Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Мафийн ардчилангуйлалт Монгол

2016-8-29
0
ЖИРГЭХ

Саяхан нэг өдөр тутмын сонин дээр, манай спортын ертөнц бол мафи юм, олон жил оршин тогтнож байгаа, мафийн гишүүдийнхээ л хүмүүсийг хар багаас нь булхайдан өргөж дэмжсээр шигшээд хүргэдэг, спортод орж ирдэг хөрөнгө оруулалт, шагнал, хандив тусламжийг завшиж эргэлдүүлдэг, мафийн бус хүн Монголын спортод нэвтрэх ямар ч аргагүй, ийм болохоор спорт хөгжихгүй байгаа гэж бичсэн байв. Үнэн эсэхийг эс мэдмүй.

 

Шог зургийг зураач С.Цогтбаяр

 

Энэ тухай би нэг таньдаг хүндээ хэлтэл урлагийн ертөнц яг тийм ш дээ, мафи ш дээ, тиймээс Монголын урлаг сөнөж байгаа гэдэг юм байна. Уран зохиолын ертөнц ч мафи шүү дээ, зөвхөн танил тал, нутаг ус, хамаатан садан, бизнесийн холбоо сүлбээгээр л явдаг шүү дээ гэж бодогдоод явчихлаа.

 

Саяхан нэгэн хүмүүн “Монголын мах мафийн гарт оржээ, гадаадын импортлогч хүнд мах олж өгөх гэсэн чинь огт олдохгүй байна, “том босс мэднэ, тэр том босс битгий хүнд мах өгөөрэй, би л бүгдийнх нь учрыг олно гэсэн, тэр хүний гарын үсэггүй бол болохгүй, тэр хүн маань маш нууц хүн” гээд халгаахгүй байна, тэр босс нь гадны хүн байдаг гэнэ” гэсэн билээ. Янз бүрийн салбарын мафиуд маань гадаадын мафид атгуулсан байх нь энгийн үзэгдэл. Төрөл бүрийн ченжүүд ч эртнээс мафийн зохион байгуулалтад орсон гэдгийг хүмүүс гадарлах байх. Монголчууд дотоод гадаадын мафиудын талхин дор давхар давхар дарлагдаж боолчлогдож байна.

 

Мафи нь өөрөө сонгуулиар төрд гарч ирчихээд өөртэйгээ тэмцэн амиа хорлоно гэж хэзээ ч байхгүй. Мафитай дайтаж, ялж чадах Путин, Кальдерон, Дутурте шиг тийм л удирдагч Монголд хэрэгтэй аж.

 

Монголын салбар бүр мафи болж. Ерөөсөө л мафи. Журмын нөхөд бид улс төрийн мафиуд, уул уурхайн мафиуд, ураны, УЦС-ийн, иргэн харьяатын гээд олон мафиудтай тэмцэж иржээ. Гэхдээ хүч хөрөнгө ихтэй, өндөр зохион байгуулалттай, харийнхантай сүлбээцэлдсэн мафиуд болохоороо амар дийлдэхгүй санж.

 

Мафи л болохоор гэмт хэрэг л үйлддэг, шуналд л хөтлөгддөг, ямар ч ёс зүйгүй, яс үндэсгүй байдаг аж. Миний бие энэ нийгэм бол хулгайч нийгэм гэж 2000 онд бичиж байсан, хэдэн жилийн өмнөөс клептофеодализм гэж тодорхойлж байгаа. Гэтэл боолын нийгмийн шинж тэмдгүүд ажиглагдаад, тодруулан тодорхойлох шаардлага гарч ирсэн. Одоо хамаг учир тодорхой болж байх шиг. Клептос буюу хулгайч давхарга нь мафижсан байгаа тул мафийн боолчлолын шинж тэмдэг ажиглагдаад байсан нь тэр байж. Мафижсан клептофеодализм гэх юм уу, мафи-феодализм гэвэл илүү онох шиг.

 

Манайхан эвлэлдэн нэгдэж чаддаггүй, түүхэндээ далайцтайгаар сайн дураараа эвлэлдэн нэгдсэн жишээ тун цөөн, төвшин нь нэн дор учраас манайд мафи байхгүй байна гэж боддог байлаа. Гэтэл муу юман дээр бол гаргуунд эвлэлдэн нэгдчихсэн юм байна шүү дээ. Мафидаа айхтар үнэнч, гэмт хэрэг хийж сорилго давж байж элсдэг, боссоо шүтэн биширч үг дуугүй дагадаг шиг. Бас араас нь хутга шаахад бэлэн, харгис хэрцгий, зөвхөн алд биеийн цэнгэлийг л эрхэмлэн дээдэлдэг, анти-интеллектуал, ийм л босоо ороолонгууд олон болж.

 

Үүний нөлөөгөөр нийгэм маань ч их эрүүжсэн. Данциг Балдаев гэдэг хүний номыг 90-ээд онд уншихад эрүүгийн хүрээлэл нь амьтны ертөнц рүү их ойртсон гэсэн байхаар нь дэндүү хялбар томьёолоо юу даа гэж байсан чинь одоо бол нээрэн л амьтан л байгальд бэлэн байгаа юмыг биеийн хүчээр авах, хулгуух, булаах гэдэг дээ гэж бодогдном. Хүнээ байж байгаа хэрэг юм л даа. Тэгэхээр нийгэм маань амьтанжиж байна гэсэн үг. Арга ч үгүй, социализмаас феодализм, боолын нийгэм, хүй нэгдэл, амьтан гэж ухарна шүү дээ.

 

Энэ айхавтар ухралтын эх социализмын үед эхэлсэн. Хамгийн шударга сайхан нийгмийг байгуулна гэчихээд шударгачуудыгаа шууд хөнөөчихдөг, номенклатур гэх үе залгамжлах шинэ феодал давхарга хязгааргүй ноёрхсон гаж нийгэм байгуулчихсан. Угаасаа худалч большевикууд хулгайч люмпенгүүдтэй холбооцож байгуулсан гарвальтай шүү дээ. Ингээд социализмын үед дээдцүүл нь үлгэрлээд хумслалт, арын хаалга, хууль бус явдлыг хавтгайруулсан байдаг. Соцын үед ямар ч эрхэм нандин итгэл үнэмшил үгүй болж, гэмт хэрэгтнийг, хүчирхийлэгчийг, залилагчийг шүтэх үзэгдэл буй болсон гэж байгаа. Хүчтэйн өмнө хүчгүй нь буруутай гэх адгууслиг ухамсрыг социализм суулгаж төлөвшүүлж байлаа. Зөвлөлтийн хяналт даралт үгүй болсноор манай номенклатурчид, хумслагчид, арын хаалгачид улаан цагаандаа гарч энэ муухай нийгмийг үүсгэсэн.

 

Манайхтай адил совет нийгэмтэй байсан Орост социализм дампуурч унасны дараа гэмт хэрэг гаарсан. Хойд хөршид эрүүгийнхэн төрийнхөнтэй сүлбээцэлдэж, бүр атгаж туйлж байгаад Путиний хүчний ажиллагаанд дийлдсэн. Тэгвэл Монголд эрүүгийнхэн өөрсдөө төрд гарч, мафийн үйл ажиллагаа Монголын төр болсон тул тэдний хулгай луйвар легитим сэргээн мандуулалт, хөгжил дэвшил гэгдэх болж, Оросынх шиг анзаарагдахуйц байж ирсэнгүй. Мафийн ардчилангуйлалт Монгол болжээ.

 

Одоо тэгээд яах вэ? Хүн амын олонхи мафийн гишүүн биш, мафид дарлуулж доромжлуулж, мафид шулуулж мөлжүүлэгсэд. Манай нөхцөлд гагцхүү мафитай хайр найргүй дайн хийж устган сөнөөж чадах хүчтэй удирдагч юм уу улс төрийн хүчин гарч ирж байж л Монголыг аврах юм байна. Тэгэхгүй л бол мафи нь өөрөө сонгуулиар төрд гарч ирчихээд өөртэйгээ тэмцэн амиа хорлоно гэж хэзээ ч байхгүй. Мафитай дайтаж, ялж чадах Путин, Кальдерон, Дутурте шиг тийм л удирдагч Монголд хэрэгтэй ажээ. Мафи нь “Франц сөнөж, Итали сэхтүгэй” буюу “Morte Alla Francia, Italia Anela” гэх үгүүлбэрийн хураангуйлал гэдэг. Тэгвэл мафи сөнөж, Монгол сэхтүгэй гэмээр байна. Мафитай хийх дайн мандтугай!

 

Ч.Мөнхбаяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хөлөөр толгой хийсэн Монголын хөлбөмбөгийн холбоо
Г.Баясгалан улс төрд үйлчлэх нь үү, Үндсэн хуульд үйлчлэх нь үү, харъя!
Одоогоос 59 мянган жилийн өмнөх неандерталь хүмүүс шүдээ эмчилдэг байсныг тогтоожээ
Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • НЭР ТОМЪЁО (202.72.245.200)
    МАФИЙГ МОНГОЛООР МАН ГЭДЭГ ЮМ Ш ДЭЭ
    2016 оны 08 сарын 29 | Хариулах
  • булай бурууг тэд хэлдэг хийдэг (103.229.121.42)
    Хамгийн том мафи бол ман. Ман-ын мафийнхны дарлалд монгол сугдэж байна. Сонгууль бол тэдний хувьд тоглоом иргэдийг мунхруулах тоглоом.. мафид асар их мунгэ хэрэгтэй учраас тэд татвар нэмэх гэж улайрч байна . Тэсвэр муутай зарим гишуун иргэдийг илт зухэж муусайныг сайтар сургахыг уриалж байгаа нь ямар булай вэ.
    2016 оны 08 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.179.23.193)
    Путин мафигаа дарж чадаагүй л дээ. Сайхан тохироо хийж, төрд бүү саад бол, төлөөллөө оруул гэж тулгасан байгаа юм. Тийм учраас Оросын Зг солигдохгүй, бага сага солио хийгээд олон жил болж байна. Үүнийг Мөнхбаяр гуай олж мэдэх хэрэгтэй.
    2016 оны 08 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.10.23.69)
    Монголд гэнцхан хулгайч би тэр бол Энхбаяр бусад нь энхийн цагаан тагтай
    2016 оны 08 сарын 29 | Хариулах
  • Зочин (43.242.243.98)
    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа БАЯЖИНА.Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Өглөө бүр санаж бай
    2016 оны 08 сарын 29 | Хариулах
  • bartaa (202.179.27.152)
    unen bichjee,manai nam yalchval bi deeshee garaad ta nariig bugdiig ni ajiltai bolgoj ood ni tatna gedeg mafijsan ginjin helheegeer l songuuli yavagdaj irsen shuudee, tiim bolohoor olon tumen ch 2 huvaagdchihsan baidag, odoo ene ni bur zugeer l iim baih estoi gdg zurshil bolsondoo, araichdee 3 han saya huniig iim baidald oruulah ch gej dee
    2016 оны 08 сарын 29 | Хариулах
  • Зочин (43.242.243.72)
    nam gedeg nertei mafiin svljeeg ustgax cag xezee ve?
    2016 оны 08 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.179.31.1)
    Монголд бүх юманд МАФИ бий болсон шүү. Эрх тушаал ах дүүс хамаатан садан гээд нийлж байгаад МАФИжсан үйл ажилгаа явуулдаг шүү дээ. Их удаж байна. Сонгууьд хурал хийхэд МАФИСАН байдлаар хийдэг шүү дээ. Үнэн биз дээ. Тэд хэзээ ч УЛС ОРНОО БАЙГУУЛЛАГАА гэж боддоггүй тэр зөвхөн өөрийгөө эрх тушаал өнгө мөнгөө бодно. Өөр сайн сэтгэл байхгүй.
    2016 оны 08 сарын 29 | Хариулах
  • зочин (103.229.122.7)
    МАН одоо төлөвлөсөн арга хэмжээнүүд ээ, хурдан авч эдийн засгийг сэргээх хэрэгтэй байна аа, хажуугаар нь энэ АН-ын бий болгосон хууль, дүрэмгүй байдлыг цэгцлэхгүй бол болохгүй болж байна шүү,
    2016 оны 08 сарын 29 | Хариулах
  • зочин (103.23.51.2)
    Харин тэгээд яагаав, тэр хүн чинь Энхбаяр, тэгээд л түүнийг нийлж нухцгаах гээд байгаа биз дээ.
    2016 оны 08 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Кабо-Верде ДАШТ-ий хасагдах шатанд шалгарсан хамгийн цөөн хүн амтай улс боллоо
    6 мин
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
    20 мин
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
    35 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    1 цаг 35 мин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
    1 цаг 45 мин
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
    1 цаг 55 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    1 цаг 59 мин
  • Газар хөдлөлтийн улмаас Венесуэлд 900 гаруй хүн амь үрэгдэж, 3.000 орчим хүн бэртжээ
    2 цаг 5 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
    2 цаг 15 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан, үүлшинэ. Бороо орохгүй
    2 цаг 45 мин
  • “Оюутан цагдаа-2026” хөтөлбөрийг хоёр сарын хугацаанд хэрэгжүүлнэ
    14 цаг 26 мин
  • Монголбанк болон Хятадын Ардын Банк хооронд байгуулсан “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн ерөнхий гэрээ”-г сунгалаа
    15 цаг 8 мин
  • 2027 оны 1 дүгээр сарын 1-нээс амт, үнэр оруулсан бүх төрлийн тамхин бүтээгдэхүүнийг импортлохыг хориглосноор нийт тамхин бүтээгдэхүүний зах зээлийн 70-80 хувийг борлуулахгүй байхаар зохицуулжээ
    19 цаг 6 мин
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
    19 цаг 10 мин
  • Өнөөдрийн байдлаар 530.4 мянган га-д тариалалт хийж, улаанбуудай, төмсний тариалалт дууссан байна
    19 цаг 17 мин
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
    20 цаг 59 мин
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
    21 цаг 4 мин
  • ДЦС-5 төслийн талбайгаас 102.9 мянган шоо метр үнсийг зөөгөөд байна
    23 цаг 33 мин
  • “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
    Өчигдөр 10 цаг 04 мин
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улаанбаатар Их дуулга тэмцээний медальтнуудын БҮРЭН жагсаалт
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Португал vs Узбекистан: Узбекистаны шигшээ баг түүх бүтээж чадах уу? 
  • Бурхан Халдун хайрхны төрийн тахилга энэ сарын 23-нд болно
  • Өрхөд тохирсон жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр бодит үр дүн авчрах давуу талтайг онцлов
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгасан ОНЦЛОХ ЗААЛТУУД
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгасан ОНЦЛОХ ЗААЛТУУД
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Монгол дахь анхны No Brand дэлгүүрийн хамт олонд нэгдэхийг урьж байна
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Монгол хөлбөмбөгийн шигшээ багийн өнгөрсөн 28 жилийн түүхэн ялалт, ялагдлууд
24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК