зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.10.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Чулуудай: Гэр хорооллын дахин төлөвлөлт, сайн хашаа төслийг зогсоох гэж тэд улайрч байна

2016-6-27
0
ЖИРГЭХ

Б.Чулуудай. 36 настай. Гадаадад суралцаж ирээд бизнес эрхэлсэн. “Шатсан”. Байдаг л зүйл. Хэрвээ тэр Э.Бат-Үүлийн хүү бишсэн бол түүний асуудал хэнд ч сонин биш. Мөн Б.Чулуудай аль ч шатны сонгуульд нэр дэвшээгүй. Гэхдээ сонгуулийн гол сэдэв болоод байгаа билээ. Тиймээс сонгуулийн “сенсаац” болсон түүнтэй ярилцсанаа хүргэе.


 

-Тантай уулзсаных энэ бүх асуудлыг эхнээс нь яриулмаар байна. Анх яагаад гэр хорооллын дахин төлөвлөлтөд оролцохоор болсон. Тэр үед та ямар ажил эрхэлдэг байсан гээд. Хүмүүс ерөнхий ойлголттой л болохоос нарийн юмыг нь мэддэггүй шүү дээ.

 

-Намайг “Сонор” гэдэг дуу бичлэгийн студи ажиллуулдаг байсныг хүмүүс мэднэ. Үүний дараа Сингапурт очиж суралцсан.

 

-Хэдэн онд, Сингапурт ямар чиглэлээр сурсан бэ?

 

-2008-2009 оны үед. Хөрөнгө оруулалтын чиглэлээр сурсан. Буцаж ирээд Монгол Улсад гаднын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр ажиллаж эхэлсэн. Олон ч гаднын  компани, иргэнтэй холбоо тогтоосон. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр судалгаа хийсэн. Уул уурхай, хайгуулын төсөлтэй компанид гаднын хөрөнгө оруулагчийг зуучлах зэргээр ажилласан.

 

-Гэр хорооллын дахин төлөвлөлттэй яаж холбогдов?

 

-Бид тэр үед барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байсан. Тиймээс багагүй туршлага хуримтлуулсан. Тэгээд “Зун Шин”, “Сайрам Булган” гэдэг хоёр компанитай нийлж консерциум болж гэр хорооллын дахин төлөвлөлтийн шалгаруулалтад оролцсон.

 

Шалгаруулалт, гэрээ хийх гээд бүх процесс иргэдийн нүдэнд ил явагдсан. Үнэнийг хэлэхэд тэр үед гэр хорооллын дахин төлөвлөлтийг дэмжих компани одоогийнх шиг олон байгаагүй. Яагаад гэвэл тэд гэр хорооллынхонтой учраа ололцохоос айж байсан. Харин би аавынхаа хийж байгаа бүтээн байгуулалтыг дэмжье гэсэн чин сэтгэлээр оролцсон. Тэр үед “Грандлайн” компани тухайн айлуудтай 0.07 га газрыг 120 ам.метр талбайтай байраар солино. Дээр нь байгаа үл хөдлөх хөрөнгийг үнэлж мөнгөн дүнд тохируулан талбай нэмж өгнө. Худалдааны төвд таван ам.метр талбайг айл бүрт үнэгүй өгнө гэсэн гэрээ хийсэн. Ажилгүйдэл их байсан учраас тухайн хорооны иргэдийг барилгадаа ажиллуулаач гэсэн хүсэлт ирсэн. Бид ч хамтарч ажиллахад бэлэн байсан. Иргэд ч маш сайхан хүлээн авч гэрээгээ богино хугацаанд хийж чадсан.

 

-Барилга барих байршил нь яг хаана юм бэ?

 

-Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, "Жанжин" клуб орчмын 15.4 га газарт 228 айл байсан. Үүнээс эхний ээлжид 18 айлын газрыг чөлөөлж орон сууц барихаар төлөвлөсөн. Гэтэл тэндээс хорт бодис илэрч давагдашгүй хүчин зүйл гарч ирсэн. Тиймээс дахин 22 айлыг нүүлгэж барилгын сууриа эхлүүлсэн.  Мөн “Зун Шин”, “Сайрам Булган” хоёр компани маань хамтарч ажиллах боломжгүй гээд төслөөс гарсан.

 

-Яагаад гарсан юм бол?

 

-Ний нуугүй хэлэхэд улс төрөөс болсон байх. Тэд бизнесийн байгууллага учраас улс төртэй хутгалдмааргүй байна гэсэн. “Чамтай ажиллахад маш их дарамт ирж байна. Энэ нь улс төрийн шинжтэй байна” гэдгийг тэр үед надад хэлж байсан. Бид ажлаа хурдан шуурхай, чанартай хийхийг урьтал болгож дангаараа төслөө үргэлжлүүлсэн. Үнэндээ ийм хүчтэй улстөржүүлнэ  гэж би ч төсөөлөөгүй.

 

-Таныг тэр үед таван тэрбум төгрөг өөрийнхөө компанид шилжүүлж авсан гээд байгаа.

 

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журамд дэд бүтэц татах гээд бүх зүйлийг өөрсдөө хийнэ гэсэн заалт бий. Гэвч манай компани гадна талын шугам сүлжээг хийх эрхгүй учраас өөр компаниар гүйцэтгүүлэхээр тусгай зөвшөөрөлтэй компани шалгаруулж гэрээ хийсэн. Тэдний гүйцэтгэсэн ажлын хөлсийг гэрээний дагуу  гүйцэтгэгч компанид шилжүүлсэн. Бид захиалагчийн дагуу хяналтаа тавьсан. Дээр нь нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар гээд мэргэжлийн байгууллагууд нь хянаж явсан. Тэр яригдаад байгаа хөрөнгө хаашаа ч алга болоогүй. Одоо "Жанжин" клуб орчимд дэд бүтэц болоод үлдчихсэн мөнгө байхгүй юу. Анхнаасаа манай компанийн данс ил байсан. Надад нууж хаах зүйл огт байхгүй.

 

-Туркийн компанитай яаж холбогдсон бэ?

 

-Бизнест эрсдлээ тооцох ёстой. Тиймээс гадаад, дотоодын олон компанитай ярьсан. Энэ дундаас “216 Япи үрэти” гэдэг компанитай ажиллахаар тохирсон юм. Тэд хөрөнгө оруулахад бэлэн байгаагаа илэрхийлж Монгол Улсын Компанийн тухай хуулийн дагуу гэрээ хэлэлцээр байгуулж би компанийнхаа 50 хувийн хувьцаагаа тэдэнд шилжүүлсэн. Ажлаа эхлээд л Туркийн компани гэрээгээ зөрчиж эхэлсэн.

 

-Яаж зөрчсөн гэж?

 

-Гэрээнд хоёр тал бэлэн мөнгөөр хөрөнгө оруулалт хийнэ гэж цагаан дээр хараар бичсэн байгаа. Гэтэл тэд чанартай чанаргүй, ямар үнэтэйг нь ч мэдэхгүй бараа шахах гэж оролдож эхэлсэн. Түүнийг нь хөрөнгө оруулалт гэхэд хэцүү шүү дээ. Тиймээс гэрээний заалтыг зөрчиж байна гэдэг шаардлагаа би тавьсан.

 

-Барилгын материал өгсөн юм биш үү?

 

-Тэд барилга барихад ашигладаг хэв, хашмалыг өндөр үнээр шахах гэж оролдсон. Тэрийгээ 1.3 сая ам.долларын хөрөнгө оруулалт гэж зүтгэсэн. Тэгээд үүнийг хүлээн зөвшөөр, үгүй бол бид байршуулах ёстой мөнгө хөрөнгөө байршуулахгүй гэсэн. 

 

Э.Бат-Үүлийн хүү болохоор л асуудлыг дэвэргээд байгаа


 

-Арбитрын шийдвэр таны талд гарсан уу?

 

-Тийм. Шүүхийн шийдвэрээр гэрээг цуцалж, туркуудад миний хувийг буцаан олгох шийдвэр гарсан. Тэдний бодитоор оруулсан хөрөнгийг "Грайндлайн" компаниар төлүүлэхээр болсон.  Гэтэл туркууд дахин гомдол гаргаж, тал мөнгөө нэмж нэхэмжилсэн. Түүнийг нь Арбитрийн шүүх хүлээгээд авчихсан өнөөдрийг хүртэл шийдээгүй байна.

 

-Гэтэл таныг Бат-Үүлийн хүү болохоор хууль үйлчлэхгүй байгаа гэж яриад байгаа шүү дээ.

 

-Шүүхийн процесс л үргэлжилж байгаа. Ер нь намайг ашиглан аав руу маань дайрсан гүжир гүтгэлэг хэрээс хэтэрлээ.

 

-Туркуудыг хулхидсан, хохироосон гээд байгаа нь хэв хашмалын 1.3 сая долларыг хэлээд байгаа юм уу?

 

-Тийм. Бидэнд шахах гэж оролдсон хуучин муу барилгын хэв хашмалыг л хэлээд байгаа юм. Гэхдээ би түүнээс нь ганц ширхэг эрэг боолт ч аваагүй гэдгээ дээр хэлсэн.

 

-Одоо тэр газарт барилга барьсан уу?

 

-Хоёр суурь цутгасан. Дэд бүтцийн шугамыг татаж, оффисын барилга барьж дууссан. Гэхдээ хэл ам дийлдэхээ больсон болохоор төслөөс би гарах нь зөв юм байна гэж үзсэн. Тэгээд “Бэрэн” группт эрхээ шилжүүлээд төслөөс гарсан.

 

-Хэл ам гэснээс Г.Ганбаяр гэгч тантай холбоотой мэдээлэл цацаж эхэллээ. Тэр хүнтэй та ямар холбоотой юм бэ?

 

-Туркуудтэй намайг анх танилцуулсан хүн бол Гөлгөөгийн Ганбаяр. Орчуулагч хийж Турк руу дагуулж явж туркууд орж ирсэн нь үнэн.  Тухайн үед хамтарч ажиллаад болж бүтээд л байх шиг санагдсан. Гэтэл луйвар хийгээд байсан байна лээ. Ганбаяр 2008-2012 онд нийслэлийн ИХТ-д МАН-аас сонгогдож байсан МАН-ын хүн.

 

-Та түүнийг 45 хоног шоронд хориулсан юм биш үү?

 

-Ганбаяр эхнэртэйгээ нийлж манай компанийн гэр хорооллын дахин төлөвлөлтөөр барих орон сууцанд оруулна гээд иргэдээс онц их хэмжээний мөнгө залилж авсан байсан. Мөнгөө залилуулсан иргэд Чингэлтэй дүүргийн цагдаад Ганбаярын талаар гомдол гаргасан юм билээ. Иргэдийн гомдлын дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагаас намайг дуудаж байцаалт авсан. Миний нэр төрд халдсан гэдэг үндэслэлээр би давхар гомдол гаргасан юм. Тэгээд залилангийн хэрэгт 45 хоног суусан юм шиг байна лээ. Надруу эхнэр нь утсаар залгаж гуйсан. “Нөхрөө шоронд суулгамааргүй байна. Туслаач. Би жирэмсэн, миний бие муу байна. Гомдлоо татаач” гэж гуйсан. Настай ээж нь ч уйлаад гуйсан. Би тэднийг өрөвдөж, хүсэлтийг нь хүлээн авч гомдлоо  татсан. Түүнээс хойш Ганбаяртай уулзаагүй. Гэтэл Ганбаяр өөрийгөө хэлмэгдсэн мэтээр намайг гүтгэж МАН-ын захиалгаар миний эсрэг ажиллаж эхэлсэн. Өрөвдөхөөр өр өшиглөнө гэдэг л энэ байх. Хүний санаанд оромгүй юм хийдэг “бууны нохой” байжээ.   

 

-Миний хувьд энэ нь хувь хүмүүсийн дунд, бизнест гардаг л харилцаа юм шиг санагдлаа. Та Бат-Үүлийн хүү болохоор л асуудлыг дэвэргээд байдаг  юм биш үү?

 

-Ерөөсөө л Бат-Үүл гэдэг хүний нэр хүндийг гутаах зорилготой. Зөвхөн үүний төлөө өөрөөр хэлбэл улс төрийн зорилгоор  миний хийж байгаа бүх үйлдлийг гуйвуулан гүтгэж байна. Миний хувьд маш их гомдолтой байгаа. 

 

-Та хэдэн настай юм бэ?

 

-Би 36 настай, гурван хүүхдийн эцэг хүн.  Уг нь миний аж амьдрал тусдаа шүү дээ.

 

-Гэхдээ та Э.Бат-Үүлийн сул тал нь болчихоод байна?

 

-Тийм. Намайг нийгэмд луйварчин, залилан хийсэн гэж ойлгуулах гэж хичээж байна. Уг нь надад байгаа баримтаар бол бүх зүйл тодорхой.

 

-Та энэ бүхнээс болж эдийн засгийн хувьд хохирол амссан уу. Бизнест цаг хугацаа, хурд чухал шүү дээ.

 

-Маш их хохирсон. Банкны хүү, торгууль, газраа чөлөөлсөн айлын түрээсийг төлөх гэж байр орон сууц, ах дүү нарынхаа байрыг хүртэл барьцаанд тавьсан. Айлуудаа нүүлгэх, газар чөлөөлөх гээд тэр газарт 3.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийчихсэн байсан. Одоо ч миний өр барагдаагүй байгаа.

 

Надаас өөр аавын тухай муугаар ярих юм олдохгүй


 

-Одоо таныг гэр хорооллын дахин төлөвлөлт нэрээр авсан мөнгөө оффшортоо хийчихсэн гэж ярьж байгаа.

 

-Монголд хөрөнгө оруулагч татахын тулд гаднын олон компанитай ажиллаж байсан. Үнэн гэхдээ би хууль зөрчөөгүй. Оффшор данс нээгээгүй гэдгээ албан ёсоор хэлье. Үүнийгээ ч би удаа дараа нотлох баримтаар харуулж байгаа. Миний талаар худал гүжир гүтгэлэг хийж байгаа МАН-ын гар хол болсон “Монгол” HD  телевиз болон бусад нөхдийг хуулийн байгууллагаар шалгуулна. 

 

-Одоо та яая гэж бодож байна.

 

-Арбитрынхаа асуудлыг шийднэ. 

 

-Газраа чөлөөлсөн айлууд яасан бэ?

 

-Газраа чөлөөлсөн нийт 40 айл байгаа. Тэдний 18 нь “Бэрэн”-гийн барьсан "Хангай" хотхонд 150 хүртэл м.кв  25 байр авсан гэсэн. Энэ бол бодит хөрөнгө шүү дээ. Үлдсэн айлуудын түрээсийн төлбөрийг төлөөд заримтай нь байранд оруулах талаар хэлэлцэж байгаа юм билээ.

 

“Бэрэн” групп нь Монголдоо барилгын чиглэлээр тэргүүлэх хэмжээнд хүрсэн том бүтээн байгуулалтыг хийж чадсан. Тэр дундаа гэр хороололд барилга барьж байгаа хамгийн том компани учраас “Түмэн амгалан” хорооллын төслийг тэдэнд итгэж хүлээлгэж өгсөн. Удахгүй “Түмэн амгалан” хороолол босох байх. Үүнд  л би найдаж хүлээж байна.

 

-Хэрвээ Э.Бат-Үүл сонгуульд ялагдчихвал, хотын дарга байхаа больчихвол таны асуудал хэнд ч сонирхолтой биш болох юм байна. Тийм үү?

 

-Яг үнэндээ бол тийм.  Аж ахуйн нэгж, компанийн хоорондын маргаан шүү дээ. Аавыг маань унагахын тулд л намайг ашиглаж байгаа юм. Би аавынхаа хийж байгаа үйл хэргийг агуу гэж хэлнэ. Гүйцэтгэж байгаа төслийн удирдах хорооны менежер Д.Баттулга гэдэг хүнийг супер менежер юм байна гэдгийг өнгөрсөн хугацаанд харлаа. Гэр хорооллыг дахин төлөвлөх гэдэг амар ажил биш. Өнөөдрийн байдлаар 4000 гаруй айл орон сууцанд орсон гэж сонссон. Удахгүй 40 мянга болно гэдэгт би эргэлзэхгүй байгаа. Ийм олон айлыг үл хөдлөх хөрөнгөтэй болгож чадлаа шүү дээ. Аав маань ялагдвал гэр хорооллынхон дахиад л хаягдана. Тэднийг хэн ч тоодоггүй л байсан шүү дээ.

 

Гэр хорооллыг орон сууцжуулах амар байгаагүй. Цаашдаа ч амархан байхгүй байх. Гэхдээ дахин төлөвлөлтийн төлөө ханцуй шамлан зүтгэж байгаа нийслэлийн  удирдлагууд болон АН-аас нэр дэвшиж байгаа бүх иргэдийн төлөөлөгч нарыг дэмжээрэй. Тэгж байж энэ ажил цааш улам өрнөх болно. “Сайн хашаа” хөтөлбөрийн үр дүнд гэр хорооллын газар улам үнэд орно. Таны хөрөнгө үнэтэй болсноор  амьдралын баталгаа тань улам нэмэгдэнэ гэдгийг ойлгоорой.

 

-Та аавдаа дарамт болж байгаа юу?

 

-Маш том дарамт болж байгаа. Би байгаагүй бол аавын тухай муугаар ярих юм даанч байхгүй. Тийм болохоор л надруу дайраад байгаа юм. Тэд гэр хорооллын дахин төлөвлөлт, "Сайн хашаа" хөтөлбөрийг зогсоох гэж, газрынхаа мафийг үргэлжлүүлэхийн тулд л аав руу минь дайрч түүндээ намайг ашиглаж байгаа юм шүү дээ.

 

-Нэр хүндээ сэргээхийн тулд хууль хяналтын байгууллагад хандах уу?

 

-Шүүхэд өгөхийг  өгөөд, цагдаад өгөхийг нь өгөөд л явж байна. Тэд гүтгэн гүжирдэж байгааг нь нотлох бүх баримт надад байгаа. Гэхдээ энэ бүхэн цаг хугацаатай учраас сонгуулийн наана батлах боломж алга даа.

 

М.Алтанцэцэг

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТӨРИЙН ДЭЭГҮҮР ГҮЙСЭН “ХАР МУУР”
Жоомоо алах гээд байшингаа шатаав!
BBC: 80 жилийн өмнөх цөмийн дэлбэрэлтийн УЛ МӨР хүн төрөлхтөнд ямар тустай вэ?
"The Beatles"-ийн ард байсан хүн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (40)

  • irgen (103.206.195.163)
    chuluudaid gol ni bish, batuuliig muulah gol hozor ni bolj, odoo yay gehev, bidnii amidarch bga niigemiin baij bga tsarai iim hoino. gehdee Erdene baavain ur sadad hun chanar, tuushtai chanar bga bailgii dee
    2016 оны 06 сарын 28 | Хариулах
  • Зочин (119.40.98.162)
    MANiinhan onoodor margaash songuuliinhaa toirog hesegtee l deed zergiin hyanalt tavimaar yum AN ene yer l jinhene luivar bulhai deermee hiine sh de heseg horooniihoo hajuud oorsdoo oir baij ajillasan ni deer tuunees nam deeree demii tsuglaj wisky arhi erguulj baih araar chin nam tavina shuu omnohoosoo ers sonor seremjtei ajillah yostoi shu
    2016 оны 06 сарын 28 | Хариулах
  • Зочин (119.40.98.162)
    MANiinhan onoodor margaash songuuliinhaa toirog hesegtee l deed zergiin hyanalt tavimaar yum AN ene yer l jinhene luivar bulhai deermee hiine sh de heseg horooniihoo hajuud oorsdoo oir baij ajillasan ni deer tuunees nam deeree demii tsuglaj wisky arhi erguulj baih araar chin nam tavina shuu omnohoosoo ers sonor seremjtei ajillah yostoi shuu
    2016 оны 06 сарын 28 | Хариулах
  • Зочин (182.160.35.185)
    Ард түмний амьдралыг самарсан Ардчилсан луйварчин намыг татан буулгая. батүүлтэнгүүдийг шалгаж хариуцлага тооцьё. МАН-ы үхээнц дорой дарга нарыг зайлуулья
    2016 оны 06 сарын 28 | Хариулах
  • Зочин (182.160.32.75)
    МАН МАХН-ыг дэмжиж шүүх цагдаагаар айлган сүрдүүлэгч АН-ыг төрөөс зайлуулж ард түмний шүүхэд шилжүүлж буруу аргаар хэрхэн хөрөнгөжиж идэж уусныг нь шүүн хариуцлага тооцох ёстой
    2016 оны 06 сарын 28 | Хариулах
  • Зочин (182.160.32.75)
    МАН МАХН-ыг дэмжиж шүүх цагдаагаар айлган сүрдүүлэгч АН-ыг төрөөс зайлуулж ард түмний шүүхэд шилжүүлж буруу аргаар хэрхэн хөрөнгөжиж идэж уусныг нь шүүн хариуцлага тооцох ёстой
    2016 оны 06 сарын 28 | Хариулах
  • сонгогч (202.9.41.103)
    энэ малын ярилцлагыг хас хууль байгаа шүү 00 цаг болсон
    2016 оны 06 сарын 28 | Хариулах
  • танайхыг дэмжиж үргэлж ордог хүн (202.9.41.103)
    хуулиа барь найзуудаа
    2016 оны 06 сарын 28 | Хариулах
  • Зочин (139.5.219.236)
    Odoo yaj ch tailbarlaad nemergui dee chuluudai.
    2016 оны 06 сарын 27 | Хариулах
  • Zochin (182.160.1.220)
    bat-uulig soliod uur hun tabij bolno naad balai erx teneg huug ni shorond xataagaach
    2016 оны 06 сарын 27 | Хариулах
  • Zochin (182.160.1.220)
    bat-uulig soliod uur hun tabij bolno naad balai erx teneg huug ni shorond xataagaach
    2016 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (24.14.243.178)
    Hotiin dargiin huu Hotiin darga bolchihdog umuu uy geed bnaa
    2016 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (24.14.243.178)
    Hudlaa aaviinhaa ajlaar uuriinhuu buzariig nuuj haah gej bgaag nee. Chinii yarisan yaria aaviin chine ajiltai yamar ch hamaagui luivar l bna lee sh dee. Chi tendereer mash ih mungu hahuuld avsan chine hudlaa uy. Tenger gesgeenee muu buriad. Erdene baavain suns ta 2-t ih l gomdoj bgaa daa.
    2016 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (203.91.115.35)
    батүүлийн үрэн таран хийсэн энэ их мөнгөөр шинэ улаанбаатарыг хийчих байлаа. гэтэл багахан хийснээ ихээр сурталдаж тархи угааж дахин ахиулан идүүлэх сонголт хийхгүй шүү ард түмээн
    2016 оны 06 сарын 27 | Хариулах
  • Nusakt (59.153.85.111)
    Ua zuvshuurlgui bn yaxaara tendert yaldg yum etsegteigee niilj luivr xiixee zogsooo
    2016 оны 06 сарын 27 | Хариулах
  • зачин (119.40.102.66)
    Сайхан сэтгэлийн үзүүрт тос, АН маш их зүйл хийсэн, ман-ын мангарууд юу ч хийхгүй идээ биздээ, өнөөдөр хот 3,4-хөн жилийн дотор яаж өөрчлөгдөж хөгжсөнийг харчихаад олон юм чалчаач, ухаан нь сохорцымуу хаашааюм
    2016 оны 06 сарын 27 | Хариулах
  • дарга (59.153.114.89)
    Бат-Үүлийн хүү хотын дарга юм биш үү? Хот төлөвлөлт ярьсан дарга шиг л аашилж байна даа. Бид Бат-Үүлийг дарга гэж эндүүрсэн байна.
    2016 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (199.115.114.218)
    Бүхнийг хараар боддог сэтгэцийн эмгэгтэй болчихсон хүмүүс ямар гоё сайхан ажил хийсэн тэд нар муулжил байна харин та битий шантраарай
    2016 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (108.59.8.217)
    Энэ муулаад байгаа хүмүүс хот 4 жилийн өмнө ямар байсанг сайн боддоо хүн аймар л юм байсан биз дэ автобусны буудал ч байхгүй
    2016 оны 06 сарын 27 | Хариулах
    • zochin
      hiih estoi hiij chadaagvi. ard tvmnees absan idsen mongooroo hiihgvi bol ooro yah gej bi chadna gej heleb. tobchoonii abtomashinii 500 1000 bolj 100 hubi neegdej chadsan tegeheer hiihgvi geed yah yum
      2016 оны 06 сарын 27
  • Зочин (91.109.30.77)
    urid ni ajil hiij bgaagui humuus Bat uuliig harluulah gej estoi uilee uzej bna tegsen ch ard irged yu hiisen ni harj l bgaa
    2016 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.10.197.90)
    Дахин төлөвлөлтөөр байранд орсон үнэхээр их баярлаж байна
    2016 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (91.109.30.107)
    МАН-МАХН олон арван жил эрх барьж байхдаа БАТҮҮЛ-ийн хэмжээний ажил хийж чадаагүйдээ ингэх ямар хэрэг байна,энэ намыг татан буулгаж улс төрийн тавцангаас арчиж зайлуулах хэрэгтэй
    2016 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (207.244.77.4)
    MAH- han Ulaanbaatar hotiig 20 jil udirdahdaa yu ch hiigeegui. Yadaj hognooc n ch calgaagui shuu novshnuud chin. Yamar hogon dund amidarch bailaa. Ichij amidardag bailaa shuu dee
    2016 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (91.109.30.95)
    ajil hiij bhad sadaa mundahgui gej gai gazar doroos MAN modon dotroos yumaa
    2016 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (5.254.65.20)
    Анх удаа хотын унаган хүүхэд хотын дарга болсоноор Улаанбаатар шал өөр болсон. Өмнө нь ажмллаж байсан Энхболд, Батбаяр нарыг харин АТГ шалгах хэрэгтэй. Хамгийн түрүүнд М. Энхболдоос авилгалд өгсөн бүх газрын төлбөрийг буцааж ав
    2016 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (91.109.30.101)
    МАН-ЫН ХУЛГАЙЧ НАРААС УБ-ЫГ САЛГАЖ АВСНААР ЗАМ ХАРГУЙ,ГУДАМЖ, АРХИТЕКТУР, НОГООН БАЙГУУЛАМЖ, РЕКЕРАЦИЙН БАЙДАЛ ЯАЖ ӨӨРЧЛӨГДСНИЙГ БИД БҮГД МЭДНЭ. ТАНАР УБ ХОТЫН ЗАМЫГ ЯМАРХУУ ХҮЛЭЭЛГЭЖ ӨГСНИЙГ ТОД САНАЖ БАЙНА. СОНГУУЛЬ ЯЛСНЫ МАРГААШААС УЛСЫН БАЯР ХҮРЭХ ХООРОНД ЭВДЭРСЭН БҮХ ЗАМЫГ ЗАССАН. БЗД-ИЙН ДАРГА ОФИЦЕРИЙН ОРДНООС НОХОЙТОЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛХ ЗАМЫН БОРДЮРИЙН 4 ЖИЛ ДАХИАН ДАХИН СОЛЬЖ, МОД ТАРЬСАН Ч ЗАМ НТ ЖИНХЭНЭ ТАМ, МОД НЬ УРГАДАГГҮЙ БАЙСАН. ТЭДНИЙ ХУВААЖ ИДДЭГ БҮХ МӨНГИЙГ ИЛ ГАРГАН ЗАРЛАЖ, ХОТОД ЗОРИУЛСАН ОДОО ХАРЦГАА
    2016 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (5.254.65.35)
    би УБ хотын унаган хүүхэд хотод төрж өсч өдийг хүртэл амьдарч байна, харж байхад бат-үүл гарч ирсэнээр хотын хөгжил арай өөр болсон гэж үздэг, өмнөх дарга нарын үед хот ямархуу байлаа даа?? өмнөх дарга нарын үед хотын А зэрэглэлийн хамгийн үнэтэй газрууд ихэнх нь далд нууцаар зарагдаж мөнгө нь тэдний халаасанд орж байсан энхболд ёстой нэг ч түц ажиллуулж үзээгүй байж баяжсан нь хотын газрыг зарсантай шууд холбоотой
    2016 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.10.197.154)
    YUM HIIJ BAIGAA HUMUUSEE YAAH GEJ INGEJ BAIDAG yum VE! UURSDUU TA NAR ULS EH ORNIIHOO TULUU YU HIISEN yum
    2016 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (173.208.102.18)
    Нудэнд илт харагдаж байгаа бутээн байгуулалтыг харлуулаад байдаг оркууд бэлэнчлэхээс оор юм мэдэхгуй. Хотын уугуулууд Бат-Уулийгээ дахин сонгоно
    2016 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (5.254.65.8)
    Dahin tuluwlultiig demjij bgaa tsaash ni urgeljuuleed awaad ywaarai utaanaasaa salah hamgiin zuw gargalgaa gej bodoj bna.
    2016 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (91.109.30.107)
    luiwarchid uursduu yum hiihgui baij huniig yum hiilgehgui ysan hun amitan geheeree iim baidiin tamiin togoonii ulger shig amidrahaa bolimoor yumaa
    2016 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (182.160.37.202)
    энэ бөлдөгдэй хотын дарга юм уу? батүүл лалар хотын дарга юм уу? ойлгохоо байлаа
    2016 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (199.115.114.218)
    MANiinhan ugaasaa yum gatsaaj zogsohdoo mergejliin humuus l de
    2016 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (182.160.37.202)
    хотын дарга шиг аашилж байх шив. сайн хашаа ч гэх шиг. бага хошгируулаарай баас аа
    2016 оны 06 сарын 27 | Хариулах
  • zocin (202.9.42.3)
    unsan hind saltag mundahgui
    2016 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (139.5.219.236)
    Харин чи жишиг хороолол барьчихсан бх естой биздээ. Одоо нэртэйгээр МАН бариулаагуй гэж хэлж бх шив
    2016 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (139.5.219.236)
    Дээд шуух тогтоосон, хохирсон иргэд хэдэн мянгаар аа бхад юу худлаа хуцна вэээ
    2016 оны 06 сарын 27 | Хариулах
  • амьдралын алтан дүрэм (203.91.115.36)
    малгайгаа мартагч алуурчин хочтой дээрээс нь оффшор данстай. хүргэнтэйгээ алтанхуяг хамтраад яалаа? аав хүү хамтарч бүү бизнес хий
    2016 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (139.5.219.101)
    Chamd hen itgeh ve de. Luivarchin 5sarailchaad
    2016 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.180.220.172)
    хэрэв чи хүний сайхан хүү шиг байсан бол хэрэгтэй хэрэгүй, чадахгүй зүйл рүү орохгүй байсан . энэ зэргийн ухаантай байсан бол аавынхаа тэртэй тэргүй муудаж байгаа нэрийг шалбаагтай хутгахгүй байсан гэдгээ одоо хүртэл ойлгоогүй юм уу.
    2016 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (182.160.34.154)
    хотын даргын өмнөөс ярьж . хотын дарга болчихсон юм уу энэ бага аалз
    2016 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.70.34.202)
    Чи хувийн компанийн захирал юм уу, хотын удирдлага юм уу. Хуулиа дагадаг бол чи энэ үйл ажиллагаанд оролцохгүй байх ёстой. Ашиг сонирхолыг зөрчилтэй учраас. Даанч хууль нь гууль болчихсон юм даа.
    2016 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (182.160.33.225)
    лаларын булуудай
    2016 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (150.129.142.68)
    энэ чинь бага-үүл. хүн биш адгуус.
    2016 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (182.160.33.225)
    ардчилсан манъякууд үнэн сандарч байнаа. удахгүй засаг солигдож та нар зугтанаа
    2016 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (203.169.48.142)
    ene hun hen v? haanaas yaagd garad irev, yuyy hiideg hun b? ene borhuuuuu?
    2016 оны 06 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын заан Д.Анар
    9 цаг 36 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын арслан Э.Батмагнай
    9 цаг 51 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    10 цаг 27 мин
  • Хөлбөмбөгийн түүхүүд: Ласло Кубала — Барселонагийн амжилтын бэлгэ тэмдэг
    10 цаг 34 мин
  • Улаанбаатарт -3 градус хүйтэн байна
    10 цаг 47 мин
  • Иргэд “Хотула” аппликейшн ашиглан түлш худалдан авч байна
    Өчигдөр 12 цаг 34 мин
  • Ханиадандаа "Битүү шөл" хийж уух жор
    Өчигдөр 12 цаг 25 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Оюунболд VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    Өчигдөр 12 цаг 11 мин
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Р.Пүрэвдагва
    Өчигдөр 12 цаг 01 мин
  • Аавынхаа энд хүрч МУГЖ болж байгаа С.Ариунбямбын тухай 15 баримт
    Өчигдөр 10 цаг 51 мин
  • Реал Мадрид vs Барселона: Хөлбөмбөгийн хамгийн шилдэг тулааныг үзээрэй
    Уржигдар 21 цаг 54 мин
  • “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлд 4 сарын хугацаанд 2 сая тонн нүүрс тээвэрлэж, түүхэн амжилт тогтоолоо
    Уржигдар 17 цаг 25 мин
  • Г.Занданшатар: Засгийн газар баялгийн хулгай, нүүрсний хулгайтай тууштай, хатуу тэмцэнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Түүхт 100 жилийн ойг нь тохиолдуулан Улсын Нэгдүгээр төв эмнэлгийг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа
    Уржигдар 16 цаг 58 мин
  • Иргэд “Хотула” аппликейшн ашиглан түлш худалдан авч байна
    Уржигдар 16 цаг 50 мин
  • Монгол Улсад 42 жилийн дараа Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих түүхэн гэрээг үзэглэлээ
    Уржигдар 16 цаг 00 мин
  • Г.Занданшатар: Шатыг дээрээс нь шүүрдэнэ
    Уржигдар 14 цаг 55 мин
  • Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
    Уржигдар 14 цаг 52 мин
  • Пара хөнгөн атлетикийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 13 цаг 50 мин
  • Х.Баасанжаргал: Б.Энхбаяр гэдэг хүнд хууль зүйн салбар биш, хувийн өш хонзон л хамаатай
    Уржигдар 13 цаг 32 мин
  • Японы анхны эмэгтэй УДИРДАГЧ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • "The MongolZ"-ыг орхиж буй М.Азбаярын тухай 15 баримт
  • Ханиадандаа "Битүү шөл" хийж уух жор
  • "The MongolZ"-д Senzu-г орлон тоглохоор болсон Б.Өнөдэлгэр гэж хэн бэ?
  • Аавынхаа энд хүрч МУГЖ болж байгаа С.Ариунбямбын тухай 15 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • Аймаг, цэрэгт ХААН, улсад ЗААН эрэмбэтэй бөх
  • ӨБХ: Ахмад настны тэтгэвэр, зээлийн асуудлаарх ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцэв
  • Х.Баасанжаргал: Б.Энхбаяр гэдэг хүнд хууль зүйн салбар биш, хувийн өш хонзон л хамаатай
  • Найман настай охиныг хутгалж хөнөөсөн багшид бүх насаар нь хорих ял оноожээ
  • Х.Булгантуяа: УИХ-ын дийлэнх гишүүд өөрийг нь огцруулахыг дэмжсэнд л сэтгэл хангалуун бус байгаа
  • Х.Баасанжаргал: Цэц Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдчихлаа
  • Х.Булгантуяа: Хууль ижил тэгш үйлчлээсэй гэж бодож байна
  • Түүхт 100 жилийн ойг нь тохиолдуулан Улсын Нэгдүгээр төв эмнэлгийг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа
  • Г.Баясгалан Цэцийг даргалах ёс суртахууны эрхтэй юү?
  • Ц.Даваасүрэн: Ерөнхий сайдыг огцруулах асуудал хуулийн дагуу явагдсан
  • Ц.Даваасүрэн: Бид төрөөрөө тоглож, самарч болохгүй
  • Х.Булгантуяа: Үндсэн хууль бол нийгмийн суурь харилцааны зарчмын үндсийг тогтоодог хууль
  • Ерөнхийлөгчиийн УИХ-ын тогтоолд тавьсан хориг бүрэн эхээрээ
  • Х.Баасанжаргал: Б.Энхбаяр гэдэг хүнд хууль зүйн салбар биш, хувийн өш хонзон л хамаатай
  • Х.Баасанжаргал: Цэц Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдчихлаа
  • Японы анхны эмэгтэй УДИРДАГЧ
  • Зам засвартай холбоотойгоор нийтийн тээврийн 13 чиглэлт өөрчлөлт орно
  • Г.Баясгалан Цэцийг даргалах ёс суртахууны эрхтэй юү?
  • Ханиадандаа "Битүү шөл" хийж уух жор
  • Ерөнхийлөгчиийн УИХ-ын тогтоолд тавьсан хориг бүрэн эхээрээ
  • Х.Булгантуяа: УИХ-ын дийлэнх гишүүд өөрийг нь огцруулахыг дэмжсэнд л сэтгэл хангалуун бус байгаа
  • Ц.Даваасүрэн: Бид төрөөрөө тоглож, самарч болохгүй
  • Ц.Даваасүрэн: Ерөнхий сайдыг огцруулах асуудал хуулийн дагуу явагдсан
  • Г.Дамдинням: Бензиний импорт хэвийн явагдаж байгаа учир тасрахгүй
  • Х.Булгантуяа: Үндсэн хууль бол нийгмийн суурь харилцааны зарчмын үндсийг тогтоодог хууль
  • Б.Баярбаатар: Цэцийн шийдвэр эцсийнх биш, УИХ-аар хэлэлцэнэ
  • Н.Номтойбаяр: Монголын төрийн түүхэнд хар мөр эхэлж байна
  • Ц.Сандаг-Очир: Үг хэлэх боломж олгохгүй байгаа нь туйлын харамсалтай байна
  • Ц.Сандаг-Очир: Цэцийн шийдвэр урьдчилаад гарчихсан байсан учир бид хуралдааныг хаяж гарсан
  • Х.Булгантуяа: Хууль ижил тэгш үйлчлээсэй гэж бодож байна
  • Н.Номтойбаяр: Хуульд зааснаар цэцийн дүгнэлтийг УИХ хэлэлцэнэ
  • HAPPY 35TH ANNIVERSARY!
  • П.Сайнзориг: УИХ-ын гишүүний үүргээ биелүүлэх эрхийг Үндсэн хуулийн цэц олгосонгүй
24 баримт
  • Аавынхаа энд хүрч МУГЖ болж байгаа С.Ариунбямбын тухай 15 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • "The MongolZ"-д Senzu-г орлон тоглохоор болсон Б.Өнөдэлгэр гэж хэн бэ?
  • "The MongolZ"-ыг орхиж буй М.Азбаярын тухай 15 баримт
  • Японы анхны эмэгтэй УДИРДАГЧ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК