Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Ганболд: Эрдэнэт 49 байтугай 100 хувь хувьд очих хэрэгтэй

2016-8-02
0
ЖИРГЭХ

“Алтан Дорнод Монгол” компанийн захирал, Монголын алт  үйлдвэрлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Т.Ганболдтой ярилцлаа.

-Гадагш нь зарж доллар олдог уул уурхайн бүтээгдэхүүнээс ганц гэгээтэй нь алт л байна. Одоогоор хичнээн тонн алт олборлож байна?

 

-Он гараад долдугаар сарын байдлаар дотоодын компаниудын алтны олборлолт бараг есөн тоннд хүрч байна. Энэ жил 20 тонн алт олборлоно гэж Монголбанкнаас төлөвлөсөн. 20 тонн гэдэг бол ойролцоогоор 800 орчим сая ам.долларын валютын нөөцийг дотооддоо бүрдүүлнэ гэсэн үг. Өнгөрсөн жил 15 тонн хүргэж чадсан. Тааламжтай бас нэг зүйл бол алтны үнэ харьцангуй өндөр өсөлттэй байна. Дэлхийн улс төрийн байдал тогтворгүй байгаагаас болж хүмүүс урт хугацааны хөрөнгө оруулалт хийхийн оронд алт руу мөнгө хийж байна гэсэн үг. Алтны үнэд нөлөөлдөг олон хүчин зүйлсээс энэ нь одоогоор илүү нөлөөлж байна.

 

-Шинэ засаг бараг бүрдчихлээ. Алтны салбар дажгүй хөгжиж, ам.долларын нөөц их хэмжээгээр бүрдүүлэхэд засаг юун дээр анхаарах ёстой гэж та бодож байна вэ?

 

-Өнгөрсөн гурван жил алтны санхүүжилт хийнэ гэж яриад асар удаан хугацаанд хүлээлт үүсгэсэн. Алтны салбарыг дэмжинэ гэж цаасан дээр бэлэн болгосон 256 тэрбум төгрөг байдаг юм. Ямарваа нэг зүйлд өгч байгаа нэмэгдэл төлбөр, хөлс биш л дээ. Тушаагдаж байгаа алтны төлбөрийн урьдчилгаа гэж ойлгож болно. Тэгэхээр өнгөрсөн жилүүдэд алтаа бодитой тушааж ирсэн компаниудад энэ урьдчилгааг өгчихвөл үйлдвэрлэлийнхээ цар хүрээг өргөсгөн нэмэлт хайгуулуудаа хийж ингэснээр ирэх жилүүдэд алтны нийлүүлэлт өсөх эерэг хандлага үүсэх сайн талтай. Товчхондоо эрсдэл багатай санхүүжилт. Өөрөөр хэлбэл, эргэн төлөлт нь цаг алдахгүй хийгдээд эхлэх процесс. Төгрөг өгөөд оронд нь алт авах харьцааг улам идэвхжүүлэх, нэмэгдүүлэх бодлоготой үйл ажиллагаа гэсэн үг. Харамсалтай нь амьдрал дээр хэрэгжиж чадаагүй л байна.

Алтны салбарын компаниуд ярьсан хэлснээ хариуцлагатайгаар биелүүлээд явж байгаа. Алтны нийлүүлэлтийн тоо хэмжээ, байгаль орчны нөхөн сэргээлт, хариуцлагатай уул уурхай гэсэн нэр томьёоны хувьд бүрэн дүүрэн нийцэж ажиллаж байна.

 

-Алтны компаниудад сая ярьсан санхүүжилтийг шийдээд өгчихвөл олборлолт нэмэгдэх боломжтой гэсэн үг үү?

 

-Бүрэн боломжтой. Ирэх жилээс манай улсын гадаад өр төлбөрийн эргэн төлөлт эхэлнэ. Тэгэхээр Монголын хувьд экспортын чиг хандлагатай, валют олж байгаа гол салбаруудаа түлхүү дэмжих ёстой. Валют олж байгаа тэргүүлэх шахуу салбар нь алт. Алтны салбарыг түлхүү дэмжвэл олон асуудлыг шийдэж чадна. Алтны санхүүжилт гэж яриад байгаа 256 тэрбум төгрөг эдийн засаг, төсвийн хувьд тийм ч том мөнгө биш. Алтны салбарын гүйцэтгэж байгаа үүргийн хажууд бүр бага мөнгө. 800 шахам сая ам.доллар нийлүүлж яваа газарт 100 гаруй сая ам.долларын л урьдчилсан төлбөр хийх гэж байгаа гэсэн үг.

Зүй нь 800 сая ам.доллар олж байгаа салбараа 400 сая ам.долларын санхүүжилтээр дэмжсэн ч уг нь болно. Өнгөрсөн гурван жилийн байдлаар бид жил бүр 13-15 тонн алт нийлүүлж чадлаа. Энэ жил 20 тонныг нийлүүлэх гэж зүтгэж байна. Чамлахаар тоо биш. Дахин хэлэхэд санхүүгээр дэмжвэл алтны нийлүүлэлт өснө.

 

-“Эрдэнэт”-ийн 49 хувийг хувийн компани авсан нь зөв, буруу гээд ид шуугьж байна. Бизнес эрхлэгчийн хувьд үүн дээр ямар байр суурьтай яваа бэ?

 

-“Эрдэнэт”-ийг бид сайн мэднэ. Олон жил Монголын эдийн засгийг чирч явсан ганц том үйлдвэр. Социализмын хамгийн том бүтээн байгуулалт. Өнгөрсөн 26 жилд ч гэсэн улсын эдийн засаг дахь үүрэг нь нэгдүгээрт байсан. Гэхдээ “Эрдэнэт” 49 хувь байтугай 100 хувь хувьд очих ёстой.

 

-Яагаад 100 хувь хувьд очих ёстой гэж?

 

-Хүн бүр өөр өөрөөр харж, хандаж байгаа байх. Бид асуудалд бодитой хандаж амьдралыг ил тодоор харвал өнөөдөр улс орны маань нийгэм эдийн засаг сонгуулийн буюу дөрвөн жилийн циклээр өрнөдөг. Аль нэг нам ялдаг. Амьдрал дээр бүтээн байгуулалт, эрсдэл, юм юмыг хийж чадаагүй дийлэнх олонхи нь улс төрөөр дамжиж, татвар төлөгчдийн хуримтлуулсан төсвийн гэх хөрөнгөн дээр туршилт хийж, гараа угааж, тансаглаж, хувийн амьдралаа ахиулж амьдарч ирсэн. Энэ бол бодит үнэн. Үүний хамгийн том золиос, хамгийн том зовлонг нь үүрч явсан газар бол “Эрдэнэт” үйлдвэр. “Эрдэнэт” үйлдвэр маш өндөр ашигтай, асар их үр өгөөжтэй ажиллах бүрэн боломж ганц л тохиолдолд үүснэ. Тодруулж хэлбэл, хувьд 100 хувь очиж байж ийм боломж нээгдэнэ. Нийгэмд өнгөц бужигнаан яваад байна л даа. Эрдэнэтийн 49 хувийг хувьчилчихлаа гэсэн бужигнаан. Зүй нь бол гэрэл гэгээ рүү ойртож байгаа алхам. Идэж уудаг, шахаа хийдэг, шамшигдуулдаг, хоноцын сэтгэлээр, улс төрийн дөрвөн жилийн циклээр амьдардаг, томилогддог дарга нар, улстөрчдийг хоолноос нь салгах гэхээр тэд өөрсдөө нийгэмд бужигнаан үүсгэж байгаа хэрэг. Мэдлэг, мэдээлэл муутай ард түмнийг турхирч байгаа л явдал шүү дээ. Ингэсний оронд ирээдүйгээ харж үр хүүхдүүддээ зөв тогтолцоо, зөв эдийн засаг, эрүүл орчин, зах зээлийг үлдээхийн төлөө энэ мэт алхмуудыг зоригтой хийж, ард нь гарах ёстой.

 

-МАН-ын гишүүдийн зүгээс “Эрдэнэт”-ийг 100 хувь төр аваад яахаа шийднэ гэх маягийн мэдэгдлүүд хийгээд эхэлчихсэн. Таны яриагаар бол төр өөрт байгаа 51 хувиа ч хувьчилж байж “Эрдэнэт”-эд илүү өндөр ашигтай ажиллах боломж нээгдэх нь ээ?

 

-Тэгнэ. Төрд нэг гажиг тогтолцоо бий болчихсон. Төр гэдэг бол асар том давуу эрхтэй, асар том хоноцын сэтгэлтэй, өлсгөлөн улстөрчдийн асар том компани. Тэгээд аж ахуйн нэгжүүдтэйгээ өрсөлддөг. Аж ахуйн нэгжүүдтэйгээ давуу эрхээр, түрэмгий нөхцөлөөр, хууль хяналтын байгууллагаараа зэвсэг хийж өрсөлддөг учраас манай эдийн засаг сул дорой байгаа юм.

Ийм нөхцөлийг тулгаад байхаар зүгээр ажлаа хийж яваа бизнесүүд улс төр рүү орж эхэлж байна. Энэ бүх дарамтыг тэсч дийлэхээ болиод төр рүү орж байгаа гэсэн үг. Хүн тэжээж, хөдөлмөрлөж, эрсдэл хийж, бүтээн байгуулж үзээгүй дийлэнх олонхи нь төрд очиж, хэнхэглэж, худлаа ярьж, мэдэмхийрч улс орныг доройтуулж ирлээ л дээ.

 

-Бизнесийнхэн яг ийм шалтгаанаар төрд орж, эрүүл зөв нөлөөлөл үзүүлэх нь дээ гэсэн олзуурхал ХҮН намыг анх байгуулагдахад төрж байсан. Гэтэл сүүлдээ өөрөө өөрсдийгөө булшилчихав уу даа гэж дүгнэхээр үйл явдал өрнөсөн. Сонгуулиас өмнө яагаад ингэв гэж асуумаар байна...?

 

-Биенээ огт танихгүй, ондоо хүмүүжил орчинд өсч хүмүүжиж боловсорсон улс хэдхэн сарын дотор мундаг итгэлцэл үүсгээд гар гараа барилцаад явах нь хэцүү, боломжгүй шахуу зүйл. Хүмүүс хоорондын үзэл бодол, асуудалд хандаж байгаа хандлага бүхэн маргаан үүсгэнэ.

Тэр дундаа бид монгол хүмүүс. Хятадууд нам байгуулж байгаа биш, монголчууд учраас зодолдоно, муудалдцана. Нөгөө талаасаа өнгөрсөн хугацаанд өрнөсөн үйл явдал бидэнд туршлага, сургууль болсон.

Нийгэмд эерэг давалгаа үүссэн. Бидэнд боломж гарсан нь үнэн. Том намууд судалгаа хийж үзээд бидний энэ боломжоос айсан.

Айсандаа сонгуулийн системийг нийлж байгаад өөрчилсөн. Үүнээс болж нэг нь үнэмлэхүй ялсан. Холимог системээр өрсөлдсөн бол МАН, АН УИХ-д тус бүр 30-35 суудал авах байсан. Бид 5-10 суудал авах байсан. Ийм боломж харагдаж байсан учраас бид оролдсон. Түүнээс биш нэг компани, нэг хувь хүн улс төрийн бүхэл бүтэн байгууллагыг бүрэн дүүрэн санхүүжүүлээд, нэг нь 26 жил, нөгөө нь 90 гаруй жил болчихсон намын дэд бүтэц, боловсон хүчин, санхүүтэй өрсөлдөнө гэдэг боломжгүй. Холимог системд найдаж, нөгөө талаас өөрсдийнхөө идэвх зүтгэл, эрмэлзлээр чадалтай нь тав, гурван цаасаа нийлүүлж нийгэмд, улс төрд шинэ уур амьсгал оруулъя гэж мөрөөдөж зүтгэсэн хэрэг. Сонгуулийн систем өөрчилснөөр энэ мөрөөдөл талаар болсон. Мэдээж өмнө хэлсэнчлэн сайн танихгүй мэдэхгүй, биедээ итгэж, ойлголцож чадаагүй гэсэн жижиг шалтгаан бас бий.

Гэхдээ шантраад бууж өгсөн юм байхгүй. Цаашдаа эрчтэй ажиллаад явна гэсэн бодолтой байгаа. 2020 онд бодитой амжилт гаргана.

 

-Засгийн газрын ихэнх сайд ажилдаа орчихлоо. Сайдад нэр дэвшсэн дөрвөн хүний нэрийг түдгэлзүүлээд байна. Засаг тойрсон асуудал дээр таны байр суурийг сонсъё?

 

-Иргэн хүний хувьд улс төрийн томилгоонуудыг анхааралтай ажиглаж байна. Зүй нь хамгийн эхэнд дэмжигдэх ёстой нь бол нэрийг нь түдгэлзүүлсэн дөрвөн сайд. Барилга барьдаг хүүхэн л гэж байна. Энэ хүн өөрийнхөө эрсдэл, өөрийнхөө амьдралаар Засгийн газарт орох дипломынхоо ажлыг хийгээд үзүүлчихсэн. Би тэр хүнийг танихгүй. Нэрийг нь түдгэлзүүлсэн дөрвөн хүн бол салбар салбартаа өөрсдийнхөө бодит үзүүлэлт болон бодит үйлдлээрээ юу хийж чаддагаа үзүүлж танигдсан хүмүүс. Түүнээс биш татвар төлөгчдийн мөнгө, төсвийн хөрөнгөөр төрд очиж “суралцах”, мөнгө олох гэж байгаа хүмүүс биш гэж бодож байна. Харин ч их илүү дэвшил хөгжлийг тухайн салбарт хийх байх. Зарим хүмүүсийн эсэргүүцлийг хараад байх нь ээ ерөөсөө л монгол хүний араншин гарч ирж байна. Эрдэнэтийн 49 хувийг оросуудаас монгол хүн авлаа гэхээр уурлаж байгаа биз. Үүнийг би амьдралаараа туулсан. “Алтан Дорнод” гэдэг компанийг Оросоос аваад ирэхэд намайг тосч аваад шоронд хийж байсан. Монгол хүний нэг онцлог бий. Бүгд дорой муу ядуу байвал баярладаг. Нэг нь амжилттай явахаар уурладаг, булаах гэдэг улмаар маш их шүүмжилдэг.

 

 

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • naamii (202.131.228.234)
    sain zaluu uhaantai mundag hun de demjij bn
    2016 оны 08 сарын 03 | Хариулах
  • Zochin (27.123.214.123)
    Erdenetiig 100 huvi huviin umchid ugvul jinhene ur uguujuu uguh bhdaa tegehgui bol tsuun heden hunii hool bolood bn shdee. Yum hiij bgaa humuust daramt uzuuldgee bolimoor yumaa. Ene sanaag demjij bn
    2016 оны 08 сарын 03 | Хариулах
  • Зочин (27.123.214.82)
    Zuv shdee huvid ochij baij l say neg hugjij ulam ashgaa ugnu shude. Ene zaluu zuv yum helj bna shuu
    2016 оны 08 сарын 03 | Хариулах
  • Зочин (27.123.214.82)
    Zuv shdee huvid ochij baij l say neg hugjij ulam ashgaa ugnu shude. Ene zaluu zuv yum helj bna shuu
    2016 оны 08 сарын 03 | Хариулах
  • ooroo l xusax sannatai uxer mongol baiha daa (103.212.119.142)
    Zochin
    2016 оны 08 сарын 03 | Хариулах
  • уурхайчин (202.9.42.2)
    Ганц Эрдэнэт ч биш ер нь төрийн өмчит компануудыг хувьчлах л хэрэгтэй. Тэгэхдээ монголын хөрөнгийн биржээр дамжуулах нь ард иргэддээ хувьцаа эзэмших боломж олгоно гэсэн үг. Үнэндээ уул уурхайн томоохн компануудын захирлууд бүгд л гавъяат болдгын учир нь саарал ордны нөхдийн шахааг сайн хэргжүүлж, сонгуульд дэмжлэг үзүүлсэний хөлс ,шан гэж хэлж болно. Тийм учраас хувьчал. Эзэнтэй болно. Төрд болохоор эзэн нь олдоод байна шүү дээ.
    2016 оны 08 сарын 03 | Хариулах
  • Би (150.129.142.112)
    Баян орнуудын баялагын хамгийн том ордууд дандаа төрийн мэдэлд дийлэнхи хувьцаа нь байдаг. Худлаа гэвэл баян ядуугаар нь ялгаад share holder- ууд буюу хувьцаа эзэмшигчдийг нь гаргаад хар даа. Баян орны том уурхайнууд дандаа төрдөө ядуу орнуудынх цөөхөн хэдэн гадна дотны хүний хувийн өмчлөлд байдаг. Хэл устай хүмүүс одоо шууд google- д ороод шалгаач. Ийм худлаа Юуч мэдахгүй новшнууд ард түмний баялгийг мэдээд байхаар монгол улс доройтоод байгаа юм ш дээ
    2016 оны 08 сарын 02 | Хариулах
  • ХЭХЭ (139.5.217.65)
    ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР БОЛ ХУЛГАЙЧДЫН ҮҮР БОЛСОН ГАЗАР ТЭНДЭЭС БАЯЖСАН ХУЛГАЙЧДЫН НЭГ НЬ БАДМААНЯМБУУ ХУЛГАЙЧТАЙ БАТЭРДЭНЭ ХУЛГАЙЧ ШҮҮ ДЭЭ ӨӨР ОЛОН ХҮН БИЙ
    2016 оны 08 сарын 02 | Хариулах
  • ХЭХЭ (139.5.217.65)
    ҮНЭН ҮГ АЛТ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР 100 ХУВЬ ХУВЬД ОЧИХ ЁСТОЙ
    2016 оны 08 сарын 02 | Хариулах
  • Үнэн (202.131.228.234)
    Хамгийн зөв зүйтэй зүйл ярьж бнадаа энэ залуу. Даанч маш олон хүний бизнэс шахаа хаагдах эрсдэл үүсч бгаа болхоор маш их хүн эсэргүүцэж бгаа мэт 10-20 хүн комэнт бичнэ...
    2016 оны 08 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.179.23.227)
    Энэ луйварчины амнаас нэг ч олигтой үг гарахгүй юмаа. Дээрээ байгаа боссуудынхаа үүргийг биелүүлж эх орноо хорлож явах юм даа
    2016 оны 08 сарын 02 | Хариулах
  • mongol (202.9.40.35)
    UURUU JINHENE LUIBARCHIN BAIJ IH OLON ZUIL YARIHIIMAA
    2016 оны 08 сарын 02 | Хариулах
  • дархан (103.26.194.20)
    Төр муу менежер гэдэг бол барууны СОЦ нийгмийн эсрэг гаргасан үг
    2016 оны 08 сарын 02 | Хариулах
  • ипа (59.153.113.29)
    ОМХИЙ ХАМАРЫГ ТОРООС ХОЛ БАЙЛГА
    2016 оны 08 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.229.121.123)
    Өөрөө Эрдэнэтийг хусах санаа байна уу Юу гэж сонгуулийн өмнө Ардын намаа орхисон юм
    2016 оны 08 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.21.117.42)
    ene hun ingej uarij bolohgui, hamgiin gol ni huuliin daguun uy, ugui uy gedgiig nuagtlan togtooh estoi, hubid ocnson cn gesen huuliin daguu baih estoi,
    2016 оны 08 сарын 02 | Хариулах
  • Зочин (150.129.142.246)
    Эрдэнэтийг 100 хувь хувьчилвал монголчуудыг хэн тэжээх юм? Хувьчилж авсан хэдэн нөхдийг төр нь ч ард түмэн ч царайчлаад сууж байх уу? Хэдэн хөрөнгөтэй нөхдийн суу гэсэн газар сууж бос гэсэн газар босож 3 саяулаа хөрөнгөтнүүдийн зарц болох уу Эрдэнэт цаашлаад монголын бүх баялаг, ашигт малтмал зөвхөн 3 сая монголчуудын бүгдийнх нь өмч. Хэн нэгэн энд давуу эрх эдлэх эрх байхгүй. Бид тэнэг биш. Монголын газар шороон дээр зөвхөн та нар биш 3 сая иргэн төрсөн энэ улс 3 сая эзэнтэй. битгий горьд!
    2016 оны 08 сарын 02 | Хариулах
  • Зочин (150.129.142.246)
    Юу гэсэн үг вэ 3 сая иргэний өмчийг гурав дөрвөн хүн хувааж авна гэж. Иймэрхүү шуналтай нөхдийг төрөөс хол байлгах хэрэгтэй. Ер нь бизнес нь бизнесээрээ төр нь төрөөрөө байх хэрэгтэй. Төр муу менежер гэж ард түмний тархийг эргүүлж байгаад ард түмний өмчийг нь булааж авдаг иймэрхүү гэмт хэрэгтэн олигархиудыг төрд оруулж болохгүйээ иргэдээ. Сэрэмжтэй ухаантай холын бодолтой байцгаа л даа
    2016 оны 08 сарын 02 | Хариулах
  • Монгол (202.179.25.68)
    Төр муу менежер гэдэг худлаа сайн сайн байж болно шдээ .ийм зүйл ярьж байгаад л бүгдийг нь авах аргаа хайж байна даа
    2016 оны 08 сарын 02 | Хариулах
    • Хятад
      Худлаа муу шдээ
      2016 оны 08 сарын 02
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
    2 цаг 1 мин
  • Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
    2 цаг 25 мин
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
    2 цаг 27 мин
  • Г.Цэдэвдорж агсны нэрэмжит хүүхдийн яруу найргийн “Мөнгөн морь” наадам болно
    2 цаг 39 мин
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
    2 цаг 46 мин
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
    4 цаг 53 мин
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    5 цаг 8 мин
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    8 цаг 10 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    8 цаг 32 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    8 цаг 49 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    8 цаг 52 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    9 цаг 7 мин
  • Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
    9 цаг 16 мин
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    9 цаг 27 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    9 цаг 56 мин
  • Баруун аймгуудаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна
    10 цаг 8 мин
  • Үйл явдал: Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    10 цаг 16 мин
  • "Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    10 цаг 27 мин
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    Өчигдөр 17 цаг 39 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    Өчигдөр 17 цаг 30 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК