Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Яагаад ерөөлийн оронд хараал байна вэ?

2016-8-18
0
ЖИРГЭХ

Манай нэртэй эдийн засагч, төрийн сайд агсан эрхмийн ар дээр эмгэнэл харууслын хажуугаар баярласан, тавласан, харааж зүхсэн хандлага ч багагүй байна.

 

"Нүгэл нь нүдээрээ гарч байна", "Бусад 76 араас нь бушуу яваасай", "Үйлээ эдлээсэй" гэх мэтээр. Зарим нь ч цочирдож сэрдхиймээр... 


Уг нь монгол хүн бурхан болоочийн ар дээр хэзээ ч муу үг унагадаггүйсэн.

 

"Луйварчид"-аас ганц хоёрыг нь буудчих юмсан гэж ярьж буй ах хүүг би л хувьд учиргүй буруутгаж чадахгүй. Тэр хүнийг тийм болтол нь бухимдуулж, аргыг нь барж буй үйл явдал өнөөдөр болж байгааг харин бид бүгдээр харж байна. 


Мөн ийм хандлагыг буруутгах, үгүйсгэх нь ч байх. 
 
Хасын Г. Ганхуяг: "Цочирдмоор. Аймаар. Бид ямар хүнтэй, ямар нийгмийг бий болгоод байнаа? Ийм хүмүүс олон байгаа нь популистууд ялалт байгуулж, цуст хувьсгал хийж, буцаагаад коммунист дэглэм тогтоох санаархалдаа хүрэх боломжийг бүрдүүлж байна. Би дахин нийгмийн туршилтанд ормооргүй байна. Хүүхдүүдээ тийм юмыг үзүүлмээргүй байна. Үүнийг хамтдаа залруулья, залуусаа." гэж уриалжээ. 


ГЭХДЭЭ "Юм учиртай, сум гичиртэй". 



 
Бухимдсан олныг "Аймаар, Цочирдмоор" хэмээн буруутгахаас өмнө ЯАГААД ЭНЭ ХҮМҮҮС ИНГЭЖ ИХЭЭР БУХИМДАЖ, ХАРААНА ВЭ? гэдгийг ноцтой анхаарч үзэх хэрэгтэй юм. 


 
Энэ нь манай нийгмийн бухимдал тэсрэхэд бэлэн байдалтай, яг л чүдэнз зураад тавихад бэлэн болчихсон дарьтай торх шиг байгааг илтгэнэ. 

 

Уржигдар би таксинд суусан. Таксины жолооч залуу "Таны өмнө нэг хөгшин суусан юм. Хөгшин хэлж байна. Би энэ томчуудаас нэр бүхий 7 хүнийг буудна гээд. Та хэдийг буудах вэ?" гэж надаас асуух юм. "Яагаад буудах гэж?" хэмээн хариу асуувал "Хар л даа.


 
Биднийг ийм болгочихсон энэ хэдэн гахайнуудаас салахгүй бол өнөөдрийн миний үзэж байгаа зовлонг үр хүүхэд минь үзсээр л байх нь байна шүү дээ. Арай ч дээ. Би л лав 7-оос илүүг буудна" гэж байх юм. Ийм яриа нэг удаагийнх биш. Танил ах маань "Чаддаг бол би энэ луйварчдаас нэг хоёрыг нь буудчихмаар л байна. Нэг хоёрыг нь буудчихвал эрх биш гайгүй болох байлгүй. Хэрвээ ямар нэгэн "юм" болбол ах нь муу хуучин калибраа бариад очино дог" гэж байх. Нийгмийн сошиал сүлжээн дээр ч ийм хандлага ч хүчтэй сонсогддог. 


 
Яагаад бид бурхан болсон хүний араас учиргүй харааж зүхээд байна вэ? 
Яагаад бид нэг нэгнээ буудчих юмсан гэж ярьдаг, хүсдэг болоо вэ?
Яагаад бид эвлэж зохицоход бэрх, ойлголцоход хэцүү болчихоо вэ?


.
"Луйварчид"-аас ганц хоёрыг нь буудчих юмсан гэж ярьж буй ах хүүг би л хувьд учиргүй буруутгаж чадахгүй. Тэр хүнийг тийм болтол нь бухимдуулж, аргыг нь барж буй үйл явдал өнөөдөр болж байгааг харин бид бүгдээр харж байна. 


 
Талийгаачийн хойноос элдвээр хэлж буй залуусыг би л хувьд тэгтэл нь буруутгаж чадахгүй. Тэр хүмүүсийг тийм үл хүлцэх үзэлтэн болтол нь тэсвэр тэвчээрийг нь барж буй нөхцөл байдал өнөөдрийн нийгэмд нэгэнт бий болчихсон. 


 
Өнөөдөр бид энэ бухимдсан олонтойгоо тэмцэх биш, харин энэ бухимдлыг бий болгоод буй бусармаг байдлыг цаг алдалгүй засаж залруулах талаар ухаан бодлоо шавхахгүй бол Ганхуягын хэлдгээр цус урсгасан хувьсгал ч гарч, хатуу дэглэм тогтохыг үгүйсгэх аргагүй. Энэ хүсэх юм биш. Цаг алдахгүй арга хэмжээ авахгүй бол бид тийм гашуун ангал руу гулсах эрсдэл нэгэнт бий болчихсон байгаа. Эрх баригчид өнөөдрийнхөө байдлыг болж байна гэсэн харалган сохор байдлаар удаан явбал юу болохыг чухам бурхан мэдэх хэрэг болоод байна. 


 
Савлуур нэг талруугаа хэр их хазайна, эргэж савлахдаа нөгөө талруугаа төдий хэмжээгээр хазайдаг нь физикийн хүчний хууль.
Нийгэм ч мөн адил. Цус урсгасан их хувьсгалуудын түүхэн урьдач нөхцлүүд нь нэг талд нь хэт даварсан дарангуйлал, луйвар, хээл хахууль, шударга бус явдал байсан байдаг. 


 
Улс орныг маань муухай бохир, балиар болгоод буй, хүсэн хүлээсэн хөгжлийг хангаж чадахгүй байгаа энэ намуудын талцал, тэмцэл, энэ хэмжээ хязгааргүй мэт луйвар, хахууль, эрх мэдэлтнүүд, эд хөрөнгөтнүүдийн хуульгүй мэт аашилдаг замбараагүй, анархи, шударга бус байдлыг буюу Товчхондоо ард олныг талийгаачийн хойноос буяны ерөөл биш хараал хэлэх хүртэл хэмжээнд бухимдуулаад байгаа уг язгуур шалтгаанаа эхлээд арилгах хэрэгтэй юм. Түүнээс биш бухимдсан, бухимдсандаа аргаа барж, хэлэх хэлэхгүйг хэлж буй олныг буруутгах нь утгагүй хэрэг. Ёстой нөгөө "УРД ХӨЛ БҮДРЭХЭД ХОЙТ ХӨЛИЙГ НЬ ТАШУУРДАХ"-ын үлгэр.


 
Харин ч тэднийг буруутгах хэрээр байдал эерэх биш улам эрс болох болно. Шаазгай суугаад болдоггүй овоонд нь анхаарал хандуулах учиртайгаас биш шаазгай руу чулуу шидээд юу ч өөрчлөгдөхгүй шүү.


 
Товчхондоо талийгаачийн араас ерөөл биш хараал хэлж буй энэ байдал нь Манай нийгэмд, Эрх баригчдад, санхүүгийн бүлэглэлүүдэд, сэтгэн боддог бүхэнд том дохио, сануулга. 


 
Эрүүл саруулаар эргэцүүлэн боддог бүхэн нам, эвсэл харгалзахгүйгээр нэгдэж, нэгийг бодож, хоёрыг хийхгүй бол, нэгдэж, нийгмээ хувьсгалт тэмцлийн бус эрүүл саруул замаар хувьсган өөрчлөх талаар нэг юм хийхгүй бол хожим хий дэмий амаа барьж, харуусан шогшрохоос өөр юу ч хийж чадахгүй түвшинд хүрч мэднэ. 


 
Б.Номинчимэд
 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (202.179.25.110)
    olon ym bichij nurshij bhaar shuud sanaagaa heleldee bicheech guai.bas hasiin Ganhuygiig G bish Ch gej ovoglodog bmar.setguulch nertei muu surlagatanguud saituudaar duuren.ish chaavaas hunii ovgiin usgiig zov bichldee ydaj.tgd hun muulaach malaa
    2016 оны 08 сарын 19 | Хариулах
  • Зочин (150.129.142.53)
    Buudchih uymsan alchih uymsan Uhsenii hoinoos haraaj bgaa huntei bi l lav taaraagui uuruu uuriinhuu tuhai bicheed bgaa uym uu
    2016 оны 08 сарын 19 | Хариулах
  • Зочин (27.123.214.113)
    Олон хүн ийм бодолтой байгаа
    2016 оны 08 сарын 18 | Хариулах
  • Bas1 zochin (202.21.106.144)
    Amidral hetsuu bolj bgaag helj bh shig bna, uudrug uur harah yu bgaag helj uguuch ta,,!? Ene zasag chini uchnuun ulsaar ajil hiilgicheed mungiig ni uguhgui olon Co nuud dampuuraad yu ch ugui bolj bgaag ta medeh uu!!? 2017 on garah gej na daa,,!
    2016 оны 08 сарын 18 | Хариулах
  • Зочин (203.91.115.41)
    Номин өөрөө хувьсгалд уриалаад байгаа юм биш үү. Олон түмнийг хувьсгалжуулах биш гэгээрүүлж ,ухааруулах нь эрдэмтэн мэргэд та бүхний зорилго байлтай.
    2016 оны 08 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.21.112.117)
    Өөрөө харин нас тогтсон хүн байж ийм хуумгай юм бичихээ больвол яасан юм бэ
    2016 оны 08 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
    1 цаг 59 мин
  • Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
    2 цаг 23 мин
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
    2 цаг 25 мин
  • Г.Цэдэвдорж агсны нэрэмжит хүүхдийн яруу найргийн “Мөнгөн морь” наадам болно
    2 цаг 37 мин
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
    2 цаг 44 мин
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
    4 цаг 51 мин
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    5 цаг 6 мин
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    8 цаг 8 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    8 цаг 30 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    8 цаг 47 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    8 цаг 50 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    9 цаг 5 мин
  • Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
    9 цаг 14 мин
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    9 цаг 25 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    9 цаг 54 мин
  • Баруун аймгуудаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна
    10 цаг 6 мин
  • Үйл явдал: Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    10 цаг 14 мин
  • "Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    10 цаг 25 мин
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    Өчигдөр 17 цаг 39 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    Өчигдөр 17 цаг 30 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК