Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Наминчимэд: Надад улстөрд орох 8 шалтгаан байна

2016-6-25
0
ЖИРГЭХ

Говь-Алтай аймгийн 11-р тойрогт нэр дэвшигч Баасангийн Наминчимэд улстөрд орж буй шалтгаанаа ийнхүү тайлбарлажээ.


Баасангийн НАМИНЧИМЭД МИНИЙ УЛС ТӨРД ОРЖ БУЙН 8 ШАЛТГААН

 

 

Өнөөдөр бид Монголоо нэхэл хатуутай нэхэх цаг болсон. Ийн нэхэх хэд хэдэн учир шалтгаан байна.


1. Бид Монгол өв соёлоо, зан уламжлалаа нэхэх цаг болжээ. Мөнгө хөрөнгөнөөс өөр үзэл санаа, итгэл үнэмшил, үнэт зүйлгүй болсон манай үндэстний нүцгэрч үлдсэн оюун санаан дээр харийн элдэв бусын шашин соёлын хог ирж шавлаа. Монголоо сайн мэдэхгүй атлаа харийг шүтэн бишэрдэг болж байна. Харахад зүс царай нь монгол боловч дотоод мөн чанараараа монгол биш болж байна. Мөн чанараа алдвал бид үндэстэн биш болно. Өнөөдөр бид мөн чанараа нэхэх цаг болсон.



2. Монгол төрөө нэхэх цаг болсон. Үндэстнийхээ эрх ашгийг эрхэмлэдэг биш, харин харийн дохио зангаагаар хөдөлдөг, цөөнх санхүү-улс төрийн бүлэглэлийн эрх ашгийг хамгаалдаг төртэй болсон. Бид харьжсан төрийг зайлуулж, монгол төрөө нэхэх цаг болжээ.



3. Бид хөгжил дэвшлээ нэхэх цаг болсон. 26 жил боллоо. Хүний бүхэл бүтэн нэг үе өнгөрлөө. Бид хүссэн, зорьсноороо хөгжиж чадсангүй. 20-хон жилийн дотор улс хэрхэн хөгждөгийг бид Солонгос, Сингапур зэрэг улсын жишээнээс харж байгаа. 26 жилийн өмнө бидэнтэй нэг гараанаас эхэлсэн Казахстан хэрхэн өөрчлөгдсөнийг бид мэднэ. Астанад очсон хүн Улаанбаатартайгаа харьцуулж хараад бид чинь яачихаа вэ хэмээн өөрсөддөө гомдож гол горойхоор байгаа.



4. Бид бүтээлч чадвараа нэхэх цаг болсон. Өнөөдөр Монголчууд бид баялаг бүтээгч биш хэрэглэгчид болж хувирсан. Хэрэглэгч ард түмэн хөгжиж дэвшдэггүй. Бид 1 кг зэсээ 4 доллараар зардаг бол Герман улс 1 кг зэсийг микро систем, чипс болгоод 40 000 доллараар зарж байна. Бидний орлогынхоо 71 хувийг баялгаа ухаж гарган зараад олдог бол Герман улс орлогынхоо 70 хувийг оюуны патентаасаа бүрдүүлж байна. Бид бүтээлч чадвараа нэхэх цаг болсон.



5. Бид тусгаар тогтнолоо нэхэх цаг болсон. Хил хязгаартай төдийгөөр ТТ баталгааждаггүй. Хамгийн түрүүнд бидний Эдийн засгийн Тусгаат тогтнол баталгаагүй байна. Өргөн хэрэглээний бараагаараа Хятадаас 86 хувь хараат, бензин шатахуунаараа Оросоос 98 хувь хараат. Хуучин Соц үед Москвад найтаахад Монголд ханиад хүрдэг байсан бол өнөөдөр Москва, Бээжинд найтаахад Монголд цусан хатгаа авах хэмжээнд хүртлээ бидний эдийн засгийн тусгаар тогтнол эмзэг болчихсон.



6. Бид бүтэн цул улс үндэстнээ нэхэх цаг болсон. Нийгмийн ялгарал туйлдаа хүрлээ. Хүн амын маань 21.6 хувь нь үгээгүй ядуурсан, 42 хувь нь ядуурлын ирмэг дээр айдас хүйдэстэй дэнжигнэж байхад 3-хан хувь нь дэлхийн баячуудын эгнээнд шилжсэн. Дээдэс нь доодсоо "Залхуу арчаагүй, тэнэгтээ ядуурсан" гэж нохойноос дор үздэг, доодос нь дээдсээ "Бидний хүнд амьдралын шалтгаан эдэнд бий" гэж жигшдэг болсон. Нэгнээ хүлээн зөвшөөрч чадахгүй зөрчилт ангит нийгэм бий болсон. Бид бүтэн цул үндэстнээ нэхэх цаг болсон.



7. Бид эв нэгдлээ нэхэх цаг болсон. Эрх баригч улс төр-санхүүгийн бүлэглэлүүд маань ард түмнээ турхиран улс төржүүлж, жалгандаа багтахгүй болтол нь талцуулж, хувааж байна. Эв нэгдэлгүй болохоороо бид бусдын тугын дор бөхийдөг. Өнөөдөр бид өөр хоорондоо талцаж хэмлэлдсээр хөгжлийн хамаг нөөц чадамжаа шавхлаа. Тэгээд зогсохгүй өр зээлд гавлуулан гинжлүүлж, тэр гинжнийхээ нэг үзүүрийг улс дамнасан санхүүгийн бүлэглэлүүдийн гарт атгуулчихсан сууж байна.
Бид эв нэгдлээ нэхэх цаг болсон.



8. Бид эрүүл саруул ухаанаа нэхэх цаг болсон. Бид зөв шударга нэгнээ, үнэн зөвийг ярьж буй, хэрэгтэй хууль, төсөл, хөтөлбөр, санал санаачилга дэвшүүлж буй нэгнээ хэний ямар намынх байхаас үл хамааран тал талаасаа түрхрэн дэмжих эрүүл саруул ухаанаа алдаж, зөвхөн өөрийн намынх нь, бүлэглэлийнх нь биш бол ямар ч сайхан санаачилгыг татан нурааж, ямар ч зөв хүний нүүр өөд адгийн муухай угаадас цацдаг болсон. Бид үндэснийхээ эрх ашгийн дээр нам бүлэглэлийнхээ эрх ашгийг залдаг тийм солиотой зарчимтай болсон.

 

Бид эрүүл ухаанаа нэхэх цаг болсон.


Чухам ийм олон нэхэх зүйл байгаа учраас л би улс төрд орж байна. Хойш ухардаг, хувиа боддог цаг байхгүй болсон. Яагаад гэвэл бид дахиад ийм бодлогогүй төр, дампуурсан улс төр, зарчимгүй явдалтайгаар хэдэн жил болбол засаж залруулахад нэн хүнд байдалд гулсаж мэдэхээр байна.


Би 3 хүүхэдтэй. Хожмын өдөр үр хүүхэд маань надаас "Таны, та нарын үед улс орон маань элгээрээ хэвтсэн юм билээ шүү дээ. Та нар яагаад хий хоосон үглэж шүүмжлэхээс өөр юу ч хийгээгүй юм бэ? Яагаад үр хүүхэд бидэндээ ийм хүнд хэцүү амьдрал, хөгжил дэвшилгүй улс орныг өвлүүлсэн юм бэ?" гэж асуух вий гэдгээс эмзэглэж байна.


Тиймээс л би УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа болно. Ачаа үүрэх ёстой бол үүрэх цаг нь ирсэн. Би одоо 48 настай. хар бор хатуу хүнд амьдрал ч туулсан, улс төрийн ч ажил хийлээ. Төрийн албанд удирдах ажлыг чамгүй хугацаанд хашиж туршлага хураав. Дэлхийг бөөрөөр нь хэдэнтээ тойров.


Өнөөдөр хэрвээ би, бид зүтгэхгүй бол бидний өмнөөс хэн зүтгэх бол хэмээн хүлээж суудаг цаг биш. Энэ харанхуйг хэн нэг нь гэрэлтүүлчихдэг болоосой хэмээн гасалж сууж цаг биш.


Зүтгэх ёстой цаг нь ирсэн бол зүтгэе. Зүтгэх зүтгэхдээ бүр хүнд араандаа хийгээд зүтгэх цаг болжээ гэж би бодож итгэж байна. Чухам иймээс л би УИХ-д нэр дэвшиж байгаа болно.


Эх сурвалж: Говь-Алтай аймгийн 11-р тойрогт нэр дэвшигч Б.Наминчимэд

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
    2 цаг 2 мин
  • Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
    2 цаг 25 мин
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
    2 цаг 28 мин
  • Г.Цэдэвдорж агсны нэрэмжит хүүхдийн яруу найргийн “Мөнгөн морь” наадам болно
    2 цаг 40 мин
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
    2 цаг 47 мин
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
    4 цаг 54 мин
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    5 цаг 9 мин
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    8 цаг 11 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    8 цаг 33 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    8 цаг 50 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    8 цаг 53 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    9 цаг 8 мин
  • Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
    9 цаг 17 мин
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    9 цаг 28 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    9 цаг 57 мин
  • Баруун аймгуудаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна
    10 цаг 9 мин
  • Үйл явдал: Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    10 цаг 17 мин
  • "Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    10 цаг 28 мин
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    Өчигдөр 17 цаг 39 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    Өчигдөр 17 цаг 30 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК