зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

В.Путин манай компанитай хуйвалдсан болж таарах уу

2016-10-11
0
ЖИРГЭХ

М.МӨНХБААТАР: В.ПУТИН МАНАЙ КОМПАНИТАЙ ХУЙВАЛДСАН БОЛЖ ТААРАХ УУ

 

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын “Ростех” компаниас худалдаж авсан “Монголын зэс” корпо­ра­цын ТУЗ-ийн дарга М.Мөнх­баатар­тай ярилцлаа. Тэрбээр хэвлэл мэдээллийн хэрэг­сэлд анх удаа дэлгэрэнгүй ярилцлага өгч буй нь энэ юм.

 

-Тантай  “Эрдэнэт” үйлдвэрийн хувьцаа тойр­сон асуудлаар ярилцах гэсэн юм. Танай ком­пани “Эрдэнэт” үйлдвэртэй хэрхэн хол­богд­­сонооос ярилцлагаа эхлэх үү?

 

-“Эрдэнэт” үйлдвэрийн шавыг анх 1973 онд тавьсан. Үйлдвэр ашиглалтад орсноос хойш Оросын тал 50, Монголын тал 50 хувийг эзэмшиж ирсэн. Харин 1990-ээд оны эхээр, Д.Бямбасүрэн гуайг Ерөнхий сайд, одоо “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн дарга байгаа Да.Ганболдыг Тэргүүн Шадар сайд байх үед Монгол Улсын Засгийн газар хувиа нэмж 51 болгосон. Сая харин Оросын талын 49 хувийг “Монголын зэс” гэж үндэсний компани худалдаж авснаар 43 жилийн дараа “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь Монгол Улсын, монгол­чуудын мэдэлд ирж байгаа юм. Нэг зүйлийг зориуд онцолж хэлэхэд  Монгол Улсын Зас­гийн газрын эзэмшиж байсан 51 хувьд огт өөрч­лөлт ороогүй, төрийн мэдэлд хэвээрээ бай­гаа. Харин бид Оросын талын эзэмшиж байсан 49 хувийг худалдаж авсан.  Энэ бол нэг хүний хувьцааг нөгөө нь худалдаж авсан, санхүүгийн зах зээл дээр өдөр бүр л болдог энгийн процесс. -Гол нь Монгол Улсын Засгийн газрын өмнүүр ороод 49 хувийн хувьцааг авчихсан юм биш үү?

 

-Улс орны өнөөгийн эдийн засгийн байдал, нөөц бололцоог харахад 49 хувиа худалдаж авна гэдэг нь эргэлзээтэй байна. Ер нь одоо байгаа 51 хувиа нэмэгдүүлж 100 хувь болгоно гэдэг нь аль ч төр, засгийн үеийн бодлого биш байлгүй дээ. 

 

Засгийн газар хоорондын гэрээ болон хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмээр Оросын тал 49 хувиа худалдаж авахыг эхлээд Монгол Улсын Засгийн газарт санал болгоно. Хэрвээ Монгол Улсын Засгийн газар худалдаж авахгүй гэвэл гуравдагч этгээдэд санал болгох ёстой. Энэ бүх процесс болсны дараа бид хувьцаа худалдаж авах өрсөлдөөнд оролцох эрхтэй болсон. Түүнээс бус, Монгол Улсын Засгийн газар худалдаж авах, эс саналаа илэрхийлээгүй байхад, эсвэл Засгийн газар худалдаж авна гээд байхад бид өмнүүр нь ороогүй. Хууль эрх зүйн хувьд тийм боломж ч байхгүй. Манай Улсын Засгийн газар худалдаж авахгүй гэдэг байр сууриа илэрхийлсэн, тэрнийх нь дараа Хятадын болон Казахстаны компаниудтай хамт манай компани хувьцаа худалдаж авах өрсөлдөөнд оролцсон. Ер нь “Эрдэнэт”-ийн 49 хувийг тойрсон үйл явдал дээр заавал буруутан гаргаж ирэх гээд байгаа бол миний бодлоор тэр нь хувьцаагаа зарсан Оросын тал. Хүн өмчөө зарах, үгүй нь өөрийн л мэдэх хэрэг. Тэр байтугай, хэнд зарахаа өмчийн эзэн мэддэг. Энгийн амьдрал дээр ч ийм дүрэм үйлчилдэг. Хувьцаагаа зарлаа гэж оросуудыг буруутгавал бид л инээдтэй харагдана. 

 

Би Засгийн газрыг төлөөлж ярих эрхтэй хүн биш. Гэхдээ миний бодлоор зургадугаар сард манай улсад улс төрийн сонгууль болж байсан, Засгийн газар мөнгөгүй, санхүүгийн зах зээл дээрээс өндөр хүүтэй мөнгө зээлж авч байсан үе. Тэгээд ч нэгэнт 51 хувийн эрх мэдэл, хяналт нь хэвээр байхад нэмж 49 хувийг худалдаж авч, “Эрдэнэт”-ийн шахааны бизнесийн талбайг томруулах шаардлага байгаагүй байх. Хэрвээ Засгийн газар 49 хувийг нэмж худалдаж авсан бол “Эрдэнэт”-ийн шахаа хийх боломж 49 хувь нэмэгдэх, үйл ажиллагааны ашиг нь магадгүй өнөөдрийнхөөс 49 хувиар унах байсан байж ч болох юм. Монгол Улсын төрд өнөөдөр 51 хувиас илүү, бүр 100 хувийн өмчлөлтэй хэрнээ эзэмшиж байгаа хувьцааныхаа хэмжээтэй тэнцэхээргүй ашигтай ажилладаг компани олон бий шүү дээ. Энэ тохиолдолд, өөрөөр хэлбэл, төр авахгүй гэж байгаа  тохиолдолд өрсөлдөөнд ороод “Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголдоо аваад ирсний төлөө хувийн хэвшлээ буруутгах нь дэлхийд Монголыг л муухай харагдуулна. Ер нь “Эрдэнэт” үйлдвэрийн хувьцаа худалдан авалт тойрсон энэ үйл явдалд төр ингэж хэт оролцох нь хөрөнгө оруулалтыг үргээнэ. Гаднынхан энэ үйл явдлыг анхааралтай ажиглаж байгаа. Гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөдөг Монгол Улс дотоодын хөрөнгө оруулагчдаа ч шахдаг, олон улсын зах зээл дээрээс хувьцаа худалдаж аваад, ирэхээр төр нь дээрэмдээд авчихдаг юм байна гэвэл  хэн ч манай улсад хөрөнгө оруулахгүй. “Хан ресурс” зэрэг олон хөрөнгө оруулагчийн хувьцааг төрд  хүчээр аваад дараа нь олон улсын арбитрт очиж их хэмжээний төлбөрт орсон алдаанаасаа Монгол Улс сургамж аваагүй байна л гэж харна.

 

-Ер нь оросууд яагаад хувьцаагаа зарсан юм бол?

 

Санхүүгийн зах зээл дээрх үйл явдлыг судалж байдаг хүний хувьд хэлэхэд, хоёр жилийн өмнөөс ОХУ-ыг тойрч дэлхий дахинд  өрнөсөн үйл явц нөлөөлсөн байх.  ОХУ-д хоёр жилийн өмнөөс геополитикийн бодлогоор гэх юм уу, Украйны асуудлаас болж янз бүрийн хориг тавигдаж эхэлсэн. “Эрдэнэт”-ийн 49 хувийг эзэмшиж байсан “Ростех” компанид хүртэл хориг тавьсан. Тодорхой түвшний албан тушаалтнууд болоод хувь хүмүүст мөн санкцууд тавигдсан. Гадаад явах эрхийг нь хаасан. Эдийн засгийн талаасаа бол 160 ам.доллар хүртэл үнэ нь өсөж байсан нефтийн ханш унаж, өнөөдөр л гэхэд 44-46 ам.доллартай тэнцэж байна. ОХУ-ын эдийн засгийн ихэнх орлого, татвар болон бусад төрлийн орлогыг бүрдүүлж байдаг түүхий эд нь нефть. Хоёр жилийн өмнө нэг ам.доллар 30 рубльтэй тэнцэж байсан бол өнөөдөр 65, бараг 70 хүрчихлээ. Ганцхан жилийн дотор рублийн ханш нь хэд дахин буурлаа. Энэ бүхнээс шууд хамааралтайгаар ОХУ-ын төсвийн алдагдал маш өндөр түвшинд хүрч байгаа. Төсвийн алдагдлаа нөхдөг ямар аргууд байдгийг та мэдэж буй байх. Хамгийн энгийн арга бол татвараа нэмэх замаар ард түмнээсээ мөнгө татах. Нөгөө арга нь төр өөрийн эзэмшиж байгаа дотоод болон гадаад активуудаа зарах. Ер нь ганц “Эрдэнэт” биш, хөнгөн цагаан, нефьт зэргээс авхуулаад нилээд активаа зарж, төрийн ачааг хөнгөлөх шаардлага тулсан байх. Дараагийн шалтгаан нь “Эрдэнэт” үйлдвэр насжилтын хувьд хугацаан нь дуусгавар болж байгаа (технолги болон нөөцийн хувьд). “Эрдэнэт” үйлдвэрийн хувьд үүнээс цааш 15 жилийн хугацаанд хаалтын горимд шилжин ажиллах шаардлагатай байгаа.

 

-Танай компанитай Хятад, Казахстаны компаниуд өрсөлдсөн гэлээ. Оросын тал танайхыг чухам ямар шалгуураар сонгосон юм бэ?

 

-Монголын төр 49 хувийг худалдаж авахгүй гэдгээ Засгийн газрын түвшинд шийдсэн. Үүнтэй адил “Эрдэнэт”-ийн 49 хувиа зарахаа ОХУ-ын тал Ерөнхийлөгчийнхөө түвшинд шийдсэн нь тодорхой. Яагаад гэвэл ОХУ бол Ерөнхийлөгчийн засаглалтай орон. Эндээс нэг логик харагдаж байгаа биз. Хэрвээ зарим хүний хэлж байгаагаар манай компани “Эрдэнэт”-ийн 49 хувийг хуйвалдаж авсан бол ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинттэй хуйвалдсан болж таарах уу?  Гэтэл бид бодит байдал дээр гаднын компаниудтай өрсөлдөөнд орсон нь “Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголын компани худалдаж авахад харин ч  эерэг туссан. Хэрвээ бидний оронд Хятадын юмуу, Казахстаны компани “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаад авчихсан байсан бол өнөөдөр зарим улстөрч ямар улс төр хийх байсныг би үнэхээр мэдэхгүй байна. Яг үнэндээ манай компанийнхан маш их хүч, хөдөлмөрлөж байж “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авсан. Үүнийгээ Монголынхоо төлөө хийлээ гэж бодон хөөрч баярлаж байснаас бус, хэн нэгэн улстөрчийн карьер өгсөхийн төлөө ашиглах сэдэв болно гэж бодсонгүй. Урамгүй л байна, зүйрлэхэд олимпоос медал аваад ирэхэд “Чи шүүгчтэй хуйвалдаж авсан байх, медалийг чинь хураана” гэдэг улс өнөөдөр Хойд Солонгос л байх..    

 

-“Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан 400 сая ам.доллар танай өөрийн хөрөнгө байсан уу?

 

-Гэрээний 400 сая ам.долларын хувьд олон улсад “leveraged buy out” гэж нэрлэдэг,  өөрийнхөөс гадна дутагдаж байгаа хөрөнгөө бусад санхүүгийн байгууллагаас зээлэх замаар санхүүжилт хийдэг. Энэ худалдан авалтыг хийхдээ бид тодорхой хэмжээний зөвлөх болон хуулийн компаниудыг авч ажиллуулсан. Нэгдүгээрт, “Ростех” бол цэргийн зориулалттай компани. Хоёрдугаарт, тодорхой хэмжээний санкцтай. Тэгэхээр гэрээ хэлцэл хийхээсээ өмнө бид АНУ-ын нэр хүнд бүхий, яг ийм төрлийн худалдан авалтад зөвлөгөө өгдөг нэр хүнд бүхий компани болох Skadden-аар хуулийн дүгнэлтээ гаргуулсан. Хоёрдугаарт, энэ гэрээ хэлцэл Монгол Улс болоод ОХУ-ын хууль, эрх зүйн хувьд хийж болох хэлцэл мөн үү, үгүй юү гэсэн асуулт байсан.  Гуравдугаарт, суурь баримт маань ОХУ анх ЗХУ байхад БНМАУ-ын хооронд байгуулагдсан, дараа нь шинэчлэгдсэн. Энэ бүхэнд бид хуулийн дүгнэлт гаргуулахаар дэлхийд нэр хүндтэй мэргэшсэн компаниудыг ажиллуулсан. Нөгөө талаас, ОХУ-ын “Ростех” мөн Baker & McKenzie хэмээх, дэлхийд эхний тавд ордог Английн хуулийн фирмийг ажиллуулсан. Энэ хоёр компани мөн өөр өөрийн төлөөлөгчийг илгээж, хоёр орны хууль тогтоомжид үндэслэн дүгнэлт гаргуулсан. Үүнээс гадна ОХУ-ын Хууль зүйн яамны дүгнэлт ч байдаг. Эдгээр  үйл явц өрнөсний дараа  гэрээ хэлцэл явагдсан. Түүнээс биш, зарим хүний хэлж байгаа шиг ганц хоног, хэдхэн цагийн дотор шийдсэн асуудал биш.

 

-“Монголын зэс корпорац” Монголын компани уу. Үйл ажиллагаа явуулдаггүй, “Эрдэнэт”-ийн хувийг авахын тулд гэнэт шинээр байгуулсан мэтээр бичээд байгаа?

-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдсан тухай шалгасан Засгийн газрын ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт дүгнэлтээ танилцуулсан. Тэнд манай компанийг үндэснийх гэдгийг онцолсон байгаа. Мөн УИХ-ын дэд дарга  Ц.Нямдорж гуай хийсэн мэдээлэлдээ ч “Монголын зэс корпорац” гэж Монголын компани юм байна” гэж ярьсан байгаа. Албан ёсоор, хариуцлагатайгаар хэлэхэд “Монголын зэс корпорац” 100 хувь Монголын хөрөнгө оруулалттай компани. Монголын өмчийг Монголдоо л авчирсан компани. “Монголын зэс корпорац” бол тусгай зориулалтын компани. Урт удаан настай гэрээ хэлцэл дуусах шатандаа орсноор худалдан авах компанийг байгуулсан. Санхүүгийн хэллэгээр зөвхөн хувьцаа эзэмшихэд зориулан байгуулсан компанийг тусгай зориулалтын компани гэдэг. Дахин хэлэхэд “Эрдэнэт” үйлдвэр дээр хувьчлал яваагүй, гадны эзэмшиж байсан хувийг худалдан авах процесс явагдсан.  

 

Олон улсад ч, манайд ч тэр гэрээ хэлцэл бүгдээрээ л ийм төрлөөр хийгддэг. “Монголын зэс корпорац” яг л түүнтэй ижил. Энэ бол олон улсад тогтсон жишиг. Гэрээ хэлцэл амжилттай болсон нь энэ бүх асуултын хариулт болов уу. Компанийн өөрийн хөрөнгө санхүүгийн баримтаар 112 тэрбум төгрөг байгаа.

 

-Худалдаа хөгжлийн банктай ямар холбоотой юм бэ?

 

-Санхүүгийн зөвлөх компаниар TDB-ийн охин компани TDB capital-ийг авч ажилласан. Яагаад гэвэл Монголд TDB capital шиг ийм туршлагатай компани үнэнийг хэлэхэд цөөхөн. Энэ компани маань Монгол Улсын Засгийн газарт зөвлөдөг, томоохон IPO хийчихсэн, IPO хийхэд андеррайтераар ажиллачихсан, санхүүжилт босгох тал дээр туршлагатай. Энэ талаасаа холбогдож байгаа. Тийм учраас Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон мэдээлэл хийсэн. Үүнийг олон нийт ХХБ-аа төлөөлж ярьж байна гэж ойлгосон байх. О.Орхон TDB capital гэж зөвлөх компаниа төлөөлж ярьсан.

 

-Цаашид ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

 

-Нэн тэргүүнд үйлдвэрийн өрсөлдөх чадварыг сайжруулах менежмент хийх шаардлагатай. Жишээ нь, Оюутолгойн нэг тонн зэсийн өөрийн өртөг нь 2000 орчим доллар байгаа. Харин “Эрдэнэт” үйлдвэрийнх 4500 орчим долларт байна. Техник, технологийн хоцрогдол, хүдэр дэх зэсийн агуулга буурсан, уулын нөхцөл хүндэрсэн зэрэг яаралтай асуудлууд хүлээж байна.

 

Та бүхэн сонссон байх. MRI болон “Стандарт” банкны хэрэг гээд 100 гаруй сая ам.долларын шүүхийн процесс нь дараагийн толгой өвтгөсөн асуудал. Энэ мэт бараг 200 орчим сая ам.доллартай холбоотой асуудал олон улсын арбитрын шүүх дээр яригдаж байгаа.

 

Үүнээс гадна “Эрдэнэт” үйлдвэр 200-гаад сая долларын өр төлбөртэй, нөөц шавхагдаж байгаа гээд тоочоод байвал хүн баярлахаар зүйл ховор байна. Үнэнийг хэлэхэд сонгууль хурдан дуусаж бидэнд ажил хийх боломж олгоосой гэж бодож байна. “Эрдэнэт” үйлдвэрт хувьчлал болоогүй худалдан авалт болсон. Төрийн 51 хувиас томилогдсон гүйцэтгэх захирал нь ажлаа хийж л байгаа шүү дээ. Олон улсын зохистой засаглалын стандартаар ТУЗ-ыг 49 хувийн төлөөлөл удирдах нь сайн засаглалд тооцогддог нь маргаангүй үнэн. Төрийн өмчит компанийн үр өгөөж өрсөлдөх чадварыг дээшлүүлэх хүсэл үнэхээр байгаа бол компанийн менежментийг ч бидэнд өгөх нь буруу зүйл биш.

 

Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үеэр төрийн мэдлийн 51 хувийн 49-г Хятадуудад зарлаа гэж баахан шуугьсан, одоо орон нутгийн сонгуулийн үеэр төрийн мэдлийн 51 хувь алга боллоо гэж шуугьж байна. ТУЗ-ийг хүч түрэн булаан авч байгаа нь нэг хувьтай байх 49 хувьтай байх хооронд ямар ч ялгаагүй болгож, зах зээлийн зарчим эрүүлээр мөрдөгдөх боломжгүй болгож  байгаа юм.  

 

Гэхдээ энэ бүх асуудлуудаа бид хуулийн дагуу шийдүүлнэ. Үйлдвэрээ ашигтай ажиллуулж, ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэхэд ч анхаарна. Хийх хүн аргаа олдог, хийхгүй хүн шалтаг олдог  гэдэг үг байдаг даа. Бидэнд эхэлсэн ажлаа дуусгахад сэтгэл дутахгүй ээ. Бодит мэдээлийг олон нийтэд хүргэж байгаа танай редакцын хамт олонд баярлалаа.

 

Б.МАГНАЙ

0
ЖИРГЭХ
Санал болгох
“СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
О.Хангай аваргаас шалтгаалах МОГОЙ жилийн бэлгэт давхцал
Хангай дэлхийн дэмээр хөгжсөн нүүдэлчдийн дуу хөгжмөөс...
Төгрөг нуурт баялаг хулгайлагдаж, Ухаа худагт баялаг бүтээгджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (54)

  • шуналтай үнэхийрсэн гүзээ (202.9.41.78)
    энэ шуналтай үнэхийрсэн гүзээг хараачээ сда ханаж чадаж үхдэггүй хар шуналтай сэг вэ яасан
    2016 оны 11 сарын 01 | Хариулах
  • шуналтай үнэхийрсэн гүзээ (202.9.41.78)
    энэ шуналтай үнэхийрсэн гүзээг хараачээ сда ханаж чадаж үхдэггүй хар шуналтай сэг вэ яасан
    2016 оны 11 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.126.91.217)
    МОНГОЛЧУУД АА ЭНЭ ХУДЛАА ЯРИАНД БҮҮ ИТГЭ НЯМДОРЖ БАТЗАНДАН ГЭЭД ШУДАРГА УЛС ТӨРЧИД НЭГДЭЭЧ АРД ТҮМЭН ТА НАРЫГ ДАГАНА МАНАНГИЙН ОЛИГАРХИУД ГААРЛАА АРД НЬ ОДООГИЙН ТОМЧУУД БАЙГАА НЬ ТОДОРХОЙ МОНГОЛЧУУД БИД БАЙДГАА ЛУЙВАРЧДАД АЛДААД ДУУСЛААШ ДЭЭ ОДОО БОЛЬЁО
    2016 оны 10 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.126.91.217)
    Нямдорж Эрдэнэтийн 49 хувийг авсан нь буруу гэсэн юм уу Яагаад өрсөлдөөнгүй нууцаар луйвардав гэж л үзээд байгаа МАНАНгийн нам дамнасан олигархиуд биш Монголдоо аваад хувьчилж болно шүү дээ Та нарын худалдаж авсан мөнгө чинь ард түмний түрийвчнээс сугалсан мөнгө бол яана Эсвэл бохир гарын мөнгө бол улсад түүнээс илүү хохиролтойш дээ 15 жилийн дараа зогсох ашиггүй юмны төлөө та нар яг ингэж улааран дайрч харагдаач Ард биднээс нуун нуун луйвардчихаад Нямдоржийг хүчгүйдүүлж бас юу юу гэнээ Ичнэ айна ч гэх шиг Шударга байцгааяа
    2016 оны 10 сарын 13 | Хариулах
  • нэг банк (202.9.40.250)
    нэг банк монголын бүх хоолны 49 хувийг авах дайны баяжиж зүгээр дампуулах хэрэгтэй. үхсэн үнэхий гахай
    2016 оны 10 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.70.41.204)
    HURGEN DENZEN HUGJLIIN BANKNII MUNKHBAT YALAAA DAAAA
    2016 оны 10 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.70.41.204)
    ENE DURAKIIN MEDDEG YM GEJ YU BAIDAG YM UTSAN HUUHELDEI TOM TOM YM YRIAD ICHEJ UHLEE
    2016 оны 10 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.21.101.130)
    Энэ гахай шахаж бордуулаад идшинд явах цаг нь болжээ. Дэнзэнгийн араас удаахгүй явуулсугай. Монголыг сүйрүүлж буй луйварчдыг 9 үеэл нь хядах цаг ирнээ
    2016 оны 10 сарын 12 | Хариулах
  • zo (202.70.40.134)
    hugiin yam uarij baina. uildver hervee urtui bol ezdeer ni tuluul mongoliin ard tumen avaagui. 500 saya bol jiliin ursgal zardliin hemjee hervee shudargaar zarval 2 terbum dollar hureh uildver uuniig l heleed bna
    2016 оны 10 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.9.90.39)
    Энэ гахай эхлээд бага боловч турчихаасай...
    2016 оны 10 сарын 12 | Хариулах
  • Зочин (139.5.219.130)
    elbegdorjiin buunii nohoi dald or
    2016 оны 10 сарын 12 | Хариулах
  • Зочин (182.160.33.166)
    Путин бишээ. танай компани АН-хантай доржтой хуйвалдсаныг л хэлээд байна. баастай цувдай минь? ард түмнийг дахиад л хоосон үлдээлээ
    2016 оны 10 сарын 12 | Хариулах
  • иргэн (202.70.34.98)
    Оросоос салгаж авсан 49-ийг МАН шууд л улс төрийн өнцгөөс л харж байна шүү дээ.Хувийн хэвшлийнхэн худалдаж авсан нь яаж ч бодсон зөв. Зөв болсон учрыг энэ ярилцлагаас харж болохоор байгаа биз дээ. Эрдэнэтийг ийм байдлаар зах зээлийн жамаар нь явуулж зовлонгоос нь гэтэлгэх хэрэгтэй. Мань Нямка дарга шахаа хийх арггүй болчон байгаад л боож үхэх гээд байгаа юм. Оросуудын зарах болсон шалтгаан нь ч тодорхой байхад ингэж мангартцгаах ямар хэрэгтэй юм. Ийм ойлгомжтой юмыг дагаж савалцгаагаад л........ бүтэхгүй ээ.
    2016 оны 10 сарын 12 | Хариулах
  • Татварын монгоор нь авчихсан бна (128.72.25.163)
    ОТ 1 тонн зэс ын баяжмалын ортог нь 500 гэж ХОРТ БОБ оороо хэлээд акции РИО ТИНТО д зарсан ш дээ. 2007 оны сонин сэтгүүлээс олж узээрэй. Зэс тэр уед 1 тонн нь 6000 той LMB дээр бсн. Тэр уед Эрдэнэт бол СССР муу уйлдвэр 1700 баяжмалаа гаргаж авдаг хоцорсон хог гэж АЙВЕНХУВУУ МАЙНЗ-ЫН ХОРТ БОБ хэлж бсн. НААД ГОК ЭРДЭНЭТЫГ ЧИНЬ ГОКЫНХ НЬ МУ ТАТВАРЫН АЛБАНД ТОЛОХ ХАГАС ЖИЛЫН НЬ МОНГЫГ НЬ ТОЛОХГУЙ ООР ДАНСАНД ТОЛОХГУЙ УДААЖ ЦУГЛУУЛЖ БАЙГААД Л ЭЛБЭГЭЭ САЙХАНБИЛЭГ МЭТ ЫН АН ЛУЙВАРЧИД АВЧИХСАН БАЙШ ДЭЭ. ООРЫГ НЬ ООРООР НЬ АВНА ГЭДЭГ CLASSICAL АРГА Л ДАА. ИХ Л ОЛОН ХУН ОРЖ БАЙЖ Л ХИЙЖ ДЭЭ. ДЭЭД ТУШААЛЫН 20-70 ХУН ОРОЛЦДОГ
    2016 оны 10 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.229.120.143)
    Оросууд эдийн засгийн хүндрэлтэй төсвийн алдагдлаа бүрдүүлэхийн тулд бүр Рос нефьтийнхээ 49 хувийг Энэтхэгт зарах тухай мэдээлсэн Путин гадаадад байгаа ашиг багатай хувьцаануудаа зарж төсвийн алдагдлаа ол гэсэн үүрэг засгийн газартаа өгсөн гэсэн мэдээлэл уншсан даа тэгээд л Эрдэнэтийн хувьцааг Хятадуудад зарах гэж байсаныг манайхан авсан байна үүнд муу юм хаана байгаа юм худлаа гэвэл Оросын эдийн тойм олж уншаач хов жив хэрүүлээс өөр юм уншихгүй харанхуй монголчуудаа
    2016 оны 10 сарын 11 | Хариулах
    • Зочин
      Оросууд ч тэгсэн юм байж манай эх оронч хулгайч нар яасан байхуу эхлээд ил тодын нэртэй өршөөлийн хууль гаргаж бүх хулгайн мөнгөө албан ёсны болгоод тэр мөнгөөрөө авсан бншдээ тэгээд нэг тарган тэжээвэр бацаан зангиа зүүж гарч ирээд та нар чаддаг юм бол Путинтэй заргалд гэж загнаад байгаа юм уу ингэж их өдөөд байвал харин ч өөрөөр ярина шүү
      2016 оны 10 сарын 11
  • Зочин (202.9.42.242)
    26 jil hulgaa hiij sursan humuus odoo mergejliin tuwshind hurch baruunii ah nariinhaa adil sanhuugiin luiwraa mergejliin tuwshind hiij sursnaa gaihuulj baigaa yum bna. hooson bardagnaj baigaad Putin harin hen yu heleed 49 huwia zarsan tuhaigaa heleed ugwul ene metiin luiwriin nuhduud yandaa, manai setguulchid, tv-hen ochood asuuchih hun baigaa daa
    2016 оны 10 сарын 11 | Хариулах
  • Зочин (139.5.216.56)
    Манай улсын ард түмэн хэдэн мянган жилийн турш дангаар ноёрхох засаг төрийн дор зовж шаналж ирлээ. Сэтгэлдээ бодогдож буйгаа амаар гаргаж хэлдэгггүй, худлыг мэдэвч өөрийн биеийн аюулгүйг бодож худал хэлдэг, шийтгэл залхаалтаас зайлсхийж хууран мэхэлдэг, ийм маягаар худал хуурмаг байдал амьдралын хэвшил болж, төлөв тулхгүй байдал өдөр тутмын дадал хэвшилд нэвтэрч, ичдэг нэрэлхдэг хүн үгүй, нэгэн биеийн цэвэр ариун байдал бүгд арилж алга болон, чухамдаа эх орноо бодох энэ тэр үнэндээ байхгүй болсон байв 130 жилийн өмнө Японы их соён гэгээрүүлэгч Фукузава Юкичийн хэлсэн үг
    2016 оны 10 сарын 11 | Хариулах
  • Зочин (139.5.216.56)
    Хэрэв бурхадын орон гэж байсан бол, тэд ардчилсан төртэй байх сан. Засаглалын тийм “төгс хэлбэр” учраас ардчилал хүмүүст тохирохгүй байгаа юм. Жан Жак Руси
    2016 оны 10 сарын 11 | Хариулах
  • Зочин (139.5.216.56)
    Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.
    2016 оны 10 сарын 11 | Хариулах
  • Зочин (139.5.216.56)
    Иргэний сэтгэлийг олвоос улс гүрнийг олмуй, иргэний сэтгэлийг алдваас улс гүрнийг алдмуй. Тиймийн учир эрдэмт хүмүүн эн түрүүнд эрхэм суртахуйг хичээмүй. Эрхэм суртахуй буй ахул иргэн хүмүүн буй, иргэн хүмүүн буй ахул эх газар буй, эх газар буй ахул эд баялаг буй, эд баялаг буй ахул эдэлж хэрэглэх нь буй. Эрхэм суртахуй болвоос эх язгуур нь буюу. Эд баялаг болвоос эцэс адаг нь буюу. Эх язгуурыг хөнгөнд үзэж гадгаш, эцэс адгийг хүндэд үзэж дотогш болговоос эх адаг нь урваж, олон иргэн эд агуурсын тулд эзэрхэн тэмцэлдэхүйд хүргэмүй. Тиймийн учир эд агуурсыг хурааваас иргэн олон бутармуй, эд агуурсыг хувааваас иргэн олон хуралдмуй. Күнз
    2016 оны 10 сарын 11 | Хариулах
  • Зочин (139.5.216.56)
    Хүний хамгийн ариун мэдрэмжүүд болох эх орон, элгэн садан, сайн сайхан, цэвэр ариуныг хайрлах хайрыг сувьдаг шунахай зан үгүй хийчихдэг. Саллюстий
    2016 оны 10 сарын 11 | Хариулах
  • Зочин (139.5.216.56)
    Эх орноо хайрлах сэтгэлд их багын хэмжээ гэж үгүй. Түүний төлөө бүхнийг хийгээгүй бол, юу ч хийгээгүй гэсэн үг. Байгаа бүхнээ түүнд зориулаагүй бол, бүхнийг түүнээс харамласан гэсэн үг. Людвиг Берне
    2016 оны 10 сарын 11 | Хариулах
  • Зочин (139.5.216.56)
    Цэцэн мэргэн товч сургаалууд эртнийх тусмаа ашиг тустай. Хэрэв зээ эдгээр үгс хүмүүст худал санагдсан бол, ийм урт удаан хугацааны турш зуунаас зуунд дамжин яригдсаар ирэхгүй л байх сан. Квинтиллиан
    2016 оны 10 сарын 11 | Хариулах
  • Зочин (139.5.216.56)
    Засгийн газар, том бизнес хоёрын цус холилдсон холбоо харанхуйн дунд тасралтгүй өргөжиж хөгжсөөр байдаг. Жек Андерсон
    2016 оны 10 сарын 11 | Хариулах
  • Зочин (139.5.216.56)
    Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. П.Ж.Рурке
    2016 оны 10 сарын 11 | Хариулах
  • Зочин (139.5.216.56)
    Нобелийн шагналт эрдэмэтэд буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Уг онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, улс төрчид болон хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь Нобелийн шагналтнуудын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.
    2016 оны 10 сарын 11 | Хариулах
  • Зочин (139.5.216.56)
    Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль
    2016 оны 10 сарын 11 | Хариулах
  • Зочин (139.5.216.56)
    Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. Дэлхийн нэг нойморын зэс үйлдвэрлэгч Чилийн удирдагч Августо Пиночет
    2016 оны 10 сарын 11 | Хариулах
  • Зочин (139.5.216.56)
    Мөнхбаатраа! америкийн компанийн зөвлөлгөө, хувийнхан сайн менежер, төр муу менежер, шахааны бизнес гэх мэтийн улиг болсон юмаар хүмүүсийн тархи угаахаа больж үз. Ямар 1990-ээд он биш. Одоо ард түмэн ийм хууралтад автахгүйгээр ухаантай болсон.
    2016 оны 10 сарын 11 | Хариулах
  • Зочин (139.5.216.56)
    Ардчилал монгол хүмүүсийн халуун эх оронч сэтгэл, хүн чанар, хүний мөс, цэвэр ариун ёс суртахуун, шударга үнэнийг дээдлэх үзэл бүхнийг 26 -хан жилийн дотор бүрмөсөн уусган устгаж булшилсан. Одоо бид улам бүр хүн чанараа гээж, зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтны шинж чанарыг өдрөөс өдөрт олж, соёлт хүн төрөлхтний хөгжил дэвшлээс улам бүр холдсоор байна. Бид бүхэлдээ хүн дүрстэй адгуусан амьтад болсоор байна. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.
    2016 оны 10 сарын 11 | Хариулах
  • Зочин (139.5.216.56)
    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.
    2016 оны 10 сарын 11 | Хариулах
  • Зочин (139.5.216.56)
    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд эдийн засгийн алуурчдын Дэлхийн банк, Вашингтоны зөвшилцөл гэх мэтийн зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 26 жил ярьж байна.
    2016 оны 10 сарын 11 | Хариулах
  • Зочин (139.5.216.56)
    Эрдэнэтийг 100 хувь төрийн өмчийн компани байлгахын эсрэг үйл ажиллагаа явуулсан ямарч УИХ, Засгийн газар, ямар ч улс төрч мөн чанартаа ард түмнийхээ эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа луйварчин, мафи, олигархиудын гар хөл гэж үзэхээс өөр аргагүй. Болгоомжлогтун, сэрэгтүн.
    2016 оны 10 сарын 11 | Хариулах
  • Зочин (139.5.216.56)
    Эрдэнэт үйлдвэр бол Эрдэнэтчүүд, нийт монголчуудын бахархал юм. Энэ бахархал нь мөнгөнөөс мянга дахин илүү хүчтэй. Гэтэл энэ бахархал уруу нь хэдэн мөнгөтэй луйварчид төр, засагтай нь цуг нийлээд хүйтэн ус цацаад байхаар нь ард түмэн дургүйцээд байгаа юм. Татвар, ногдол ашиг нь өөр өөр зүйл. Ямарч аж ахуйн нэгж улсад татвар төлдөг. Харин Эрдэнэт бол Монголд байхгүй их ногдол ашиг өгдөг үйлдвэр. Мафийнхан, луйварчид, олигархиудын арааны шүлс нь гоожоод Эрдэнэт уруу дайраад, зүтгээд байдагийн цаад учир нь татварт бус, харин ногдол ашигт байгаа юм. 20 дугаар зууны нийт монголчууд, Эрдэнэтийн 6000 ажилчны хөлс хүчээ асгаруулсан ажлын үр дүн буюу жил бүрийн ногдол ашгийн 49 хувьтай тэнцэх хэдэн зуун тэрбумтэй тэнцэх төгрөгийг тавхан луйварчин жил бүр хармаалаад, үлдсэн 51 хувьтай тэнцэх ногдол ашгийг монголын 3 сая хүн хувааж хүртэхээр болж байгаад ард түмэн дургүйцээд байгаа юм.
    2016 оны 10 сарын 11 | Хариулах
  • Зочин (139.5.216.56)
    Дэлхийд зэсийн оборлолт, баяжуулалт, цэвэр зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чили улсад нийт зэсийн хүдэр олборлолт, баяжуулалт, цэвэр зэс үйлдвэрлэлийн 84 хувийг 100 хувь төрийн өмчит аварга CODELCO компани гүйцэтгэж байна. Харин Чилийн зэсийн хүдэр олборлолтын 16 -хан хувийг хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн 70 орчим жижиг компаниуд гүйцэтгэж байна. Эдгээр 70 орчим уул уурхайн жижиг компаниуд олборлосон бүх зэсийн хүдрээ 100 хувь төрийн өмчит зэсийн хүдэр баяжуулах, цэвэр зэс үйлдвэрлэх Empresa Nacional Minena ENAMI компанид тушаадаг байна. Энэ бүхнээс үзэхэд дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чилид зэсийн хүдэр олборлох, баяжуулах, цэвэр зэс гаргах бүх үйл ажиллагааг 100 хувь төрийн өмчит компаниуд гүйцэтгэж байна. Иймд Монголчуудын саалийн үнээ болсон зэсийн хүдэр олборлох, баяжуулах Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчид байх нь нийт Монголчуудын эрх ашиг, олон улсын жишигт нийцэж байна.
    2016 оны 10 сарын 11 | Хариулах
  • Зочин (139.5.216.56)
    Төр муу менежер, шахааны бизнес гэсэн нэр томъёог уул уурхайн үйлдвэрүүдийг хувьчилж авах, газрын баялагийн үр өгөөжийг нийт Монголчуудтайгаа бус цөөхүүлээ хүртэхийг санаархагчид гаргадаг юм шүү дээ. Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчит компани болвол үр өгөөжийг цөөн хэдэн улс төрчид, олигархиуд, оффшортнууд бус, харин нийт Монголчууд маань хүртэнэ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид өгөх нь зүйтэй гэж ярьж байгаа нөхдүүд бол мөн чанартаа хувийн атгаг шуналдаа хөтлөгдсөн, Монгол түмнийхээ эсрэг бодол санаатай этгээдүүд юм.
    2016 оны 10 сарын 11 | Хариулах
  • Зочин (139.5.216.56)
    Дэлхийд зэсийн оборлолт, баяжуулалт, цэвэр зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чили улсад нийт зэсийн хүдэр олборлолт, баяжуулалт, цэвэр зэс үйлдвэрлэлийн 84 хувийг 100 хувь төрийн өмчит аварга CODELCO компани гүйцэтгэж байна. Харин Чилийн зэсийн хүдэр олборлолтын 16 -хан хувийг хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн 70 орчим жижиг компаниуд гүйцэтгэж байна. Эдгээр 70 орчим уул уурхайн жижиг компаниуд олборлосон бүх зэсийн хүдрээ 100 хувь төрийн өмчит зэсийн хүдэр баяжуулах, цэвэр зэс үйлдвэрлэх Empresa Nacional Minena ENAMI компанид тушаадаг байна. Энэ бүхнээс үзэхэд дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чилид зэсийн хүдэр олборлох, баяжуулах, цэвэр зэс гаргах бүх үйл ажиллагааг 100 хувь төрийн өмчит компаниуд гүйцэтгэж байна. Иймд Монголчуудын саалийн үнээ болсон зэсийн хүдэр олборлох, баяжуулах Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчид байх нь нийт Монголчуудын эрх ашиг, олон улсын жишигт нийцэж байна. Төр муу менежер, шахааны бизнес гэсэн нэр томъёог уул уурхайн үйл
    2016 оны 10 сарын 11 | Хариулах
  • Зочин (139.5.216.56)
    Эрдэнэтийг луйвардаж авсан асуудал 1990-ээд оны Орос орныг санагдуулна. 1990-ээд онд Оросын бүх өнгөтэй өөдтэй үйлдвэрүүдийг Березовский, Ходорковский мэтийн 10-аад олигархи, луйварчид хувьчлал нэрээр дээрэмдэж аваад олсон бузар мөнгөөрөө Оросын төр засгийг худалдаж авсан байдаг. Гэтэл бурханы авралаар Путин гарч ирээд эдгээр олигархи, луйварчдыг шоронд илгээхийн шорон илгээж, заримыг нь эх орноосоо зугтаалгаж харийн гүрэнд үүрд цөллөгт явуулсан. Оросын ойрын сургамжит түүх Монголд 20-иод жилийн дараа яг дүрээрээ давтагдаж байна. Монголын мафи, олигархиудыг Монгол төр нэгэнт дийлэхээ болжээ. Одоо Монголчууд 1910-1920 онд Монгол улсаа Хятадаас аврах тусламжийг Оросоос гуйсан шиг Монгол улсаа дотоодын мафи, олигархиудаас аврах тусламжийг Путинээс гуйхаас өөр аргагүй болоод байна.
    2016 оны 10 сарын 11 | Хариулах
  • Зочин (139.5.216.56)
    Нууцаар хийсэн бүхнийг хулгай гэнэ. Эрдэнэтийн 49 хувийг хувьд шилжүүлсэн асуудал бол яах аргагүй хулгай. Хулгай хийсэн хүнийг хулгайч гэнэ. Хулгайчтай наймаалцдаггүй, ярилцдаггүй, тохиролцдоггүй, харин хуулийн хатуу гэсгээл үзүүлдэг. Энэ бол дэлхийн хүн төрөлхтөний хэдэн мянган жилд бий болгосон соёл. Иймээс соёлт хүн төрөлхтөн гэдэг. Монгол улс цаашид соёлт хүн төрөлхтний жишигээр амьдрах хэрэгтэй.
    2016 оны 10 сарын 11 | Хариулах
  • Зочин (139.5.216.56)
    Эрдэнэтийн асуудлыг шийдвэрлэх маш амархан шүү дээ. Нэгдүгээрт, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийг 100 хувь төрийн өмчийн компани болгох, хоёрдугаарт, эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлэн, урвуулан ашиглаж, монгол төрийн хууль, олон улсын гэрээ хэлэцээрийг ноцтой зөрчиж, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийг луйвардаж авах нууц хуйвалдаан бүлэглэж зохион байгуулсан гэмт хэргээр АН-аас сонгогдсон ерөнхийлөгч Ц. Элбэгдорж, УИХ-ын дарга асан З.Энхболд, ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, яамдын сайд асан Эрдэнэбат, Пүрэвсүрэн, Болор, ХХБ-ны удирдлагуудад эрүүгийн хатуу хариуцлага тооцох.
    2016 оны 10 сарын 11 | Хариулах
  • Зочин (139.5.216.56)
    Оросын ерөнхийлөгч Путин төрийн өмчийг луйвардаж авсан Ходорковский, Березовский зэрэг луйварчдыг шоронд илгээхийг нь шоронд илгээж, гадаадад цөллөгт явуулахыг нь цөллөгт явуулж мафи, олигархиудаа нам дарж авсан. Харин манай ерөнхийлөгч мафи, олигархиудтайгаа нэгдчихсэн явж байдаг…..
    2016 оны 10 сарын 11 | Хариулах
  • Зочин (139.5.216.56)
    Орос ах нар Эрдэнэтийг байгуулж, бүтээж, ажлуулж өгсныхөө төлөө 49 хувийг нь эзэмшиж жил бүр хэдэн зуун тэрбум төгрөгийн ногдол ашиг хүртэж байсан юм. Гэтэл Эрдэнэтийг байгуулж, бүтээж, ажлуулахад түй ч байхгүй нэг этгээд 49 хувийг нь эзэмшиж, жил бүр хэдэн зуун тэрбум төгрөгийн ногдол ашиг хармаална, харин монголын 3 сая ард түмэн үлдсэн ногдол ашгийг нь долооно гэхээр ард түмэн дургүйцэн хилэгнээд байгаа юм.
    2016 оны 10 сарын 11 | Хариулах
  • Зочин (139.5.216.56)
    Эрдэнэт үйлдвэр бол Эрдэнэтчүүд, нийт монголчуудын бахархал юм. Энэ бахархал нь мөнгөнөөс мянга дахин илүү хүчтэй. Гэтэл энэ бахархал уруу нь хэдэн мөнгөтэй луйварчид төр, засагтай нь цуг нийлээд хүйтэн ус цацаад байхаар нь ард түмэн дургүйцээд байгаа юм. Татвар, ногдол ашиг нь өөр өөр зүйл. Ямарч аж ахуйн нэгж улсад татвар төлдөг. Харин Эрдэнэт бол Монголд байхгүй их ногдол ашиг өгдөг үйлдвэр. Мафийнхан, луйварчид, олигархиудын арааны шүлс нь гоожоод Эрдэнэт уруу дайраад, зүтгээд байдагийн цаад учир нь татварт бус, харин ногдол ашигт байгаа юм. 20 дугаар зууны нийт монголчууд, Эрдэнэтийн 6000 ажилчны хөлс хүчээ асгаруулсан ажлын үр дүн буюу жил бүрийн ногдол ашгийн 49 хувьтай тэнцэх хэдэн зуун тэрбумтэй тэнцэх төгрөгийг тавхан луйварчин жил бүр хармаалаад, үлдсэн 51 хувьтай тэнцэх ногдол ашгийг монголын 3 сая хүн хувааж хүртэхээр болж байгаад ард түмэн дургүйцээд байгаа юм. Эрдэнэтийг 100 хувь төрийн өмчийн компани байлгахын эсрэг үйл ажиллагаа явуулсан ямарч УИХ, Засгийн газар, ямар
    2016 оны 10 сарын 11 | Хариулах
  • Зочин (139.5.216.56)
    Иргэний эр зориг гаргаж зууны луйвар буюу Эрдэнэтийн луйварыг илчилсэн Нямдоржид нэн талархаж байна. Эрдэнэт үйлдвэрийн дүрмийн сан хэдэн их наяд төгрөг байдаг. Эрдэнэт үйлдвэрийг 400-хан сая доллараар луйвардаж авна гэдэг нь 90 саяын үнэтэй жип машиныг 9 сая төгрөгөөр үнэгүйдүүлэн залилаж авсантай яг адил юм . Энэ шударга ёс уу, улс төрчдөө!!!
    2016 оны 10 сарын 11 | Хариулах
  • Зочин (139.5.216.56)
    Эрдэнэтийн асуудлаар ярих эр зоригтой хүн Монголд Нямдоржоос өөр байсангүй. . Эрдэнэт үйлдвэр жилд хамгийн багаар бодоход олон арван тэрбум төгрөгийн ногдол ашиг өгдөг. Түүний 49 хувийг нь Эрдэнэтийг луйвардаж авсан 5 -хан луйварчин хармаална. Үлдсэн 51 хувийг нь Монголын 3 сая хүн хувааж хүртэнэ. Энэ шударга ёс уу? Улс төрчдөө!!!
    2016 оны 10 сарын 11 | Хариулах
  • ЗОЧИН (103.212.118.22)
    ЗА БАС НЭГ ПЭЭДГЭР ЛУЙВАРЧИН ГАРААД ИРЛЭЭ. ЯРИА НЬ ЯМАР Ч ЛОГИКГҮЙ. ӨРСӨЛДӨӨД ИЛ ТОД АВАХ ЮМЫГ ХУЙВАЛДААН ЗОХИОЖ НУУЦААР АВЧААД ЖИШИМЧ ҮГҮЙ БАЙГААГ ХАР ДАА. ХЭ ХЭ ХЭ БАС ПУТИНТЭЙ БАРЬЦАХ ГЭНЭ. ТОМ ГАХАЙ БАЙНА ШҮҮ.
    2016 оны 10 сарын 11 | Хариулах
  • zochin (103.212.117.68)
    Turiin 51 huviuig aldlaa gej songuuli bolloo gej hen ch shuugiagui ta l harin ooroo hudlaa shoudaj baina zugeer yagaad AN iihan nuutsaar zarsan be UIH aar Mongoliin tur hudaldaj avah esehee heleltseegui ve yagaad Mongoliin zes gedeg comopany avsan be gedeg l asuudal
    2016 оны 10 сарын 11 | Хариулах
  • Зочин (59.153.113.254)
    Тэгээд юундаа нууцаар авсан юм. Орсолдоод ил тод бсан бол...
    2016 оны 10 сарын 11 | Хариулах
  • Зочин (203.91.116.94)
    Монголын төр авахгүй гэсэн гэчихжээ авахуулахгүй гэсийн биш үү. Бас 51 хувь нь хэвээрээ байгаа гэнээ. 49 хувиас даргыг, хяналтыг гээд бүгдийг та нар тавьж байгаа биз дээ. Болоогүй ээ, төрийн 51 хувийг төлөөлж байсан хүнийг хүртэл гүйцэтгэх удирдлагадаа оруулаад авчихсан гээ биз дээ. Эсвэл Нямдорж худлаа бүлтэрсэн гэх үү
    2016 оны 10 сарын 11 | Хариулах
  • Зочин (150.129.142.51)
    Хулгайч нар минь энд их Оросын Ерөнхийлөгчийн нэрийг бүү хавчуул Үсрээд үсрээд Та нар Ростехнологи-ийн Захирал Сергей Чемезовтой л хуйвалдаа биз дээ Чиний наад ярианд чинь үнэн юм нэг ч алга Эрдэнэт чинь чинийхээр амьсгал хурааж байгаа юм биш үү Ёстой хуцав аа чи Хүдрийн нөөц нь Захын агуулгаа оролцуулж тооцоход дахиад 50 жил хангалттай
    2016 оны 10 сарын 11 | Хариулах
  • Зочин (139.5.219.106)
    yamarch teneg biznesman iim ih tolbor tolj shuuh deer or tolbortei dahiad tsaana n ochnoon shuuhiin asuudal baigaa gedgiig n medseer baij hudaldaj avah uu . ochnoon or hudaldaj avch baigaa kompanid zeel olgodog gazar bas baih uu
    2016 оны 10 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.9.40.169)
    Ард түмнийг мангуу гэж боджээ. Зэвүүн царайлсан луйварчин чинь. 49 хувийг зарж болно, бас хэн ч авч болно. 49 хувийг авах эсэхээ УИХ-аар оруулдаг ёстой гээд байгаа юм биш үү.
    2016 оны 10 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.179.0.46)
    tentsuu geheer alind n ch ashiggui
    2016 оны 10 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.179.0.46)
    oros mongoliin huv niiluulsen ubtz 50 50 huv geheer huivaldaanii huv boldog
    2016 оны 10 сарын 11 | Хариулах
  • Зочин (103.57.94.42)
    Энэ залуу чинь сахал Эрдэнэбилэгийн гар хөл ,Улаанбаатар банкинд ажилдаг шдээ Энд Путины тухай юуч яриагүй Ц Элбэгдорж, М Энхболд Сайханбилэг нар хуйвалдаж Засгийн газраас хууль бус шийдвэр гаргуулж Эрдэнэтийн 49 луйварлаж авсан байж болзошгүй тухай ярьж байгааг ойлгож байна уу асуудлыг өөр тийш хандуулж хулгай луйвараа нуух гээ бай цаг хугацаа өнгөрөх тусам та нарын хулгай луйвар чинь тодорхой болж байна
    2016 оны 10 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.131.225.251)
    Энэ ёстой эргүү залуу байна Эбии бичүүлсэн юм байхдаа 49 зарж болно оо хувьд очиж болно ганцхан монгол улсын хуулийн дагуу л байх ёстой яагаад 49 авсан хүмүүс 51 эрх мэдэлийг эдлэж байгаа юм вэ бүр хууль дүрмийг зөрчөөд гээд байхад шал өөр юм ярьж албаар гуйвуулаад байгаа чинь харин жинхэнэ луйвараа далдлах гэсэн арга шүү дээ
    2016 оны 10 сарын 11 | Хариулах
  • зочин (202.179.16.140)
    ЭНЭ ЗАЛУУ ИХ ОЙЛГОМЖТОЙ САЙХАН ЯРЬЖЭЭ. НЯМДОРЖ БОЛОХООР ХУЙВАЛДААН ХИЙГЭЭД АВЧИХСАН ЮМ ШИГ СҮРЖИГНЭЭД АРД ТҮМНИЙ ТАРХИЙГ САЙН ГЭГЧ ШАМПУНДАЖ УГААГААД БАЙСАН. БОДИТ БАЙДАЛ БОЛ ТЭС ӨӨР Л ЮМ БНА ШҮҮ ДЭЭ. ГАДНЫ УЛС АВАХ ГЭЖ БСАН 49-ИЙГ МОНГОЛДОО АВЧИРНА ГЭДЭГ ҮНЭХЭЭР АМЖИЛТ ШҮҮ.ЭРДЭНЭТИЙГ УЛСТӨРЖҮҮЛЭХЭЭ БОЛИХ ХЭРЭГТЭЙ МАН, ЯЛАНГУЯА МЭНГЭТ ГУАЙ
    2016 оны 10 сарын 11 | Хариулах
    • х
      Ард түмэнд нээлттэй, ил тод худалдаж болох л байсан шүү дээ. Гэнэт л дуугүй байж байснаа 1 хувийн компанид шууд өгөх эрх байхгүй.
      2016 оны 10 сарын 11
    • Зочин
      Хуц
      2016 оны 10 сарын 11
  • зочин (202.179.16.140)
    ЭНЭ ЗАЛУУ ИХ ОЙЛГОМЖТОЙ САЙХАН ЯРЬЖЭЭ. НЯМДОРЖ БОЛОХООР ХУЙВАЛДААН ХИЙГЭЭД АВЧИХСАН ЮМ ШИГ СҮРЖИГНЭЭД АРД ТҮМНИЙ ТАРХИЙГ САЙН ГЭГЧ ШАМПУНДАЖ УГААГААД БАЙСАН. БОДИТ БАЙДАЛ БОЛ ТЭС ӨӨР Л ЮМ БНА ШҮҮ ДЭЭ. ГАДНЫ УЛС АВАХ ГЭЖ БСАН 49-ИЙГ МОНГОЛДОО АВЧИРНА ГЭДЭГ ҮНЭХЭЭР АМЖИЛТ ШҮҮ.ЭРДЭНЭТИЙГ УЛСТӨРЖҮҮЛЭХЭЭ БОЛИХ ХЭРЭГТЭЙ МАН, ЯЛАНГУЯА МЭНГЭТ ГУАЙ
    2016 оны 10 сарын 11 | Хариулах
    • Зочин
      Hoshnogo doloogch huc
      2016 оны 10 сарын 11
  • Зочин (202.131.225.251)
    Энэ ёстой эргүү залуу байна Эбии бичүүлсэн юм байхдаа 49 зарж болно оо хувьд очиж болно ганцхан монгол улсын хуулийн дагуу л байх ёстой яагаад 49 авсан хүмүүс 51 эрх мэдэлийг эдлэж байгаа юм вэ бүр хууль дүрмийг зөрчөөд гээд байхад шал өөр юм ярьж албаар гуйвуулаад байгаа чинь харин жинхэнэ луйвараа далдлах гэсэн арга шүү дээ
    2016 оны 10 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.179.23.32)
    Энэ залуу том луйварчдын бамбай болж хэрэг нь илэрэхээр Дэнзэнтэй адил шоронд л орох байхдаа. Хайран залуу!!!!
    2016 оны 10 сарын 11 | Хариулах
  • Зочин (31.7.58.253)
    Энэ Сайханбилэгийн ЗГ төр авах ёстой гэж дөвчигнөхгүй, харин ч хувийн хэвшилдээ боломж олгоод үйлдвэрийн удирдлагыг нь өгч үр ашгийг нь дээшлүүлэх гарц харсан нь ёстой л Ардчилсан намын зөв байр суурь байжээ. Одоо ч өөр нэг хэсэг нөхөд бид чадна, бид 51, гээд л улаан тугаа намируулаад давхиад байна даа
    2016 оны 10 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.131.252.209)
    49 хувийг Засгийн газар дангаараа толгой мэдээд,бас тэр Пүрэвсүрэн бичвэр явуулаад шийдсэнд учир байгаа биш биз.УИХ-д оруулаад тэр шийдвэрийг ЗГ уламжилсан бол үг хэл гарах байлаа юу.Хуйвалдсан шинж байгаа байхаа хө.
    2016 оны 10 сарын 11 | Хариулах
  • Улс дамнасан корупци гэдэг нь энэ. (103.9.90.98)
    би
    2016 оны 10 сарын 11 | Хариулах
  • Зочин (199.58.85.207)
    Zasgiin gazar huviasaa tatgalzsan ni huviin managementiig oruulj uildveriin ur ashgiig nemegduuleh shiidver baisan baih, tiimdee ch udirdlagiin erhiig ni ugsun bolov uu. Ene ug ni toriin omchiig ezentei bolgoj ur ashig nemegduuleh zov arga l sanagdaad baigaa. Iim practic ch baidag
    2016 оны 10 сарын 11 | Хариулах
  • Жуураг (124.158.79.8)
    Эрдэнэтийн үгүй ядаж 49 хувь нь хувьд очвол сайн л байна шүү дээ. Үүнд дургүй байгаа хүмүүс бол тэнд шахдаг томчуудын гондомны бизнесс унаж байгаад айж байна. Хувьд очсоноор энэ нь багасах бол уу гэж найдах юм даа. Харин 49 -ыг авсан хүмүүсийг ад үзээд байгаа нь зүгээр л АТААРХАЛ.
    2016 оны 10 сарын 11 | Хариулах
  • Зочин (182.160.35.254)
    гахай минь? путин хувьцаагаа зар гэсэн л байх. гэхдээ монголын ард түмнийг хоосон хоцроо хэдхэн гахай сэмхэн хувьчилж аваг гээгүй байхаа.
    2016 оны 10 сарын 11 | Хариулах
    • Зочин
      Buduuleg baina. Mongolchuud bid zov baih heregtei shuu
      2016 оны 10 сарын 11
  • Зочин (202.70.34.70)
    mash zuv baina, ene zaluud bayar hurgeye. Nyamdorj guai joohon buuri suuritai dugarah yostoi. Hun hogshirch bolno, gehdee ih hurlyn gishuun hun, said baisan hun, mongol turiin hun ingetlee hotsrogdoj bolohgui. Ene asuudlyg buh talaas ni ul suuritai avch uzeh yostoi. getel nyamdorj bol ooroo l oroltsoogui uchraas hashgiraad, hudlaa sensatsi uusgeed baina. OT bolon hurongo oruulagchdyg bosoo ganbaa, hulhu uyanga nar hudal eh oronchiin dur esgej baij unasantai adil, nyamdorj uvoo hudlaa eh oronch dur esgehee boli. mongolyn yumiig mongol hun avsan, mongoldoo avchrahyn yag buruu ni yu ve? uund l ehleed hariulchaachdee nyamdorj guai bolon busad tuuniig toiron hashgiraldagch nar guai hahahaha
    2016 оны 10 сарын 11 | Хариулах
    • Зочин
      BRAVO
      2016 оны 10 сарын 11
  • ZOCHIN (202.180.216.19)
    Манай Улсын Засгийн газар худалдаж авахгүй гэдэг байр сууриа илэрхийлсэн - ENE YASAN NOTSTOI MEDEELEL VE ?
    2016 оны 10 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Төрийн банк харилцагч хүүхэд багачуудынхаа дунд уралдаант аян зарлалаа
    1 цаг 21 мин
  • Олон улсын автомашин, мотоциклийн “Power Expo & Festival” өнөөдөр 20:00 цагт эхэлнэ
    1 цаг 48 мин
  • Бусдын эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьж буй “Оргил МГЛ” ХХК-ийн барилгын каркасыг албадан буулгаж, газрыг чөлөөлж байна
    1 цаг 50 мин
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
    2 цаг 34 мин
  • Л.Мөнхбаясгалан: Засгийн газар “Онтрэ” ХХК-тай яаралтай хэлэлцээр хийх ёстой
    3 цаг 56 мин
  • ГЯЛСБАНК “УЛИРАЛ БҮР УРАМШУУЛАЛТАЙ”
    4 цаг 8 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    5 цаг 30 мин
  • Ази тивээс анх удаа Монгол Улс “Хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс”-тэй болно
    6 цаг 16 мин
  • Голомт банк “Mongolia Investment Forum: New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллалаа
    7 цаг 7 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав
    7 цаг 13 мин
  • Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна
    7 цаг 17 мин
  • “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    7 цаг 19 мин
  • Х.Сумъяадорж: Хангай агийн дүрийг бүтээхийн тулд би зургаан кг жин нэмсэн
    7 цаг 38 мин
  • Дижитал дэд бүтцийг сайжруулахад Дэлхийн банктай хамтран ажиллахаар боллоо
    7 цаг 51 мин
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
    8 цаг 3 мин
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
    8 цаг 51 мин
  • Д.Амарбаясгалан: Их ялалтын 80 жилийн ойн баярын мэндийг ахмад дайчид, ард иргэддээ өргөн дэвшүүлье
    9 цаг 14 мин
  • Монголчуудын Зөвлөлтийн улаан армид илгээсэн БЭЛЭГ
    9 цаг 29 мин
  • ЧУУЛГАН: Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ
    10 цаг 1 мин
  • ӨНӨӨДӨР: Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг болно
    10 цаг 12 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • "Харанга" хамтлагийн ХАЙРЛАМ дуунууд
  • "Их дуулга"-д эх орноо дуурьсгасан ТАВАН жүдоч
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК