Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 VS 24: Төрийн албаны зөвлөлийн гишүүдийг чөлөөлж, томилсон нь хууль зөрчсөн, зөрчөөгүй

2016-8-04
0
ЖИРГЭХ

Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцсэн. Уг асуудлыг хэлэлцсэнээр анхдугаар чуулганыг хаасан билээ. Төрийн албаны зөвлөлийн хоёр гишүүнийг чөлөөлөх асуудлаар намуудын хороонд нэлээд маргаан өрнөсөн бөгөөд цөөнх болсон АН МАН-д шаардлага тавьсан ч тэдний шаардлагыг хүлээж авалгүй, дээрх асуудлыг хэлэлцэн баталсан. Тэгвэл намуудын байр суурийг "24VS24" буландаа онцолж байна.

 

 

АН: МАН олонхоороо түрий барьж хууль зөрчиж байна

 

УИХ-ын анхдугаар чуулганаар Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэв.

Энэхүү томилгоог хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Л.Болд “Ээлжит чуулганаар хэлэлцэж болох асуудлыг яагаад заавал анхдугаар чуулганаар оруулж хэлэлцээд байгаа юм бэ. Наад асуудал чинь Үндсэн хуулийн цэц дээр очих болно. Та нар томилгоонуудаа дандаа шөнийн цагаар хийгээд байдаг нь буруу. Ардчилал гэдэг бол олон түмний нүдэн дээр томилгоо, үйл ажиллагаа нь явагдах ёстой. Олонх байлаа гээд та нар олонхоороо түрий барьж асуудалд хандаж болохгүй. Ардчиллын зарчмуудаас ухарч байгаа нь харамсалтай. Биднийг та нар гудамжинд гаргаж байгаа юм байна. Бид гудамжнаас тэмцэнэ тэгвэл. Бид ард түмэн, сонгогчидтойгоо хамт тэмцэнэ гэдгээ мэдэгдье” гэв.

 

Харин дээрх асуудлаар УИХ дахь АН-ын бүлэг гурав хоногийн өмнө завсарлага авсан байсан юм. Завсарлагын талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ үг хэлсэн.

 

Тэрбээр “Өнөөдөр хэлэлцэж байгаа асуудал нь хууль бус үйлдэл. Төрийн албаны тухай хуулинд зааснаар Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг 6 жилийн хугацаатай томилдог. Хуулийн дагуу бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй байгаа гишүүдийг чөлөөлөх гэж байгаа нь хууль бус. Мөн энэ хоёр хүн ээлжийн амралттай байгаа. Албан ёсны өргөдлөө ч өгөөгүй байгаа энэ үед МАН хэт олонхдоо эрдэж, аливаа асуудлыг хууль бусаар шийддэг алхмынхаа эхлэлийг тавьж байна. Төрийн алба тогтвортой байх ёстой. Хэт олонхдоо эрдэж, төрийн албыг хүчгүйдүүлэх, хууль бусаар авах, солих үйлдлийг дэмжихгүй. Тиймээс төрийн албаны зөвлөлийн хоёр гишүүнийг чөлөөлж, томилох хууль бус үйлдлээ таслан зогсоохыг МАН-аас шаардаж байна” гэсэн юм.

 

Харин УИХ-ын дарга АН-ын бүлгийн шаардлагыг хүлээн авсангүй, Төрийн албаны зөвлөлийн гишүүдийг чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцсэн. 

МАН: Энд хууль зөрчсөн асуудал огт байхгүй

 

 

УИХ-ын чуулганы хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцэж батлав. Төрийн албаны зөвлөлийн гишүүн Т.Хадхүү, Д.Даваа-Очир нарыг гишүүдийн олонхын саналаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, тэдний оронд ЗГХЭГ-аас нэр дэвшүүлсэн С.Цэдэндамба, УИХ-ын Тамгын газрын танилцуулсан Б.Баатарзориг нарыг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилсон. 

 

Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн Д.Даваа-Очир, Ц.Хадхүүг чөлөөлөн Б.Баатарзориг, С.Цэдэндамба нарыг томилох асуудлыг ийнхүү хэлэлцэн гишүүд асуулт тавьж хариулт авсан юм.

 

УИХ-ын тамгын газрын нарийн бичгийн дарга Ц.Цолмон “Хуулийн зүйл заалт бол салаа утгагүй ойлгомжтой зааж өгсөн байгаа. Төрийн албаны тухай хуулийн 34.12-т төрийн албаны орон тоог нөхөн томилсон бол өмнөх гишүүнийг бүрэн эрхийн хугацаанд ажиллана гэсэн байдаг.

 

Энэ асуудал тухайн үед байнгын хороон дээр яригдаж байсан ч шийдвэр гараагүй хойшлогдсон байсан. Хууль зүйн актын үндэслэлийн хувьд ямар нэгэн маргаан байхгүй гэж үзэж байгаа” хэмээсэн.

 

Түүнчлэн энэ асуудлаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Ж.Мөнхбат “Засгийн гарын хэрэг эрхлэх газрын даргаас Д.Хадхүүг чөлөөлөх асуудлыг Төрийн албаны хуулийг дагуу оруулж ирж байгаа. 2008 арванхоёрдугаар сарын 31-ны өдөр томилогдоод 2014 арванхоёрдугаар 31-нд дуусгавар болох байсан. 2013 онд Д.Батбаяр өөрийн хүсэлтээр төрийн албаных зөвлөлийн орон тооны гишүүнээс чөлөөлөх хүсэлтийг гаргасан. 2013 онд анх томилогдохдоо өмнө нь байсан орон тооны Д.Батбаяр гишүүний орон тоон дээр ажиллах тухай ярьж байсан. Тиймээс Ц.Хадхүүг  34.12-т заасан зүйл заалтын дагуу орж ирж байгаа. Түүнээс биш өмнөх УИХ-ын тогтоол, одоогийн УИХ-ын тогтоол аль нь хүчинтэй хүчингүй гэх асуудал байхгүй” гэв

 

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
24VS24: Татвар нэмэх нь буруу, татварын нэмэгдэл иргэдэд нөлөөлөхгүй
24VS24: Дархан аварга Г.Өсөхбаярын эхнэр Б.Нарантуяагаас уучлалт гуй
24VS24: МАХН-ыг санаатайгаар хагалган бутаргаж байна, гишүүдийнхээ үгийг сонсохгүй байна
24VS24: Б.Хурц, Ж.Батзандан нарын зөрүүтэй өчгийг хэн дэнслэх вэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • зочин (202.179.10.174)
    АНынхан цөөхүүлээ мөртлөө урьдны их хуралд байсан МАНын тэр олон нөхдөөс илүү хүчтэй сөрөг байж чадаж байна сайн байна та нарын ихэнхи нь л ард түмнийхээ төлөө дуугарч цохилж чаддагийг ард түмэн мэддэг шүү
    2016 оны 08 сарын 12 | Хариулах
  • зочин (202.179.10.174)
    АН-ынхан арай ч ийм увайгүй хандаагүй арга байхгүй МАН гэдэг нэрэн дор олон жил төрийн албанд сууж төрлийн алба болгосон луухар нөхдийг л халж төрийн албыг цэвэрлэснийг үнэнээр нь хэлж ярьж сурья л даа энэ удаа МАН -ынхан нэн ялангуяа орон нутагт ёстой дураараа дургиж дээрээ миеэ байгаа шүү гэж айлган дургиж байнадаа төрийн албанд ажиллаж байгаа шударга албан хаагчдыг хамгаалах түр хороо гээчийг байгуулмаар юм гэхдээ хуулийнхан ийм байхад үнэн ёс тогтохгүйдээ зөрчил ёс суртахууны болон төсвөөс хумсалдаг нөхдүүд МАН аар айлган ажлаас халагдангуутаа шүүхэд гүжир гүтгэлэгээ яриад очино шат шатанд байгаа төрийн албаны зөвлөл нэртэй МАН -ын хэдэн хууль завхруулагчид хамгаална өнөөдөр ийм л байнашүүдээ амьдрал ард түмэн АН -ынхний хийсэн ажил явсан замыг зөв байж гэдгийг ухаарах цаг ирнээ
    2016 оны 08 сарын 12 | Хариулах
  • Зочин (49.0.186.241)
    БСШУЯ-ны дэд сайд хийж байсан Ургамалцэцэг АН-ын гишүүдээ дарамтлан доромжилж танай МАН намын гишүүдийг өөд нь татаж байсан хөөрхий тэр бүсгүйг та нар мартваа
    2016 оны 08 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.57.95.234)
    Ард түмний төлөө гэх сэтгэлгүй, ажил хийх чадваргүй АН-ын луйварчдыг үтэр түргэн зайлуул. Гэхдээ тэднийг явахаас өмнө хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлуудыг маш сайн шалгах хэрэгтэй шүү. Эрдэнэ Хөдлөмрийн сайдын үүргийг 7 хоног орчим түр орлохдоо нийт аймгийн Хөдөлмөрийн газар, хэлтсийн дарга, МСҮТ-ийн захирлуудыг халж сольж томоохон хэлмэгдүүлэлт хийж байв. Н.Алтанхуяг МАН-ын үед ажиллаж байсан төрийн ажилтнуудыг мянга мянгаар нь хууль бусаар халж байхад Лу.Болд ноёнтон хар цагаан дуугүй, алга ташаад сууж байсан. Та нар зүгээр хуцалгүй бай одоо.
    2016 оны 08 сарын 05 | Хариулах
  • ЗОЧИН (112.72.11.134)
    МОНГОЛЫН АРД ТҮМЭН ТЭНЭГ БИШ ЮМНЫ ЗӨВ БУРУУГ САЙН МЭДДЭГ БОЛСОН ШҮҮ. ХЭТ ОЛНОХООРОО ЭРДЭЖ БАЙХ ШИГ БАЙНА. ГЭХДЭЭ МОНГОЛЫН ХУУЛЬ ДЭЭДЭСТ БИШ ДООД БИДЭНД Л ХҮЧТЭЙ ҮЙЛЧИЛДЭГ ШҮҮ ДЭЭ
    2016 оны 08 сарын 05 | Хариулах
  • zocin (202.179.29.151)
    darga ni ybdaltai khar nukhur bii suud khal
    2016 оны 08 сарын 05 | Хариулах
  • Зочин (122.201.21.236)
    ман өдөөн хатаглаг явуулж байна ингэж доромжил ууж байхаар нэг юм бодсон дээр үү
    2016 оны 08 сарын 04 | Хариулах
  • Иргэн (59.153.113.138)
    АН-ЫНХАН ИНГЭЖ ЯРИХ ЁС ЗҮЙН ЭРХГҮЙ. ТӨРИЙН АЛБЫГ ТӨРЛИЙН БОЛГОЖ, ТӨРИЙН ХЭДЭН МЯНГАН АЛБАН ХААГЧИЙГ ХУУЛЬ БУСААР АЖЛААС ХАЛЖ ШИНЭ ХЭЛМЭГДҮҮЛЭЛТИЙГ ГАРДАН ХИЙСЭН. ЯЛАНГУЯА Н. АЛТАНХУЯГ, ЭРДЭНЭ. ОДОО БУЦААЖ НОМОНД НЬ ОРУУЛ
    2016 оны 08 сарын 04 | Хариулах
  • Zochin (223.62.162.122)
    Ene lalaruud uursduu huuli gj meddeg bsan uu.zugeer zailaach erdenee.chi udahgui shorondoo ornoo
    2016 оны 08 сарын 04 | Хариулах
  • зочин (103.26.193.53)
    АН-ын луйварчин хулгайчууд аа, зайлцгаа, наад хэд чинь одоо ажлаа хийж та нарын сүйтгэсэн зүйлсийг эргэж хэвэнд нь оруулбал амьдрал ахуй дээрдэх байх, АН 4 жил хууль зөрчсан өө, мартсан уу, та нарт хууль гэж байдаг юм уу
    2016 оны 08 сарын 04 | Хариулах
  • Анхаар (202.9.41.220)
    Ойрын өдрүүдэд болж буй хэт халалтаас үүдэлтэй болон бусад шалтгаануудаас даралтын өөрчлөлтөд орж байгаа хүмүүс дараахь линкээр орж, өөрөө өөртөө болон гэр бүл, ойр дотнынхондоо анхны тусламж үзүүлэгч даралт тэнцвэржүүлэгч аппаратыг сонирхоно уу. httpswww.orca.mnhomeproduct139
    2016 оны 08 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Чингис хаан” дурсгалын зоос худалдаанд гарлаа
    4 цаг 39 мин
  • “Ойн салбар ба ногоон санхүүжилт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
    4 цаг 42 мин
  • БНСУ-ын “Самёок” их сургуулийн удирдлагууд Сэлэнгэ аймагт хүрэлцэн ирж ЕБС-ийн сурагчидтай уулзлаа
    7 цаг 27 мин
  • Эрдэмтэд Номхон далайгаас "Microeledone galapagensis" гэх шинэ наймаалж илрүүлжээ
    10 цаг 33 мин
  • Т.Ням-Очир: Шатрын хөтөлбөрийг ЕБС-ын сургалтад нэвтрүүлэхийг зорьж байна
    12 цаг 51 мин
  • ИРЦ: УИХ-ын таван гишүүн гадаадад томилолттой байна
    13 цаг 21 мин
  • Италийн шүүх буудал, ресторанууд үйлчлүүлэгчдэд "цоргоны ус үнэгүй өгөх үүрэггүй" гэж үзлээ
    13 цаг 22 мин
  • Д.Трамп Оман улсыг Ирантай хамтран Ормузын хоолойн хөдөлгөөнд нөлөөлөх оролдлого хийвэл цэргийн арга хэмжээ авна гэж сүрдүүлэв
    13 цаг 34 мин
  • Хэлэлцээ эмзэг шатандаа байгаа энэ үед АНУ Ираны цэргийн байгууламжуудыг бөмбөгдөж байна
    14 цаг 2 мин
  • Банкны салбар гадаад зах зээлээс урт хугацаат эх үүсвэр татахыг дэмжих шийдвэр гаргав
    14 цаг 11 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Леонардо да Винчигийн “Сүүлчийн оройн зоог” бүтээлийг сэргээн засварлажээ
    14 цаг 11 мин
  • Д.Даваажаргалын "Өчигдөр мэт" шүлгийн түүврээс онцлох 10 шүлэг
    14 цаг 13 мин
  • Г.Баясгалан хуулийн ноён оргилыг нурааж орхилоо!
    14 цаг 22 мин
  • Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн өнөөдөр эхэлнэ
    14 цаг 29 мин
  • УИХ: Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    14 цаг 40 мин
  • “Эрдэнэс Монгол” нэгдлийн аль ТӨК-ууд татан буугдах вэ?
    15 цаг 24 мин
  • Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хэвлэлийн хурал болно
    15 цаг 47 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    15 цаг 47 мин
  • “Ninjee’s Tailor”-ын үүсгэн байгуулагч Г.Нинжбадгар “Алдарт эхийн II одон” хүртлээ
    Уржигдар 19 цаг 05 мин
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болов
    Уржигдар 16 цаг 48 мин
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
  • Ираны дайнд амь үрэгдсэн америк цэргүүд: АНУ-ын арми хохирлын бодит хэмжээг ил болгож эхэллээ
  • ThunderZ-Tengri тоглолтын фото агшин
  • ФОТО: Автомашингүй өдрийн амар амгалан
  • Бритто карттай бол БНСУ-н эмнэлгүүдэд 10-49% хөнгөлөлттэй
  • Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралтаа авчээ
  • Конгод Эболагаар нас барсан хөлбөмбөгчний ар гэрийнхэн цогцсыг нь өгөөгүйн улмаас эмчилгээний төвийг галдан шатаажээ
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • “Ойн салбар ба ногоон санхүүжилт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Г.Болор-Эрдэнэ: 2028 оны олимпод дутуугаа гүйцээж, аварга авахыг зорьж байгаа
  • Б.Даваадалай: ТӨК-үүд өндөр шилэн барилгад байрладаг байдлыг зогсоох ёстой
  • “Эрдэнэс Монгол” нэгдлийн аль ТӨК-ууд татан буугдах вэ?
  • Г.Баясгалан хуулийн ноён оргилыг нурааж орхилоо!
  • Хэлэлцээ эмзэг шатандаа байгаа энэ үед АНУ Ираны цэргийн байгууламжуудыг бөмбөгдөж байна
  • Д.Трамп Оман улсыг Ирантай хамтран Ормузын хоолойн хөдөлгөөнд нөлөөлөх оролдлого хийвэл цэргийн арга хэмжээ авна гэж сүрдүүлэв
  • Италийн шүүх буудал, ресторанууд үйлчлүүлэгчдэд "цоргоны ус үнэгүй өгөх үүрэггүй" гэж үзлээ
24 баримт
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК