Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дарханы ХААИС-ийн захирлуудын далд маапаан

2016-9-12
0
ЖИРГЭХ

 

 

Өргөн цар хүрээтэй санхүүгийн шалгалтын /2013, 2014, 2015 оны хагас/ өргөсөн түүхээс хуваалцъя. Улсын байцаагчийн ноцтой баримтанд тулгуурласан хов жив биш хөдөлшгүй баримт юм.

 

Дархан-Уул аймгийн ХААИС 2011, 2012, 2013, 2014, 2015 оны хагасын Аудит, МХГ-ын санхүүгийн шалгалтаар удаа дараа зөрчил гаргаж улсын сан хөмрөгт гараа дүрсэн тохиолдлууд давтагдах янзтай, акт торгууль, алданга гэгчийг үл тоон задгайрч эхэлжээ. Шалтгалтаар 1306.0-5982.480 төгрөгийн төлбөр зөрчил ёс юм шиг.  Задгайрлын далайц захирал М. Ганболд, Н.Баярсүх, П.Ганхуяг, аж ахуйн дарга Т.Нямсүрэн, нягтлан бодогч Д.Туяа, нярав Г.Цэрэнбат, мужаан Б.Баатарцогт нарын явцуу хүрээнд тоглоомын дүрэм зохион эргэлдэн бүжиж, тоглолт тохироо хийдэг аж.

 

Үүнд том толгойтой захирал Н.Баярсүх, П.Ганхуяг, нягтлан бодогч Д.Туяа, нярав Г.Цэрэнбат, мужаан Б.Баатарцогт нарын мафийн бяцхан бүлэглэл буруутай болохыг шалгагч нэгэнт тогтоосон байна. Шалгалтаар 15084340 төгрөгийг төсөвт төлүүлэх, 408231060 төгрөгийг байгууллагад барагдуулахаар шийдэж, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль 60%, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль 70%, Төсвийн тухай хууль 50% хэрэгжилттэй гэж гонсгор дүгнэжээ. /Төсвийн тухай хуулиар бол эрх бүхий этгээд буюу дураар дургиж буй захирлуудыг 10 жилийн хугацаатай төрийн албанд эргэж орох эрхгүйгээр халах заалттай. Гэтэл мань захирлууд албан тушаалтайгаа үхэн хатан зууралдсаар.

 

Баримт нэг: Сургууль улсын төсөв, сургалтын төлбөрөөс санхүүждэг. Харьцангуй бие даасан эрх бүхий субьект билээ. Гэтэл Дархан-Уул аймгийн ХААИС-д эрх мэдэл хэтрэх, эд хөрөнгийн зарцуулалт задгайрч санхүүгийн сахилга сулбайсан байна. Зарцуулалтыг төр хянадаг. Сургуульд дээд болон дотоод хяналтын тогтолцоо байхгүй. Тэрч бүү хэл 2013, 2014 онд дээд шатны Удирдах зөвлөлгүй ажилласан нь мөнгө хөрөнгө хөлийн хажуу гарын салаагаар урсахын үлгэр гэгч болсон ч оны эцсийн төсвийн "хэмнэлт" захирлуудын цог залийг бадрааж “Алтан гадас” одонгийн эзэн болгож буй нь шагнал үнэ цэнэгүйдсэний илэрхийлэл болж буй. Тэгэхээр удирдлага бүр ховдог нохой шиг идээд л идээд л байж болохнээ...

 

Баримт хоёр: Бакалавр, эчнээ, магистр, лицей, түр сургалт, жолооны курс, дотуур байрны  төлбөр зардлыг дээд шатны Удирдах зөвлөлтэй зөвшилцдөггүй, жишиг журмыг үл хэрэгсэж, захирлын дэргэдэх зөвлөлийнхэн дур зоргоороо төлбөр нэмэх зарлагын үүд нээх боломжийг өөр хоорондоо олгож эхэлсэн байна. Суралцагчидтай “Сургалтын төлбөр”-ийн гэрээ ганцхан удаа байгуулж сунгалтыг автоматжуулан мөрддөг, үүндээ оюутны гэнэн хайхрамжгүй занг олзлон ашиглаж хэвшицгээсэн аж. (Шалгалтын үр дүнд 2014 онд Удирдах зөвлөлийн шийдвэр гараагүй байхад үндэслэлгүйгээр нэмэгдсэн сургалтын төлбөрийн зөрүүг оюутан бүрээр тооцон эргүүлэн олгох шийдвэр гарсан нь өнөөг хүртэл шийдвэрлэгдээгүй байна. Тэр мөнгө хэний халаасанд оров...) Гэрээ дүгнэдэггүй албажуулдаггүй ор нэрийн төдий тоостой цаас гэхэд болно. 

 

Сургуулийн дүрэм, Удирдах зөвлөлөөс  захирлын дэргэдэх зөвлөл гэгчид ийм өргөн эрх дарх эдлүүлсэн зүйл заалт байхгүй.  Үүнийг  зохицуулж өгөөгүй дээд шатны удирдах зөвлөл энд буруутай. Тэр ч байтугай эдгээр асуудлыг 2014 онд удирдах зөвлөл оны сүүлчээр хэлэлцэж хэт хожимдсон шийдвэр гаргаж байж. Асуудал юу билээ. Цагаа олж уу үгүй юу?  

 

Жил тутам сургалтын төлбөрийг 15-32 хувиар нэмэгдүүлж, оюутан эцэг эхчүүдэд санхүүгийн зохиомол дарамт үүсгэн их хэмжээний мөнгөн хуримтлал үүсгэх нөхцөлийг бүрдүүлж захирал Н.Баярсүх, П.Ганхуяг, нягтлан бодогч Д.Туяа нар эмх цэгцгүй байдлын “эцэг”, “эх” болцгоосон.”

 

2013 онд 58555.9, 2014 онд 10197777.0 төгрөгийн хэмнэлт шалгалтын тайланд тодорхой. 2013 онд зардлыг 1950328.8 мянган төгрөгөөр төлөвлөж 2014 онд 2858837.5 төгрөгөөр өсгөж 47хувь хэтрүүлснийг бэлхнээ харж болно. Нэг юм байна аа. Асуудалд хэн ороогдов. Захирал М. Ганболд, Н. Баярсүх, П. Ганхуяг, нягтлан бодогч Д. Туяа ...

 

Баримт гурав: Сургууль “Зам” нэртэй жолооны дамжаа 2005 оноос хичээлүүлэн зөнд нь хаяж, одоо болтол зөвшөөрөл, ажлын байрны тодорхойлолтоо сунгуулаагүй, элсэгч багш нартай гэрээ хийдэггүй, багш нар хаанаас цалинждаг нь тодорхойгүй болж шалгагч байцаагчийг мухардуулж орхижээ. Зарцуулалтын тайлан мэдээ байхгүй таг чиг. Үр ашиг өгөөжийн тухай энд ярилтгүй.

 

Жолооны дамжаа сургалтын горим, төлбөр тооцоонд мөрдөх журам, багш, суралцагчдын эрх үүргийг хэмжээлсэн зохицуулалт байхгүй үлгэн салганы үлгэрхүү юм байж. Жолооны төлбөрийг оюутны сургалтын хөтөлбөрт шингээн татдаг ч оюутнууд үүнийгээ мэддэг ч үгүй суралцдаг ч үгүй хохирогч болон төгсөн оддог байжээ.

 

Гэтэл дамжаанд суралцагч оюутнуудаас дахин дадлага шатахууны зардал хэмээн 100.000 нэмэн орлогод төвлөрүүлж амжуулна. Нийтдээ 6.884.800 төгрөгийг оюутнуудаас халаасалжээ.

 

Баримт дөрөв: Төсвийн ерөнхийлэн захирагч, Удирдах зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр дархан эрхт захирлын дэргэдэх зөвлөлийн лүндэнгээр /2010 он/ аж ахуйн тооцоот цайны газар, буфет ажлуулах шийдвэр гарч.

 

Захирлууд шийдвэр гаргасан ч үр ашиг тооцох, орлого зарлагын зарцуулалт бүрдүүлэлт, ажиллах журам, зөвшөөрлийг орхидуулсан нь холион бантан хутгах үндэс болов. Ахлах тогооч батлагдсан хоолны цэсгүй, орц норм тодорхойлох баримтгүй, ашиг орлогын анхан шатны бүртгэлгүй задгайрч хэвшжээ.

 

Цайны газар 78439.0 мянган төгрөгийн материал зарцуулан хоол үйлдвэрлэж 165410.0 төгрөгийн борлуулалт, буфет 63355.4 төгрөгийн бараа татаж 70528.1 төгрөгийн борлуулалтын орлого олсон ч 2013 онд цайны газар 27894.7, буфет 13610.3 нийт 41505.0 төгрөгийн орлогыг данс бүртгэлд тусгаагүй сунжруулдаг ихээхэн хэмжээний бэлэн эргэлдүүлдэг, орлого нуух, шахаа хийх нүх сүв ангайлган под хийдэг байж.

 

2013-2015 оны хагас хүртэл ахлах тогооч Б.Пүрэвсүрэн 78439.0 мянган төгрөгийн бараа хүлээн авсан ч ямар ашигтай ажилласан тухай баримт мэдээлэл байхгүй. Аж ахуйн тооцоот цайны газрын үр ашгийг захирлууд, санхүүгийнхэн нэг ч удаа тооцож үзээгүй орхиж. Энд нягтлан бодогч Д.Туяа, нярав Г.Цэрэнбат, ахлах тогооч Б.Пүрэвсүрэн, буфетчин С.Энхцэцэг буруутай мөн хариуцлагагүй удирдлагын хайхрамжгүй салан задгай байдал, эрх ашгийн зөрчил илэрхий харагдана.

 

Хөрөнгө оруулалт, их засвар хийхэд захирлууд сургуулийн касснаас, дараа тайлангаар бэлэн мөнгө өвөрлөн Эрээн, Улаанбаатарыг эргүүлдэг моод дэлгэрсэн гэхэд болно. Захирал М. Ганболд 3,961,600, аж ахуйн дарга Т. Нямсүрэн, нягтлан бодогч Д. Туяа 5.658.509, аж ахуйн дарга  Т.Нямсүрэн, Д.Туяа нар дахин 129.501.760, нярав Г.Цэрэнбат, багш Г.Баттулга, А.Эрдэнэчимэг 20.510.000 төгрөг өвөрлөн гадаад дотоодоос бараа материал чирч бүтээн байгуулалт хийж иржээ.

 

Баримт тав: Мөнгөтэй захирлууд “захирлын дэргэдэх зөвлөл, тэнхим нэгжийн саналыг” үндэслэн Удирдах зөвлөл, төсвийн ерөнхийлэн захирагчийн үл хэрэгсэн Засгийн газраас тогтоосон цалингийн сүлжээг үл харгалзан 2013 онд багш, ажиллагсдын цалинг 10-20 нэмэгдүүлжээ. Захирлын дэргэдэх зөвлөл 2014 онд ҮЭХорооны шаардлага гэсэн ов мэхээр халхавчлан багш, ажилчдын цалинг 15 хувиар нэмэв. Одоо ХААИС-ийн багш, ажилчдын цалин Засгийн газрын тогтоосон цалингийн сүлжээнээс 18 хувь илүү байгаа нь бас анхаарал татна. Эндээс цалингийн зөрүү 288.287.360 төгрөг илүү гарч. Энд Захирал М.Ганболд, Н.Баярсүх, П.Ганхуяг, нягтлан бодогч Д.Туяа нарын урагшгүйтэх том толгойлсны харгай гэж үзэхээс өөр аргагүй юм. Ажлын үр дүнг тооцдоггүй, батлагдсан журамгүй мөртлөө сар бүр хавтгайрсан нэмэгдэл олгодог байдал энэ сургуульд замаа алдаж захирлын дэргэдэх зөвлөл хууль бус шийдвэрийн эзэн болж том толгой гарган задгайрлыг хошуучилна .

 

Ээлжийн амралтыг буруу бодож сургуульд 8199540 төгрөгийн хохирол учруулсныг нэр бүхий этгээдээр нөхөн төлүүлэхээр болов.

 

Баримт зургаа: Сургууль унах унаатай. Гэвч автомашины хувийн хэрэг хөтөлдөггүй иймээс сэлбэг хэрэгсэл, шатахуун зарцуулалт, нормжилтонд хяналт тавих боломжийг хаадаг. Шатахуун олголт замбараагүй, жолооч тооцооны хуудас хөтөлдөггүй нэгдсэн дүрэм журам мөрддөггүй байдал бас л газар авчээ. Автомашины ашиглалтай холбоотой 18.330.300 төгрөгийн зөрчил илэрчээ.

 

Тус сургуулийн сургалт эрхэлсэн дэд захирал П.Ганхуяг гэгч захиран зарцуулах эрх бүхий этгээд биш байж шатахууны цохолт хийн олгодог, машин унах эрхгүй байж шатахуун залгидаг жийп /100км-т 16 литрээс их хөлөглөж, гурван жилд 9.300.000 төгрөгийн шатахуун шатаасан байх юм. Юун хэмнэлт. Маш үрэлгэн явдал. Зөвхөн захирлууд жилд шатахуун, тослох материалын зардлын 49-58 хувийг зарцуулдаг гээд нэг төсөөлчих.

 

Баримт долоо: Үндсэн хөрөнгө, бараа материал худалдан авалт маапаантай. Товчхондоо захирлуудын саалийн үнээ л гэсэн үг. Худалдан авалт хийхдээ удирдах зөвлөл, төсвийн ерөнхийлэн захирагчаас зөвшөөрөл огт авдаггүй, урьдчилж төсөв төлөвлөгөөнд тусгадаггүй, үнийг судалдаггүй, харьцуулалтын аргыг хэрэглэдэггүй, тендер зарладаггүй, үндэслэл бүхий төсөв тооцоо нарийвчилж гаргадаггүй, гүйцэтгэлийн гэрээ хуудуутай дутуу хагас байгуулдаг, заримдаа ор тас хийдэггүй, тайлан тооцоогоо хийхгүй луу унждаг, бэлэн мөнгө өвөрлөдөг гэхчлэн маапааны манан мэт сунжирч өгнө. Зах зух энэ.

 

Хуулийн дагуу зайлшгүй тендер зарлахаар нэгж өртөг бүхий ажлыг зориудаар хэд хэд хувааж жижиглэн өөрийн талын компаниудад хуваан өгч ажил гүйцэтгүүлдэг муу заль арга мэхэд суралцсан байдал ажиглагдаж байгааг хууль хяналтын байгууллагууд сонирхож эхлэх байх.

 

Тус сургуулийн мужаан Б.Баатарцогт гэгч эр няраваас их засварын материал хүлээж аваад юунд зарцуулсан, яаснаа мэддэггүй нягтлан, нярав түүнээс зарцуулалтын тайлан гаргаж аваагүй хаяж. Мужаан Б. Баатарцогт, аж ахуйн дарга Т.Нямсүрэн тэдний гар хөлийн үзүүр дохионы зангааг дагагчид байв.  Зөвхөн 2014 онд их засварт 410.265.576 төгрөг цацаж, ажлын хөлсөнд 173.481.857 бусдад төлжээ. Үндсэндээ 2 төгрөг тутмын 1 нь ажлын хөлс болж гайхмаар юм. Үүний цаана том толгойтой захирлуудын мөнгөөр гараа угааж хөлжсөн тохироо хуйвалдааны тооцоо маапаан бий.  

 

Хөрөнгө оруулалт, их засвар хийхэд захирлууд сургуулийн касснаас, дараа тайлангаар бэлэн мөнгө өвөрлөн Эрээн, Улаанбаатарыг эргүүлдэг моод дэлгэрсэн гэхэд болно. Захирал М. Ганболд 3,961,600, аж ахуйн дарга Т. Нямсүрэн, нягтлан бодогч Д. Туяа 5.658.509, аж ахуйн дарга  Т.Нямсүрэн, Д.Туяа нар дахин 129.501.760, нярав Г.Цэрэнбат, багш Г.Баттулга, А.Эрдэнэчимэг 20.510.000 төгрөг өвөрлөн гадаад дотоодоос бараа материал чирч бүтээн байгуулалт хийж иржээ.

 

Үүнд том толгойтой захирал Н.Баярсүх, П.Ганхуяг, нягтлан бодогч Д.Туяа, нярав Г.Цэрэнбат, мужаан Б.Баатарцогт нарын мафийн бяцхан бүлэглэл буруутай болохыг шалгагч нэгэнт тогтоосон байна. Шалгалтаар 15084340 төгрөгийг төсөвт төлүүлэх, 408231060 төгрөгийг байгууллагад барагдуулахаар шийдэж, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль 60%, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль 70%, Төсвийн тухай хууль 50% хэрэгжилттэй гэж гонсгор дүгнэжээ. /Төсвийн тухай хуулиар бол эрх бүхий этгээд буюу дураар дургиж буй захирлуудыг 10 жилийн хугацаатай төрийн албанд эргэж орох эрхгүйгээр халах заалттай. Гэтэл мань захирлууд албан тушаалтайгаа үхэн хатан зууралдсаар. Арга ч үгүй биз дээ. . .

 

Задгайралт салан задгай байдал замаа алдсаныг Дарханы ХААИС-д хийсэн шалгалтын баримт нотолгоо захирлуудыг зайлбаргүй илчиллээ.  Маапаант түүхийн манан одоо оволзож хөөрнө.

 

Эрдэм өргөөлсөн сургуулийн эрхэм захирлууд иймэрхүү паян маапаантай Дарханы ХААИС-ийг бурантаглаж яваа юм байна. Буурал хорвоо бухаж буруутай этгээдүүдэд нүүрээ харуулах биз.

 

Энэ бол зөвхөн санхүүтэй холбоотой маапаан. Үйлдвэрчний эвлэл Хамтын гэрээ хийж үндсэн ажилчдынхаа эрх ашгийн төлөө тэмцдэг атал дэд захирал П.Ганхуягийн “захиалгаар” өөр ТББ бий болж уг гэрээг хийдэг, “өөрийн” талын “өрөөлийн” талын гэж хамт олноо талцуулдаг гэх мэтчилэн үйл ажиллагаатай холбоотой олон маапааныг цааш үргэлжлүүлэн бичих сэдэв хөврөх болно...

   

   

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хөлөөр толгой хийсэн Монголын хөлбөмбөгийн холбоо
Г.Баясгалан улс төрд үйлчлэх нь үү, Үндсэн хуульд үйлчлэх нь үү, харъя!
Одоогоос 59 мянган жилийн өмнөх неандерталь хүмүүс шүдээ эмчилдэг байсныг тогтоожээ
Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (41)

  • ”Өс санаж, өөдлөхгүй яваа нэгний бичвэр байна”-д (43.242.241.10)
    Юу ч мэдэхгүй байж өмгөөлж хамгаалаад байгаа дарга нараа алав. сануулсан шүү. чамайг ингэж далдганаад байвал шалгалтын эх материалыг нь улаан тамга, гарын үсэгтэй нь тавина шүү. олон удаа сануулахгүй шүү!!!!!!!!!!!!!!!!!!
    2016 оны 09 сарын 22 | Хариулах
  • иргэн (27.123.213.245)
    дашуудын захиалга
    2016 оны 09 сарын 15 | Хариулах
  • Өс санаж, өөдлөхгүй яваа нэгний бичвэр байна. (112.72.15.66)
    Энэ бичвэрийн ард нуугдаж буйд хэлэхэд Үхэхдээ үхэр буугаа тавьж үхдэг гэж ганц олдох амьдралыг ганцхан замаар туулж өнгөрөөн, ард тань үлдэх үр хүүхдийхээ жимийг бараантуулан сааруулан бүдгэрүүлж буйгаа ухаарахгүйгээр, ухарч буцалтгүй дэмий тэмцлийн төлөө амьсгаа тасрах тэр 1 үе харууслаар дүүрэн байхвий. Мөн түүнийг дэмжигч нарт ХҮНИЙ АМЬДРАЛ БОГИНОХОН
    2016 оны 09 сарын 15 | Хариулах
  • Sangiin yamnii ajiltan (202.70.36.198)
    Төрийн өмчийн байгууллага учраас энд гадны дотны гэдэг ойлголт байхгүй. Хувийн хэвшил дээр бол ийм нэр томьёо байж болох юм. Танай байгууллагын цорын ганц өмчлөгч нь төр
    2016 оны 09 сарын 15 | Хариулах
  • bagsh (43.228.131.206)
    Gadnii hund ene asuudal er sonin bish , tooj comment bichihgui hairan tsag zav nerv bdag bgaa daa,tertee tergui uur uuriin bolon uurt nuluuluh uls ornii duuren buhimdal bhad. Baiguullagiinhaa dotor bie biedee yarih heleh zuilee saitaar damjuulj maniahan uursduu l bicheed baigaa ni todorhoi shdee. Uursdiiguu hen ni hen be gedgee haruulaad l ichij uhmeer.
    2016 оны 09 сарын 15 | Хариулах
    • Зочин
      iim surguulid bagshilj baigaadaa icheech ene buhniig medseer baij duigui baij bgaa bol chi chadwargui medleggui diplomnii gol
      2016 оны 09 сарын 15
  • Дарханы хуухэд (202.179.31.105)
    МХГ-ын байцаагч аудитын шалгалт энэ тэр чинь тэгээд худлаа болоод бнуу... Хегжилтэй юмаа шалгалт хийсэн байцаагч
    2016 оны 09 сарын 14 | Хариулах
  • Зочин гэж юу ч мэдэхгүй нөхөрт (43.242.241.10)
    Чамайг ингэж далдганаад байвал санхүүгийн шалгалтын эх материалыг нь тавилаа шүү. Тэгээд олон юм яриарай. Хоёр ч санхүүгийн байгууллагын шалгалтын дүгнэлт нь байгаа шүү.....................
    2016 оны 09 сарын 14 | Хариулах
  • Zochin (112.72.15.66)
    Энэ мэдээлэл нь ор үндэсгүй тэр чигээрээ худал мэдээлэл байна шүү хүмүүс ээ. Үүнийг хэн нэгэн хүний эрх мэдэл, нэр хүндийн төлөө юу ч хийхээс сийхгүй хэдхээн нэр бүхий хүмүүс л хийж байгаа юм. Нэг ёсондоо явуургүй хар ПИАР юмуу даа. Тийм учраас үүнийг уншсан хүмүүс битгий бухимдаарай. Удахгүй зөв буруу нь дэнслэгдээд өгөх байлгүй дээ. Иймэрхүү нэр хаягаа нууцалсан худал хуурмаг гүтгэлэгийг битгий шууд нийтэлж байгаач ээ. Үнэн мөнийг ч нь мэдээгүй байж хүмүүсийн толгойг эргүүлсэн юм нийтэлж байх юм. Тийм л мундаг үнэн мөнийг нь олж тогтоосон юм бол яах гэж нэрээ нууцлаад байгаа юм. Яг хумсаа нуусан муур шиг, ёстой хулгайн менежмент гэдэг нь энэ байх даа хөөрхий. Өөрсдөө хийж чадахгүй байж битгий чадах хүнд нь атаархаж бай л даа та нар.
    2016 оны 09 сарын 14 | Хариулах
    • sanaa zovoltgui
      zah zeeld denduu nevtersen ene sait ni mungu ovoo avsan yum bna lee, tegeheer unen muniig ni medeh shaardlagagui ashgiin tuluu niitelne. Harin ihenh uhaant humuus unuudur yund itgej altan tsagaa barj ach holbogdol uguh uu, yug ul toomsorloh uu gedgee yalgahtaigaa bolson.
      2016 оны 09 сарын 14
  • zochin (202.70.36.198)
    Энэ байгууллага хаашаа юм бэ. Уншаад байхаад монгол улсын хууль үйлчилдэгүй бололтой. 10 саяаас дээш бол заавал тендер, 60 -аас дээш бол нээлттэй тендер зарлана.
    2016 оны 09 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.179.31.55)
    Бухимдаад яахав удахгуй дахиад шалгалт орно учир нь олдох байлгуй дээ идсэн уусан нь унэн бол гэсгээлээ амсана ур чинь улдэх хорвоод нэрээ цэвэр байлга даа ЭРХЭМ ЗАХИРАЛУУДАА !!!!
    2016 оны 09 сарын 13 | Хариулах
    • засварчин
      Захирлууд аа гэж бичнэ.
      2016 оны 09 сарын 13
  • Зочин (202.179.31.55)
    Бухимдаад яахав удахгуй дахиад шалгалт орно учир нь олдох байлгуй дээ идсэн уусан нь унэн бол гэсгээлээ амсана ур чинь улдэх хорвоод нэрээ цэвэр байлга даа ЭРХЭМ ЗАХИРАЛУУДАА !!!!
    2016 оны 09 сарын 13 | Хариулах
  • Оюутан (112.72.12.67)
    Манай сургуулийн санхүүгийн байдалд үнэн зөв үнэлгээ өгсөн бол тэр авах ёстой арга хэмжээг нь авах хэрэгтэй, захирлууд ч гэсэн өөрийн ухамсараар болих хэрэгтэй. Энэ хууль зөрчсөн байдалдаа дүгнэлт хийхийн оронд яагаад багш нар луугаа бурууг чихээд байнаа. Хичээл ордоггүй багш гэвэл дээд тооны багш Дарханбаатар багш л байна даа. Юу ч заадаггүй ш дээ
    2016 оны 09 сарын 13 | Хариулах
    • оюутан
      Оюутан нэртэй багш та өөрийгөө мэдэж байгаа юм байна, бусдыг яасан сайн мэдээд байнаа, багш нарын хэн нь хэн бэ гэдгийг та биш оюутнууд хамгийн сайн мэдмээр юмаа.
      2016 оны 09 сарын 13
  • Зочин (202.21.116.2)
    Шар өвгөн Мижээ залуу үе ирсэнийг бас бүтээснийг ойлгохоосоо илүү өөрөө тэндэр зарлаж тэрбум шахам төгрөгөөр өргөтгөл, засвар гэж дундаас нь завших бололцоог хаасан хэмээн өсөрхөж хүний өөрийн нам, эр эм хамаагүй сүлбэлдэн гүйж яваа нь энэ дээ.
    2016 оны 09 сарын 13 | Хариулах
    • зочин
      Намаа гэж, Мижиддорж багшийн үеийн хүмүүст нам, нэр хүнд, амар амгалан амьдрал, залуу үеийнхэндээ үлгэр дууриал их чухал. Харин энэ хүн ахмадуудаас онцгой, зүй бус гажиг гажиг үйлдэл хийх нь чухал. Насаараа л хүн матаж мэргэшсэн. 20,30 жилийн өмнө хөөрхий Хүчит захирлын үйлийг яаж үздэг байлаа.
      2016 оны 09 сарын 13
  • Хүн (202.21.116.2)
    Өнгөрсөн 20 жилд энэ хүрээлэнд 3 удаа дахин томилогдож гэж ч дээ өөрийгөө томилуулж сургууль хүрээлэнгийн байшингийн доорх газруудыг хүртэл бүгдийг гэр бүлийнхээ нэр дээр шилжүүлэн авч явсан алдарт Шар Мижээгийн хорлон сүйтгэх ээлжит ажиллагаа. Өвгөн гар охид, багш, ажилтныг нэр сүр гавьяатын тэмдгээрээ далайлган эрхшээлдээ оруулж ирсэн цаг нь өндөрлөх болсоныг огтхон ч мэдрэхгүй хуучин Намын хянан шалгахад матдаг арга загвараараа л үргэлжлүүлээд байх юм. Өөрийг нь дэмжээгүй хэмээн дэд захирал эмэгтэйгээ ажлын байранд нь зодож эрүүгийн хэрэгт холбогдохдоо хүрч явсан энэ эрийн үйлдэл ч харин ч мөн дөө хөөрхий.
    2016 оны 09 сарын 13 | Хариулах
    • Дарханы уугуул
      Биднийг бага байхад Хүрээлэнгийн аж ахуйн хашаа гээд том хашаа байсныг тэр үеийн ард түмэн мэднээ, Мижээ ахыг захирал байх үед нэр данс өөрчлөгдөөд одоо Хүрээлэнгиийнх биш ахын эхнэр Адилаа эгчийнх болсон байна лээ. Ах бүх талаараа мундаг шүү.
      2016 оны 09 сарын 13
  • Иргэн (112.72.15.66)
    Энэ асуудлыг шийддэг газар гэж байдаг биз дээ. Тэр хүмүүс нь ажлаа хийгээчээ. Сургуулиудын удирдах зөвлөл гэж байгаа биз дээ. Оюутнуудын төлбөрийг зөв зүйлд зарцуулах хэрэгтэй. Энэ удирдлагууд бусдаас ичээсээ. ичиг ичиг
    2016 оны 09 сарын 13 | Хариулах
  • оюутан (43.228.131.206)
    Удирдлагууд арай ч дээ. Бидний эцэг эхийн арай гэж олж байгаа сургалтын төлбөрийг ингэж үргүй зарцуулаад байхдаа яадаг юм бээ. Сургууль маань гоё болж байна гээд байсан чинь арай ч дээ. Багш нар ч гэсэн хичээлээ олигтой заачаасай, эдийн засгийн тэнхимээс авахуулаад аймшгийн арзгарууд байна ч гэх шиг. Та нар хов базаад л сууж байдаг биздээ.Бүгдээрээ ичээсэйдээ.
    2016 оны 09 сарын 13 | Хариулах
    • nergui
      mundag tugsugchuu mundag bagsh nar ni uursduu oroltsood bainaa. ta mundag tugsugch buguud mundag bagsh yum bishuuuuuuu
      2016 оны 09 сарын 13
    • Төгсөгч
      Манай тэнхимийн багш нар мундаг ш дээ. Яагаад муу хэлээд байгааг чинь ойлгохгүй байна. Би болон манай ангийнхан багш нараараа, сургуулиараа бахархдаг. Миний ажилтай, сайхан амьдарч яваа нь манай тэнхимийн ахмад багш Нараа багш болон Баярцэцэг, Батхишиг, Оюунгэрэл зэрэг багш нарын минь ач. Сургуулийн удирдлагын энэ олиггүй байдалд яагаад багш нарыг оролцуулаад байгаа юм бэ?
      2016 оны 09 сарын 13
    • оюутан
      uu tiim ediin zasgiinhan ineedtei shdee, busdiigaa muulaad l hor hutgaad ..... bolidoo erhem bagsh naraa
      2016 оны 09 сарын 13
  • оюутан (43.228.131.206)
    Удирдлагууд арай ч дээ. Бидний эцэг эхийн арай гэж олж байгаа сургалтын төлбөрийг ингэж үргүй зарцуулаад байхдаа яадаг юм бээ. Сургууль маань гоё болж байна гээд байсан чинь арай ч дээ. Багш нар ч гэсэн хичээлээ олигтой заачаасай, эдийн засгийн тэнхимээс авахуулаад аймшгийн арзгарууд байна ч гэх шиг. Та нар хов базаад л сууж байдаг биздээ.Бүгдээрээ ичээсэйдээ.
    2016 оны 09 сарын 13 | Хариулах
  • оюутан (43.228.131.206)
    Удирдлагууд арай ч дээ. Бидний эцэг эхийн арай гэж олж байгаа сургалтын төлбөрийг ингэж үргүй зарцуулаад байхдаа яадаг юм бээ. Сургууль маань гоё болж байна гээд байсан чинь арай ч дээ. Багш нар ч гэсэн хичээлээ олигтой заачаасай, эдийн засгийн тэнхимээс авахуулаад аймшгийн арзгарууд байна ч гэх шиг. Та нар хов базаад л сууж байдаг биздээ.Бүгдээрээ ичээсэйдээ.
    2016 оны 09 сарын 13 | Хариулах
  • Оюутан (112.72.12.5)
    Энэ одоо болж байнаа. Оюутан бидний төлбөрийг биднийг сурч боловсроход зөв зохистой зарцуулах ёстой биз дээ. Төсвийн тухай хуулийг зөрчсөн байхад үүнд хяналт тавих ёстой албаны хүмүүс нь юу хийж байдаг байнаа. Хариуцсан ажилдаа хариуцлагатай байгаачээ. Оюутан биднийг хариуцлагатай бай гэж сургадаг мөртлөө өөрсдөө юу хийгээд байгаа юм бэ? Хариуцлага тооцох хэрэгтэй.
    2016 оны 09 сарын 13 | Хариулах
  • dotor ni orshin suugch (43.228.131.206)
    Huuyee nuguu bainga yarigddag, muu nertei luu danstai Mijee bagshiin maani ner neg ch alga, ikh sain hun munuu, esvel hamgiin dotno, unench naiz ni uuniig bichsen yum boluu ha ha ha. Bas Naraa bagsh maani ch sain, Batkhishig naiz maani ch sain.
    2016 оны 09 сарын 13 | Хариулах
  • зочин (43.228.131.206)
    Их л айхтар юм болж дээ. Албан ёсны баримт дүгнэлтэнд тулгуурлаж, түүнийгээ хашилтанд ишлэл болгон оруулсан бололтой. Тэдгээр баримт нь яасан ч их уран сайхны хэтрүүлэгтэй, уянгын хайлалтай юм билээ. Одооны албан бичиг ч албан харилцаанд хэрэглэгдэхгүй, стандартад заасан тусгай бүрдлүүдгүй, албан бичгийн хэв найруулгаа алдаж, уран сайхны талруугаа орсон юм байна. Албан баримтыг үйлдэгч, зохиогч 2 ямар адил сэтгэнэ вэ, санаа нь ямар давхцана вэ. Мундаг юмаа. Айхтар л юм болждээ.
    2016 оны 09 сарын 13 | Хариулах
  • Иргэн (202.70.36.198)
    Монгол улсад боловсон хүчин маш их байна шүү дээ. сольвол таарна
    2016 оны 09 сарын 13 | Хариулах
  • Иргэн (112.72.12.71)
    Ер нь иймэрхүү алдаа, дутагдал гаргасан удирдлагуудад ямар арга хэмжээ авдаг юм бэ, тэр арга хэмжээг нь эрх барих дээд шатны удирдлагууд нь авах хэрэгтэй ш дээ.
    2016 оны 09 сарын 13 | Хариулах
    • хүн
      төсвийн тухай хуулийн 70.3 заалтаар 10 жил төрийн албанд орох эрхгүйгээр халах хуультай
      2016 оны 09 сарын 13
    • huulich
      Turiin alband 10 hurtel jil ajillah erhguigeer halah yostoi
      2016 оны 09 сарын 13
  • zochin (202.70.36.198)
    Бүх шатны төрийн өмчийн байгууллагуудын удирдлагуудыг хамгийн ихдээ 4 жил тутам сольж байх ёстой юм байгаан. Их хурал засгийн газар, аймгийн удирдлагуудаас ч олон жил нэг местен дээр байхаараа сэхээтний төөрөгдөлд ороод хувийн компаниа гэж андуурдаг болдог нь нууц биш ш дээ
    2016 оны 09 сарын 13 | Хариулах
  • zochin (202.70.36.198)
    Төр өмчөө мэддэг баймаар байнаа. Хэзээний эдний дарга нар идээчин уугаачин ш дээ. Багш нар нь аймаар ядуу. ямар энэ 3-4 хүнийн хувийн компани биш. Төрд хөлсөөр ажилладаг болхоос эзэн нь болж болдоггүй юм. УБ т бол төрийн яаманд ч ингэж урт удаан суудгүй юм
    2016 оны 09 сарын 13 | Хариулах
  • Иргэн (202.179.31.55)
    Тев ХААИС, Дарханы удирдлагууд ажлаа хий гэмтэнийг гэсгээ терийн албанд хэзээ ч буу ойртуул дахиад шалгалт оруулсан ч болно хамгийн гол нь энэ нэр хунд багш, ажилчдын эрх ашиг гэж нэг юм бий шуу.
    2016 оны 09 сарын 13 | Хариулах
  • Wow ldaa (146.185.177.103)
    Darkhanii XAAIS iin tsalin n undur gene uu. Ajild orchih yumsan
    2016 оны 09 сарын 13 | Хариулах
  • OYUTAN (103.57.95.122)
    DARKHANII HAAIS iin mafi shudarga ajillaj bsan zaluu zahirliig yagaad yavuulav todorhoi shuudee tedend HAAIS iig merj idhees oor zoolon hool oldohgui bolood ter . SHUDARGA hun AJILLUULbal ideh yum oldohgui muusain huvalznuudiig shalgaad shorond hiivel taarna unegui yum gej ene horvood bhgui ee gedgiig surgan humuujuulegch ni oilgohgui bhad oyutnuud iim zadgai bh bailgui dee bagsh nertei ulsaas tejeelgedeg hachig huvalznuud ih bolj dee ichig ichig
    2016 оны 09 сарын 13 | Хариулах
  • Зочинд (43.242.241.10)
    ажил хийж болно оо болно зочин минь. хууль, дүрэм журам гэж байдаг юм ш дэ. түүний дагуу л хийдэг юм. дураар ингэж дургихыг ажил хийнэ гэдэггүй албан тушаал урвуулан ашиглах гэдэг юм даа. жаахан ёс зүйтэй бай л захих байна даа ахмад хүний хувьд. алдаагаа хүлээгээд хэргээ үүрээд яв даа
    2016 оны 09 сарын 13 | Хариулах
  • Zochin (59.153.113.157)
    Ene bol yu ch hiideggui, chadahgui baij ih sanaarhagchdiin yavuulga mon bnaa. Bi bugdiig ni tanih yum bna. Hen ni hen be gedgiig gadarlana aa. Medleg, chadvar sultai heden huuhen bii. Jinhene chodorlogchid ni hen be? Humuus medej bgaa sh dee.
    2016 оны 09 сарын 13 | Хариулах
  • шударга иргэн (103.229.121.67)
    ингэж зохиол бичнэ гэж юу байхав дээ. үнэн л юм шиг байх юм. тэр шалгалтынх нь эх хувийг хамт тавих юм бол ч эсэргүүцээд байгаа нөхөд юу гэх бол оо. үүнийг бичигч эх хувийг нь тавьж болдоггүй юмуу. болдог бол тавиарай. тэгээд үнэн худлын заагийг дэнслэе ээ.
    2016 оны 09 сарын 13 | Хариулах
  • Үнэн худлын зааг (46.135.63.9)
    Буурал хорвоо бухах дээрээ хүрвэл Мижиддорж, Наранцэцэг нарыг сэгсрэх байлгүй. Нүгэл нүдээрээ гарна гэж үг байдаг даа. Ийм их атгаг хорон санаааг яаж дааж амьдардаг байнаа. Үнэн ялдаг хойно болох байлгүй дээ.
    2016 оны 09 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.26.193.35)
    Хамгийн их идсэн нь мижиддорж.туяа нар. Энэ үеийг маш сайн шалгах хэрэгтэй.зарим нүгэл нь нүдээрээ гарсан да хөөрхий
    2016 оны 09 сарын 12 | Хариулах
  • Zochin (223.62.162.10)
    Ene harvaas AN-in Dashuudin zahialgaar surguuliin udirdlaguudig unagaaj 3 sar zahiral bolj uzeed zailsan Ganbaatar, Batkhishig narin argaa barsan uildel bna doo. 350 sayar barih nomin sangiin urgutguliig ni 170 sayar uursdiin dotood nuuts bololtsoogoo ashiglaad hiisniig ni ingej yanz bureer l bicheed oroldood bga humuus dee. Tuya nyagtlan tetgevertee ali hediin garsan. Ih surguuliin bagsh nar sanaatai yum bol urdahaa harj arai uuruur setgej ajillaj amidraasai. Unen yaldag yum oo. Surguuli yamar bolsonig hun bur harj bga. Mijiddorj, Narantsetsegtenguud odoo zugeer saikhan zuv amidraasai. Ingej hamt olnig hutgan uimuulj hanadaggui yum baihdaa.
    2016 оны 09 сарын 12 | Хариулах
  • Zochin (103.212.117.248)
    Busad surguulig ch shalgaj baih.
    2016 оны 09 сарын 12 | Хариулах
  • shorongiin bugluunuud uu (103.229.122.37)
    shorond hiigeechee tom tolgoitnuudiig
    2016 оны 09 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.179.31.55)
    Дарханы ХААИС гэж авилга,хээл ,хахууль, нуурэлсэн янзын газар даа харин энд Мэндамгалан гэж бас нэг будлианы нехер бий за даа их л заваарсан юм болно доо !!!!!!
    2016 оны 09 сарын 12 | Хариулах
  • Зочин (43.242.241.86)
    Санхүүгийн хөндлөнгийн шалгалтыг байхгүй болохоор наадуул чинь даварч байна. Санхүүгийн хяналт хэрэгтэй, дотоод аудиттай холиод байх шаардлагагүй
    2016 оны 09 сарын 12 | Хариулах
  • dan dan (112.72.15.66)
    Ene yamrch setgelgui yamarch oilgoltgui hunii bichsen hereg bn daa zarim neg ni baij boloh ch zarim ni zugeer l surguuliig horloh gsn arga geltei
    2016 оны 09 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.131.252.209)
    Нягтлан Туяа засараагүй байна.Заваан юм хийгээд дахин алдаа хийхгүй гэж уйлан дуугараад толгойгоо ганзаглаад 10 гаруй жилийн өмнө ажилдаа үлдэж байсан.Олон хүнд гай болохоос өмнө холдуулаач.Дарханы санхүүгийнхэн буруу хяналт тогтолцоотой болж.Хэдэн жилийн өмнө аймгийн Төрийн сангийнхан яалаа.Санхүүгийн хяналт,Аудит гээд цус ойртож хэн хэндээ шаардлага тавьж чадахгүй болтол доройтож ялсан намын дарцаг дагаж далдагнаад...
    2016 оны 09 сарын 12 | Хариулах
  • ОЮУТАН (124.158.95.167)
    ОЮУТНУУДААР ТЭЖЭЭЛГЭДЭГ УГЖНУУД БОЛЬ ЮУ ЗААЖ ЯМАР ХООЛ ӨГСӨН БЭ ЭНЭ ХҮМҮҮС ТЭГЭЭД ЯАХ БОЛ
    2016 оны 09 сарын 12 | Хариулах
  • Haha (103.212.119.111)
    Myjaan ch yuv dee
    2016 оны 09 сарын 12 | Хариулах
    • Зочин
      Colij xolij bolno. Xarin chadbartai cexetener udirdulax xeregtei.
      2016 оны 09 сарын 12
    • Зочин
      Dashudlin zaxialga bololtoi.
      2016 оны 09 сарын 12
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
    6 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    10 мин
  • Газар хөдлөлтийн улмаас Венесуэлд 900 гаруй хүн амь үрэгдэж, 3.000 орчим хүн бэртжээ
    16 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
    26 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан, үүлшинэ. Бороо орохгүй
    56 мин
  • “Оюутан цагдаа-2026” хөтөлбөрийг хоёр сарын хугацаанд хэрэгжүүлнэ
    12 цаг 37 мин
  • Монголбанк болон Хятадын Ардын Банк хооронд байгуулсан “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн ерөнхий гэрээ”-г сунгалаа
    13 цаг 19 мин
  • 2027 оны 1 дүгээр сарын 1-нээс амт, үнэр оруулсан бүх төрлийн тамхин бүтээгдэхүүнийг импортлохыг хориглосноор нийт тамхин бүтээгдэхүүний зах зээлийн 70-80 хувийг борлуулахгүй байхаар зохицуулжээ
    17 цаг 17 мин
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
    17 цаг 21 мин
  • Өнөөдрийн байдлаар 530.4 мянган га-д тариалалт хийж, улаанбуудай, төмсний тариалалт дууссан байна
    17 цаг 29 мин
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
    19 цаг 10 мин
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
    19 цаг 15 мин
  • ДЦС-5 төслийн талбайгаас 102.9 мянган шоо метр үнсийг зөөгөөд байна
    21 цаг 44 мин
  • “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
    23 цаг 11 мин
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
    23 цаг 22 мин
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Уругвай vs Испани: Биелээгүй хүлээлт ба Европын шилдэг багийн тулаан
    Уржигдар 23 цаг 44 мин
  • ДАШТ-д монголчууд хэнийг дэмжиж байна вэ? 
    Уржигдар 23 цаг 36 мин
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Улаанбаатар Их дуулга тэмцээний медальтнуудын БҮРЭН жагсаалт
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • ФОТО: "Улаанбаатар их дуулга-2026"
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Португал vs Узбекистан: Узбекистаны шигшээ баг түүх бүтээж чадах уу? 
  • Бурхан Халдун хайрхны төрийн тахилга энэ сарын 23-нд болно
  • Өрхөд тохирсон жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр бодит үр дүн авчрах давуу талтайг онцлов
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгасан ОНЦЛОХ ЗААЛТУУД
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгасан ОНЦЛОХ ЗААЛТУУД
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Монгол дахь анхны No Brand дэлгүүрийн хамт олонд нэгдэхийг урьж байна
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Монгол хөлбөмбөгийн шигшээ багийн өнгөрсөн 28 жилийн түүхэн ялалт, ялагдлууд
24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК