зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголын баялаг Монголын мэдэлд ирсэнд яагаад хорсов

2016-10-06
0
ЖИРГЭХ

Хоёр улсын хооронд байгуулсан гэрээний дагуу "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг эхний удаад Монголын талд зарах ёстой, өөр ямар нэгэн талд санал тавих, зарах эрхгүй. Энэ дагуу л Монголд санал тавьсан. Тавьсан саналынх нь дагуу хувийн хэвшлийн “Монголын зэс” компани худалдаж авчээ. Процесс ердөө энэ юм билээ. Одоо тус үйлдвэрийн ногдол ашиг 100 хувь Монгол Улсад үлдэнэ. "Эрдэнэт" үйлдвэрээ 100 хувь өөрийн болгосон нь монголчуудын хувьд том дэвшил гэдгийг гадныхан хэдүйн бичээд эхэлсэн. Харин ойрын хугацаанд монголчууд дотроо авах нь зөв, авах нь буруу хэмээн хоёр хуваагдаад эхэлсэн нь гадныхныг гайхшруулж орхилоо. Энэ тухай оросын хэвлэлүүд бичсэнийг та бүхэн сошиалаас харж байгаа байх. Тэд нэгэн сонин гаргалгааг хийжээ. “Монгол зарим нэг улстөрч "Эрдэнэт" үйлдвэрийг монголчууд хуйвалдаад авчихлаа гэж байна. Хэрэв тийм зэвүүн үйлдэл хийж манай "Ростех" компанийн эзэмшиж байсан "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг авчихсан юм бол бид эргүүлж авахын төлөө тэмцэх ёстой” гэж. Оросууд ингэж үзэж байгаа бол, тэр нь хэрвээ үнэн юм бол тэрхүү гайхамшигтай хуйвалдааныг хийж монголчуудын хагас зуун жилийн мөрөөдөл болсон "Эрдэнэт" үйлдвэрийг 100 хувь Монголынх болгож чадсан тэдэнд баатар цол өгье. Гадныхны үнэлэлт дүгнэлтээс харахад ийм сонин, бидний бодож байгаагаас тэс өөр үнэлэлт дүгнэлт өгдөг юм байна. Тэд цааш нь бас бичжээ, “Наймаа буцвал Оросууд баяртай байх болно. Шалавхан 400 сая долларыг нь буцааж шидчихээд "Эрдэнэт" үйлдвэрийнхээ 49 хувийг маш хурдтайгаар Торонтогийн бирж дээр дор хаяж тэрбум доллараар зарна” гэжээ.

Монголчууд минь дээ, гадныхан ингэж харж, анаж, магадгүй өнөөдрийн энэхүү монголчуудын хоорон дахь яс хаялтыг гадныхан хийж байж ч мэдэх нь. Хэрэв зээ тийм биш юм бол монголчуудын тамын тогооны үлгэр өнөөдөр өрнөж байгаа юм байна. Дорж аваад байхдаа яадаг юм, би л авах байсан юм гэсэн зөвхөн монгол хүнд байдаг атаархал. Эсвэл Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлдээ хэт автсан зарим нэг улстөрч нөхдүүд "Эрдэнэт"-ээр ийнхүү өөрийгөө баатар болгон харуулах гэж ард түмний тархийг угааж байна. Зүгээр л бизнесийн зарчмаар явагдсан энэхүү наймаа өнөөдөр Монголд хамгийн аймаар улс төр болон хувирлаа. "Эрдэнэт" үйлдвэрийн бүх үйл ажиллагаа ил байдаг байсан бол улстөрчид ингэж улайран оролцохгүй байсан. Бүх зүйл нь далд байсан учраас л өнөөдөр "Эрдэнэт"-ийн төлөө үхэлдэж байна. Далд юмны цаана юу ч хийж болдог шүү дээ. Жишээ нь Оросын мэдэлд 49 хувь байх хугацаанд тэднээс санхүүгийн тайланг нь авах бүү хэл аашлуулдаг байсныг бүгд мэднэ. Одоо Монголын мэдэлд ирлээ. Манай татварын байгууллагууд дарамталж байгаад авна. Хэрэв зээ тэр “Монголын зэс” компани тайлангаа удаах юм бол захын нэг байцаагч давхиж очоод дансыг нь хаачихна. Ингэхгүй гээд яах юм. "Эрдэнэт" үйлдвэр манай улсын хуулиар зохицуулагддаг Монгол Улсын үндэсний аж ахуйн нэгж болчихсон юм чинь.

Наймаа буцвал Оросууд баяртай байх болно. Шалавхан 400 сая долларыг нь буцааж шидчихээд "Эрдэнэт" үйлдвэрийнхээ 49 хувийг маш хурдтайгаар Торонтогийн бирж дээр дор хаяж тэрбум доллараар зарна.

 

Эрдэнэт үйлдвэрийн агуулах гурван жил тутамд нэг удаа шатдаг байсныг санаж байгаа хүн байна уу. Аймаар том агуулах нь шатсны дараа сэтгүүлчид ганц л зүйл тэднээс асуудаг байсан. “Хохирол нь хэд вэ” гэж. Нэг ч удаа хариулт авч үзээгүй. Яагаад гэвэл тэнд дүүрэн хог байдаг байсан. Өнөөдөр боож үхэх гээд байгаа улстөрчдөөс эхлээд захын нэг мэргэжилтний шахаас гэхэд хэдэн мянган жил хэрэглэх ч хугацаа нь дуусчихсан каноны хороос эхлээд таван сая бэлгэвч хүртэл байдаг байлаа. Дээр нь оросуудын шахсан хог шаар бол тонн тонноор байдаг. Тэр бүгд нь хэрээс хэтрээд, ухаандаа баригдах дээрээ тулаад ирэхээр агуулахаа шатаачихдаг. Дотор нь ямар хэмжээний эд хөрөнгө, бараа материал байсан, түүний хор хохирол хэдэн тэрбум болсон тухай дүгнэлт түүхэндээ гарч байсангүй.

 

Эдгээрээс худалдах, худалдан авах гэрээ бол хамгийн том нууц. Хамгийн том бялуу. Үүнийг мэддэг хүн Монголд гарын арван хуруунд л багтана. Үүний цаана бүр ч том луйвар бий. Түүнийг энгийн иргэний түвшинд ойлгуулж бичих нь их түвэгтэй. Үнэндээ энэ бүгдийг нийгэмд ил болгочих юм бол "Эрдэнэт" үйлдвэр рүү зүглэх нохой ч олдохгүй. Тэгвэл “Монголын зэс” гэж хувийн компани авснаар энэ бүгд ил тод болно. "Эрдэнэт" үйлдвэр гэж номхон тэмээ ноолоход амар газар байхаа болино. Тэгэхээр тийшээ байнга гүйдэлтэй байсан луйварчид өнөөдөр боож үхэлгүй яах юм бэ.

"Эрдэнэт" үйлдвэр бол хамгийн өндөр өртөгтэй, зөвхөн улстөрчдийн хувийн компанийг шалгаруулдаг учраас ардын хүүхэд тэнд өрсөлдөх нь утгагүй.

 

"Эрдэнэт" үйлдвэр 100 хувь монголчуудын мэдэлд ирснээр, тэр дотроо 49 хувийг нь Монголын үндэсний хувийн компани эзэмшдэг болсноор иргэн Бат та жижигхэн оёдлын цехтэй бол энэ үйлдвэрийн тендерт ороод үнийн саналаар бээлий нийлүүлэх боломжтой болно. Яагаад гэвэл хувийн компанийн үйл ажиллагаа хамгийн шударга, эрүүл байдаг. Тэд тендер зарлаж хамгийн боломжтой үнийн саналыг шалгаруулна. Харин Монгол-Оросын хамтарсан төрийн өмчит "Эрдэнэт" үйлдвэр бол хамгийн өндөр өртөгтэй, зөвхөн улстөрчдийн хувийн компанийг шалгаруулдаг учраас ардын хүүхэд тэнд өрсөлдөх нь утгагүй. Ийм бэлэн сайхан хоолоо улстөрчид юу гэж алдахыг бодох юм бэ. Ийм их ашиг орлогоо ард түмэнд алдах уу, эс алдах уу гэдгийн төлөөх аймшигт тулаан өнөөдөр ид өрнөж байна. Яаж ч бодсон "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг монгол хүн л авч байвал сүүний гарц нь нэмэгдэнэ. Төсөвт их мөнгө орно. Энэ мөнгө эмч, багш, цагдаа... гээд төрийн албанд өдөр шөнөгүй зүтгэж буй хүмүүсийн цалин хангамж урамшуулал гээд төсвийн бүх л салбарт маш том санхүүгийн тэлэлт авчирна. Өнөөдрийг хүртэлх хугацаанд хэдэн зуун тэрбумыг улстөрчид, том дарга нарын халаас руу алдаж байсан "Эрдэнэт" үйлдвэрийн гунигт түүх дуусгавар болж байтал шахааны тэрбумтнуудын том арми байлдааны фронт нээлээ. Ард түмний тархийг угааж эхэллээ. Жинхэнэ үнэн бол ард түмний гарт "Эрдэнэт" үйлдвэр 100 хувь ирсэн гайхамшигтай түүхэн үйл явдал болж байна шүү дээ. Монголын нэг компани байдгаа бараад Монголынхоо баялгийг оросуудаас авч чадсанд гадныхан гайхан биширч байхад харин эсрэгээр зарим нэг монгол хүн хорсон зэвүүцэж байгаа нь хорвоогийн ховор жигтэй үйл явдлын нэг байх л даа, хөөрхий. Монголд л ийм юм байдаг байх. 

 

П.ХАШЧУЛУУН

ӨДРИЙН СОНИН

0
ЖИРГЭХ
Санал болгох
BBC: 80 жилийн өмнөх цөмийн дэлбэрэлтийн УЛ МӨР хүн төрөлхтөнд ямар тустай вэ?
"The Beatles"-ийн ард байсан хүн
Гадаад харилцааны ган татлагат гүүр
"Бууж мордох хорвоо"
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (76)

  • Зочин (202.126.91.217)
    МОНГОЛЫН МЭДЭЛД БИШ МАНАН ОЛИГАРХИУД ЛУЙВАРДААД БАЙНАА МАН АН-ЫН ШУДАРГАЧУУД АА ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ НАМЧИРХАЛГҮЙ НЭГДЭЦГЭЭЕ НЯМДОРЖИЙГ БАТЗАНДАНГ ДЭМЖИЕ НӨГӨӨ УЯНГА ГАНБААТАР БАС БУС ХҮМҮҮС ХАА БАЙНАА БОЛОРЧУЛУУН ДАВААСҮРЭН ДУУГАРААЧ ДАРГААСАА АЙГААД ЖИЖГЭРЭЭД БАЙНА УУ
    2016 оны 10 сарын 13 | Хариулах
  • luivarchin (58.140.211.39)
    zahialgaar iim yum bichuulj l bdag bichij baidag taarsan yum
    2016 оны 10 сарын 07 | Хариулах
  • ИРГЭН (203.91.112.186)
    МОНГОЛЫН МЭДЭЛД БИШ, ХЭДЭН ЛУЙВАРЧДЫН МЭДЭЛД ИРСЭН. ХАРИН 100 ТӨРИЙН ӨМЧИД ИРСЭН БОЛ ИНГЭЖ ЯРИЖ БОЛНО. ИЙМ ЮМ БИЧИЖ БАЙГАА ХҮНИЙГ ЮУ ГЭЖ ОЙЛГОХ ВЭ?
    2016 оны 10 сарын 07 | Хариулах
  • Зочин (14.136.16.204)
    МОНГОЛЫН МЭДЭЛД БИШ АН-НЫ МЭДЭЛД ИРСЭН БАЙНА. АН БОЛ АРД ТҮМЭН БИШ ШҮҮ
    2016 оны 10 сарын 07 | Хариулах
  • мн (202.21.117.34)
    Тэр хувьчилж авч байгаа хүн нь жинхэнэ монгол хүн байж чадахуу. дотоод сэтгэл санаа нь аль эрт харийн сэтгэлтэй болчихсон монгол хүний нүүрний арьс, нэрээр хуурамч баг хийсэн гадны гар хөл болчихсон луйварчингууд гэдгийг нь Ард түмэн мэдээд жигшээд зэвүүцээд байна
    2016 оны 10 сарын 07 | Хариулах
  • мн (202.21.117.34)
    Гадны чонотой эрлийзжсэн ноходын мэдэлд очиж байгаа учраас ард түмэн хорсох нь зөв. Эрдэнэт 100 төрийн мэдэлд байхн ёстой.Эрдэнэтийг гартаа оруулсан олигархиууд энэ үйлдвэрээс орж ирж байгаа ашгийг монголын ард түмний төлөө зориулаад ганц цэцэрлэг сургууль бариулаад өгөх нь юу л бол. Харин үүний оронд олсон ашгаа гадагш нь зөөж офшор дансандаа байршуулж гадныхантай хувааж иднэ. Монголын ард түмэн хүртээл ч байхгүй. Хашчулуун новш минь чамд цаадуул чинь жаахан угаадас долоолгожээ. угаадсыг нь жаахан нэмэх юм бол овоо чанга хуцах нөхөр үү айн.
    2016 оны 10 сарын 07 | Хариулах
  • Zochin (150.129.140.228)
    Hashchuluun uneheer zov niitlel bichlee, bid bayarlah estoi, avch chadsan humuust ni talarhah estoi ,ene bol baharhalt uil yavdal shuu, horsol zanalaaar duursen shudee haviraaad dairaaad baigaa Nyamka terguuuten estoi tsaashaa l bna shuu, omch mongol ulsiinh bolson. jinhene kaif
    2016 оны 10 сарын 07 | Хариулах
    • Зочин
      bitgii huts chi ter luivarchinii hamaatan bolood bayarlaj bgaa biz ard tumnii omch ard tumendee ochih estoi!
      2016 оны 10 сарын 07
  • deer chin songogchid! BUU MART (122.201.22.29)
    Manai erh barigchid guij guiseer turd ochood songogchidoo amarhan martah yom aa!!? =0 YALGAA ALGA. Bidniigee mangar gej boddog yom uu?Ene erunhiilugch gej buzgai burzaisan hun garch bna.ERDENETIIG ZAAVAL UIH-IIN SONGUULITAI DAVHTSUULDAG NI YAMAR UCHIRTAI YOM BE?!!! Sbileg,Btsogt,Z.Ebold,Edorj nartai huuli yarih bolson baih aa.ARAI DENDUU ARCHAAGUI BOLHI,SHUNALTAI ALHAM HIISNIIG ZASAHAD OLON TUMEN TUSLAYA.
    2016 оны 10 сарын 07 | Хариулах
  • Зочин (67.111.249.66)
    Эрднэтийг хувьд авсан нөхдүүд Эрдэнэтийн орлого ашигийг юунд зарцуулах вэ? Америк Ангил гэх мэт газар 3-150 саяын тансаг байшин бүр хувьдаа арал ч авч мэднэ. 2-100 саяын нэсдэг онгоц эсвл верталёт, 3-50 саяын үнтэй усан онгоц, 150 мянгаас 1 саяын тансаг машин, 500,000 хүртлэх үнэтэй брендийн хувцас, 1 хүртэлх үзэг цаг, хэдэн сая ч юм бүү мэд алмазан алтан бөгж зүүлтүүд, хамгийн үнэтэй архи дарс, аялал зугаалга гээд л явж өгнө. 1 хүндээр тооцоо хийхэд ийм байна, цаана нь эхнэр хүүхдүүд нууц амрагууд нууц хүүхдүүд гээд л хүн болгоны хэрэглээ иймэрхүү л байна. Энд Монголын нэг ч бүтээгдэхүүн ороогүй ихэнх зүйлүүдийг ахин дахин худалдаж авна. Энэ 1 хүний нууц амрагийх нь хүзүүнд байгаа алмазтай алтан гинжээр нь л 1 цэцэрлэг барина шүү дээ Монголчууд минь
    2016 оны 10 сарын 07 | Хариулах
  • Зочин (67.111.249.66)
    Эрднэтийг хувьд авсан нөхдүүд Эрдэнэтийн орлого ашигийг юунд зарцуулах вэ? Америк Ангил гэх мэт газар 3-150 саяын тансаг байшин бүр хувьдаа арал ч авч мэднэ. 2-100 саяын нэсдэг онгоц эсвл верталёт, 3-50 саяын үнтэй усан онгоц, 150 мянгаас 1 саяын тансаг машин, 500,000 хүртлэх үнэтэй брендийн хувцас, 1 хүртэлх үзэг цаг, хэдэн сая ч юм бүү мэд алмазан алтан бөгж зүүлтүүд, хамгийн үнэтэй архи дарс, аялал зугаалга гээд л явж өгнө. 1 хүндээр тооцоо хийхэд ийм байна, цаана нь эхнэр хүүхдүүд нууц амрагууд нууц хүүхдүүд гээд л хүн болгоны хэрэглээ иймэрхүү л байна. Энд Монголын нэг ч бүтээгдэхүүн ороогүй ихэнх зүйлүүдийг ахин дахин худалдаж авна. Энэ 1 хүний нууц амрагийх нь хүзүүнд байгаа алмазтай алтан гинжээр нь л 1 цэцэрлэг барина шүү дээ Монголчууд минь
    2016 оны 10 сарын 07 | Хариулах
  • Зочин (67.111.249.66)
    Эрдэнэтийг луйварыг хамгаалж зовтгож Нямдоржийг муулж бичсэн хун болгон Эрдэнэтийн луйварт хамааралтай гэмт хэрэгтэнгууд
    2016 оны 10 сарын 07 | Хариулах
  • иргэг (202.131.252.213)
    Энд сэтгүүлчийг ШҮҮХЭЭСЭЭ өмнө төрөөс хийх алхам л сонирхолтой баймаар. Бид ч ийш т йш шидсэн чулуу бүрийг хөөж давхиад учраа ч олохгүй болжээ
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • иргэн (202.131.252.213)
    Хашчулуун уг утгыг зөв л гаргаж. Энэ бол сэтгүүлчийн бичлэг. Харин буруу зөв нарийн зүйлийг тухайд монголчууд өөрсдөө л ухаж дэлгэх боломж нь ирлээ. Хэрэлдэж маргалгүй гарт орсон боломжийг монголд илүү ашигтай болгох ухаан гаргах хэрэгтэй бна даа
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • иргэн (139.5.219.215)
    хашчулуун гуай таны оролцоо бас байгаа юм биш үү. Худлаа тархи угаах гээд яах вэ тэртээ тэргүй цаг хугацаа харуулна. Монгол хүн 100 хувь авлаа гээд ард түмэнд түйч хамаагүй харин татварт өгөх хувь хэмжээ эрс багасан. Ядуурал нэмэгдэнэ. Төр засаг юугаараа тэтгэвэр нийгэмийн халамж явуулах юм. Хэт баян хэт ядуу болно шүү дээ
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • иргэн (202.131.252.213)
    Нямдоржийг жүжиг бол зүгээр л хорсол. Уг нь цэвэр үнэн болгож цагт нь ТАВИСАН бол... Одоо ч хэрүүлийн алим боллоо доо. Анхны зорилгоосоо муруйчихлаа. Хэн нь хэнийгээ вэ гэсэн алагдсан юунд хүргэхэд дээ.
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • Hairan ner hund (202.70.46.219)
    Hashchuluun gdg huniig owoo ym baih gesen chin hudlaa hun baijdee bid orost butsaaj ogie geegui Mongoliin zasgiin gazar awaagui luivariig butsaaj tor omchoo ezentei bolgohiig yrij bna bayrtai ta awilagatai luivartai ediin zasgiin onoloo zaah estoi ym bna oilgowuu
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • Зочин (27.123.214.104)
    П.Хашчулуун гуай цэвэр нэртнүүдийн эгнээнээс үүрд баяртай! Гүн харамсал илэрхийлэе!
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • Irgen (188.244.137.27)
    Ene lalaar torontogiin birj der terbym dollar hurene gej yaj medej bn aa!Hyvid ochihoor aldagdaltai bolood tatvar tolhoo boliod ezeed ni bayajaad l dyysdag tegej tohyyrhaj bolohgui shuu tarhi ygaah amerik tehnolgi gedgiig oilgooroi mongolchyydaa.Ene tarhi ygaaltas yaj ykrain balarch baigaag hun torlohton haraj bgaa
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • Hurel (188.244.137.27)
    Elbegdorjin byyni nohoi bn.Nodliin hamtarsan baihdaa ylsin tosovt 328terbym tatvar tolson.Ene jil 100 mongoliih bolood ehnii 9sard 54terbym tolson bn yalgaa bn yy????
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.9.40.209)
    ard ni ebi. erdenbileg baigaa gej nymka helsen ni bur batlagdaad bainuudaa
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • Зочин (139.5.219.236)
    МАХН МАН , АН хоёр манай нийгмийг өөрчилж шинэчлэн хүн төрлөхтний жишигт хүргэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Гэвч ярьж хэлж байгаагаасаа авахуулаад арга техник сурц нь улам адил болон улс төрийн нам гэхээсээ юугаа ч хаана ч хэзээ ч зарахад бэлэн, ариун нандин юм гэж огтоос үгүй хэсэг толгойлогчийн эрх ашигт үйлчилдэг өрсөлдөгч мафи бүлэглэлүүд, олигархи тогтоц болон хувирч байна. Энэ хоёр нам аль алин нь өдгөө улс төрийн үүрэг ролио дуусгасан учир Монголын ирээдүй улс төрийн шинэ хуваагдал, шинэ орон зай, шинэ стратегийг шаардаж байна. Баабар Батбаяр
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • Зочин (139.5.219.236)
    Нобелийн шагналт эрдэмэтэд буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Уг онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь Нобелийн шагналтнуудын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • Зочин (139.5.219.236)
    Дэлхийд зэсийн оборлолт, баяжуулалт, цэвэр зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чили улсад нийт зэсийн хүдэр олборлолт, баяжуулалт, цэвэр зэс үйлдвэрлэлийн 84 хувийг 100 хувь төрийн өмчит аварга CODELCO компани гүйцэтгэж байна. Харин Чилийн зэсийн хүдэр олборлолтын 16 -хан хувийг хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн 70 орчим жижиг компаниуд гүйцэтгэж байна. Эдгээр 70 орчим уул уурхайн жижиг компаниуд олборлосон бүх зэсийн хүдрээ 100 хувь төрийн өмчит зэсийн хүдэр баяжуулах, цэвэр зэс үйлдвэрлэх Empresa Nacional Minena ENAMI компанид тушаадаг байна. Энэ бүхнээс үзэхэд дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чилид зэсийн хүдэр олборлох, баяжуулах, цэвэр зэс гаргах бүх үйл ажиллагааг 100 хувь төрийн өмчит компаниуд гүйцэтгэж байна. Иймд Монголчуудын саалийн үнээ болсон зэсийн хүдэр олборлох, баяжуулах Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчид байх нь нийт Монголчуудын эрх ашиг, олон улсын жишигт нийцэж байна. Төр муу менежер, шахааны бизнес гэсэн нэр томъёог уул уурхайн үйл
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • Зочин (139.5.219.236)
    Эрдэнэтийг луйвардаж авсан асуудал 1990-ээд оны Орос орныг санагдуулна. 1990-ээд онд Оросын бүх өнгөтэй өөдтэй үйлдвэрүүдийг Березовский, Ходорковский мэтийн 10-аад олигархи, луйварчид хувьчлал нэрээр дээрэмдэж аваад олсон бузар мөнгөөрөө Оросын төр засгийг худалдаж авсан байдаг. Гэтэл бурханы авралаар Путин гарч ирээд эдгээр олигархи, луйварчдыг шоронд илгээхийн шорон илгээж, заримыг нь эх орноосоо зугтаалгаж харийн гүрэнд үүрд цөллөгт явуулсан. Оросын ойрын сургамжит түүх Монголд 20-иод жилийн дараа яг дүрээрээ давтагдаж байна. Монголын мафи, олигархиудыг Монгол төр нэгэнт дийлэхээ болжээ. Одоо Монголчууд 1910-1920 онд Монгол улсаа Хятадаас аврах тусламжийг Оросоос гуйсан шиг Монгол улсаа дотоодын мафи, олигархиудаас аврах тусламжийг Путинээс гуйхаас өөр аргагүй болоод байна.
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • Зочин (139.5.219.236)
    Эрдэнэтийн асуудлаар ярих эр зоригтой хүн Монголд Нямдоржоос өөр байсангүй. . Эрдэнэт үйлдвэр жилд хамгийн багаар бодоход 300 тэрбум төгрөгийн ногдол ашиг өгдөг. Түүний 49 хувь буюу 147 тэрбум төгрөгийг нь Эрдэнэтийг луйвардаж авсан 5 -хан луйварчин хармаална. Үлдсэн 51 хувийг буюу 153 тэрбум төгрөгийг Монголын 3 сая хүн хувааж хүртэнэ. Энэ шударга ёс уу? Улс төрчдөө, луйварчдаа!
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • Зочин (139.5.219.236)
    Иргэний эр зориг гаргаж зууны луйвар буюу Эрдэнэтийн луйварыг илчилсэн Нямдоржид нэн талархаж байна. Эрдэнэт үйлдвэрийн дүрмийн сан хэдэн их наяд төгрөг байдаг. Эрдэнэт үйлдвэрийг 400-хан сая доллараар луйвардаж авна гэдэг нь 90 саяын үнэтэй жип машиныг 9 сая төгрөгөөр үнэгүйдүүлэн залилаж, луйвардаж авсантай яг адил юм . Энэ шударга ёс уу, улс төрчдөө, луйварчдаа!
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • Зочин (139.5.219.236)
    Эрдэнэт үйлдвэр бол Эрдэнэтчүүд, нийт монголчуудын бахархал юм. Энэ бахархал нь мөнгөнөөс мянга дахин илүү хүчтэй. Гэтэл энэ бахархал уруу нь хэдэн мөнгөтэй луйварчид төр, засагтай нь цуг нийлээд хүйтэн ус цацаад байхаар нь ард түмэн дургүйцээд байгаа юм. Татвар, ногдол ашиг нь өөр өөр зүйл. Ямарч аж ахуйн нэгж улсад татвар төлдөг. Харин Эрдэнэт бол Монголд байхгүй их ногдол ашиг өгдөг үйлдвэр. Мафийнхан, луйварчид, олигархиудын арааны шүлс нь гоожоод Эрдэнэт уруу дайраад, зүтгээд байдагийн цаад учир нь татварт бус, харин ногдол ашигт байгаа юм. 20 дугаар зууны нийт монголчууд, Эрдэнэтийн 6000 ажилчны хөлс хүчээ асгаруулсан ажлын үр дүн буюу жил бүрийн ногдол ашгийн 49 хувьтай тэнцэх хэдэн зуун тэрбумтэй тэнцэх төгрөгийг тавхан луйварчин жил бүр хармаалаад, үлдсэн 51 хувьтай тэнцэх ногдол ашгийг монголын 3 сая хүн хувааж хүртэхээр болж байгаад ард түмэн дургүйцээд байгаа юм. Эрдэнэтийг 100 хувь төрийн өмчийн компани байлгахын эсрэг үйл ажиллагаа явуулсан ямарч УИХ, Засгийн газар, ямар
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • Зочин (139.5.219.236)
    Оросууд Эрдэнэтийг байгуулж, бүтээж, ажлуулж өгсныхөө төлөө 49 хувийг нь эзэмшиж жил бүр хэдэн зуун тэрбум төгрөгийн ногдол ашиг хүртэж байсан юм. Гэтэл Эрдэнэтийг байгуулж, бүтээж, ажлуулахад түй ч байхгүй нэг этгээд 49 хувийг нь эзэмшиж, жил бүр хэдэн зуун тэрбум төгрөгийн ногдол ашиг хармаална, харин монголын 3 сая ард түмэн үлдсэн ногдол ашгийг нь долооно гэхээр ард түмэн дургүйцэн хилэгнээд байгаа юм.
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • zochin (202.131.252.213)
    Hulgaigaar huivaldaj avsaniig halhavchlah geed hereggui. Ard tumen teneg bish shuu
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.229.120.149)
    xuvicaa gargaval xudaldaj avi
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.9.40.45)
    гол нь хулгайлсанд байгаа юм
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • Зочин (218.191.2.106)
    Чамайг гайгүй гэж үнэлж байтал бас л худалдагдсан сэтгүүлч байх шив дээ Чи ёстой тархи угааж байна шүү дээ Монголчууд авсаныг буруутгаж байгаа хэн байгаа юм бэ Гагцхүү хууль дүрэм журам зааврын хүрээнд авсан эсэхийг л ярьж байна асуудал хөндөж байна үүнийг эрүүл ухаантай хүн бүр ойлгож байна шүү дээ Арай л дэндэж байна шүү хуйвалданы бүлэглэлийнхэн......Ерөнхийлөгч ч гэсэн өөрөө сүржин мэдэгдэл зөндөө л хийсэн тэр нь бас худлаа байх нь л дээ
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.212.118.182)
    Хэнийг хуурах гээд ийм юм бичээд суудаг байна аа. Монголчуудад буюу ард түмэнд огт ирээгүй, луйварчид авчаад байна. Зөвхөн татвар нэрээр жааахан юм өгчөөд бусдыг нь сороод гудраад байгаа тухай л ярьж байна
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • Зочин (185.64.196.121)
    Nyamdorj zasgin gazar,ih hural deer helelstuulegui semhen heden hun hubaaj absang ilchilsen
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • Зочин (185.64.196.121)
    Hubin kompani absan ni ard tumniih bolohgui shde,ard tumend hubitsaani ashig ch uguhgui,ashigui ajillsan geed l duusaa
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • Зочин (59.153.113.254)
    Монголын баялагаа гэж!!!!
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • irgen (202.9.44.119)
    ЭРДЭНЭТИЙН МӨНГӨӨР АВСАН БОЛОХООР, ЭЛБЭГДОРЖИЙНХ БИШ 100 МОНГОЛЫН ӨМЧ БОЛОХ ЕСТОЙ
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • Vohtt (112.72.11.67)
    Нохой эзэндээ л үнэнч гэж үнэн шүү
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • ХАШЧУЛУУНАА МОНГОЛЫН БАЯЛАГ МОНГОЛД ИРСЭНД БИШ МО (139.5.219.188)
    ХАШЧУЛУУНАА МОНГОЛЫН БАЯЛАГ МОНГОЛД ИРСЭНД БИШ МОНГОЛЫН БАЯЛАГИЙГ СЭМ ХУЛГАЙЛААД АВСАНД Л УЧИР БАЙГАА ЮМ!!!! Та Луйварчидын гар хөл болж явдаг нэг нөхөр мөн биз дээ!!
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • зочин (202.179.23.8)
    Монгол улсын маань мэдэлд ирсэнд хорссон юм биш үүнийг бичигч гуай, хамгийн гол нь Ард түмний өмчийг хэдхэн хүн Ард иргэддээ ХУВЬЦАА гаргалгүй, чив чимээгүй хулгайлж авсан болохоор л иргэд болон бусад нөхдүүд дургүйцээд байгаа юм, Монголын тал Монгол хүн авсан гэдэг үгээр халхавчилж ХУЛГАЙ, ЛУЙВАР хийж байна шүү дээ,
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
    • ЛУЙВАРЧИДЫН ГАР ХӨЛ БОЛСОН ХАШЧУЛУУН ЗАЙЛ ООО!!
      ЛУЙВАРЧИДЫН ГАР ХӨЛ БОЛСОН ХАШЧУЛУУН ЗАЙЛ ООО!!
      2016 оны 10 сарын 06
  • Зочин (202.9.41.161)
    Хашчулуун бол Баярын сүүдэр
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • Ebe (202.9.44.37)
    Mongolchuud avsaniig buruu gej hen ch heleegui ,bitgii hudlaa guivuulaad humuusiin tarhiig erguuleh um bicheed bai! Hen yamar argaar henii mungeer avsan be? gedegt l gol ne baigaa um,busdiig uur shigee teneg gej bodood bna uu?
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • Зочин (59.153.113.254)
    Наймаа буцна гэж хэн ч хэлээгуй. Худлаа гуйвуулж бичихээ болич.
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • zo (202.126.89.211)
    bidnii uildveriig nuutsaar hudaldaj avah yosgui
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • зочин (59.153.114.129)
    Хоёр улсын хооронд байгуулсан гэрээний дагуу Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг эхний удаад Монголын талд зарах ёстой, өөр ямар нэгэн талд санал тавих, зарах эрхгүй. Хашчулуун гуай та өгүүллээ ингэж эхэлжээ. Гадаадад зарах гэж байсныг нь Монголчууд сайндаа авчихсан юм биш байна ш дээ. Тэртэй тэргүй Монголчууд л авах байж. Тийм үү. Монголчууд авсанд дургүйцээд, гадаадад өгөх ёстой байсан гэж хэн ч хэлээгүй биз дээ. Харин ямар Монгол хүн, ямар шудрага замаар авсан тухай л шуугиж байна. Монголын баялаг Монголын мэдэлд ирсэнд яагаад хорсов гэж та асуугаад байгаа нь харин сонин байна.
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
    • Зочин
      Эрднэтийг хувьд авсан нөхдүүд Эрдэнэтийн орлого ашигийг юунд зарцуулах вэ? Америк Ангил гэх мэт газар 3-150 саяын тансаг байшин бүр хувьдаа арал ч авч мэднэ. 2-100 саяын нэсдэг онгоц эсвл верталёт, 3-50 саяын үнтэй усан онгоц, 150 мянгаас 1 саяын тансаг машин, 500,000 хүртлэх үнэтэй брендийн хувцас, 1 хүртэлх үзэг цаг, хэдэн сая ч юм бүү мэд алмазан алтан бөгж зүүлтүүд, хамгийн үнэтэй архи дарс, аялал зугаалга гээд л явж өгнө. 1 хүндээр тооцоо хийхэд ийм байна, цаана нь эхнэр хүүхдүүд нууц амрагууд нууц хүүхдүүд гээд л хүн болгоны хэрэглээ иймэрхүү л байна. Энд Монголын нэг ч бүтээгдэхүүн ороогүй ихэнх зүйлүүдийг ахин дахин худалдаж авна. Энэ 1 хүний нууц амрагийх нь хүзүүнд байгаа алмазтай алтан гинжээр нь л 1 цэцэрлэг барина шүү дээ Монголчууд минь.
      2016 оны 10 сарын 06
  • Zochin (150.129.140.135)
    Xen avsan,yaj avsanig ni zarlach,bitu yum bichij bxa bolimor yum
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
    • МОНГОЛЫН БАЯЛАГИЙГ СЭМ ХУЛГАЙЛААД АВСАНД Л УЧИР Б
      ХАШЧУЛУУНАА МОНГОЛЫН БАЯЛАГ МОНГОЛД ИРСЭНД БИШ МОНГОЛЫН БАЯЛАГИЙГ СЭМ ХУЛГАЙЛААД АВСАНД Л УЧИР БАЙГАА ЮМ!!!! Та Луйварчидын гар хөл болж явдаг нэг нөхөр мөн биз
      2016 оны 10 сарын 06
  • зочин (150.129.140.28)
    Монголын мэдэлд гэж толгой эргүүлж заваарахаа боль тэрний мэдэлд ирлээ гээд нэрийг биччих чаддаг юм бол ерөн оноос өмнө харин монгол хүн монголын газар шороонд эзэн дуртай газраа орж хүссэн зүйлээ авдаг байсан юм шүү ерөн оноос хойш жинхэнэ монгол хүний орох газар улам л хумигдаад байна чаддаг юм бол гараад энэ өндөр байшингуудад ор л доо хэдэн гадны баячууд тэдний бөгс долоогчид оруулна даа та нарыг ер нь монголыг идэгч баячуудад хэлэхэд монголын ард түмэн байхгүй бол та нар хогшдээ гадны а
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • Зочин (59.153.115.245)
    Ард түмний өмч гэж байдаггүй юм. Ард түмний өмч төрд ихсэх тусам төрд очих хүний сонирхол их болж элдэв төрлийн шахааны бизнис ихэсдэг.Ард түмний өмч нэрээр хэсэг бүлэг хүмүүс баяждаг энэ нь бүр газар авсан.Ер нь төр бизнис хийх ажлаа багасгах хэрэгтэй.Одоо бүр хууль гаргадаг УИХ -нь хүртэл бизнесийг зааж зааварлах болж байгаа юм бишүү.
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
    • irgen
      Bitgii tenegt ard tymnii omch bailgui yadag um, tord ochood ard tymnii horongiig iddeg hymyys odoo chadahgui, urd ni ard tymen medehgui ongordog baisan, odoo bol horongo yasaniig nehdeg bolson,,,,
      2016 оны 10 сарын 06
  • Зочин (202.9.44.191)
    энэ их мөнгийг гаргаж чадах хүн монголд байхгүй яаж гаргасан нь сонин бна бондийн мөнгүүд мөнүү
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.9.44.42)
    ugui buruu yariad bna ingej ard tumni tarhiig ugaaj bolohgui met sanagdana
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • irgen (89.217.200.133)
    Hashchuluun gej odoo hen be ???? 49 Mongoliin taldaa irsen bol ehleed shuud ulsiinhaa tald ooroor helvel ard tymnii omch bolj oroh estoi baisan,,,,cham shig luivriin ezed nuuzaar hen neg hynii gart ogson chin luivar , gemt hereg,,,,,, Il tod helelzej yneheer Mongolei hyn shudargaar avsan bol ard tymen bas um helhgui shyydee,,,,Bitgii teneg nohoi shig ard tymen baidag gej bodood baigaarai,,,, Nyamdorj, Batzandan nar yamarch baisan uchriig gargah baih,,,,ta nar aij sandarch byy ard tymnii tolgoig ergyyleh gej orold,,,
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • зочин (122.201.21.215)
    хэнд ирсэндээ биш эрдэнэтийн мөнгөөр эрдэнэтийг элбэгдорж авсандаа л байгаа юм даа мал минь.ард түмэн луйвардсанд нь уурлаад байна аан.
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
    • Zochin
      Tim shu,yaj ch bodson urinxu mungur avagui l bx
      2016 оны 10 сарын 06
  • очин (202.9.40.181)
    Унэн л бичсэн байна эрдэнэтээс олон тэрбумтан терсен ч дээ нямкааг мэнгэ нь денге болсон гэж хэлсэнийхээ телее элбэгээ насаараа хараалгах байхдаа еерее хоосон хоцроод хорсоод л байгаа биз дээ яс юман дээр энэ 2 намын нехдууд хуваагаад л авсан байгаа ш дээ хуний нохой идэхээр еерийн нохой идээ гэдэг байхаа 49 хувьд ноогдох ашиг татвар ямар ч тэнэг хун бодсон монголд орж ирэх байлгуй дээ одоо тэгээд яршиг гээд буцаагаад оросууддаа егех юмуу хаашаа юм
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
    • Зочин
      Эрдэнэтээс юм хүртээгүй томоохон улс төрчид лав байхгүй.90-д оноос аварга бөхчиүүд,ардын цолтонгууд,Их хурлын ихэнх гишүүд,яамдын сайдаас авхуулаад хурган дарга нар нь хүртэл цөм Эрдэнэт рүү цувдаг байсан.Бүнд л зэс,молибдений наймаа хийж,элдэв бараа таваар шахдаг байсан.Одоо ч хэвээр.Тэгэхээр үүнийг болиулбал үйлдвэр чинь улсдаа илүү ихийг өгнө биз дээ?
      2016 оны 10 сарын 06
    • Зочин
      Монгол хүн авсан нь их юмдаа,тэр нь чухал гэж бодож байна.Тэгээд ч шахааны бизнис байхгүй болсон нь сайн болждээ.Одоо ажлаа хэвийн явууулаад татвараа сайн төлөх хэрэгтэй.Татвараа сайн төлвөл хэл ам гарахгүй.
      2016 оны 10 сарын 06
  • Хөг (150.129.141.239)
    Хашчулуун муу гөлөг минь юу бичиж байгаагаа мэдэж байна үү. Биднийг тэнэг гэж бодоо юу чи.
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • Арай л хэт шоудаад байна уудаа (103.26.194.219)
    Нямкаад намаа шантаажлах эур асуудал олдохгуй байгаа учраас ингэж тоглож байгаа юм. Оросууд хурэнгийн бирж дээр зараагуй нь гэрээгээ сахиж монголд нь зарсан хэрэг. Одоо харин наймаа буцах дээрээ очвол янз бурийн юм л болох вий
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.126.89.215)
    энэ Хашчулуун гэж бас хаанаас гарч ирсэн долдой бэ. өдрийн сонин чинь 25 тв холбоотой биз дээ. АЛтай сөлийчихөөд бас энэ хуйвалдаанд оролцжээ
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • Gxd (202.131.238.35)
    Хашчулуун гуай та өөрөө өөрийнхөө бичиж байгаад итгэж байна уу? Хэрэв тийм эх оронч юм хийсэн юм бол яагаад ном журамынх нь дагуу ард түмнээс сонгосон их хуралаараа хэлэлцээд шийдээгүй юм бэ? Хэрэв Эрдэнэт үйлдвэр хувийн компанид очих юм бол ашиг нь яаж буурч шинэ эзэдийн компанид хэд нь орж хир юм төсөвт орох бол доо? Мөн худалдаж авсан эх үүсвэрээ сайн хамгаалах л хэрэг гарах байх даа? Хэрэв ХХБ -ийг байгулсан шиг ээ Монгол банкнаас бага хүүтэй зээл авчихаад эргээд өөрт нь өндөр хүүтэй зээлдүүлсэн гэж зуругтаар гараад байсан шигээ юм хийж байгаа бол луйвар гэхгүй юу гэх юм бэ? Тэр зурагтаар гарсан нь ч үнэн болж таарах байх .Яасан ханаж цаддаггүй луйварчин вэ? бурхан үзэг...
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • Zochin (88.70.226.194)
    Ter eronhiilogch geed baigaa hogiin e ard tumenee yaj doromjilj bainaa. Heterlee . Yabaad Erdene-t genet tatbar aa ulsad tolohoo bolib.
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • Зочин (150.129.140.16)
    ARD TUMNIIH BISH NEG HUNII MEDELD BGAAG YAGAAD UHAARDAGGUI MAL UNDESTEN BEEE!!! ELBEGDORJ SAIHANBILEG NAR SARDAA 100 SAYA DOLLAR AVNA!!!!
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • Зочин (150.129.140.16)
    ARD TUMNIIH BISH NEG HUNII MEDELD BGAAG YAGAAD UHAARDAGGUI MAL UNDESTEN BEEE!!! ELBEGDORJ SAIHANBILEG NAR SARDAA 100 SAYA DOLLAR AVNA!!!!
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • Зочин (150.129.140.16)
    ARD TUMNIIH BISH NEG HUNII MEDELD BGAAG YAGAAD UHAARDAGGUI MAL UNDESTEN BEEE!!! ELBEGDORJ SAIHANBILEG NAR SARDAA 100 SAYA DOLLAR AVNA!!!!
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • Halh (202.21.124.18)
    За бас ингэж ч тархи угааж болохгүй байхаа, Хашчулуун гуай. Монголын тал авдагаараа авсан. Харин авсан мөнгө нь Эрдэнэтийн мөнгө, ард түмний мөнгө байгаад л учир байна. Өөрийг нь өөрийнх нь мөнгөөр луйвардаж авдаг бүлэг луйварчид Эрдэнэтийг залгихаар шийдсэнд ард түмэн дургуйцээд байгаа юм. Нэг иймэрхүү хөлсний лалруудаар ард түмний тархийг угаачих гээд ядах юм даа.
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.9.41.84)
    ЛУЙВАРДАЖ МОНГОЛЫН АРД ТYМНИЙГ ТЕРТЭЙ НЬ ДОРОМЖИЛСОН ТУЛ ХОРСОЖ БАЙНА!!! ХАШЧУЛУУН ГЭЖ ГЕЛЕГ МИНЬ
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • Zo (202.21.106.102)
    Elbegee Anshan batlagdav
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • Zo (202.21.106.102)
    Hahaj uhehee muu hilgaicn nar
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.21.106.121)
    Элбэгдорж, Бадамжунай, М. Энхболд 3 нийлж хулгайн аргаар аваад байгаа нь олны дургүйцлийг хүргэж байгаа юм . Одоо энэ нөхдийг монголын төрөөс зайлуулах хэрэгтэй. Гадаа гудамжинд гарч жагсая тэмцэе хүмүүсээ.
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • Зочин (116.7.67.220)
    Юундаа баясах юм. Хулгайчид зохион байгуулалттай хулгай хийгээд авчихсан юмыг. Тэгээд бас Номер нэг үүнийг хамгаалаад хууль ёсны юм хийчихсэн юм шиг аашилж байгааг. Ер нь энэ Ардчилал гэсэн нөхдийн бөөрийг нь суглах хэрэгтэй. Эд нарын гайгаар бид өнөөдөр энэ хогийн нөхцөлд амьдарч байна. Хаа байна тэр Социализмаас илүү амьдарч хөгжиж байгаа нь. Та нар хариулдаа тэр нь илүү гэгээтэй гээд хэлчих. Хөгжлийн бодлого ирээдүй байхгүй харийн гар харсан амьтад боллоо шүү дээ. Хатуу хэлчихвэл болчихсон. Гэхдээ үүнээс гарах гарц байгаа хүсвэл бид үүнийг ормонгоор нь эргүүлж чадна.Тэгээд жинхэн утгаар нь энэ нөхдийн бөөрийг нь суглаж болно. Та нар нэгийг бодоорой.
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
    • МОНГОЛЫН БАЯЛАГИЙГ СЭМ ХУЛГАЙЛААД АВСАНД Л УЧИР Б
      Хашчулууна аа МОНГОЛЫН БАЯЛАГИЙГ СЭМ ХУЛГАЙЛААД АВСАНД Л УЧИР БАЙГАА ЮМ!!
      2016 оны 10 сарын 06
    • Зочин
      Социализмын үеийг одоогийнхтой зүрлээдч хэрэггүй байхаа,ёстой хаалттай хэдэн дарга нар нь гайгүй амьдарч байсан байх,зүйдэндээ ч тийм нийгэмд очихгүй юмсан.Хүн өөрөө зүтгэвэл сайхан амьдарч болж байгаашүүдээ. Бүгдийг улсаас нэхээд суувал яаж өөдлөх вэдээ.
      2016 оны 10 сарын 06
  • Зочин (202.21.106.101)
    Нууцаар авсанд хорсов.
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • зочин (104.13.211.92)
    Захиалгын тархи угаагч.иймэрхүү тэнэг гарууд бусдыг мал мэт үзэж хариулах гэж оролдох юм.монголын баялаг монголдоо ирж байгаа нь сайхан боловч эрх мэдэл луйвараар цөөхөн хэдэн хүн өөрсөддөө давуу тал олгож авч байгааг шүүмжилж байна.тэр 49 ийм байдлаар монголд ирвэл бусдад ямар ч хүртээлгүй хэдхэн хүний идэш болоод л дуусна.эд нар хөгжүүлэхгүй ч үгүй шууд хятадын компанид үнэ хүргэж зараад дундаас нь ашиг аваад арилж өгнө.тэгээд жилийн дараа туз-н нөгөө талд нь хужаа нар сууж байна.эх орондоо ийм сэтгэлээр хандаж байхад өнгө мөнгөөр элдэв захиалгат зүйл бичиж суух чинь эх оронч хүн бол яав ч биш.
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • Сая сонсоод байхад (103.229.123.191)
    ЯАЛТЧГҮЙ Л ЭЛБЭГДОРЖ ХУВЬДАА АВЧЭЭ
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • Сад (150.129.141.239)
    Хашчулуун гэгч сэтгүүл зүйг бузарлаж, мэдээллийн хэрэгслийг ашиглаж, Элбэгдоржтонгуудын гар хөл болж байна. Сэтгүүлчид түүнийг Элбэгдоржтой хамт монголоос хөө. Нямдоржийг хамгаалах холбоо байгуулая. Ард түмэн бидэнд хэрэгтэй ганц хүн шүү. маргах юмгүй шудрага хуульч, Элбэгдожтонгууд Нямдоржийг муулах арга ядахдаа, Гадаад яаманд ажлаа 15 жил болж байгаа хүүг нь арын хаалганых гэж алиалж байна. даа. Өөрөөр муудлах юм олдоогүй гээд боддоо
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
    • ЛУЙВАРЧИДЫН ГАР ХӨЛ БОЛСОН ХАШЧУЛУУН ЗАЙЛ ООО!!
      ЛУЙВАРЧИДЫН ГАР ХӨЛ БОЛСОН ХАШЧУЛУУН ЗАЙЛ ООО!!
      2016 оны 10 сарын 06
  • Зочин (202.126.89.215)
    Хашчулуун шиг тэнэг хүн цөөнгүй байдаг тул монгол ийм байгаа юм хөөрхий дээ Өдрийн сонин удахгүй дампуурах юм байна
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.126.89.215)
    эрдэнэтийг авах бизнесмэн олон байсан гэтэл яагаад зарлалгүй нууцаар хувьд шилжив.
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • Зочин (122.201.22.216)
    bidniig teneg gej bodoo yu
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • Ганцацрал (112.72.11.103)
    Худал үг сонсох хэрэггүй хууль бусаар авсан нь лавтай. Новшнуудыг болохгүй бол буу
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.72.242.5)
    битгий худлаа магтаад бай л даа нууцаар хийгдсэн бүх зүйл но -той л байдаг даа
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • Зочин (122.201.22.209)
    ULS AVMAR BAINA NELTTEI HUVTSA GARGA BI BAS AVMAR BA
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Ulaanbaatar Music Festival 2025”-Улаанбаатар хотын түүхэнд анх удаа зохион байгуулагдаж буй хамгийн том задгай талбайн фестиваль
    12 цаг 9 мин
  • М.Цэрэндаш: Энэ асуудлыг улс төрийн зорилгоор ашиглаж байгаад харамсаж байна
    12 цаг 47 мин
  • 30 сая төгрөгийн шагналын сантай "Ахмад бөхчүүдийн барилдаан" болно
    13 цаг 46 мин
  • Улсын бүртгэлийн дугааргүй тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхааруулж байна
    14 цаг 1 мин
  • Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний тайланг боловсруулахад олон нийтийн оролцоог хангана
    14 цаг 15 мин
  • ЭМЯ: Тарваган тахлын улмаас 1 хүн нас барж, 96 хүнийг тусгаарласан
    14 цаг 23 мин
  • Улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаасан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ
    14 цаг 35 мин
  • Дулааны V цахилгаан станцыг “Митайм Интернэшнл” ХХК өөрийн хөрөнгөөр барина
    15 цаг 11 мин
  • Улсын бүртгэлийн дугааргүй тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхаарууллаа
    15 цаг 30 мин
  • Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын 35 жилийн түүхэн товчоо
    15 цаг 49 мин
  • Олимпын спортын эрх зүйн орчныг сайжруулав
    15 цаг 51 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар тариаланчдыг дэмжиж ажиллахыг аймгийн удирдлагуудад үүрэг болгов
    16 цаг 12 мин
  • Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол энэ сарын 11-ний өдөр болно
    16 цаг 28 мин
  • Төмөр замын авто зогсоол орчмын замыг хааж, борооны ус зайлуулах шугам угсарна
    16 цаг 37 мин
  • Олон улсын бичиг үсгийн өдөр болж байна
    17 цаг 16 мин
  • Онцгойнхон дөрвөн иргэний амь насыг авран хамгаалжээ
    17 цаг 18 мин
  • Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох эрэгтэй тамирчид эх орноосоо мордлоо
    17 цаг 47 мин
  • Улаанбаатар хотын ногоон бүсийн 2169 га талбайгаас нийт 31 тонн хог хаягдлыг цэвэрлэжээ
    17 цаг 58 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13471 болжээ
    18 цаг 25 мин
  • Бороотой, цастай сэрүүн өдрүүд айсуй
    18 цаг 51 мин
  • Монголоор дамжин өнгөрөх "Сибирийн хүч-2" хийн хоолойн тухай та юуг мэдэх ёстой вэ?
  • БАРИМТ: Дэлхийн анхны "дархан цаазат" газар буюу Богдхан уулыг тахиж ирсэн түүх
  • БАРИМТ: Дорнодын өргөн талаас Төв цэнгэлдэхийн тайзнаа...
  • 24 БАРИМТ: 15 жилийн дараа ДАШТ-д шөвгөрсөн Японы эмэгтэй шигшээ баг
  • Шинэ Зеландын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли гэж хэн бэ?
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • П.Баярцэнгэл: Аавдаа өгсөн амлалтаа маргааш биелүүлэх гэж байгаадаа баяртай байна
  • БӨХ: Намрын улирлын нээлтийн барилдаан энэ сарын 13-нд болно
  • "Rhyme" уран сайхны киног үзэх ТАВАН шалтгаан
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг 8.9 тэрбум төгрөгөөр арвижуулжээ
  • Д.Баттүвшингийн удирддаг Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн ашиг 564 дахин буурчээ 
  • 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт өгөх нийцлийн аудитыг эхлүүлжээ
  • Г.Занданшатар: Уул уурхай, нүүрс, алтны үнэ өсөхөөр л дагаад урсгал зардлаа нэмдэг жишгийг халснаараа хэмнэлтийн төсөв боллоо
  • "Хүүхдүүдэд илгээсэн захидал бол зөвхөн Г.Занданшатарынх биш, Засгийн газрын захидал" гэв
  • Хамтдаа дуулсан дуунууд- С.Жавхлан, Т.Баясгалан
  • Ө.Сумъяабаатар: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлэгт Баянгол дүүргээс 10 хүүхэд тэнцсэн
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Монгол Улсын Засгийн газар болон "Газпром" НХН хоорондын хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Монголоор дамжин өнгөрөх "Сибирийн хүч-2" хийн хоолойн тухай та юуг мэдэх ёстой вэ?
  • 24 БАРИМТ: 15 жилийн дараа ДАШТ-д шөвгөрсөн Японы эмэгтэй шигшээ баг
  • БАРИМТ: Дэлхийн анхны "дархан цаазат" газар буюу Богдхан уулыг тахиж ирсэн түүх
  • "Rhyme" уран сайхны киног үзэх ТАВАН шалтгаан
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • БАРИМТ: Дорнодын өргөн талаас Төв цэнгэлдэхийн тайзнаа...
  • Шинэ Зеландын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли гэж хэн бэ?
  • БӨХ: Намрын улирлын нээлтийн барилдаан энэ сарын 13-нд болно
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • "Хүүхдүүдэд илгээсэн захидал бол зөвхөн Г.Занданшатарынх биш, Засгийн газрын захидал" гэв
  • Ө.Сумъяабаатар: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлэгт Баянгол дүүргээс 10 хүүхэд тэнцсэн
  • П.Баярцэнгэл: Аавдаа өгсөн амлалтаа маргааш биелүүлэх гэж байгаадаа баяртай байна
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг 8.9 тэрбум төгрөгөөр арвижуулжээ
  • 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт өгөх нийцлийн аудитыг эхлүүлжээ
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
  • Г.Занданшатар: Уул уурхай, нүүрс, алтны үнэ өсөхөөр л дагаад урсгал зардлаа нэмдэг жишгийг халснаараа хэмнэлтийн төсөв боллоо
  • Д.Баттүвшингийн удирддаг Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн ашиг 564 дахин буурчээ 
  • У.Хүрэлсүх: Монгол, Австралийн хооронд шууд нислэг үйлдэж эхэлснээр аялал жуулчлал, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • “Rhyme” УСК-ны орон нутаг дахь нээлт Хөвсгөл, Дархан, Эрдэнэтэд энэ сарын 6,7-ны өдрүүдэд болно
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
24 баримт
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • 24 БАРИМТ: 15 жилийн дараа ДАШТ-д шөвгөрсөн Японы эмэгтэй шигшээ баг
  • Монголоор дамжин өнгөрөх "Сибирийн хүч-2" хийн хоолойн тухай та юуг мэдэх ёстой вэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК