Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нэг эрдэнэсээ нэжгээд болгох хүсэл буюу “Эрдэнэс Монгол”-ын ирээдүй

2016-8-30
0
ЖИРГЭХ

Монголын эдийн засагт хэрхэн гэрэл асаах вэ?


 

 

Монголын эдийн засагт сэргэх найдвар байна уу. Ийм асуултыг сүүлийн жилүүдэд ихээр тавих болсон ч хариулт нь тодорхойгүй удлаа. Ингээд шинэ Засгийн газар бүрэлдсэнээс хойш дээрх асуулт зүй ёсоор тавигдаж, Засгийн газрын тэргүүн нь тодорхой хариулт өгөв. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Эдийн засгийн нөхцөл байдал нэлээд хүндхэн байгааг хүн бүр мэдэж байгаа. Бид худлаа хэлээд хэрэггүй, өөрсдийгөө хуураад явах нь хэнд ашигтай вэ. Хэзээ ч бид гадны хөрөнгө оруулагчдыг хуурч чадахгүй” гэдгийг мэдэгдээд, манай улсын хувьд бэлэн болсон ТЭЗҮ-тэй бүтээн байгуулалтын ажил алга байгааг зарласан юм.

 

Энэ нь эдийн засагт асаачихаар чийдэн одоогоор алга гэж хэлсэнтэй адил сонсогдож байна. Бидний ярьж заншсан мөнөөх хонгилын үзүүр дэх гэрэл гэгээний тухай ч ярих боломжгүй ийм нөхцөл байдлын дунд гэрэл хаана асч болох тухайд ярих нь чухал. Тэгвэл тэр нь гарцаагүй “Эрдэнэс Монгол” компани болж байна. Тэндээс эерэг, таатай, итгэлтэй мэдээ сонстож эхэллээ.

 

 

 

Юун түрүүнд тус компанийг олон улсын санхүү, эдийн засаг, бизнесийн “хэл” мэддэг мэргэжлийн баг удирдаж буй. Энэ нь дэлхийн жишиг, дэлхийн стандарт, дэлхийн зарчим тэнд хэрэгжиж байгаа гэдгийн илэрхийлэл болж байна. Үүний нэгээхэн нотолгоо нь дэлхийд эхний дөрөвт ордог томоохон компани тус компанид аудит хийснээс гадна Олон улсын санхүүгийн корпорацаас хийсэн үнэлгээний дагуу Азийн хөгжлийн банкнаас санхүүжилт хийж, “Эрдэнэс Монгол”  компанийн удирдлагын нэгдсэн цогц систем бий болгох төсөл хэрэгжиж байна. Ингэснээр тус компанийн засаглал сайжирна. 

 

Компанийн засаглал сайн байх нь Монголын эдийн засаг сайжрахтай тэгвэл ямар холбоо, хамааралтай вэ гэх асуулт гарч ирнэ. Хамгийн их хамаатай гэж хэлж болно л доо. Учир нь Монголын урдаа барьдаг компани болох “Эрдэнэс Монгол” компанийн засаглалаа сайжруулснаар дэлхийн хэмжээнд өрсөлдөх боломжтой, энэ зорилго руугаа алхам алхамаар ойртож байгаа. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ч энэ талаар “Цаашид ТЭЗҮ боловсруулах, эх үүсвэр олох ажлыг Монгол Улсын Засгийн газар хийнэ. Бид цаашид эдийн засгаа эрүүлжүүлэх эмчилгээ хийнэ" гэсэнтэй хамгийн түрүүнд дүйцэх төсөл нь “Эрдэнэс Монгол” компани гэдэг нь дамжиггүй. Тус компаниас Монгол Улсын иргэн бүр давуу эрхийн нэг ширхэг хувьцаа эзэмшдэг. Энэ утгаараа тус компанийн үйл ажиллагаа тэлэх тусам иргэн бүрт ногдол ашиг очих болно. Төрийн өмчит компани хэдий ч хувьцааг нь ард түмэн эзэмшиж байгаагийн давуу тал олон бий. Юун түрүүнд Засгийн газраас хараат бус, зөвхөн бизнесийн зарчмаар ажиллуулах нөхцөл бүрдсэн нь өнөөгийн сайн менежмент, ирээдүйн үр ашгийн үндэс болж өгнө. Тийм ч учраас энэхүү төрийн өмчит компанийн удирдлагад улс төрийн нөлөөллөөс ангид сайн менежментийг хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай. 

 

Компанийг ашигтай ажиллуулах боломж нь мэргэжлийн баг удирдахаас гадна сайн хөрөнгө оруулалтыг татах явдал байдаг. Энэ чиглэлд амжилт олох найдвар нэгэнт тодроод буй аж.

 

“Эрдэнэс Монгол” компани одоогийн үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлсэн тохиолдолд 10 тэрбум долларын хөрөнгөтэй компани болж чадах гэнэ. Энэ нь Монголын төр сайн менежмент болоод тогтвортой бодлогоор компаниудаа дэмжиж ажиллаж чаддагийн илэрхийлэл, сайхан жишиг болж, цаашид гадаадын хөрөнгө оруулалтыг ихээр татах хөрс суурь болж өгнө. Эдийн засгийг тогтворжуулах, долларын ханшийг тогтоон барих боломж, гарцыг өдгөө хүн бүр л хайж, хэлцэж, мэтгэлцэж байна. Гэвч эцсийн дүндээ ганцхан л арга бий. Тэр нь гадаадын хөрөнгө оруулалтыг татах. Өөр мэхгүй, илүү гарцгүй. 

 

Тэгвэл гадаадын хөрөнгө оруулалтыг татах ямар боломжууд Монголд байна вэ. Ер нь ийм боломж цөөрснийг Ерөнхий сайд илэн далангуй хүлээн зөвшөөрсөн. ТЭЗҮ нь хийгдсэн хэдхээн төсөл байгаагийн дотор газар байхгүй, цахилгааны үнэлгээ нь тодорхойгүй V цахилгаан станц, Хятадын талын төмөр замтай зөрсөн Тавантолгой-Гашуун сухайтын төмөр зам зэрэг төслийн нэр л дуулдаж буй. Гэтэл “Эрдэнэс Монгол” компанийн удирдлагын баг 10 тэрбум ам.долларын тухай ярьж байна. 

 

 

Долларын ханшийг тогтоон барих зорилгоор Монголбанк бодлогын хүүгээ өсгөлөө. Гэвч үр дүнд хүрч амжаагүй л байна. Үнэндээ долларын ханш тэнгэрт хадаж буйн бэлэн хариулт нь гадаадын хөрөнгө оруулалт Монгол руу орж ирэхээ байсантай л шууд холбоотой. 2011 онд 4.6 тэрбум долларт хүрч байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт 2015 онд 110.2 сая болтлоо буураад байсан бол 2016 оны эхний зургаан сарын байдлаар 35.6 сая доллар болж уначихаад байна. Үүнд хэн буруутай вэ гэж хэрэг тохох хэн нэгнийг хайж, бий болсон нөхцөл байдалд гомдоллож суухын оронд ирээдүйд хөрөнгө оруулалт татах боломж, гарцын тухай илүүхэн ярих хэрэгтэй болжээ. 

 

Монголын эрх баригчид эдийн засагт хөрөнгө оруулалт орж ирэхийн чухлыг ухаарч, гадаад орчин дахь муу нэрээ арилгах гэж илэрхий чармайж байгаа билээ.

 

Гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр хууль баталж, мөнгө босгох, далд хөрөнгийг ил болгох талаар хүртэл бодлого хэрэгжүүлж эхлэв. Гэвч хөрөнгө оруулагчид одоо ч төдий л сайн итгэж өгөхгүй, байдлыг харсан, хүлээзнэсэн байдалтай хэвээр байна. Шалтгаан нь тодорхой. Шинэ засаг бүрэлдсэн учраас өмнөх бүх шийдвэр, хэлцэл эргэлзээтэй байдалд шилжиж, хэзээ ч өөрчлөгдөж магадгүй хэмээн тээнэгэлзэж буй. Энэ нь боловсон хүчнүүдийн халаа сэлгээтэй ч холбогдоно. Дэлхий нийтээр дагаж мөрддөг бизнесийн хэлээр ойлголцож чаддаг, компанийн сайн засаглалыг хэрэгжүүлж чадах мэргэжлийн багтай хамтарч ажиллахыг гадаадын хөрөнгө оруулагчид хүсдэг. Тиймдээ ч МАН-ын мэргэжлийн Засгийн газар бүрдүүлнэ гэсэн амлалт бодит байдал дээр хэрхэн хэрэгжихийг анхааралтай ажиглаж байна. 

 

 

Гадаадын хөрөнгө оруулалтыг татах зайлшгүй хэрэгцээ Засгийн газарт бий. Тиймээс  энэ ажлыг гардан гүйцэтгэх мэргэжлийн баг, сайн засаглалтай жишиг компани хэрэгтэй. Хөрөнгө оруулалтыг зүй зохистойгоор татаж, ийм төслийг хэрэгжүүлэх бололцоотой, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аудитын компаниар аудитаа хийлгэсэн, нэг ёсондоо дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, дэлхийн “хэл”-ээр ярьж чадах компани өнөөдөртөө Монголд “Эрдэнэс Монгол” л байна.

 

Гадаадын хөрөнгө оруулалтыг татах төр засгийн бодлогыг хэрэгжүүлэх нь тус компанийн үүрэг юм. Тиймээс үүрч чадах баг болоод компанид нь ачаа үүрүүлэх учиртай. Чаддаг чаддагаа л хийцгээвэл хол явна. Тиймд энэ компани дээрээ түшиглэж, хөрөнгө оруулалт татах талд Монголын ард түмэн зогсож байна. Учир нь монгол хүн бүр энэ компанид эзэмшдэг нэг ширхэг хувьцаагаа үнэ хүргэж, өсгөхийг хүснэ.

 

Д.Ирээдүй

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (202.70.33.242)
    hyatadiin er.said ASEM iin ueer mongold ireed ali 1950d onii uees mongold ugsun uruu olon jiliin tursh yalanguya suuliin heden jiliin tursh tsaiiruulahiig husej yariaa heleltsee hiisnii ur dund huchingui bolgoloo gesen chini margaash ni zarim saitaar MAN garch irenguutee mongoliinhoo uriig baragduulj ehellee geed bicheed ehelsen tuuntei agaar negen bn uchir ni odoohondoo turiin umchtei kampanuudaas ireeduitei menejment gaiguitei ni ene kompani bn ireeduid saijirhaar ni gaviyaa shagnaliig ni MAN d tohoh bolomj gej harj baigaa yam bn uls turiig biznestei hutgahgui baival mun sain san ene l ta buhnii gaviyaa baih bolno
    2016 оны 08 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.70.34.70)
    byambasaihan ooroo bichuulsen baina, yaj iij baigaad ene zasagt uldchih sanaatai l ooriigoo magtuulah geed baina, unoodriig hurtel hiisen ajil, ur dun yu ve? ene tend ochij busniulj busniulj baigaad hoogddog l hun sh dee
    2016 оны 08 сарын 30 | Хариулах
  • Зочин (139.5.219.203)
    Хамаг байдгаа монголд оруулчаад байж байтал нэг л өдөр тодорхойгүй хууль гаргаад тэрийг нь хэн дуртай нь өөрийнхөө талд эргүүлж ашиглаад бусдын юм дээрэмдэнэ аймаар
    2016 оны 08 сарын 30 | Хариулах
  • зочин (139.5.219.203)
    Гадаадын хөрөнгө оруулалтыг татна л гэх юм. Орж ирэхээр нь хэдэн өлөн хүмүүс төр засаг шүүх мүүхтэйгээ нийлж байгаад улаан цайм хөрөнгийг нь дээрэмддэг жишиг манайхаас өөр газар байхгүй дээ. Тэгсэн байж ямар нүүрээрээ тэднийг дуудах вэ нэг орж ирж тарыг нь таньсан нь дахиж орж ирэхгүй нь ойлгомжтой
    2016 оны 08 сарын 30 | Хариулах
  • Танил хүн (202.70.37.34)
    Эрдэнэс Монголыг аль болохоор татан буулгахгүй гэсэн санааны үүднээс дээрх хүн бичжээ. Энэ бол шал худлаа. Бямбасайхан дарга бол чадалтай боловсролтой нь үнэн. Харин багийнхан нь худлаа ярьсан нэг баахан англи хэлтэй л хүмүүс. Байгуулагдаад өдий хүртэл ямар үр ашиг гаргасан бэ.Татан буулгах хэрэгтэй.
    2016 оны 08 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
    1 цаг 59 мин
  • Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
    2 цаг 23 мин
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
    2 цаг 26 мин
  • Г.Цэдэвдорж агсны нэрэмжит хүүхдийн яруу найргийн “Мөнгөн морь” наадам болно
    2 цаг 38 мин
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
    2 цаг 45 мин
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
    4 цаг 52 мин
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    5 цаг 7 мин
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    8 цаг 8 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    8 цаг 31 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    8 цаг 48 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    8 цаг 51 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    9 цаг 6 мин
  • Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
    9 цаг 14 мин
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    9 цаг 26 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    9 цаг 55 мин
  • Баруун аймгуудаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна
    10 цаг 7 мин
  • Үйл явдал: Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    10 цаг 15 мин
  • "Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    10 цаг 26 мин
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    Өчигдөр 17 цаг 39 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    Өчигдөр 17 цаг 30 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК