох олон эх үүсвэрийг бодлогоор дэмжих ажлыг зөвхөн төр засаг биш орон нутаг, малчид маань санаачилж, бидэнтэй хамтарч шийдэх хэрэгтэй байна. Миний өмнө өгүүлсэн, тэрхүү улс орнууддаа шалгарсан фермерүүд, малчин, тариаланчид мөн энэ замыг туулж, хийж хэрэгжүүлж байж л жинхэнэ баялаг бүтээгчид болон тийн хүндлэгдсэн, шалгарсан бизнесмэнүүд болсон хэрэг. Тиймээс энэ бүхнийг малчиддаа тайлбарлан таниулж, сэдэлжүүлж, зөвлөгөө өгч, дэмжиж, хамтарч чадах нь миний ажил юм. Миний зорилго юм.  Идэх, өмсөх зүүхдээ зориулж биш эргээд олох ашгаа тооцоолж санхүүгийн зөв зээл авч, зөв ажиллаж, төгс төгөлдөр амьдрах боломж малчдад маань бий. Тэр боломжийг төр засаг тэр дундаа малчдын итгэлээр энэ УИХ-д сонгогдож ажиллаж байсан нөхдүүд бий болгох ёстой. Харамсалтай нь өдийг хүртэл өнөөх л бахь байдгаараа. Монголд малын тоо өсөөд байтал, малчдын орлого буураад байгаа нь энэ мэт олон арга замыг шийдвэрлэж чадахгүй байгаад л учир байгаа юм. Сайн малчин бол сайн бизнесмэн юм. Та бол хөдөөний мал дагасан хүн биш, хүмүүсийг хоол хүнс,хувцас хунараар хангаж байдаг хамгийн мундаг бизнесмен юм. Миний сонгогчдын ихэнх нь малчид. Тиймээс л би тэдэнд туслах ёстой. Чадна гэдэгтээ ч улам итгэж байна. 

 

-Таны унаган нутаг аль тоонот вэ. Гэр бүлээ танилцуулаач...

 

-Миний аавын, миний унаган нутаг бол Сэргэлэн сум, Авдарбаян. Ер нь монголчууд бол бүгдээрэээ, язгуураараа малчин, эх ариун тоонот нь малчны л өргөө шүү дээ. Үнээгээ сааж, өрмөө загсааж, аав нь адуундаа явж, ах нь унагаа ногтолж, айраг цагаагаа бултаараа бэлдсэн Монгол амьдрал минийх, биднийх. Манай гэр бүлийн хүн Д.Очгэрэл нийгмийн сайн сайхан, хэв журмыг сахиулахын төлөө ажилладаг хүн. Бид гурван хүүхэдтэй. Бага нь ой ч хүрээгүй. Одоо ч гэсэн хөхүүл. Гэхдээ би жирэмсэн байхдаа хамт олныхоо хүчээр 8 давхар байшин бариад ашиглалтанд оруулж байсан учраас сонгуулийн энэ зэргийн ажлын ачаалал бол гайгүй. Дээр нь анхны хүүхдээ /охиноо/ Японд оюутан байхдаа төрүүлж, үүрч дүүрч сурч, давхар ажиллаж байгаад сургуулиа төгссөн. Хамт ажилладаг, сурдаг япончууд их гайхдаг байсан. Яаж ингэж амжуулж, үүрч чадаж байна аа гээд. Ер нь бол хүн шальчигнахгүй зүтгээд тэмцээд явахад, амьдрал заавал шагнадаг гэдэгт итгэдэг. Манай гэр бүлийн хамгийн агуу том гишүүн бол зуун насалж, зургаадай таяг тулсан эмээ минь юм. Тэр хүний хишиг буянаар л бид энэ зэрэгтэй сайхан амьдарч, би эмээгийнхээ төрсөн, өөрийнхөө өссөн нутагт нэр дэвшээд байна даа. Ийм сайхан нутгийн, ийм сайхан хүмүүс сайхан амьдрах эрхтэй гэж би цаг үргэлж боддог. 

 

Танд амжилт хүсье.

 

Эх сурвалж:

Монгол улсын их хурлын 29-р тойрогт

Ардчилсан намаас нэр дэвшигч

Т.Энхсайханы сонгуулийн штаб

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (203.91.115.42)
    АНчин хүн бол АНуусны гамбууш юм
    2016 оны 06 сарын 23 | Хариулах
  • Зочин (2.132.177.155)
    битгии худлаа шаагаад баигаараи бизнесмен ене тер геед малчин бол зугеер л мал аж ахуин уилдверлегч
    2016 оны 06 сарын 22 | Хариулах
    • Зочин
      Тийм шүү , малчин хүн бизнес эрхэлдэг хүн биш, маа бол монгол хүний ахуй, өсгөөд үржүүлээд эх орноо баяжуулаад , дараа нь буянаа эдэлдэг малчин хүн бол жинхэнэ эх оронч бидний үүслийг тээгч хүмүүс , бид малчидаараа бахархдаг
      2016 оны 06 сарын 22
  • Зочин (202.9.40.92)
    muu erchuudiig bodvol busguichuud ch mundag shu. erdenechimeg uyanga 2 shig bol hereggui. ichdeggui teneguud
    2016 оны 06 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.9.40.92)
    AN ene songuulid luivraa l hereglehgui bol ard bid itgel uzuulehgui. gehdee emegteichuud iheer garch ireesei
    2016 оны 06 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.179.31.77)
    Зөв. Маныыхан наадахыг чинь ярьж явна лээ
    2016 оны 06 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
    1 цаг 58 мин
  • Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
    2 цаг 22 мин
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
    2 цаг 25 мин
  • Г.Цэдэвдорж агсны нэрэмжит хүүхдийн яруу найргийн “Мөнгөн морь” наадам болно
    2 цаг 37 мин
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
    2 цаг 44 мин
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
    4 цаг 51 мин
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    5 цаг 6 мин
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    8 цаг 7 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    8 цаг 30 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    8 цаг 47 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    8 цаг 50 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    9 цаг 5 мин
  • Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
    9 цаг 13 мин
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    9 цаг 25 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    9 цаг 54 мин
  • Баруун аймгуудаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна
    10 цаг 6 мин
  • Үйл явдал: Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    10 цаг 14 мин
  • "Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    10 цаг 25 мин
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    Өчигдөр 17 цаг 39 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    Өчигдөр 17 цаг 30 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК