Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ОХУ-ын Ростех компани Эрдэнэт үйлдвэр ХХК болон Монголросцветмет ХХК-ийн 49 хувиа худалдав

2016-7-04
0
ЖИРГЭХ

Ростех болон Монголын Зэс Корпораци ХХК-иуд 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Орос-Монголын хамтарсан хоёр уул уурхайн компани (Эрдэнэт үйлдвэр ХХК болон Монголросцветмет ХХК)-иуд дахь Ростехийн эзэмшлийн 49 хувийн хувьцааг Монголын Зэс Корпораци ХХК-д худалдах гэрээнд гарын үсэг зурав.

Хэлцэл нь бүрэн дуусгавар болж Ростех төлбөрөө хүлээн авлаа.

 

Энэхүү хэлцэл нь Монгол, Оросын талуудын эрх ашигт бүрэн нийцтэй байхын зэрэгцээ зах зээлийн нөхцөлд суурилсан байна. Уг хэлцлийг хийхийн тулд хоёр компанийн 49 хувийг төлөөлөх хувьцааг зах зээлийн нөхцөл байдал, компаниудын хөрөнгийн чанар, цаашид хөгжүүлэх боломж зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр үнэлжээ. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөлд олон улсын аудит, зөвлөхүүд хөндлөнгийн үнэлгээ өгсөн байна.

Хэлцэл нь Орос, Монголын эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхэд онцгой ач холбогдолтойн зэрэгцээ хоёр орны улс төрийн харилцааг улам илүү батжуулах нэгэн хөшүүрэг болох юм.

 

Улс төрийн хувьд Эрдэнэт үйлдвэр ХХК болон Монголросцветмет ХХК дахь Оросын талын хувьцааг Монголын зэс корпораци ХХК-д худалдах ажиллагааны талаар ОХУ-ын Засгийн газар болон Монгол Улсын Засгийн газрын холбогдох шийдвэрүүд гарсан бөгөөд корпорацийн түвшинд Ростехийн удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн шийдвэрүүд тус тус гарсан болно. Хэлцэл нь Орос, Монголын эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхэд онцгой ач холбогдолтойн зэрэгцээ хоёр орны улс төрийн харилцааг улам илүү батжуулах нэгэн хөшүүрэг болох юм.

 

Ростехийн хувьд дээрх компаниуд (Эрдэнэт үйлдвэр ХХК болон Монголросцветмет ХХК) дахь өөрийн эзэмшлийн 49 хувийг худалдан мөнгөжүүлэх шийдвэр нь корпорацийн өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх болон 2025 он хүртэлх корпорацийн хөгжлийн стратегийн хүрээнд хэрэгжүүлэх хэд хэдэн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх эх үүсвэрийг төвлөрүүлэхэд оршино.

 

Монголын Зэс Корпораци ХХК-ийн зөвлөхөөр олон улсын Скадден хууль зүйн фирм ажилласан бол Ростехийн хуулийн зөвлөхөөр Бэйкер энд М тус тус ажиллажээ.

 

Ростехийн Ерөнхий захирал Сергей Чемезов: “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдах хэлцлийн гол суурь нь бид өөрийн уул уурхайн компаниудыг зөв удирдах, Ростехийн стратеги, төлөвлөлтөд нийцүүлэн өөр төрлийн хөрөнгөнд тохирсон менежментийг хэрэгжүүлэх юм. Эрдэнэт үйлдвэр ХХК болон Монголросцветмет ХХК-ийн 49 хувийг худалдсан нь өнөөгийн нөхцөлд хийсэн Ростехийн хамгийн том хэлцэл бөгөөд үүний дүнд манай компанийн төсөвт нэг дор хамгийн их бэлэн мөнгө орж ирсэн тохиолдол болов. Уул уурхайн компаниудын хувьцааг 100 хувь авснаар Монголын тал дээрх компаниудыг цаашид өөрсдийн корпорацийн стратегийн дагуу хөгжүүлэх боломж бүрдлээ. Бид энэхүү хэлцэл нь  цаашид Монголын эдийн засагт хөрөнгө оруулалт хийх шинэ боломжуудыг нээсэн үйлдэл бөгөөд хоёр орны улс төрийн хамтын ажиллагааг илүү батжуулна гэдэгт бүрэн итгэлтэй байна. Ростех нь цаашид Монголын цахилгаан эрчим хүч үйлдвэрлэл, литиум олборлолт, тээвэр ложистик болон бусад дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт хийж, өөрийн байр сууриа өргөжүүлэхэд бэлэн байна.

 

Манай корпорацийн менежментийн бодлогын дагуу уг хоёр компанийн 49 хувийг удирдах ажлыг Ростех Бизнес Девелопмент хариуцан гүйцэтгэдэг байсан. Ростех Бизнес Девелопмент компани нь Эрдэнэт үйлдвэр болон Монголросцветметийн хувьцаа эзэмшигчийн хувиар цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх ажлын хүрээнд өртөг, зардлыг бууруулах, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, менежментийн зардлыг зөв хуваарилах болон компанийн засаглалыг олон улсын жишигт нийцүүлэх зэрэг хямралын эсрэг чиглэсэн олон арга хэмжээг авсан билээ” хэмээн тэмдэглэв.

 

РТ Бизнес Хөгжил ХХК-ийн Гүйцэтгэх захирал Андрей Коробовын цохон тэмдэглэснээр “Ростех болон Монголын зэс корпорацийн хооронд зурсан гэрээ нь Эрдэнэт үйлдвэр ХХК, Монголросцветмет ХХК-ийн хувьцааны үнэ цэнийг тогтоогоод зогсохгүй, Оросын талын хувьцаа эзэмшигч Ростехийн хөрөнгийг зах зээлийн түвшинд нийцүүлэн мөнгөжүүлсэн томоохон жишээ болов. Уг компаниудын санхүү, аж үйлдвэрийн чадавхыг сайжруулах зорилгоор РТ Бизнес Хөгжил ХХК-ийн санаачлан боловсруулсан стратеги, цогц арга хэмжээнүүд нь хувьцааг хоёр талын эрх ашигт нийцсэн нөхцөлийн дагуу худалдах боломжийг бүрдүүлсэн. Түүнээс гадна энэ хэлцэл нь аливаа хөрөнгийг зөв зохистой удирдаж хувьцаа эзэмшигчийн үр ашгийг нэмэгдүүлэх ажиллагааны жишээ болсны зэрэгцээ бусад олон салбарт аливаа хөрөнгийг худалдах, хувьчлахаас өмнө хэрэгжүүлж үнэ цэнийг нэмэгдүүлж болох арга хэмжээ болсныг тэмдэглэх хэрэгтэй. Энэхүү моделийг бусад хөрөнгүүдэд мөн ашиглаж болох бөгөөд ингэснээр корпораци нь өөрийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгасан төсөл, хөтөлбөртөө санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх боломжийг олгох юм”.

 

“Ростех улсын корпораци” нь иргэний болон цэргийн зориулалтаар өндөр технологи, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн хөгжүүлэх, үйлдвэрлэх, экспортлох зорилгоор анх 2007 онд байгуулагдсан. Тус корпораци нь нийт 663 аж ахуйн нэгжүүдээс бүрддэг. Тэдгээрийн 9 компани нь толгой компанийн хувиар цэрэг, аж үйлдвэрийн салбарт ажиллаж байгаа бөгөөд 6 компани нь иргэний зориулалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэх салбарт үйл ажиллагаа явуулдаг бол 32 компани Ростехийн шууд удирдлагад байдаг. Ростехийн мэдлийн олны танил болсон брендүүдэд Автоваз, Камаз, Оросын Нисдэг тэрэг, VSMPO-AVISMA багтана. Ростехийн салбар компаниуд ОХУ-ын 60 бүс нутагт үйл ажиллагаагаа явуулж, 70 гаруй орон руу бүтээгдэхүүнээ экспортолж байна.

 

“РТ Бизнес хөгжил” ХХК нь санхүү, аж үйлдвэрийн компани, төслүүдийг удирдан явуулахаар 2014 онд Ростехээс байгуулсан тусгай компани юм. РТ Бизнес хөгжил ХХК-ийг байгуулах гол шалтгаан нь Ростехийн гол үр ашигтай салбарт ажиллаж байгаа компаниудыг мэргэжлийн хөрөнгийн удирдлагаар хангах, олон төрлийн санхүүгийн хэрэгслийг ашиглах байв. РТ Бизнес хөгжил ХХК нь голлон инноваци, өндөр технологи (харилцаа холбоо, электроник, мэдээллийн технологи болон бусад аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл) болон бусад уламжлалт салбарт (ашигт малтмал, тээвэр ложистик, дэд бүтэц) ажилладаг. РТ Бизнес хөгжил ХХК нь РТ Глобал Ресурсис ХХК-ийн 100 хувийн хувьцааг эзэмшдэг бол Ростех нь РТ Бизнес хөгжил ХХК-ийн 100% хувьцааг тус тус эзэмшдэг.

 

“Монголын Зэс Корпораци” ХХК нь Монгол Улсын дотоодын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани юм.

 

“Эрдэнэт үйлдвэр” ХХК нь анх 1978 онд хоёр орны Засгийн газрын хэлэлцээрээр байгуулагдсан. Эрдэнэт үйлдвэр нь Ази тив дэх хамгийн том зэс, молибден олборлох, боловсруулах үйлдвэр бөгөөд жилдээ 26 сая тонн хүдэр боловсруулж 530,000 тонн зэсийн баяжмал, 4,500 орчим тонн молибдены баяжмал үйлдвэрлдэг.

 

“Монголросцветмет” ХХК нь анх 1973 онд хоёр орны Засгийн газрын хэлэлцээрээр байгуулагдсан. Тус компани нь Бор-Өндөр сумын (12,000 орчим хүн амтай) гол аж ахуйн нэгж бөгөөд жонш, алт, төмрийн хүдэр олборлож, боловсруулах үйл ажиллагаа явуулдаг.

 

2016 он

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • irgen (202.9.41.16)
    Dalduur naimaaltsah erhiig edlegch zasgiin gazart hariutslaga tootsoh estoi
    2016 оны 07 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.179.23.232)
    49 хувийг улс авах ёстой. Ардчилсан намынхан луйвар хийж байна
    2016 оны 07 сарын 04 | Хариулах
    • Зочин
      Тиймээ. Санал нэг байна
      2016 оны 07 сарын 04
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
    2 цаг 2 мин
  • Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
    2 цаг 25 мин
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
    2 цаг 28 мин
  • Г.Цэдэвдорж агсны нэрэмжит хүүхдийн яруу найргийн “Мөнгөн морь” наадам болно
    2 цаг 40 мин
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
    2 цаг 47 мин
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
    4 цаг 54 мин
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    5 цаг 9 мин
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    8 цаг 11 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    8 цаг 33 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    8 цаг 50 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    8 цаг 53 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    9 цаг 8 мин
  • Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
    9 цаг 17 мин
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    9 цаг 28 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    9 цаг 57 мин
  • Баруун аймгуудаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна
    10 цаг 9 мин
  • Үйл явдал: Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    10 цаг 17 мин
  • "Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    10 цаг 28 мин
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    Өчигдөр 17 цаг 39 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    Өчигдөр 17 цаг 30 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК