Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Аваргуудад” ангуучлагдсан Хуяг ба Үүл

2016-10-10
0
ЖИРГЭХ

МАН-ын хоёр сайд “Хамтын тэтгэвэр”-ийн балай юм ярьсныхаа төлөө зай завсаргүй баалуулаад, намын дарга М.Энхболд нь үйлээ үзэж, үстэй толгойгоо зулгааж байх завсар “С.Зоригийг хөнөөсөн...” хэрэг дахин ил гарч, Э.Бат-Үүл баатрыг бас дахин шаналгаж эхэлснээр энэ Засгийн газрын эвгүй хоёр сайдын дэгдээсэн балаг бага зэрэг дарагдав бололтой.

 

 

Одоо яах, хэрэг явдал цаашаа хэрхэн өрнөхийг тээр дээр аль хэдийнэ төлөвлөж зураад, хайрцаглачихсан байгаа гэдэгт эргэлзэх хэрэггүй. Хэн бэ гэж та асууж байна уу? Тэд. Тэд нар. Нам дамнасан гээд байгаа бүлэглэлийнхэн. “МАН-АН-Бизнес” гэсэн нэгэн “триад”. Түүний орой дээр суугаад ирэх Ерөнхийлөгчийн сонгуулийн зүг дуран тавьж суугаа хоёр бүлтийсэн нөхөр гэх байна.

 

Ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвших магадлалтай хүмүүс олон бий. Далай даяар дурсагдах дархан аваргаас авхуулаад Ухнаагийн хүү хүртэл гайгүй урт цуваа хөвөрчих байх. Харин энэ намын гол өрсөлдөгч АН-д dkl “Хар малгай”-ны асуудлаар ороогдож буй Э.Бат-Үүл, “Дэнзэн”-гийн гэх асуудлаар 2 дахь удаагаа “Дүлзэн”-гүүдэд цаламдуулж буй Н.Алтанхуяг энэ тэр гэсхийгээд гарын таван хуруунд багтах хэмжээний нөхөд байна.  Одоогийн байдлаар айсуй Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хийгээд үүнийхээ шанг хангалттай хүртэж байгаа Үүл Хуяг хоёрыг онцлоё.

 

Ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Монголын улстөрийн тайзан дээр хөшигний цаана найруулан тавьсан жүжиг давтагдах магадлал өндөр байгаагийн нэг жишээ нь бодитой өрсөлдөгч нараа бодлоготойгоор замаасаа зайлуулж байгаа “МАНАН”-гийн бүлэглэлийн өнөөгийн дүр зураг.

 

Тэд юуны өмнө Э.Бат-Үүлийн эмзэг газраас нь дахиад л атгаад авлаа. Манай хүн ч нэлээд сандарч байгаа шинжтэй. Нөгөө талаас атгуулах юмтай болоод л атгаад байдаг шиг санагддаг юм. Гэхдээ тэр нь нэг их шальтай юм биш учир зорилго нь гүйцэлдсэний дараа “аваргууд” атгасан гараа татаад авчихдаг юм шиг санагддаг. Гэхдээ бүүр ч сул тавьчихдаггүй. Хожим хойно хэрэг болж магадгүй гээд атгах шалтгаанаа тэр хэвээр нь хадгалаад байдаг бололтой харагддаг. Тодорхой хэлбэл мэдлэг чадвараараа олон улсын тавцанд дээгүүр бичигддэг манай цагдаагийнхан ч бас ор үндэсгүй, огт хамаагүй зүйлийг шалгаад, ээрээд байхгүй л болов уу гэж бодогддог юм.

 

Ерөнхийлөгчийн сонгуульд хөлд нь тээглэн саад болж мэдэх “чулуунуудыг” сэм сэмхэн зайлуулахаар шийдсэн аргуудаа хэрэглэж эхлэв бололтой. Эхний ээлжинд Э.Бат-Үүл оногдож, дараагийн ээлжинд Н.Алтанхуяг онилуулжээ.

 

Гэхдээ түүнд хамгаалах нөхөд зөндөө бий. Ерөнхийлөгч хүртэл дэмжинэ, дэмжсээр ирсэн гээд тун дипломат үг хэлчихнэ билээ. Хаа очиж Э.Бат-Үүл цөөн дайсантай хүн. Өөрийн ам, яриа, зан нь хааяа эвгүй байдалд оруулаад байхаас биш, дажгүй хүний тоонд ордог. Харин АН-ын нөгөө нэг бодитой өрсөлдөгч Н.Алтанхуягийн хувьд  өөр. Болохгүй юмыг болохгүй гээд, буруу юмыг буруу гээд улаан нүүрэн дээр нь хэлчихдэг учир өөртөө байнга лай хурааж явдаг амьтан. Ямар сайндаа л “Задгай цагаан” гэхэв дээ. Тийм болохоор дээдсийн хүрээнд тун олон дайсантай. Тэр хэмжээгээр түүнийг хамгаалах эрх мэдэлтэн дээдсийн хүрээлэнд бараг байхгүйтэй адил. За ер нь байхгүй дээ, байхгүй. Харин доодчуулынхаа дунд гайгүй нэртэй. Шударгадуу яриатай, шударга маягийн нөхөр гэсэн үнэлгээтэй явдаг юм. Нөгөө талаас түүнд Э.Бат-Үүл шиг атгуулаад байх “Хар малгай”-ны асуудал байдаггүй бололтой харагддаг. Тиймээс манай “аваргууд” яадаг вэ гэхээр эргэн тойрны нь ойрын хүрээлэл, найз нөхөд, хамаатан садан, тэр ч бүү хэл эхнэр хүүхдээр нь оролддог юм. “Дэнзэн”-гийн гэх хэрэг үүсгэж байгаад л Ерөнхий сайдаас нь буулгаад авсан жишээ хуучраагүй байна шүү дээ. Тэгвэл өнөөдөр дахиад л нөгөө Дэнзэнг нь атгаад авчээ. Ерөнхий сайдын суудлаас нь мултлахдаа ашигласан Дэнзэнгийн хэрэг яагаад дахин өөр асуудлаар сөхөгдөв гэхээр нөгөө л айсуй Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Алтанхуягийг зүтгүүлэхгүй гэсэн шалтгаан гэж харагдаад байна.

 

Ийнхүү “аваргууд” ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд хөлд нь тээглэн саад болж мэдэх “чулуунуудыг” сэм сэмхэн зайлуулахаар шийдсэн аргуудаа хэрэглэж эхлэв бололтой. Эхний ээлжинд Э.Бат-Үүл оногдож, дараагийн ээлжинд Н.Алтанхуяг онилуулжээ. Хоёулаа л “МАНАН”-д халтай, харшилтай нөхөр. Ялангуяа Н.Алтанхуяг нь алсыг харж, хэтийг таамаглаж чаддагаараа аюултай бол Э.Бат-Үүл яаж ч мэдэх сэтгэлийн хөдөлгөөн бүхий муйхардуу зантай учир тэд айгаад байгаа юм. Хамгийн гол нь Ерөнхийлөгчийн суудлаа энэ мэтийн “тэнэгүүдэд” алдвал өөрсдийн нь байр суурь ганхаад эхлэнэ гэдгийгээ эрхбиш тэд мэдэлгүй яахав.

 

 

Ингэхэд Н.Алтанхуяг алсыг хардаг, Э.Бат-Үүл арай өөр гэдгийг нэг жишээг сонирхуулъя. Хэрэг явдал  өнгөрсөн УИХ-ын сонгуулийн өмнө Сонгуулийн хуулийг өөрчлөхөөр АН-ынхан хэлэлцсэн хурлын үед өрнөсөн гэдгийг хэлэх нь зүйтэй байх.


 

...Н.Алтанхуяг, ”Хатуухан үг хэлэхгүй бол болохгүй. Авгайгаасаа салчихлаа. Ноосоо тушаачихлаа. Одоо намынхаа батлахыг өгчихвөл л болох гээд байна. Би Д.Арвин гишүүнтэй 100 хувь санал нэг байна. 110 хувь ч юм уу. Наад жижиг 76 гэсэн хувилбар бол Ардын намын үнэхээрийн чин хүслэн. Тэд дөрвөн жил жагсаалтыг муухай гэж ярьж, муулж ирсэн. Манайхан сая айгаад Цэцийн дүгнэлтийг хүлээгээд авчихлаа даа. Цэцийн дүгнэлтийг авч буй чинь Ардын нам нэг хүнтэй нийлээд хийж байгаа тоглоомын эхний дүрмээ хийж, ноосоо тушааж байгаа нь тэр. Одоо 76 жижигрүүлсэн тойргийг хүлээж авбал эхнэрээсээ салж байгаа нь энэ. Түүний дараа МАНАН-гаа байгуулна. Ингээд зохиомол, захиалгын УИХ бүрдэж байгаа юм. Улсаа, намаа, дөрвөн жилд хийсэн ажил төрлөө бодвол ядаж томсгосон тойрогт өрсөлдмөөр байна шүү дээ. Би ингэж л харж байна.  Энэ бол асар том ухралт. Ядаж томсгосон тойрогтойгоо үлдмээр байна. Томсгосон тойрог дээр бол ядаж бодлогын шинжтэй хийсэн ажлууд мэдрэгдэнэ.  Ц.Оюунгэрэл гишүүн бид хоёр зэрэгцээд сууж байна. Хөвсгөл аймгийг хоёр, гурав хуваасанд орвол бүхэлд нь байлгаад замынхаа тухай яривал арай нэмэртэй л гэж бодож байна. Жижиглэчихээр л МАНАН-ийн группт орох гэсэн хэдэн нөхдүүд мөнгөө ч бага зарцуулна. Хоорондоо тохирчихно. З.Энхболд дарга уучлаарай. Хоёр Энхболд дарга тохирно. Тэр хүний өөдөөс тэрийг тавина энэ тэр гээд л.  Тоглоом биш ээ. Бид нар хүүхэд биш шүү дээ. Иймэрхүү субьектив зүйлүүд асар их орно. Нам, засгаа алмааргүй байх юм. Ухарна, бууна, хүний сценарид орлоо гэхэд арай хэтэрлээ. Ядаж бүхэлдүү томхон тойрогтойгоо үлдэж болохгүй юм уу. Та нар минь ухаан зараад үзээч. Би та нараас үнэхээр гуйж, гувшиж байна. Нам, улс орны хоёулангийнх нь эрх ашиг юм.  Ядаж бид нар засгийн эрхийг барьж байх үедээ хамаг зүйлийг дампууруулж болохгүй.  Сонгуулийн хуулийг цагийг нь тулгаад дампуурууллаа. М.Энхболд бол нам талдаа Ардын баатар болсон байх. Одоо 76 жижиг тойрог болговол тохироод юмыг нь өгөөд явуулбал яадаг юм. Д.Батцогт битгий эмзэглээд бай. Хоёр баз хоорондоо өрсөлдөхгүй нь ойлгомжтой. Би зүгээр чамтай барьчихье. Та хоёр өөр тойрог аваад явна. Ийм заваан юмнуудаа боль. Нэг гэр бүлээс нэг л ордог баймаар байна. Би наргиж байгаад хэлж байна шүү.

 

Э.Бат-Үүл, “Та бүхэн мэдэж байгаа. Би зарим гишүүдэд хэлсэн. Судалгаагаар иргэдийн улс төрийн намуудад итгэх итгэл буурсан гэх үзүүлэлт гараад байна гэсэн мэдээлэл байгаа. Үнэндээ тийм биш. Улс төрийн намуудын нэр хүнд унаагүй. Улс төрийн намуудын нэр хүнд Англид, Америкт ямар түвшинд байдаг яг л тэр түвшинд л очиж байгаа. Англид бол намууд нийлээд 40 хувийн саналтай. Америкт Бүгд найрамдах нам, Ардчилсан нам хоёр нийлээд 36 хувийн саналтай байдаг. Өөрөөр хэлбэл Монголын улс төрийн зах зээл их либералчлагдаж байна. Одоо бол нэг нь Ардчилалын төлөө нөгөө нь ардчилалын эсрэг гэдэг хуваагдалгүй болсон. Та бүхэн мэдэж байгаа. Тэгэхээр одоо 60 хувь дээр намын нэрээр очиж менежмент хийж чадахгүй ээ. Хувь хүнийхээ нэрээр очиж л менежмент хийнэ. Англид ямар байдаг яг л түүгээр л явна. Жишээ нь Англид намын рейтинг судалдаггүй. Лидерийн рейтинг л яригддаг. Сая Ц.Оюунгэрэлийн хэлдэг үнэн юм. Том тойргоор яаж иргэдтэйгээ гар барих юм бэ. Амжихгүй шүү дээ. Одоо бол сонгогчид гар барьж байж л орно. Том тойрог дээр хэнтэй ч гар барьж амжихгүй...

 

...Н.Алтанхуягаа чи Энхболдыг ялагдаасай гээд л явж байгаа биз дээ.  Н.Алтанхуягаа би намын удирдлагын гишүүн болоод л үг хэлээд байгаа юм. Чи дуугүй бай. Чи дуугүй бай л даа. Чи чинь УИХ-ын гишүүн байж үзээгүй юм уу хаашаа юм. Их хурлын гишүүн гэхээр хүн дээрэлхээд байдаг юм уу. Ямар хаашаа юм бэ. Би чамайг яагаа ч үгүй. Чи битгий галзуураад бай. Би сонгуульд нам ялах уу, үгүй юу гэдгийг хариуцаж байгаа хүмүүсийн нэг. Чи хариуцаж байгаа юм уу. Чи Энхболдыг ялагдаасай гээд явж байгаа биз дээ.

 

Н.Алтанхуяг: Чи намын өмнөөс юу яриад байгаа юм.

 

Э.Бат-Үүл: Нийслэл дээр яагаад зангидсан гар шиг ажиллаж хэрүүл, маргаангүй байгаад байгаа юм. Учир нь бие, биеээсээ хамааралгүй тойргуудтай юм. Тойрог, тойргоо авчихсан. Ямар ч асуудалгүй байгаа. Бид нар нэг зүйлийг хүлээн зөвшөөрөх ёстой. Нууцаар санал хураагаад байхад л Ардын намынхан намынхаа сахилгыг бариад байдаг. Бид нар гурван мандаттай яваад очиход л Ардын намынхан сахилгаараа явчихдаг юм. Бид нар бол бие, биенээ Ц.Оюунгэрэлийн хэлдэгээр шулаад гараад ирдэг байхгүй юу. Намын сахилга их чухал. Нөгөө нам чинь их сахилгатай. Мажоритар системийн түүхийг хэлэхэд анх 1995 онд сонгуулийн хуулийн систем яригдаж байлаа. Тэгэхэд Ардын нам 72 суудалтай олонх байсан. Холимог, мажоритарын алийг нь авах уу гээд Ардын нам тээнэгэлзэж байхад нь Р.Гончигдорж дарга бид хоёр П.Очирбат Ерөнхийлөгч дээр очоод, “Та мажоритор дээр нь хориг тавина гээд хэлээрэй” гэж захиж байсан. П.Очирбат гуай мажоритар дээр нь хориг тавина гэж байхад нь Ардын нам мажоритарыг гаргасан. Батбаяр бол буруу яриад байна. Бид нар сахилга баттай нэгдмэл байх үедээ мажоритариар 50, 26 болсон юм. Мажоритар систем бидэнд их ээлтэй.

 

Ийм л юм болж, өнөөдөр АН ялагдчихаад сууж байгаа юм шүү дээ.


Н.Асралт

0
ЖИРГЭХ
Санал болгох
М.Мөнхгэрэл: Хоёр өөр орчинд арав, хорин жил өсөж, төлөвшсөн хүмүүс гэр бүл болно гэдэг амар зүйл биш
ТЭСО-гийн царцаанууд Ардчилсан Намд үүрлэв
Ирээдүйг зөгнөдөг "The Simpsons" цувралын 5 санамсаргүй давхцал
Б.Батчимэг: Цахим дээрэлхэлт 24 цагийн турш үргэлжилж, олон хүнээс зэрэг сэтгэлзүйн дарамт ирэх боломжтой.
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (21)

  • зочин (202.179.27.203)
    Алтанхуяг бол төрийн ажил хийх толгой нөхөр биш. Монголын төрийг жинхэнэ утгаар самарсан АН-ын луйварчдын нэг.
    2016 оны 10 сарын 10 | Хариулах
  • Зочин (27.123.214.125)
    Uuliin ene ugiig uur hun zaaj ugdug
    2016 оны 10 сарын 10 | Хариулах
  • Зочин (27.123.214.125)
    Uuliin ene ugiig uur hun zaaj ugdug
    2016 оны 10 сарын 10 | Хариулах
  • Зочин (27.123.214.125)
    Uuliin ene ugiig uur hun zaaj ugdug
    2016 оны 10 сарын 10 | Хариулах
  • Зочин (27.123.214.125)
    Uuliin ene ugiig uur hun zaaj ugdug
    2016 оны 10 сарын 10 | Хариулах
  • Зочин (182.160.34.202)
    нэг нь хүргэнтэйгээ нийлдэг карманы хулгайч нөгөө нь хүүтэйгээ хамтарсан нууц амрагтай алуурчин
    2016 оны 10 сарын 10 | Хариулах
  • зочин (122.201.19.99)
    Батүүлийн балаг их гай чирнээ Үүл баатар хариуцлагаа үүрээд шоронлуугаа марш
    2016 оны 10 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.179.29.80)
    МАНАНГЫН УЛС ТӨР ГЭЖ УТГАА АЛДСАН ОДОО ЦУСААР УГААХ ЦАГ БОЛЖ ДЭЭ
    2016 оны 10 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.212.117.139)
    Миний бодоход зүүн аймгийн хүргэн , баруун аймгийн хүү,төвийн аймгуудыг замаар холбосон Алтанхуяг гарах магадлал ихтэй. Бат-Үүл зүүн аймагт дэмжигдсэн ч баруун аймагт санал авахгүй УБ-т хэдэн санал авна. Гарчихвал гал тогоонд орсон үхэр шиг хамаг юм сандаачаад байж мэдэх нөхөр. Харин МАН-ыг дутуу сүхдүүлсэн үхэр шиг нүд нь цагаанаар эргэлдсэн мистер Бин Ми.Энхболд хужаа хуухуугаараа, газрын авилгачаараа, Эрдэнэтийн 49-өөрөө дуудуулж байгаад унана. Ганц төв аймаг яршиг төвөг.Баруун аймгийнхан Төв аймгийн хайнагийг ёстой дэмжихгүй. Харин дэвшвэл хамгийн эвшгүй гар Нямдорж,Сүхбат аварга хоёр. Нямдоржийг МАНАН-гийн мафийг зад цохиж, луйварчингуудыг илжчлэн баривчилж Путин шиг юм хийж магад гэсэн сэтгэл зүйн бэлтгэл байгаа. Гэхдээ Хятадын тагнуул, муйхар шорон зантай гэсэн имиж нь саад болно. Сүхбатыг олон авгайгаар нв баалсан ч битүү моринд дуртай монголчууд гусчихаж магад
    2016 оны 10 сарын 10 | Хариулах
  • Зочин (182.160.38.231)
    ямар юм ногоон уут уу? хэ хэ хэ. юу ч хийгээгүй идсэншд
    2016 оны 10 сарын 10 | Хариулах
  • zochin (202.180.218.38)
    hotod bas ih yum hiisen hun shuu Batuul ulsiin hemjeend Altanhuyag ih ajil hiisen demjij bnaa
    2016 оны 10 сарын 10 | Хариулах
  • ЭЛБЭГДОРЖИЙН ТЕТРАЭДР ПИРАМИД (103.212.117.139)
    ЭЛБЭГДОРЖ ГУРВАН ТАЛСТАТ МАНАНГИЙН ТЕТРАЭДР ПИРАМИДЫН ОРОЙ ДЭЭР ЗОГСОЖ БНА. 1 ТАЛСТ НЬ МҮДНЯКУУД БОЛОХ МЭДРЭЭ, САХАЛ ЭРДЭНЭБИЛЭГ, ШИНЭБААТАР, Ц.БАЯРСАЙХАН,АМАРЖАРГАЛ,ДА.ГАНБОЛД- ЭЛБЭГДОРЖ-МАН-ЫН НИЙСЛЭЛ БҮЛГИЙН М.ЭНХБОЛД,БАДАМЖУНАЙ, СУНДУЙ ГЭСЭН САНХҮҮГИЙН ӨНДӨРЛӨГ АВСАН ТЭМТРҮҮЛ 2. НӨГӨӨ ТАЛСТАД БАНК ХУЛГАЙЛСАН ГОЛОМТ ТОЙРСОН ЦАГААН,БАТҮҮЛ,МОЛЕКУЛ,БААБАР, САЙХАНБИЛЭГ,БАДАМДАМДИН,ЛУ. БОЛД-ЭЛБЭГДОРЖ-МАН-ЫН С.БАЯР,СҮ.БАТБОЛД НАРЫН БҮЛЭГЛЭЛ, 3-ДАХЬ НЬ ЭЛБЭГДОРЖ, БАЯРЦОГТ, Г. БАТХҮҮГИЙН МОАН САНААЧЛАГА-М.ЭНХБОЛД,БАДАМЖУНАЙ-ЭМ СИ ЭС ГЭСЭН НҮҮРСЧНИЙ БҮЛЭГЛЭЛ НИЙЛЖ ТӨРД ГАРСАН МАФИЙН ОЛИГПОЛИ ҮҮСЧЭЭ. ЕРДӨӨ Л ЭНЭ ХЭД. ЭДНИЙ ЭСРЭГ АЛТАНХУЯГ,ЖЕНКО, НЯМДОРЖ,УЯНГА,СУДЛААЧ ГАНХУЯГ -МОНГОЛЫН АРД ТҮМЭН БНА
    2016 оны 10 сарын 10 | Хариулах
  • Зочин (182.160.38.231)
    батүүл алтанхуяг нар мал хариулж машин угааж явбал таарсан таар шуудайнууд
    2016 оны 10 сарын 10 | Хариулах
  • Зочин (139.5.217.143)
    Алтанхуягийг нохой долоог. Эхнэрээ сольсон хүн ямар олиг байв гэж, илүү дутуу цавь харж явсан гуйлгачид улс орноо худалдах энүүхэнд хамаг муу муухай юм Алтанхуягаас үүдэлтэй биз дээ. Төрийн албан хаагчдын цалин, албан тушаал 2-ыг энэ нөхөр анх сэдэж оролдоо биз дээ. Үүнээс илүү гайг ард түмэнд амсуулах дутаа юу? Хол очиж хэвт.
    2016 оны 10 сарын 10 | Хариулах
  • Зочин (122.201.26.164)
    Алтанхуяг аргагүй л алсын хараатай хүн шүү. Бат-Үүл дээрэлхүү хүн . БатҮүл л ЗГ-ыг унагасан хүн шүү дээ. Тэгээд хүн чанаргүй Их сургуулийн ангийнхаа хүүхдийг л унагаад явж байгаа шүү дээ. Үүнээс л ойлгомжтой. Алтанхуяг ялалтыг авчирч байсан даа. Хүмүүс санаж байгаа байх Өөр юу ярихав дээ
    2016 оны 10 сарын 10 | Хариулах
  • Зочин (122.254.126.2)
    Бат-Үүл ер нь далдаганасан гар ш дээ. Ийм баагийг Ерөнхийлөгч болговол монгол будаа
    2016 оны 10 сарын 10 | Хариулах
  • Зочин (112.72.11.106)
    АЛТАНХУЯГ БАТҮҮЛ 2-Г АДИЛТГААД ЯАХ ВЭ ДЭЭ АЛТАНХУЯГ БОЛ МАШ САЙН СТРАТЕГЧ
    2016 оны 10 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.179.8.6)
    Алтанхуяг дарга энэ сайтыг худалдаад авчихсан юм уу үргэлж л магтах юм
    2016 оны 10 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.126.91.87)
    Jenko yaasan be
    2016 оны 10 сарын 10 | Хариулах
  • Зочин (139.5.217.12)
    Altanhyag Arai dungvvree zuw zuw
    2016 оны 10 сарын 10 | Хариулах
  • Зочин (139.5.217.12)
    Yag vnen
    2016 оны 10 сарын 10 | Хариулах
  • irgen (139.5.217.12)
    Vnen de an altanhyagiig ynagaagad l byryydsan sh de mgliin ard tvmen tgj l hardag.zi saihan bileg bayartsogt batvvl hamgiin lalariin yanhan n jenko battylga sh de ed ynagaagad da aniig
    2016 оны 10 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    Одоо яах, хэрэг явдал цаашаа хэрхэн өрнөхийг тээр дээр аль хэдийнэ төлөвлөж зураад, хайрцаглачихсан байгаа гэдэгт эргэлзэх хэрэггүй. Хэн бэ гэж та асууж байна уу? Тэд. Тэд нар. Нам дамнасан гээд байгаа бүлэглэлийнхэн. “МАН-АН-Бизнес” гэсэн нэгэн “триад
    2016 оны 10 сарын 10 | Хариулах
  • Сэтгүүлзүйг бүү бузарла (103.229.121.150)
    Алтанхуягийн хөлсний бичээч
    2016 оны 10 сарын 10 | Хариулах
  • Үзэл бодол (43.228.130.96)
    Хэн энд болох зүйлийг урьдчилан харж сэтгэж суусан байна.Тэр хүнийг тэнэг гэх үү саналаа хуваалцаарай манайхаан
    2016 оны 10 сарын 10 | Хариулах
  • Yun Eronhiilogchiin songuuli ve?? (212.112.126.25)
    Yun yaasan Eronhiilogchiin songuuli, yun yaasan Uul, Huyagaa, tsaana chin Erdenetiin asuudal mash notstoi asuudal baihad chin
    2016 оны 10 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.179.17.162)
    aniin zamryylsan turiig emhlvvleh gej vilee vzej bna daa
    2016 оны 10 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.179.17.162)
    aniin zamryylsan turiig emhlvvleh gej vilee vzej bna daa
    2016 оны 10 сарын 10 | Хариулах
  • зочин (150.129.140.72)
    МАНАН гээд нэг мангааны талаар яриад байх юм нэр усыг нь хэлж болдоггүй юм уу Хэн тэр МАНАН-д нь байдаг юм бэ? МАНАН-ийн тухай ийнхүү бичээд байгаа хүн мэдэж байгаа байх
    2016 оны 10 сарын 10 | Хариулах
  • Зочин (182.160.38.62)
    хүн алсан алуурчин хүүдээ 150 тэрбум атгуулж оффшор данстай болгосон хүн нээх шальтай юм биш үү? ямар бөгс үнэрлэсэн асралт вэ? алтанхуяг бөөн гэмт хэрэгийн шуналтан
    2016 оны 10 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.57.92.12)
    Элбэгдорж сонгогдсоныхоо маргаашнаас Энхбаярыг онилсон болохоос батуул алтанхуяг хоер зугээр жамаараа яваа шорончид шуу дээ дэнзэн худлаа биш уул ч зугээргуй
    2016 оны 10 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.70.46.207)
    Batuul gej zonog tolgoi yum da yu medej hutsaj bla. Odo eronhiilegch bolno genuu Mai shu.
    2016 оны 10 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • МАН: Гишүүн бүрийн оролцоог хангасан ENAM 3.0 платформыг хэрэглээнд нэвтрүүллээ
    1 цаг 20 мин
  • “Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ
    8 цаг 26 мин
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    11 цаг 0 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    11 цаг 9 мин
  • Улаанбаатарт 17 градус дулаан байна
    11 цаг 10 мин
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
    12 цаг 10 мин
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
    Өчигдөр 20 цаг 24 мин
  • Бекбосун Апсатаров Улаанбаатарт: «Бид Лондонгийн биржийг давсан, Канадын корпорацийг давсан, бид өөрийнхөө алтыг эргүүлэн авсан
    Өчигдөр 17 цаг 31 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Өчигдөр 17 цаг 17 мин
  • Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлж, хүний эрхийг хамгаалах тогтоолыг УИХ баталлаа
    Өчигдөр 16 цаг 59 мин
  • СХД-ийн 16 настнууд "иргэний андгай" өргөлөө
    Өчигдөр 16 цаг 47 мин
  • Улсын хэмжээнд 13.2 сая төл хүлээн аваад байна
    Өчигдөр 15 цаг 59 мин
  • Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 95 хувьтай үргэлжилж байна
    Өчигдөр 15 цаг 40 мин
  • Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ
    Өчигдөр 15 цаг 06 мин
  • “Хувьсал” продакшн өнөөдөр үзэгчдэдээ БЭЛЭГ барьж байна
    Өчигдөр 15 цаг 02 мин
  • Гурвалжингийн гүүрэн доогуурх 600 метр урт авто зам барина
    Өчигдөр 14 цаг 26 мин
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
    Өчигдөр 13 цаг 34 мин
  • Улаанбурхан өвчний 11 тохиолдол бүртгэгджээ
    Өчигдөр 13 цаг 26 мин
  • 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдрөөс эхэллээ
    Өчигдөр 12 цаг 33 мин
  • Хөвсгөл аймагт гарсан 2 ойн түймрийг бүрэн унтраажээ
    Өчигдөр 11 цаг 50 мин
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана
  • Украин, Оросын стратегийн бүсүүдэд тулаан ширүүсч, цэргийн хөдөлгөөн нэмэгдлээ
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • Улсын аварга О.Хангайн замналын томоохон барилдааны 42 түрүү он цагийн дарааллаар
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
  • Баянхошуу орон сууцжуулалт төсөл: 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна
  • “Оюуны өмч-Хамтын ажиллагаа”-ны талаар хэлэлцэв
  • О.Номинчимэг: Өргөдлийн 20-30 хувь нь л нийтлэгдэж, иргэдийн мэдээлэл авах боломж хязгаарлагдаж байна
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
24 баримт
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК