Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шинэчлэгдсэн Төрийн албан хаагчдын эмнэлэгт иргэд ам сайтай байна

2016-8-10
0
ЖИРГЭХ

Шинэ эмнэлэг, шинэ үйлчилгээ, шинэ боломж

 

Хуучин нэрээрээ Төрийн албан хаагчдын эмнэлэг, шинэ нэрээрээ Улсын нэгдүгээр төв эмнэлгийн салбар буюу албан ёсны нэршил нь”Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Амбулатори 2” гэгдэх болсон шинэхэн нэгдсэн эмнэлгээс дараах сурвалжлагыг бэлтгэлээ. 

 

Эмнэлгийн үйл ажиллагаа жигдэрчээ

 

Манай улсын улсын эмнэлгүүдийн нийтлэг дүр төрхөөс шал өөр, бүх зүйл нь шинээр гэрэлтэн гялалзсан, цэмцгэр энэ орчин бол ”Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Амбулатори 2. Өнгөрсөн дөрвөн жилд Хууль зүйн яамны харъяа байгууллагын ажилтнууд суудаг оффис, шүүх болгоно гэхчлэн нэлээд саад тотгорыг даван туулж, цаг хугацаа алдсаны эцэст эмнэлэг хэвээрээ үлдэж, өдгөөашиглалтад оруулчихсан байна. Өнгөрсөн зургаадугаар сарын 20-нд нээлтээ хийснээсээ хойш өнөөдрийг хүрэхэд үйл ажиллагаа нь жигдэрчээ. 

 

“Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Амбулатори 2”-ын эрхлэгч Ч.Оюунгэрэл бидэнд эмнэлгийнхээ үйл ажиллагааг танилцууллаа. 

 

Өнгөрсөн зургаадугаар сарын 13-нд Засгийн газраас 323 тогтоол гаргаж энэхүү эмнэлгийг бүхэлд нь Улсын нэгдүгээр төв эмнэлгийн амбулаторийн зориулалтаар үйл ажиллагаа явуулахаар болгожээ. Өөрөөр хэлбэл Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийн санаачилсан “Нэг жигүүр хоёр эмнэлэг” төслийн хүрээнд тус эмнэлэг концессийн гэрээгээр салбар эмнэлгээ болгожээ. 

 

Одоогоор 13 кабинеттэй бөгөөд үзлэгийн 10, оношилгооны гурван кабинет ажиллаж байна.  

 

Үзлэгийн 

1. Дотоод шүүрэл 
2. Мэдрэл 
3. Элэг цөс
4. Бөөр
5. Диабитын зөвлөгөө 
6. Зүрх судас
7. Уушги
8. Нөхөн сэргээх 
9. Мэс засал гэх мэт кабинетийн үйл ажиллагаа хэдийнэ жигдэрчээ. 

 

Харин оношилгооны рентген, эхо, зүрхний цахилгаан бичлэгийн кабинет одоогоор ажилд  оржээ. Орчин үеийн дэвшилтэт өндөр хүчин чадалтай аппаратаар оношилж байгаа аж. Харин Мрай, СТ зэрэг иргэдийн хамгийн амин чухал хэрэгтэй тоног төхөөрөмж нь хараахан ажилд ороогүй ч хэдхэн хоногоос ажиллаад эхлэнэ гэдгийг хэллээ. Мөн л маш өндөр үзүүлэлттэй,нарийн оношилдог төхөөрөмж суурилуулжээ. 

 

Цаашид нөхөн сэргээх эмчилгээний төв, өдрийн мэс засал, ангиеграф, дурангийн ажилбарын төв, хавдрын эмчилгээ, сургалт хяналтын төв, нарийн мэргэжлийн үндсэн кабинетүүдтэй ажиллах бөгөөд бүрэн хүчин чадлаараа 32 кабинет ажиллах ажээ. 

 

Энэ эмнэлэг харъяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлэх үү гэсэн асуултад уншигчид хамгийн түрүүнд хариулт авахыг хүсч буй. Энэ талаар амбулаторийн эрхлэгч “13А маягтыг сум, дүүргийн эмнэлгээсээ аваад ирэхэд эрүүл мэндийн даатгалаар Монгол Улсын бүх иргэнд үйлчилгээ үзүүлнэ. 13А маягтыг иргэд сум, дүүргээсээ авахад ямар ч хүндрэлгүй” гэв. 

 

Хууль зүйн яамны харъяа байгууллагын ажилтнуудад өмнөх жишгээрээ үйлчилгээ үзүүлнэ. 

 

Шинэ эмнэлэг том дэвшил

 

Энэхүү шинэ нэгдсэн эмнэлэг ашиглалтад оруулж, үйл ажиллагааг нь эхэлсэн нь маш том дэвшил болжээ. Эдийн засаг хүнд, шинэ эмнэлэг барих төсөв мөнгө байхгүй, барьж чадахгүй гэж  буй энэ үед энэ эмнэлгийг эмнэлэг хэвээр үлдээж, ашиглаж эхэлсэн нь маш том дэвшил, боломж болж байна. 

 

Оффисын зориулалттай болгочихсон учир өрөөнүүдэд халуун, хүйтэн усны крант зоохоос эхлээд үйл ажиллагаанаас хойш чангаах жижиг хүндрэлүүдийг эс тооцвол “Улсын нэгдүгээр төв эмнэлгийн салбар Амбулатори 2” маш сайн ажиллаж байна. Иргэдэд тусламж үйлчилгээг хүртээмжтэй хүргэхийн төлөө төвлөрлийг сааруулах, эмнэлгийг таниулах зорилгоор 30 минут тутамд үйлчлүүлэгчдээ төв эмнэлгээсээ автобусаар зөөж байна. 

 

Эмнэлгийн үүдэнд арга зүйч сувилагчид сууж, орж ирсэн иргэд хүсвэл даралтаа үзүүлж, ойр зуурын зөвлөгөөг авч болж байна. 

 

Баянхонгор аймгаас ирсэн 60-аад насны иргэн Б.Дорждулам “Үйлчлүүлэхэд тохилог цэвэрхэн өрөө тасалгаанаас авахуулаад эмч мэргэжилтний зан харилцаа их таалагдлаа. Би уушгины зураг авахуулах гэж ирээд авахуулчихлаа. Зүрхний бичлэг хийлгээд зүрхний эмчид үзүүллээ. Маргааш хэвлийн ЭХО-д харуулна” гэв.Энэ эмнэлэг үйл ажиллагаа явуулж буй мэдээллийг хаанаас авч ирсэн бэ гэж лавлахад “Төв эмнэлэг дээр очсон чинь Амбулатори 2-т очоод үзүүлээрэй. Автобус явж байгаа” гэсэн хэмээлээ. 

 

Энэхүү амбулатори 2-тоо Улсын нэгдүгээр төв эмнэлгийнхэн ноу хау, арга зүй, менежмент гэхчлэн чаддаг мэддэг бүх л зүйлээ хэрэгжүүлж ажиллах юм. 

 

Нэгдсэн эмнэлгүүдэд эмч мэргэжилтэн бэлтгэх, эмч нараа сургалтаар хөгжүүлэх арга зүйгээр хангах, чиглүүлэх, тэргүүлэх байгууллагын үүргээ нэр төртэй гүйцэтгэн, бусад төрөлжсөн мэргэжлийн төвүүдтэй хамтран ажиллахаа Амбулаторийн эрхлэгч Ч.Оюунгэрэл хэллээ. 

 

Эрүүл мэндийн даатгалын шинэ хууль том боломж

 

Эрүүл мэндийн даатгал төлснийхөө үр шимийг хүртэж чаддаггүй хэмээн иргэд шүүмжлэлтэй ханддаг бол одоо шинэ хэрэгжиж эхэлсэн Эрүүл мэндийн хуулиар энэ шүүмжлэл үгүй болжээ. Яагаад гэвэл эрүүл мэндийн даатгалыг албан журмаар болон хувиараа төлж байгаа иргэн бүр улиралд 165 мянга, жилд хоёр сая төгрөгт багтаан эмнэлгийн үйлчилгээ авна. Урдчилан сэргийлэх үзлэгт орж, хэвтэн эмчлүүлж болно. Хөнгөлөлттэй үнийн жагсаалтад орсон эм авч болно. Өмнө нь нэг удаа эмнэлгээр үйлчлүүлэхэд эрх нь дуусчихдаг байсан бол одоо жилд хоёр сая төгрөгнөөс хэтрэхгүй л бол хэдэн ч удаа үйлчилгээ авах боломжтой болжээ. 

 

Энэ мэтчилэн шинэ гарсан хуулийг дагаад шинэ нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлэх иргэд Төрийн ордны баруун талд байрлалтай Улсын нэгдсэн төв эмнэлгийн Амбулатори 2-ыг зориод очиход найрсаг, тохилог орчин угтаж, хамгийн гол нь чанартай үйлчилгээг үзүүлж байна. 

 

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Иргэн (202.21.106.163)
    Тэмүүжин дур зоргоороо дургиснаар хичнээн хэмжээний хохирол учирсныг тооцож ял шийтгэл, торгууль төлбөрийг нь тавьж барагдуулья. МАН-ыхан одоо жаахан зоригтой шийдэмгий ажиллах хэрэгтэй. Хэн юу гэх бол гэж бэмбэлзэж суудаг цаг биш
    2016 оны 08 сарын 11 | Хариулах
  • huulch (122.254.126.2)
    enshteinii neremjit
    2016 оны 08 сарын 10 | Хариулах
  • irgen (202.179.29.170)
    Bayartai medee bna
    2016 оны 08 сарын 10 | Хариулах
  • irgen (202.179.29.170)
    Bayartai medee bna
    2016 оны 08 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    Үнэхээр таатай мэдээ байна. Би нэг хүнд талархал илэрхийлэх хэрэгтэй гэж бодож байна. Д.Дорлигжав хууль зүйн сайд болоод өмнөх сайдынхаа гаргасан алдаатай шийдвэрийг өөрчилж ард түмэндээ буян хийсэн гэдгийг мартаж болохгүй таньд талархал илэрхийлье
    2016 оны 08 сарын 10 | Хариулах
  • Би (103.51.240.57)
    нэр нь ямар муухай юм бн ард түмнээ ялгасан шинжтэй
    2016 оны 08 сарын 10 | Хариулах
  • Босс (150.129.142.198)
    Тэмүүжин новш шорон хийнэ гээд дотор нь байрлуулсан 20 тэрбумын үнэтэй тоног төхөөрөмжүүдийг дэлбэлж гаргаж хаясан гээд хэвлэлээр бичээд байсан Үнэн бол түүнийг шалгаж ялыг нь өгөөч
    2016 оны 08 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.70.40.186)
    shou hiigee l bh yum aa.abtobusaar uilchluulegchee zuuguud.tsarailag huuhnuud ajild abaad ajil jigderdeggui bhgui y
    2016 оны 08 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
    1 цаг 59 мин
  • Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
    2 цаг 23 мин
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
    2 цаг 26 мин
  • Г.Цэдэвдорж агсны нэрэмжит хүүхдийн яруу найргийн “Мөнгөн морь” наадам болно
    2 цаг 37 мин
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
    2 цаг 44 мин
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
    4 цаг 51 мин
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    5 цаг 6 мин
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    8 цаг 8 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    8 цаг 31 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    8 цаг 47 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    8 цаг 50 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    9 цаг 5 мин
  • Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
    9 цаг 14 мин
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    9 цаг 25 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    9 цаг 54 мин
  • Баруун аймгуудаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна
    10 цаг 6 мин
  • Үйл явдал: Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    10 цаг 14 мин
  • "Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    10 цаг 25 мин
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    Өчигдөр 17 цаг 39 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    Өчигдөр 17 цаг 30 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК