Зун болохоор нарны харшилтай хүмүүсийн харшил сэдэрдэг билээ. Хэт халсан халсан үед хүний биеийн халуун 36.5-37 хэм хүрдэг байна. Наймдугаар сарын эхэн үе хүртэл нарны харшилтай хүмүүсийн хувьд хамгийн хэцүү үе.
Хэт мэдрэмтгийн арьстай, ямар нэг харшлын суурь өвчтэй хүмүүс нарны харшлаар өвчилдөг аж. Шинж тэмдэг нь наранд гарахаар биеийн ил байгаа хэсэгт тууралт гарч, халуу оргин загатнадаг байна. Улмаар даамжирч зовиур шаналгаатай болдог. Нарны харшилтай хүмүүс нарны хэт ягаан туяаны идэвхжил ихсэхээс өмнө эмчилгээ хийлгэх нь үр дүнтэй. Харшилтай гэдгээ мэдсээр байж наранд гарч тууралт өгсний дараа эм ууж, тос түрхдэг. Нэгэнт л нарны харшилтай бол хурц нартай өдөр аль болох гадуур гарахгүй ,чийглэг агаараар амьсгалан, хүйтэн шүршүүрт орох хэрэгтэй. Энэ нь харшлыг сэдрээдэггүй. Гадуур гарах шаардлагатай тохиолдолд даавуун материалтай битүү хувцас өмсч, нарны шил, саравчтай малгай өмсөх нь зүйтэй. Мөн шүхэр нарнаас хамгаалдаг шүү дээ.
Витамин А уух нь арьсны хамгаалах чадварыг дээшлүүлнэ. Ялангуяа халуун үе эхлэхээс өмнө 2-3 долоо хоногийн өмнө уувал сайн. Түүнчлэн харшлын мэдрэг чанарыг бууруулах эм уух, хүйтэн усаар шавших, үрэвсэл намдаах тос түрхэж, кальци агуулсан бэлдмэл ууж болно. Эмчилгээ тууштай хийлгэвэл нарны харшил эдгэрдэг гэнэ.