зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АН-ын галзуурлын, МАН-ын гайхшралын шок

2016-9-02
0
ЖИРГЭХ

Шок



 

2016 оны УИХ-ын сонгуулийн дүн бүхнийг шоконд оруулав. МАН-аас бусад нь үсгүй хусуулж, нэвт нүдүүлсэн тул тэд гүн шоконд орж ойлгох, мэдэх, дуугарах, хөдлөх, сэрэх, сөрөх гээд бүх мэдрэхүй нь ажил­лахгүйд хүрчээ. Ийнхүү ялагдсан тал гомдох болон гомдоллох сөхөөгүй болтлоо, бүр гомдол гаргах боломжгүй болтлоо нүдүүлэв. Үүнийг ялагдал гэхгүй юм бол өөр юуг ялагдал гэх юм бэ?


 
Хачирхалтай нь ялсан тал нь бас шоконд орсон байдалтай байх юм. Энэ бол суудлын тоо нь элбэгдсэн МАН. Тэд, ямар ч байсан АН-аас илүү суудал авах юм шүү, олонх болохын тулд МАХН-тай хамтрах хэрэгтэй, бас “хар хайрцаг” шиг адгийн юм байхгүй, тэдгээрийг шатаах ёстой хэмээн аргаа барж, зарга хийж явсан нь саяхан. Гэтэл мань нөхөд төсөөлөө ч  үгүй  олон суудлаа өөрсдөө мэдэлгүй авсандаа шоконд орж баяраа ч хийж чадахгүй нэг хэсэг мэлрэв. МАН-ын нэр дэвшигч дотроос ялна гэж өөрсдөө ч бо­доогүй, угаасаа бо­ломжгүй, сонгуульд хэн ялах талаарх олон нийтийн бооцоонд огт байхгүй нөхдүүд хүртэл МАН-ын сонгуулийн “төв штабаас авсан арга хэмжээний буян”-аар ялж орхив. Үүнийг ялалт гэхгүй тэгээд өөр юу гэж нэрлэхэв дээ.


 
УИХ-ын 2016 оны сонгуулийн дараах долоо хоногийн турш АН галзуурлын шокноосоо гарч чадаагүй зад архи­дац­гаасан, МАН гайхшралын шокноосоо гарч чадаагүй  хэсэг алмайрсан гэж зарим  судлаач ярилцах юм билээ. Тэр үнэн дэг ээ.


 
Сонгогчид, дэмжиг­чид, судлаачид, ажиг­лаг­чид гээд бүгдээрээ л шоконд орж мэл гай­хаж, цэл хөхөрсөн хү­мүүс байв. “Сонин юм даа” гэхээс цаашгүй байц­гаана. Сонгох гэсэн хүн нь гараагүй ч гэсэн АН-ыг дарж авсандаа баярлаж сэтгэл нь жаал тайвширна. Гэхдээ энэ нэг л бишээ. Ингэж байгаад учир нь нэг олдох байлгүй гэж битүүхэндээ нэг юм чагнаж сууцгаана. Тэгэлгүй яахав, ёстой сонин юм болсон юм чинь. Шоконд оруулна гэж үүнийг хэлэхгүй бол өөр юуг хэлэхэв дээ.

 

Гарах ёсгүй олон хүн хүчээр гарсныг нь бодохоор “хүчин­­дүүлсэн” юм шиг, гэ­тэл хүн хохироогоод гараад ирснийг нь бодохоор “хүчиндсэн” ч юм шиг. 


 
Ямар сайндаа сон­гуулийн талаар ертөнцийн гурав зохиогдсон байх юм.


 
Ядуу ард түмний хо­доо­доор сонгуульд нэг ялна
 
Баялагт шунагсдын бо­хир мөнгөөр сонгуульд нэг ялна
 
Төрөөр тоглогчдын луйвраар сонгуульд нэг ялнаа гэж... 


 
Тэгээд чухам юу бол­сон юм бэ, энэ жилийн сон­гууль? Заль, луйвар, хуй­вал­даан нь хэрээс хэ­тэр­сэн сонгууль болсон юм. Түрүүчийн хэдэн сон­гуульд илүү заль хийж, ов­ли­­гогүйтсэн нь ялчихдаг то­хиол­дол мэр сэр байсан бо­ловч энэ удаагийнх шиг бөөндсөн тохиолдол байгаагүй.


 
“Хар халзан хонь ч байсан АН-д  өгөх байлаа” гэсэн яриа 1996 онд гарч байсан бол “бор халзан хонь ч байсан МАН-нд өгөх байсан юм байна” гэсэн яриа энэ онд гарч байна. Энэ нь нэг талаас аргаа барсан байдал, нөгөө талаас арай ч ингэж болохгүй гэсэн санаагаа илэрхийлж байгаа үг. Харин  МАН-ын ялалтыг зөвтгөж байгаа хэрэг яавч биш. Ард түмэн үнэн учир шалтгааныг дуулаад, ойлгож мэдрээд ирэхийн цагт жинхэнэ  гамшиг гарч ирнэ. Тэр мэдрэмж удахгүй ирэх учир жанцан бий! Нөхцөл байдал болон үр дүнд эрүүл саруулаар дүн шинжилгээ хийцгээе.


 
МАНАН: АН эрх барихаараа улс орноор тог­лож, ард түмнийг туйлдуулдаг нь үнэн. Энэ бол ард түмний хувьд төсөөлөө ч үгүй, мөн итгэхийн аргагүй үлгэр зүүд шиг боловч бодит амьдрал дээр хэрэгжиж 1996, 2012 онуудад давтагдаад байгаа зүйл. Ард түмэн одоо нэг сайн ойлгож сэтгэл зүрх, ой тойндоо хадаж авсан байх гэж бодож байна.  Эд нараас яаж салдаг билээ гэж  бараг хүн бүр ярьж байсан. Гэхдээ АН-ыг орлуулагч нь МАН яавч биш байсан юм. Яагаад гэвэл МАН, АН нь МАН-АН хэмээх  еэвэнгийн хоёр тал гэдгийг ард түмэн нэгэнт мэддэг болсон билээ. Гэхдээ энэ удаа МАН нь АН-аас ямартай ч олон суудал авах нь тодорхой байсан боловч  ийм үр дүн бол бас арай л биш юмаа.  


 
Одоо ард түмний байр суурь, нийгэмд үүс­сэн байсан нөхцөл байдлын талаар яръя. Энэ бол “МАН-АН-г яасан ч сонгохгүй, харин гуравдахь хүчинд, шинэ хүнд, цэвэр хүнд, нам харгалзахгүй саналаа өгнө” гэсэн давалгаа ард түмний дунд хүчтэй явж байсан нь үнэн юм. Иймээс ард тү­мэн сонгуулийн дүн “солон­горч” гараасай гэж хүсч байсан. Өөрөөр хэлбэл, АН -+25, МАН -+35, МАХН -+15, бусад нам, бие даагчдад хэдэн суудал оногдоно байх, тэгвэл аятайхан Парламент бүрдэнэ хэмээн бодож төсөөлж байсан. Энэ нь ч бүх төрлийн судалгаагаар тодорхой байсан. Энэ нөхцөлд төр ч тогтвортой, төрийн бодлогын залгамж чанар хадгалагдаж чадна гэж үзэж байлаа. Гэтэл  сонгуулийн дүн байнд ч үгүй, банзанд ч үгүй, харин МАН гэдэг мангар том бул хар чулуун дээр тусах нь тэр.


 
За ийм байдаг юм байж. Одоо энэ удаагийн сонгуулиас авбал зохих сургамжуудаа авч, цаашдын тухай бодох хэрэгтэй болж байна.


 
Сургамж 1.  Бохир мөн­гөний уралдаан-Монгол сонгууль. МАН, АН-ын хувьд өнгө, мөнгө, бохир аргаар зодож сонгуульд гарна гэсэн тактиктай байсан бол бусад нь үнэн, зөвөөр өрсөлдөж, шударга ёсны буухиаг Монголын төрд гардуулна хэмээн ойлгож байсан юм. “Жижиг” намууд, бие даагчдын амлалт, мөрийн хөтөлбөр нь амьдралд ойр, ард түмний хүсэн хүлээж байгаа асуудлуудыг шийдвэрлэж, хөгжлийг авчрах боломжтой хувилбарыг тусгасан байлаа. Саяын сонгуулиар үнэнийг хэлэхэд дөрвөн жил хахтлаа, ханатлаа идэж уусан, хулгайлж хүүдийлсэн АН-ынхнаас өөр мөнгөтэй хүн хаана ч алга байлаа шүү дээ. Гэхдээ л итгэл үнэмшил, нийгмийн хариуцлага, эх орноо гэж сэтгэл нь өвдсөндөө сонгууль хэмээх цусгүй дайнд тулалдахаар сэтгэл шу­лууд­сан намууд, нэр дэвшигчид маань өөрс­дийн боломж бо­лол­цооны  хэм­жээнд сон­гуулийн сан­хүү­­жилтээ босгож, чадлынхаа хэмжээгээр хөдөлцгөөсөн.

 

Ихэнх монголчууд орлого, цалингаараа арай ядан амьдралаа авч явж байхад хэсэг бусаг монголчууд нь төрийн сонгуулийг худалдан авах мөнгөтэй болжээ.  


 
Гэтэл юу болов? 2016 оны сонгууль “даваг­дашгүй хүчин зүйл”-ийн дор болж өнгөрөв. Төрийн дансыг улайлгаж ард түмнийхээ хоногийн хоолноос танаж байсан Засгийн газар сонгууль болохоор мөнгөнөөс их юмгүй болов. Сонгогчдод хүчээр шахам гэрт нь мөнгө оруулж өгдөг тийм л аймаар, ичмээр эрээ цээргүй байдлийг сонгуулийн өдрүүдээр үзэв. Гэтэл таминь ээ, АН-аас илүү их мөнгөтэй “нөхөд” бас байдаг юм байна. Нэг үгээр хэл­бэл, АН мөнгөөр тоглож бай­хад, МАН зүгээр л цацаж байв. Тэд  мөнгөндөө даатгахын зэрэгцээ заль мэхэндээ найдаж, бас аархаж байв. Тэр нь ч ёсоор болов. Гэхдээ АН-ын таамгаар биш, харин МАН-ын тааллаар болов.


 
Ихэнх монголчууд орлого, цалингаараа арай ядан амьдралаа авч явж байхад хэсэг бусаг монголчууд нь төрийн сонгуулийг худалдан авах мөнгөтэй болжээ.  


 
Сургамж 2. Төрийн эрх-олигархийн гарт. Энэ удаагийн сонгуулийн хөшигний цаадах тулааны зорилго нь хэдэн том стратегийн ордыг авах, эхлүүлэх асуудал байв. Уг нь эх орон ард түмнээ гэх сэтгэлтэй, Монгол төрдөө жинхэнээсээ зүтгэх олон сайхан хүмүүс бие дааж болон гуравдахь хүчнийг төлөөлөн өрсөлдсөн юм. Ёстой л нөгөө үзүүштэй барилдаан, сонирхууштай сонгууль болох байсан юм, уг нь. Гэтэл, тэдний давуу тал, төрд хэрэгтэй чанар, мэдлэг боловсрол, дадлага туршлага огт хамаагүй байж ерөнхийдөө нийт өрсөлдөгчдөөс хамгийн дор бөгөөд дорой нь “ялав”. Тэдний төрд хэрэг болохгүй нь хамаагүй харин олигархиудад гай болохгүй гэдэг нь ялагчаар тодрох гол үндэслэл болсон бололтой.


 
Ийнхүү, төрийн сон­гуулийг ард түмэн тодор­хойлох бус, олигархиуд шийддэг болжээ. 


 
Сургамж 3. Ардчилсан сонгууль-луйврын иж бүрдэл.Сонгууль гэж ёстой луйврын иж бүр­дэл байв. Төрийнхөө жо­лоог барилцаж, Монголынхоо хөгжлийн төлөө зүтгэх гэж олон жил сар үнэнчээр бэлдсэн, хөдөлмөрлөсөн хү­мүүсийн ажил талаар болж хичнээн ч хүн хөрөнгө мөнгө, цаг хугацаа, ажил амьдралаараа хохиров доо. Жинхэнээсээ ялагдсан бол хэн гуай ч байсан, юу ч байсан хамаа алга. Гэтэл бохир мөнгө, луйврын аргуудыг ашиглаж нам, эвсэл, нэр дэвшигчдийн авсан саналын үр дүнг үгүй хийж байгаа нь харгислал, дарангуйлал, хүнлэг биш явдал бөгөөд үүнийг эцэс болгохын төлөө цаашид шударга хүн бүр ажиллах ёстой юм. Луйврын иж бүрдэлд юу юу орж байна вэ гэвэл:

 

Хар машины булхай, луйвар. Үүнийг ганцхан АН ч хийдэг юм биш, харин МАН тэд нараас бүр ч илүү  төгс төгөлдөр хэлбэрээр, улам боловс­ронгуй болгон хийж чаддагийг энэ сонгууль их тодорхой харууллаа.


 
-Мэдээж, магнайд нь хар машины булхай, луйвар. Үүнийг ганцхан АН ч хийдэг юм биш, харин МАН тэд нараас бүр ч илүү  төгс төгөлдөр хэлбэрээр, улам боловс­ронгуй болгон хийж чаддагийг энэ сонгууль их тодорхой харууллаа.


 
-Улсын бүртгэлээр дам­жуулан хийдэг сон­гогчийн нүүдэл буюу “хүн-царцаа”-ны нүүдэл. Үүнийг угтаа хүний наймааны нэгэн хэлбэр ч гэж үзэх үндэстэй юм. Энэ будлианыг хийхдээ МАН-ыхан онцгой  мэргэжиж гаршсан бөгөөд зөвхөн энэ удаа ч биш, урьд урьдын сонгуульд мөн хэрэглэж байсан гэж үзэх олон үндэслэл байна. 


 
-Сонгуулийн мо­жа­ритор систем.
Энэ системээр сонгууль явуу­лах хуулийг МАН зүтгэж байгаад гаргуулсан, АН тэнэгтэж байгаад дэмжсэн. Угтаа, МАХН-ыг авлах санаатай батал­сан хуульд АН давхар өртсөн нь мэхт мэхэндээ унана гэдгийг харуулав. Үнэндээ Монголд ардчиллын сайн сайхан зүйлүүд бараг байхгүй болсон бөгөөд  ардчиллыг ингэж цогцлоосноос үгүй нь ч дээр юм  байна гэж эрхгүй бодогдоно . Харин Монголд хатуу, буруу, худлаа байгаа ардчиллыг дэлхий дахинд зөв, зөөлөн, сайн байгаа мэтээр сурталчилж байгаа нь даанч  харамсалтай.


 
Товчоор хэлэхэд, Монголын сонгууль гэдэг нь бохир аргын уралдаан болдог зуршил тог­тож, ардчилсан сонгуу­лиар хал­хавч хийж төрийн эрхийг луйвраар авч, засгийн эрхийг олигар­хиуд ээлжлэн барьдаг боллоо. 


 
2016 оны сонгууль нь засах аргагүйгээс гадна ойлгох аргагүй ордны хуйвалдаан болсныг ард түмэнд үнэн мөнөөр нь дэлгэн хэлэх нь зүйтэй юм.


 
-Намын тэргүүн нь намаа ялагдуулахын тулд нөгөө намын сайн эрчүүдтэй нийлдэг байдал дахин давтагдлаа. Энэ нь анх 2013 оны Ерөн­хийлөгчийн сонгуулиар одоогийн МАН-ынхан АН-тай хуйвалдаж Н.Энхбаярыг унагаж байсан бол өнөөдөр АН-ыг ялагдуулахын тулд төрийн тэргүүн нь МАН-тай хамтран ажиллав. Ур­вагчийг цаазал, урва­сан хүнийг цаазал хэмээн Богд Чингис хаан  маань улс гүрэндээ эмх журмыг тогтоож байсан. Энэ хуулиар өнөөгийн монголчуудыг шүүх гэвэл нэг хэсэг нь, наадах чинь Монголчуудын хууль, манай үндэстэнд хамаагүй гэх юм болов уу?   


 
-Сонгуулийн ийм үр дүн гарахыг Монголд хоёрхон хүн л мэдэж байсан, энэ бол Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МАН-ын дарга асан С. Баяр хоёр гэх. Бүх зүйлийг урьдаас бодож боловсруулж,  ямар нам сонгуульд ялах, ялуулахын тулд юу хийх, аль намаас хэн хэнийг гаргахыг хүртэл нарийн тооцсон байсан гэнэ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чинь АН-ын гишүүн, энэ намын ач буян, тэр олон мянган гишүүдийнх нь хичээл зүтгэлээр өнөөдрийн төрийн өндөрлөгт хүрч, эрх ямба, юу байдгийг эдэлж байгаа байхаа. АН-ынхан энэ хүнийг мөн ч их бөөцийлсөн, их ч итгэл хүлээлгэсэн дээ. Хэнтэй нийлсэн “нохой” ийм болж хувирдаг байна? Алс ирээдүйн юу бодоод ингэхэд хүрэв? АН-ынхан нэг юм бодож байгаа байлгүй.


 
-АН сонгогдох бо­ломжоо 99 хувь алдсан ч хар машины булхайгаа хэ­рэг­­лээд дахин гарна гэ­­сэн төлөвлөгөөтэй “ажил­лаж” байтал аливаа муу муухай зүйлийг нутаг­шуулахдаа гарамгай МАН хар машины булхайг ч мөн өөрийн болгож чад­санаар хол тасарч түрүүлэв. АН-аас илүү хар машинтай ажиллаж чаддаг “ухаантнууд” МАН-нд байна гэж хэн санах билээ. Ямар сайндаа сонгуулийн эцсийн дүн бүрэн гараагүй бай­хад АН-ын дарга З.Энхболд  намынхаа ялагдлыг хүлээж мэдэгдэл хийж факталж байхав. Жинхэнэ шоконд орсон хүний зүс царай, үйлдэл. Энэ сонгуулиас гарч байгаа нэг дүгнэлт, сургамж бол “Хар машин” гэгчийг монголын сонгуульд да­хин хэзээ ч хэрэглэж бо­лохгүйг харуулсан явдал юм.


 
-Дэлхий нийтээрээ өнөөдөр можаритор сис­темээр сонгууль явуулахаас улам бүр зайлсхийж бай­хад хатуу коммунист дэг­лэмтэй Хятад, Хойт Со­лон­гос, Вьетнам гэх мэт хэдхэн орон энэ сис­темээр сонгуулиа явуулж, дээрээс заасан бод­логоор  төрийхөө тө­лөөллийг бүр­дүүлж байгааг бүгд харж л байна. Тэгэхээр манайх ерөнхийдөө хаана, хаашаа явж байгааг энэ жишээн дээр төвөггүйхэн харж болох.


 
Нөхцөл байдлыг харж ажиг­лаад, үйл явдал, баримтад үнэлэлт дүгнэлт хийх тусам өөр дүр зураг гарч, байдлыг өөр өнцгөөс хара­хад хүргэж байна. Иймэрхүү сценариар сон­гуулийн үр дүн гарна, гарна ч гэж дээ гаргана гэдгийг Элбэгдоржтонгууд аль эртнээс тооцсон бай­сан тул урьдчилан сэр­гий­лэх  арга хэмжээг эрт­­нээс тооцсон. Тэр жилийн 7-р сарын 1-нд бол­дог шиг , түүнээс ч илүү ард түмний дургуйцэл, үймээн болно гэдгийг ч харж байсан. Үүнээс ганц аврах юм нь эхний ээлжинд АСЕМ байв. АСЕМ-аар далимдуулж жагсаал цуглаан хийхийг хориглов. Хот, хөдөөгөөс өдий төдий цагдаа, хүч­нийхнийг нууцаар та­таж, болзошгүй үймээн хөдөл­гөөний үед ард түмнийхээ эсрэг хөдөлгөхөөр бэлтгэл сургуулилтад хамруулж,  хүчний байгууллагуудыг өндөржүүлсэн бэлэн байдалд оруулав. Сонгууль сайхан боллоо, ард түмэн сонголтоо зөв хийлээ гэсэн хиймэл сурталчилгааг хийж, илүү дуугаргахгүй байх арга хэмжээ авахаа мэдэлгүй яахав, тэд.


 
Хүнд сэдвээр, хэцүү үнэнийг ярьж чилээсэн уншигчидтайгаа хэдэн харьцуулал хийж, тархины хөнгөн дасгал хийцгээе. Хэн нь хүчиндэгч, хэн нь хүчиндүүлэгч вэ? 


 
Луйвар булхай гэдэг ямар ч хүнийг “хүчээр” гаргадгийг харуулав. Төр түших эр чадал нь бүрдсэн, төрийн төдийгүй ард түмний талархлыг хү­лээсэн зарим хүмүүс то­хиолд­лын гэмээр нэ­гэнд тахимаа өгөхөд хүргэж байх юм. Жишээ нь:  Аймаг орон нутагтаа хийсэн юмтай, нэр хүндтэй, олон жил нутаг усныхаа төлөө зүтгэсэн, ардын үгээр хэлвэл дошин дээрээ байж, тойргоо олон жил усалсан Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурийг аймгийнхан нь сонгоогүй юм гэнэ, тэ­гээд нөгөөг нь сонгосон юм гэнэ. Ёстой нөгөө үгүй л байхгүй юу.


 
Дарханд өрсөлдсөн МАХН-ын ЕНБД, улс төрийн чадал, чансаа, туршлага гээд бүх талаараа жигдэрсэн Ж.Сүхбаатар гарах нь баараггүй байсан бөгөөд түүнийг төрд байвал зохих хүний нэг тул ялаасай гэж зөвхөн намынхан нь бус нийт олон хүлээж байсан юм. Гэтэл тийм юм болсонгүй. Ийм жишээ олон бий. Ингээд гарах ёсгүй олон хүн хүчээр гарсныг нь бодохоор “хүчин­­дүүлсэн” юм шиг, гэ­тэл хүн хохироогоод гараад ирснийг нь бодохоор “хүчиндсэн” ч юм шиг. 


 
За даа тэгээд олон хэцүү хүмүүсээс бүрдсэн төрийн хууль тогтоох байгууллага яаж шуу ажиллах юм бол доо. Төр түмнээ байгугай өөрийгөө аваад явах чадваргүй “гишүүд” мөн ч олон байна даа. Тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг төрийн тархи болсон УИХ гэдэг байгууллагад дуучин, жүжигчин, зурагчин, та­мир­чин, барилдаанч, нан­чилдаанч, яруу найрагч, сэтгүүлч, бүр эр­хэл­сэн тодорхой ажилгүй байсан хүмүүс орж ирээд суучих юм.

 

Тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг төрийн тархи болсон УИХ гэдэг байгууллагад дуучин, жүжигчин, зурагчин, та­мир­чин, барилдаанч, нан­чилдаанч, яруу найрагч, сэтгүүлч, бүр эр­хэл­сэн тодорхой ажилгүй байсан хүмүүс орж ирээд суучих юм.


 
Уг нь хуульч, эдийн засагч, төрийн бодлогыг тодорхойлоход хэрэгтэй мэргэжлийн хүмүүсээс голчлон бүрдсэн эх орны шилдгүүдийн баг байх ёстой юмсан. Хуучин бас хэцүү тохиолдлууд байх нь байдаг байсаан. Гэхдээ арай ч ийм байгаагүй юм шүү. УИХ-д аз, эзийн аль алинаар нь гарч ирсэн хүмүүсийг яанаа гэж өмнөөс нь ичихээс илүүтэй, эд нараар удирдуулах Монгол төр, монголын ард түмний хувь заяаг л яанаа хэмээн айж, түгшиж байна даа.


 
За яахав, юм нэгээр дуусахгүй, үнэн хэзээ ч ялах тавилантай гэд­гээр энэ удаа  өөрийн сэт­гэгдлээ өндөрлөе. Ха­рин цалин нэмнэ, тат­варын дарамтгүй байл­гана, зээлийн хүүг буу­руулна, мэргэжлийн Засгийн газар бүрдүүлнэ, уруудсан улсаа босгоно гэх мэт олон зүйлээр ард түмнийг урхидсан МАН-ын амлалт, ажлын бариа, зөрүүний тухай дараагийн удаа ард түмэнтэйгээ санал солилцох болно.


 
Монгол Улсын гавьяат хуульч
Ц.Шаравдорж
 

0
ЖИРГЭХ
Санал болгох
С.ОЮУНБИЛЭГ ӨӨРИЙГӨӨ СОЁЛЫН ЯАМНЫ ГАЗРЫН ДАРГААР ГАРЫН ҮСГИЙН ДАРДАС АШИГЛАН ТОМИЛСОН УУ?
Тэнэг хүний дуугүй нь сүртэй!
“MCS” УХАА ХУДАГИЙГ 350 САЯАР ЗАРСАН ЮМ БОЛ З.ЭНХБОЛД УЛСАА 1.5 ТЭРБУМААР ЗАРЖЭЭ!
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (31)

  • altaa (112.72.11.116)
    harin tiimee UIH d iim l humuus suuchih n gej ard tumen bodoogui l baih.Odoo yahaw dee eh oron ard tumenee uud tataj hedii ediin zasag hund baigaach gesen oyun uhaan meregjil bolwsoroloo zuw zoriulwal bplohgui ym gej baihgui baih bid harah l uldlee l gej bodoh ymdaa. MAN nam helsendee hurne gej naidnam.
    2016 оны 09 сарын 03 | Хариулах
  • Suld (141.0.14.203)
    Ard tumenii tanil tal kharsaar etest ni iim yum bga yumd kharin bayrlaj ba khokh chin gej bga yum da shudarga ys ys surtakhuunii doroitol gej eniig khelj bga yumСэтгэгдэл бичнэ үү ...
    2016 оны 09 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.179.29.238)
    МАН АНы УРЬД ХОИНООС ХОРМОИДОЖ БОЛОХГҮИ БҮТЭХГҮИ ГОНШИГНОЖ ТОМ ТОМ БҮЛТЭРЧ ГАРЧИХААД ОДОО АМАЛСАНААСАА 360 ЭРГЭЧИХЭЭД ТӨРИИН ЭРХИИГ ХУУЛЬ БУСААР АВЧИХААД АРД ТҮМЭН ХҮҮХДИИНХЭЭ АРАВ ТАВЫГ ХУСАЖ СОНГУУЛИАР МАН ЧОИЖИЛСҮРЭН ГАДНААС ЗЭЭЛСЭН МӨНГӨӨ ТӨЛӨХ ГЭЖ БАИХ ШИВ ДЭЭ
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (139.5.216.103)
    Элбэгдоржийн төрөлхийн хорон санаа дээр баярын унаган ухааныг нэмбэл муугийн төгс хослол болно
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.179.23.75)
    Баабарыг дагаж навсагнаад хэрэггүй биз дээ. Гавъяагүй хуульч шиг юм бичих юм.
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.57.95.133)
    Ард түмэн чадалтай байвал улс төр ч чадалтай болдог, ард түмэн үл мэдэх хийгээд ялзрал доройтлоос сугарч гарч чадахгүй бол авилгач улс төр хүрээгээ тэлдэг. Төр улсын үнэ цэнэ агаад хүчин чадал нь улс орны систем бус ард түмний хүн чанараар хэмжигддэг ажгуу. Самуэл Смайлс
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
    • zochin
      Harin tegeed yamarch nam ard tymniig oodlyylehgui baigaa um chin,,,,neg odor Mongold boslogo boloh ni dee,,, Mongolchuud hoorhii yadarch baisanch tesej baigaad neg delberne shdee, tyyh haruuldag, haruulah bolno
      2016 оны 09 сарын 02
  • Зочин (103.57.95.133)
    Улс төрийн хүч төдий зүйлээр ард түмнийг аварна гэдэг угтаа аюултай гэнэн сэтгэлгээ бөгөөд иймэрхүү үзэл аль ч үед газар авахдаа тун амархан байдаг. Асар их төлөөс төлж улс орноо өөрчилье гэж зүтгэвч ард түмний сэтгэл өөрчлөгдөж хувирахгүй л бол хувьсал өөрчлөлт барагтай бол үр дүнгээ өгөхгүй билээ. Залхуурал хийгээд амиа бодох муу муухай явдал ард түмний дунд газар авбал нийгэм хагдран унах болно. Хуулийн хүчинд дулдуйдаж энэхүү нийгмийн муу муухайг таслан зогсооё хэмээн хичнээн хүчин чармайлт гаргалаа ч уг муу муухай бас дахин зүсээ хувилгаж өөр хэлбэрээр үзэгдэж, газар аван дэлгэрэх нь дамжиггүй юм. Самуэл Смайлс
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.57.95.133)
    Иргэний сэтгэлийг олвоос улс гүрнийг олмуй, иргэний сэтгэлийг алдваас улс гүрнийг алдмуй. Тиймийн учир эрдэмт хүмүүн эн түрүүнд эрхэм суртахуйг хичээмүй. Эрхэм суртахуй буй ахул иргэн хүмүүн буй, иргэн хүмүүн буй ахул эх газар буй, эх газар буй ахул эд баялаг буй, эд баялаг буй ахул эдэлж хэрэглэх нь буй. Эрхэм суртахуй болвоос эх язгуур нь буюу. Эд баялаг болвоос эцэс адаг нь буюу. Эх язгуурыг хөнгөнд үзэж гадгаш, эцэс адгийг хүндэд үзэж дотогш болговоос эх адаг нь урваж, олон иргэн эд агуурсын тулд эзэрхэн тэмцэлдэхүйд хүргэмүй. Тиймийн учир эд агуурсыг хурааваас иргэн олон бутармуй, эд агуурсыг хувааваас иргэн олон хуралдмуй. Күнз
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.57.95.133)
    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.57.95.133)
    Үндсэн хуулийг өөрчлөх, УИХ-ыг хоёр танхимтай болгох, УИХ-ын гишүүн өөр албан тушаал хашихыг хориглох, үндсэн хуулийн цэцийн эрх хэмжээг нэмэгдүүлэх, олон намын системыг хориглох, төрийн яам агентлагт үндсэн үйлдвэрлэлд ажиллаагүй, 40-өөс доош насны хүмүүсийг ажиллуулахыг хориглох, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, уул уурхайн салбарт гадаадын болон хувийн хөрөнгө оруулахыг, хувьчлахыг хориглож зөвхөн төрийн өмчит хэлбэрээр ажиллуулах, эдийн засгийн бусад салбарыг чөлөөт зах зээлийн зарчмаар ажиллуулах өөрчлөлтүүдийг Үндсэн хуулиндаа оруулвал дотоодын улс төрийн тэмцэл аяндаа эцэс болж Монгол сэхнэ, сэргэнэ.
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.57.95.133)
    Төр муу менежер, шахааны бизнес гэсэн нэр томъёог уул уурхайн үйлдвэрүүдийг хувьчилж авах, газрын баялагийн үр өгөөжийг нийт Монголчуудтайгаа бус цөөхүүлээ хүртэхийг санаархагчид гаргадаг юм шүү дээ. Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчит компани болвол үр өгөөжийг цөөн хэдэн улс төрчид, олигархиуд, оффшортнууд бус, харин нийт Монголчууд маань хүртэнэ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид өгөх нь зүйтэй гэж ярьж байгаа нөхдүүд бол мөн чанартаа хувийн атгаг шуналдаа хөтлөгдсөн, Монгол түмнийхээ эсрэг бодол санаатай этгээдүүд юм.
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.57.95.133)
    Дэлхийд зэсийн оборлолт, баяжуулалт, цэвэр зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чили улсад нийт зэсийн хүдэр олборлолт, баяжуулалт, цэвэр зэс үйлдвэрлэлийн 84 хувийг 100 хувь төрийн өмчит аварга CODELCO компани гүйцэтгэж байна. Харин Чилийн зэсийн хүдэр олборлолтын 16 -хан хувийг хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн 70 орчим жижиг компаниуд гүйцэтгэж байна. Эдгээр 70 орчим уул уурхайн жижиг компаниуд олборлосон бүх зэсийн хүдрээ 100 хувь төрийн өмчит зэсийн хүдэр баяжуулах, цэвэр зэс үйлдвэрлэх Empresa Nacional Minena ENAMI компанид тушаадаг байна. Энэ бүхнээс үзэхэд дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чилид зэсийн хүдэр олборлох, баяжуулах, цэвэр зэс гаргах бүх үйл ажиллагааг 100 хувь төрийн өмчит компаниуд гүйцэтгэж байна. Иймд Монголчуудын саалийн үнээ болсон зэсийн хүдэр олборлох, баяжуулах Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчид байх нь нийт Монголчуудын эрх ашиг, олон улсын жишигт нийцэж байна. Төр муу менежер, шахааны бизнес гэсэн нэр томъёог уул уурхайн үйл
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.57.95.133)
    Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Монголын ард түмнийг хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
    • зочин
      зөв шүү
      2016 оны 09 сарын 02
  • Зочин (103.57.95.133)
    Монголын “Ашигт малтмалын тухай хууль” үнэнхүү хөлдүү. Учир нь уг хуулинд “ төр ашигт малтмалын ордод 34-51 -ийг эзэмшинэ” өөрөөр хэлвэл “төр өөрөө өөрийнхөө өмчид 34-51 -ийг эзэмшинэ” гэсэн дэндүү тэнэг, хөлдүү заалт бий. Гэтэл олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ард түмэн 100 өмчилж, төр 100 эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 ашигладаг. Харин төр ашигт малтмалын ордод биш харин уг ордыг ашиглагч аж ахуйн нэгжид уулын үйлдвэрт буюу уурхайн үндсэн хөрөнгөд нь тодорхой хувь эзэмшиж болох юм. Монголын улс төрчид ашигт малтмалын орд, ордыг ашиглагч аж ахуйн нэгж уулын үйлдвэр, уурхайн үндсэн хөрөнгө гэсэн гуравхан зүйлийг өөр хооронд нь ялгаж салгаж ойлгож чаддаггүй тэнэг, хөлдүү болох нь тэдний баталсан “Ашигт малтмалын тухай” хуулиас нь тод томруун харагддаг.
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.57.95.133)
    3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ. Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээний үед хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авдаг. Нэг ордод энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсын төсөвт орох орлого адил хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. Энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. Манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. Үүнийг УИХ нэн яаралтай хийх хэрэгтэй байна. Ингэвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, Монголын газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.57.95.133)
    Ашигт малтмалын ордыг ард түмэн 100 өмчилж, төр 100 эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 ашигладаг. Олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. Үүнд 1-рт, Роялти болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ. Энэ гэрээний үед хөрөнгө оруулагчид 12 хувийн хамгийн өндөр роялти ногдуулдаг. Роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм. Концессын гэрээний үед хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргадаг. 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ. Бүтээгдэхүүн хуваах гэрээний үед хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус тусдаа худалдан борлуулдаг. 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ. Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээний үед хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.57.95.133)
    Эдийн засгийн алуурчид зохиож УИХ-д тулган хүлээлгэж батлуулсан “Ашигт малтмалын тухай” хуулийг үндсээр нь өөрчлөөгүй цагт Тавантолгой төслийн хувь заяа Оюутолгойн төслийн араас орж Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.57.95.133)
    Эдийн засгийн алуурчид зохиож УИХ-д тулган хүлээлгэж батлуулсан “Ашигт малтмалын тухай” хуулийг үндсээр нь өөрчлөөгүй цагт Оюутолгойн төсөл Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.57.95.133)
    Шийтгэхгүй орхих нь гэмт хэргийг гааруулах шалгарсан арга. Цицерон
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.57.95.133)
    Хулгай хийх боломж л хулгайчийг төрүүлдэг. Фрэнсис Бекон
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.57.95.133)
    Хүний хамгийн ариун мэдрэмжүүд болох эх орон, элгэн садан, сайн сайхан, цэвэр ариуныг хайрлах хайрыг сувьдаг шунахай зан үгүй хийчихдэг. Саллюстий
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.57.95.133)
    Бусармаг явдлыг хараад дуугүй байна гэдэг бол та түүнд оролцож байна гэсэн үг. Жан Жак Руссо
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.57.95.133)
    Нобелийн шагналт эрдэмэтэд 1950-иад оны сүүлээр улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Уг онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь Нобелийн шагналтнуудын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.57.95.133)
    Хувьсгал бол ёс суртахуунгүй хэргүүдийг угааж арилгадаг цусан далай юм. Ренэ Шатобриан
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.57.95.133)
    Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө бүхий л үндсэн хуулийн суурь болдог гэдэг нь нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт. Түүнийг үгүй хийчихвэл бүх байгууламж нурна. Үндсэн хуулийн доторхи хамгийн үнэ цэнэтэй зүйл бол суурь нь. Нэгэнт суурь эвдэгдсэн тохиолдолд бусдыг нь хамгаалах шаардлагагүй. Фукс
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.57.95.133)
    Төр засаг л хүнийг хүмүүжүүлдэг. Сайн төр сайхан хүмүүсийг, бурангуй засаг өөдгүй муу хүмүүсийг буй болгодог. Сократ
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.57.95.133)
    Ухаан солиотой хүнд илд бариулах Шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. Пифагор
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.57.95.133)
    Засгийн газар, том бизнес хоёрын цус холилдсон холбоо харанхуйн дунд тасралтгүй өргөжиж хөгжсөөр байдаг. Жек Андерсон
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.57.95.133)
    Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. П.Ж.Рурке
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.57.95.133)
    Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.57.95.133)
    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын Дэлхийн банк, Вашингтоны зөвшилцөл гэх мэтийн зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 26 жил ярьж байна.
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.57.95.133)
    Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. Дэлхийн нэг нойморын зэс үйлдвэрлэгч Чилийн удирдагч Августо Пиночет
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.57.95.133)
    Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. Платон
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (77.197.25.203)
    AN-n esreg mash ikh har piar yavsan. Zunduu l yum hiisen bainga gutaaj bsan. Mongol hunii eruul saruul uhaanaar yalgaj chadaagui Mongolchuudiin HOHI. Heterhii muu sanaj muu sanaandaa barigdlaa daa odoo yaaya geh ve. Hunii hiisen sain zuiluudiig zuvhun har amia bodokhguigeer uneldeg bsan bol choniin amnaas garaad bariin amand orokhgui bsan yum.
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.21.106.150)
    МАН арай ч ингэж ялах юм хийгээгүй ээ өнгөрсөн 4 жилд. АН-ын төрийн өндөрлөгүүд муугаас болж ард түмэн яая даа гэж л бодсон байх.
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (185.64.196.13)
    Estoi neeren kachin kachin humus garad irsen,estoi MAN ugee hrleh tsag irne.Garch irenguutee ard tumni nurund tatbar nemne genee,arai Delbegdorjin sana bish biz
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (185.64.196.13)
    Esbel mash tom umig hubaaj ideh uner unertej bga
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (185.64.196.13)
    Elbegdrooj muu nertei uldehgui tuld odonos arisa tseberlej bn.Ineedtei ni luibar ni mededgded ih huralig dargalj margalsan shde ho ho ho
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (185.64.196.13)
    Ardchilsan nam ni ard tumniig tartagt ni tulgaj Mongolij tuuhig aimshigtai guibuulj bsan ,inegherr ard tumen hunee shilj harj chdaahgui za odio MAN d ugud iuze gee biz.Getel jihene hunee yalgaj salgaj ugsun bol olon namin negdel garah bsan
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • иргэн (203.91.119.118)
    МАНАН-д 2020 онд ард түмэн дүнгээ тавьцгаана.Харин жижиг намууд нэгдэх хэрэгтэй.Элбэгдорж бол Монгол улсад нэг их гавьяа ч байгуулсангүй .Нэг их муу юм ч хийсэнгүй .Ерөнхийдөө байгаа байхгүй нь мэдэгдсэнгүй
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • sain bodiyo (202.70.46.226)
    Unen zuvuur dugneed xelsen baina.
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (124.158.107.83)
    ардчилсан нам хэзээ ч засаг барьж чадахгүйгээ харуулаа биз дээ.хөнжлийнхээ хэрээр хөлөө жий гэж зүгээрч нэг хэлээгүй бололтой .Улс орныг өрөнд оруулж ард түмнийг туйлдуулж бна.боловсон хүчин муутай гээд..
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.70.34.70)
    ene solguuliar turd bitgii hel turson nuhortoo ch hereggui heden avgai garlaa, tednii dotor undraa gej neg baliar yum garch irlee, mongolyg ter chigeer ni tsumiin bulsh bolgoh gej gadnyantai sulbeldej yavsanyg yaponuud olood ugson. adgin baliar em mongoloos zailaarai, Odontuya gishuuniig ter urvagch barahuu?, ain? durdee itgetsen teneg emee chinii uil hudlol bolgonyg gazar shoroondoo hairtai mongolchuud harj baigaa shuu, baga galzuurarai
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (139.5.217.145)
    Ардчилал хийхдээ хэлж Байсан бух зуйл нь Элбэгдоржийн хувьд бутэн эргэсэн тэр уед хэлж Байсан болохгуй гэсэн бухний эзэн нь еерее болоод явж Байна
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • зочин (202.179.29.125)
    ТИЙМЭЭ. МАН ЭНЭ УДААД МӨНГӨНИЙ СОНГУУЛЬ ХИЙЖ ГАРЧ ИРСЭН НЬ ЯАХ АРГАГГҮЙ ҮНЭН ЮМ ШҮҮ.ОДОО Ч ГЭСЭН ЗАСГАА БАЙГУУЛАХДАА ДАНДАА МӨНГӨ ӨГСӨН ОЛИГАРХУУДАА ТАВЬСАН БАЙГАА БИЗ ДЭЭ.САНДУЙН ЯРИАД БАЙСАН 60 ТЭРБУМ Ч БИЕЛЭЛЭЭ ОЛСОН ГЭДЭГ НЬ БАТАЛГААТАЙ. ХАРИН ЭЛБЭГДОРЖ ИНГЭЖ ГАРНА ГЭДГИЙГ ЮУНДАА МЭДДЭГ ЮМ, АРАЙ Л ДЭНДҮҮЛСЭН БАЙНА.АРД ТҮМЭН ЭЛБЭГДОРЖИЙН ҮГЭЭР, САНААГААР СОНГУУЛИА ӨГӨӨГҮЙ ШҮҮ ДЭЭ.
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • АНчин (182.160.36.92)
    лаг бичсэнбайна. элбэгдоржийг улайтал илчилсэн байна. АН одоо элбэгдоржийг хөөх ёстой
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • зочин (103.229.122.7)
    Ард түмэн ухаантай юм аа, АН ахиад төрд гарсан бол энэ улс эдийн засаггүй болж, нэг улсын харьяанд очих байлаа, урьд өмнө муу засгийн газар байсан байх аа, тэхдээ АН-ын засаг шиг ард түмнийг басамжилсан, үл тоосон, хармайг нь улаан цайм хоосолсон, төсвийн мөнгийг өдөр шөнөгүй хулгай хийсэн, олон улсад улс орны нэг хүндийг унагаасан засаг байгаагүй юм шүү, Ард түмэн ухаантай юм
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
    • Иш чааваас
      АН-гүй засаг удахгүй булайгаа дэлгэнэ. Таны хармай хоослосон, хулгай хийсэн үлгэрт чинь МАН нь голлох үүрэг гүйцэтгэснийг мэдэх үү? Одоо харин тэр мөнгөө жинхэнээсээ цэвэрхэн далдруулахын төлөө л ажиллаж байна. АН-ын үед ил тод байсан элдэв булхайнууд МАН-ын үед нүдэнд харагдахгүй, чихэнд сонсогдохгүй хийгдэнэ...
      2016 оны 09 сарын 02
    • б
      яг үнэн
      2016 оны 09 сарын 02
  • Зочин (183.177.98.26)
    Монголын ард түмэн энэ Элбэгдорж гэгч муу луйварчны үгэнд бага ор Энэ нөхрийн цаад санаа бол өөрөө дэлхийд мундаг удирдагч болох гэсэн санаархал. НҮБ-ийн удирдагчийг төвийг сахидаг орноос томилдог байхгүй юу.Мань хашир их юм зүүдэлдэг эрэгчин байна.Авгай ч гэсэн хөгийн яатуу..Яахаараа тийм олон хүүхэд хулгайлж авдаг байна..Олон хүүхэд тэжээдэг олж авдаг арга нь сонин.Монголыг цаазгүй ороншийдсэн алуурчныг цаазлах хэрэгтэй ш дээ.Дахиад хүн алуулах бэлтгэлээ хийж байгаа юмуу аль олонх болсон намд тал засдаг гар.Миияагийн хүүд итгэвэл монголын хохь.Одоо орон нутгийн сонгуульд АН-д өгцгөө-Хэрэв танай нутаг дэвсгэрийн АН сайн ажилдаг бол .Тэгэхгүй бол МАН-д өг
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • иргэн (150.129.141.82)
    АНам өнгөрсөн 4 жилд төрийн байгууллагуудад олон жил ажилласан дадлага туршлагатай хүмүүсийг доромжилж, дарамталж хууль бусаар ажлаас халж оронд нь орон тоо нэмэгдүүлж юу ч мэдэхгүй , зүгээр сууж, хор найруулж, өндөр цалин авдаг нөхдүүдийг хаа сайгүй шургуулсан. Энд халагдсан хүмүүсийн эрх ашиг зөрчигдөж байгаа юм шиг боловч цаана нь гэр бүл, хамаатан садан, ажлын хамт олон бүгд АН-ын шат шатны луйварчин , идэх уухын шунал болсон бодлогод хариу өгсөн. Ялангуяа энд Эрдэнийн энд тэндгүй шургуулсан хоосон толгойтой , луйварчин дарганцарууд их . Эрдэнэ солонгос дахь хөдөлмөрийн биржийн даргаар аавыг нь хүнд өвчтэй байхад асарч байсан гээд ямар ч мэдлэг чадваргүй, хэл усгүй залуу охиныг томилж чадсан л юм даа.
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
    • Алуурчин шт
      Төрд хэрэг болох хүмүүс нь гутлаа чирээд, новшийн авлигачид, алуурчид нь хууль батлалцах гээд гараад ирсэн байгаа. Өөрсдөө өөрсөндөө л гомдохоос...
      2016 оны 09 сарын 02
    • Зочин
      erdenee bol aimaar hun shuu ....uschin huniig zasag darga bolgochihdog ilbetei hun shuu kkkkk
      2016 оны 09 сарын 02
  • Зочин (103.10.23.69)
    ОДОО ҮҮНЭЭС САЛАХ АРГА БОЛ ҮНДСЭН ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨХ НАМ ТӨВТЭЙ 76 ХҮН НАМААС НЭР ДЭВШҮҮЛЭН СОНГОДОГ ЭНЭ ЛУЙВАРЧИН ХУЛГАЙЧНАР НАМ НЭРЭЭР ТӨРИЙН ЭРХЭНД ГАРАХ БОЛОЦОО ОЛГОСОН ЭНЭ ТОГТОЛЦООГ ӨӨРЧЛӨХ ХЭРЭГТЭЙ АРД ТҮМНИЙ ДУНДААС ҮНДСЭН ХУУЛИЙГ ӨӨРЧӨХ ЭРДЭМТЭДИЙГ НЭР ЗААН СОНГОЖ ШИНЭ ҮНДСЭН ХУУЛИЙН ТӨСЛИЙГ НИЙТ АРД ОЛНООР ХЭЛЭЛЦҮҮЛЭН АРД ОЛНООС АЙМАГ СУМ БҮРЭЭС НИЙГЭМИЙН ДАВХАРАГ БҮРЭЭС СОНГОСОН ТӨЛӨӨЛӨЛ ХЭЛЭЛЦЭЖ БАТЛАХ ХЭРЭГТЭЙ ИХ ХУРАЛД БАЙГАА НАМ НЭРТЭЙ ХУЛГАЙЧ НАРЫН БҮЛЭГЛЭЛИЙГ ҮҮНД ОРОЛЦУУЛАЖ БОЛОХГҮЙ
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • зочин (202.126.91.92)
    Шаравдорж гуай одооболих хэрэгтэй.Галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм бичихээ.Харин өчигдрийн Өдрийн сонинд Цэнддоо гуайн бичсэн зүйл голыг олсон байна лээ
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (183.177.98.26)
    Гайхаад байх юу ч байхгүй.Монголын ард түмэн 70 жилийн соц амьдралаа сонгосон байхгүй юу.Одоо Бямбацогтын хэлдэгээр марын нулимс унагаж болохгүй.Малчид 55 настайдаа тэтгэвэрт гар.Малыг чинь ямар МАА-н мэдлэггүй Бямбацогт,М.Энхболд хоёр очиж хариулна.Малчид тайван бай.Угтаа төрийг самрах бодлого,тэр тусмаа та нарын тэнэг сонголтыг монголын Иргэний дайн гарах хүртэл ашиглая гэсэн бодлого.
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.10.23.69)
    Гадаадын луйварчин нарАН нэртэй өөрийн тэжээвэр бууний халтар зүстэй нохойгоо энэ удаа МАНнэртэй тас хар нохойгоор солож Хар машинаар түүнээн сонгуульд ялуулаж Монголын баялагыг дахин сорон идхээр бэлдлээ биш үүЭнэ ажилыг гардан биелүүлсэн хүн бол хулгайч Баяр худалч Элбэгдорож нар юм Гол зүүл бол энэ Ард түмэний зүгээс бол1 Иргэд нам дагаж ажилтай мөнгөтэй байх 2 Хулдлаа амлалтанд нь хууртах 3 Мөнгөөр санлаа худалдах Элдэв сонгуулийн будлаанд мөнгөөр оролцох знрнг үүлдэл их нөлөөлсөн Дэндүү тэнэг ард түмэнтэй байхад хулгайч луйварчин нар төрийн эрхэнд гарна гарахгүй яаах юм үүнийг өнгөрсөн 26 жил харууллаа
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.179.25.46)
    heden hulgaich nari hoid solongsiin udirdagchaar shiitguulehsen
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.179.25.46)
    heden hulgaich nari hoid solongsiin udirdagchaar shiitguulehsen
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.131.249.2)
    tsag hugatsaa bugdiig haruulj ARD TUMEN TA NART DUN TABIH TSAG UDAHGUILDEE
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.179.25.46)
    unen yum bichsen bna
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • irgen (202.131.245.122)
    gexdee l dotor baisan murtluu ilerkhiilj chadaxgui baisan zuiluudiig bichjee. unen bichjee.
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.131.242.253)
    sharawdorj genuu. jinhene tarxi ugaagch bnadaa. Yalzarsan bodoltoi nowhs. Chi ter alban tushaal ogoogui MAH-aa l muul za. AH-iig bvv muul elii golog min
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • ман=компани=эх орны суйрэл (112.72.12.71)
    Иймэрхуу сэнхруулэх зуйлийг жил жил дамнуулан хийж ярьж байгаагуйгээр ард тумэн минь тумэн жилийн харанхуйгаасаа салж чадахгуй байна. Европчуудын гэгээрэл оюунлагийн тувшинд хурэх бидэнд хичнээн хол гэдгийг олон нийтийн боловсролын тулээ чин сэтгэлээр явсан явдаг хэдхэн хумуус гадарласан. Харин уунийг улс турч-ноход аль дээр унэрлэсэн ба тэрчбайтугай нохой зорилгодоо ашиглаж гаршжээ. Харанхуйг давахад олон он жил болох ба бурэн сохорсон, ашгаас уэр ийг мэдэхгуй нам нэртэй Компани засгийг барьж байх гамшиг монголд нуурлэжээ
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байна
    14 цаг 4 мин
  • Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгуулийн санал хураалт эхэллээ
    14 цаг 19 мин
  • "Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 120 цэг ажиллана
    14 цаг 23 мин
  • Бага насны хүүхдийг голын эрэг дагуу ганцааранг нь үлдээхгүй байхыг анхаарууллаа
    14 цаг 35 мин
  • Амралтын өдрийн жор: Пицца паста
    15 цаг 14 мин
  • Улаанбаатарт 35 градус дулаан байна
    15 цаг 16 мин
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Уржигдар 16 цаг 03 мин
  • “Дэлхийн эдийн засаг: Мөнгөний бодлогын үр нөлөө” сэдэвт олон улсын өндөр түвшний хурал болж байна
    Уржигдар 15 цаг 44 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 12 цаг 38 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
    Уржигдар 12 цаг 23 мин
  • Тэмээтэй хөшөөний уулзвараас Оргил худалдааны төвийн уулзвар хүртэлх замыг хааж, борооны ус зайлуулах шугам татна
    Уржигдар 11 цаг 38 мин
  • Зүрхэнд гэрлийн хурдаар хүрэх ХУРД хамтлагийн таван дуу
    Уржигдар 11 цаг 17 мин
  • Нийслэлийн иргэдийн баяраар ил задгай, зөвшөөрөлгүй худалдаа хийхийг хориглоно
    Уржигдар 10 цаг 36 мин
  • Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?
    Уржигдар 10 цаг 09 мин
  • Ихэнх нутагт өдөртөө 30 хэмийг давж хална
    Уржигдар 09 цаг 56 мин
  • М.Ганхүлэг: Монгол адууны удмын сан, генетик нөөцийг хамгаалах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ
    2025-06-20
  • З.Бямбачулуу: Хутагтын 222 жилийн үнэ цэнг морин хууранд шингээсэн
    2025-06-20
  • Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2025-06-20
  • Төрийн банк Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зохион байгууллаа
    2025-06-20
  • Засгийн газрын сайд нарын багцаас хэдэн төгрөгийн хэмнэлт хийх вэ?
    2025-06-20
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • Ханхүү Уильямын тэрбумтан найз зөгий залгисны улмаас таалал төгсөв
  • Нийслэлийн иргэдийн баяр: Түрүүлсэн бөхийг 30 сая, үзүүрлэсэн бөхийг 20 сая төгрөгөөр байлна
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээжээ
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • Б.Төгсцэнгэл: Багш, эмч, сувилагчаас бусад төрийн албан хаагчдыг 9 хувиар бууруулна
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль ням гарагт болно
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • С.Амарсайхан: Стандарт хаана байна, тэнд аюулгүй байдал, сэтгэл ханамж байдаг
  • Ц.Тувааны хэлсэн "хямд шатахуун" хаана байна вэ?
24 баримт
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК