зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хаанаас ирсэн харь гаригийнхан “Хамтын тэтгэвэр”-ийг үгүй хийв ээ

2016-10-17
0
ЖИРГЭХ

Хүмүүний амьдрал хугацаатай. Яст мэлхий энэ тэрийг бодвол хариугүй богино настай ч ялааг дагуулахааргүй урт удаан насалдаг нь үнэн. Гэхдээ хүн гээч энэ амьтны утга учиртай амьдралын нь хугацаа тун богино. 20 орчим л жил байх. Тэгээд л 60 хүрэв үү, үгүй юу хүний данснаас хорвоогийн жамаар хасагдаж эхэлдэг нь туйлын үнэн болой. Бяр чадал нь буурч, алхах гишгэх, идэж уух нь хүртэл хэмжээтэй болдог гэсэн үг л дээ

 

Нэг нөхрөөс найз нь ингэж асуусан байдаг юм. “Чи төр улсдаа ингэхэд юу өгсөн нөхөр вэ?” гэж. Нөгөөх нь,” Эхнэртэй болсон. Гурван хүүхэд төрүүлж, эрүүл саруул өсгөн, сайхан хүмүүжилэй, сайн иргэн болгож өгсөн дөө” гэсэн тухай яриа байдаг.

 

Хүний утга учиртай амьдралын зурвас үе гэж магадгүй үүнийг хэлэх байх. Гэр бүлээ зохиож, хүүхэд төрүүлж, түүнийгээ өсгөж хүмүүжүүлэн, эх орондоо их зүйлийг бүтээх иргэн бэлтгэж өгнө гэдэг тийм ч муу, бас амархан ажил биш байх. Чухамхүү энэ үедээ л ажил амьдралын амт шимт, хийж бүтээхийн хүсэл мөрөөдөл, аав ээжийн ачлал буян, амраг ханийн хайр энхрийлэл, алаг үрийн инээд баясал гээд хүн болсныхоо аз жаргалыг бүрэн эдэлдэг биз. Давхар асар их хариуцлага ногддог гэсэн үг л дээ. Энэ үе бол хүний 40-60 нас. Хоёр биеэ нэг болгоод л амьдралынхаа төлөө ид зүтгэдэг нас. Гэтэл яг энэ үедээ нэг нь эндэх шиг хатуугаас хатуу зовлон хорвоо дэлхий дээр бий гэж үү.

МАН-ын данагарууд зөвхөн өөрсдийнхөө аав ээжээр бүхнийг хэмжсэндээ ээ хуулийг тоох ч үгүй нулимаад хогийнхоо сав руу шидчихлээ.

 

Хүмүүс янз бүрийн л шалтгаанаар бурхны орныг зорьдог. Ямартай ч манай Ерөнхий сайдын хэлснээр энэ нэг юм үхээд далдраасай, тэтгэврийг нь авах юмсан  гэж бодоод сууж байдаг хөгшид бий юу. Байхгүй дээ. Хүн ам олонтой хятадууд л тэгж бодож суудаг байж магадгүй юм. Гэхдээ ийм зовлон тохиолоо гэхэд урвайж унжийгаад байдаг чанар монголчуудад үгүй. Үлдсэн нь амьдралынхаа төлөө өвдөг сөхрөлгүй өндийгөөд л зүтгэж харагддаг. Ингэхэд эрчүүд маань ихэвчлэн түрүүлээд “явчихдаг” учраас хөөрхий ээжүүд л шүдээ зууж, хормойгоо шуугаад босно шүү дээ. 

 

Өнөөдөр Монголд 70-аас дээш настай 71 мянган хүн байна. Үүнээс 80 настай 50 мянга, 90-ээс дээш настай 2000 ахмад бий гэсэн тоо гаргасан байна билээ. Тэгвэл өөр бас нэг тоо баримт сонирхуулъя. Өнгөрсөн жил гаргасан судалгаагаар Монгол улсын хүн амын дундаж наслалт 69,57 ба үүнээс эмэгтэйчүүдийнх 75,49, эрчүүдийнх 65,91 гэсэн тоо гарсан байна билээ. Мөн насны бүтцээр нь авч үзвэл 15 хүртэлх насны хүүхэд 28,0, 15-64 насны хүмүүс 68.0 хувь, 65-аас дээш насны хүн 4.0 хувийг эзэлдэг гэжээ. Тэгвэл эндээс өнгөрсөн УИХ-ын гялайж гялтайх шийдвэрийн нэг болох “Хамтын тэтгэвэрийн тухай хууль” монголчуудынхаа хэдэн хувьд зориулагдах байсан нь хэнээр ч хэлүүлэлтгүй харагдахаар байгаа биз. Үүнийх нь төлөө  ч үргэлж л хулигаан энэ тэрээрээ дуудуулдаг байсан С.Эрдэнийг манайхан бас дахин сонгосон юм шүү дээ. Тиймээс ардчиллын хүүхдүүд чинь харин ч нэг хүн зоныхоо төлөө ганц гайгүй хууль гаргалаа хэмээн хөгшин хөвөөгүй, тэтгэвэрт гарсан, гараагүй ялгаагүй бөөн баяр болж байв даа. Гэтэл одоо яав. Хаанаасаа ирсэн харь гаригийнхан бэ гэмээр хүмүүс нөгөө ганц гялайж, гялтайх хуулийг нь цуцлаад “Эрдэнийн хишиг” гэх шиг инээд хүрмээр юм гаргаж ирчихээд сууж байх юм

Монгол улсын хүн амын дундаж наслалт 69,57 ба үүнээс эмэгтэйчүүдийнх 75,49, эрчүүдийнх 65,91 гэсэн тоо гарсан.

 

Ингэхэд тэтгэврийн нас эмэгтэйчүүдийн хувьд 55, эрчүүд 60 хүрч байж эхэлдэг гэсэн нэг тоо бий нь бий.  Гэтэл эд нараасаа хамаагүй эрт буюу 40 эргэм насандаа тэтгэвэртээ суух болдог хэсэг бүлэг хүмүүс байдгийг энэ төр засгийнхан мартчихдаг юм шиг байна аа. Ялангуяа цэргийнхнийгээ. Хил дээр 20-иод жил үүр цайлгасан цэрэг эр нэмэгдэл сар жилтэйгээ нийлээд 40 хүрэхгүй насандаа тэтгэвэртээ суух тал бий. Уурхайчид байна. Ер нь хөдөлмөрийн хүнд нөхцөл гэдгээрээ тун эрт гавьяаныхаа амралтыг эдлэх болдог олон мэргэжил манайд бий шүү дээ. Чухамхүү тэд нарт эрсдэл гарсан үед өчүүхэн ч гэсэн тус нэмэр болох, үлдсэн нь ч, үлдээгээд явж байгаа нь ч сэтгэл бага зэрэг амрах юмны нэг ний нуугүй хэлэхэд энэ хууль байлаа. Даанч МАН-ын данагарууд зөвхөн өөрсдийнхөө аав ээжээр бүхнийг хэмжсэндээ ээ хуулийг тоох ч үгүй нулимаад хогийнхоо сав руу шидчихлээ. Тэд мөнгөтэй. Хөрөнгөтэй. Тэд нарын аав ээж хэнээс ч, юу ч гуйхааргүй байж болох ч улстөрч ухаантай л юм бол бөөр алаг хорвоогийн хар, цагаан амьдралыг ард түмнийхээ өмнөөс бодож үзсэн бол арай ч ийм шийдвэр гаргахгүй байсан болов уу. Нөгөө талаас энэ үйлдлийг хүнээ биш мөнгө хардаг, боддог, мөнгө төгрөгтэй орчинд өссөн, мөнгөний төлөө үхэн хатан тэмцэлдэж ирсэн, мөнгөний нийгэмд хар нялхаасаа амьдарч, суралцсан нэг ёсондоо нялхсын өвчнөөсөө салаагүй Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат нарын амьдрал мэдэхгүйн харгайгаас ард түмэндээ хийж байгаа 10 хар нүглийн нь нэг гэж хэлэх байна.

 

Н.Асралт

0
ЖИРГЭХ
Санал болгох
Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
Гэрэлт модны доор
Өвлийн сорил: Монгол малчны амьдрал
Г.Занданшатар ба түүний нөхөд “харлуулах тактик”-аар мэргэшснээ баталсан өдрүүд өрнөж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (37)

  • зочин (202.179.10.174)
    уг нь хамтын тэтгэвэр л хамгийн хэрэгтэй юм байсандаа баячуудад нээг их сэтгэгдэл төрүүлэхгүй л байх жирийн иргэд бидэнд маш их ач холбогдол өгсөн зүйл байсан юмсан МАН ынхан бүх сайн сайхныг үзүй хийлээдээ АН арай ч ийм байгаагүй шүү орон нутагт халаа сэлгээ тоймоо алдлаа эдэнд монголоо монгол хүнээ гэсэн зүрх сэтгэл байхгүй юм шиг байна биднийг бүүр хөлөө гэж доромжилж байна арай ч бишээ
    2016 оны 10 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.21.117.114)
    АН хийж иддэг, МАН хийлгүй иддэг юм даа сонгоод байгаарай тамин ээ
    2016 оны 10 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.21.117.114)
    АН хийж иддэг, МАН хийлгүй иддэг юм даа сонгоод байгаарай тамин ээ
    2016 оны 10 сарын 18 | Хариулах
  • Пүүжээ (103.10.22.17)
    хэзээ байхад хамтын тэтэгэвэр гэдэг юм авч байсан юм сонгуулийн шоу болгож л АН гаргаж сайн хүн болж жүжиглэж байсан шүү дээ тэгвэл ядаж түүнд өгөх мөнгөө үлдээхгүй яасан юм бэ ийм юмны оронд ёстой л ахмадуудынхаа тэтгэврийг үхсэн амьдаар нь ялгахгүйгээр олигтойхон нэмээд өгчих хэрэгтэй шүү дээ
    2016 оны 10 сарын 18 | Хариулах
  • Пүүжээ (103.10.22.17)
    хэзээ байхад хамтын тэтэгэвэр гэдэг юм авч байсан юм сонгуулийн шоу болгож л АН гаргаж сайн хүн болж жүжиглэж байсан шүү дээ тэгвэл ядаж түүнд өгөх мөнгөө үлдээхгүй яасан юм бэ ийм юмны оронд ёстой л ахмадуудынхаа тэтгэврийг үхсэн амьдаар нь ялгахгүйгээр олигтойхон нэмээд өгчих хэрэгтэй шүү дээ
    2016 оны 10 сарын 18 | Хариулах
  • ан ын гишүүн СУгар (103.10.22.17)
    зочин МАН намаа дэмжинээ ман сайхан болгоноо гэдэгт эргэлзэхгүй байнаа 1 жилийн дараа сайхан болноо болно. тийм чадвар намд д байгаа арай ч АН шиг болгохгүй ээ АН ЫНХАН Ч МӨНЧ ГАЛЗУУРЧ БАЙСАН ДАА АРГАГҮЙ Л ИХ ЮМ ИДЭЖ БАЙЖЭЭ ХӨӨРХИЙ
    2016 оны 10 сарын 18 | Хариулах
  • ан ын гишүүн СУгар (103.10.22.17)
    зочин МАН намаа дэмжинээ ман сайхан болгоноо гэдэгт эргэлзэхгүй байнаа 1 жилийн дараа сайхан болноо болно. тийм чадвар намд д байгаа арай ч АН шиг болгохгүй ээ АН ЫНХАН Ч МӨНЧ ГАЛЗУУРЧ БАЙСАН ДАА АРГАГҮЙ Л ИХ ЮМ ИДЭЖ БАЙЖЭЭ ХӨӨРХИЙ
    2016 оны 10 сарын 18 | Хариулах
  • ан ын гишүүн СУгар (103.10.22.17)
    зочин МАН намаа дэмжинээ ман сайхан болгоноо гэдэгт эргэлзэхгүй байнаа 1 жилийн дараа сайхан болноо болно. тийм чадвар намд д байгаа арай ч АН шиг болгохгүй ээ АН ЫНХАН Ч МӨНЧ ГАЛЗУУРЧ БАЙСАН ДАА АРГАГҮЙ Л ИХ ЮМ ИДЭЖ БАЙЖЭЭ ХӨӨРХИЙ
    2016 оны 10 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.179.31.91)
    МАН аа дэмжээрэй 1 жилийн дараа сайхан болноо
    2016 оны 10 сарын 18 | Хариулах
  • иргэн (202.70.46.210)
    ман одоо дахиад үлгэр зохиогоод явж бна эд нарын олон жил хийгээгүй эх орны бүтээн байгуулалт хөгжил энэ бүгдийг ардчилсан нам л хийж чадсан шүү дээ одоо дахиад монгол улс эргээд л энэ хуучин хөгшчүүдийн ялзарсан төрийн бодлого дор олон жил суухнээ таминээ
    2016 оны 10 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.9.42.253)
    тэнэг хүн хуурч байгаа юм шиг хөгийн үлгэрээ ярьсаар байгаад л болиулсан шүү дээ, ичих нүүргүй луйварчид , өөрсдийгөө бас улс төрчид гээд байгаа ... худалч хулгайч луйварчдийг улс төрч гэж нэрлэдэг байх гэсэн мулгуу ойлголт бөлдөгөн толгойд нь байдаг байхөө
    2016 оны 10 сарын 17 | Хариулах
  • зочин (122.201.31.63)
    Хамтын тэтгэвэр гэдэг чинь үхэгсэд,үлдэгсэд хоёрын л асуудал болохоос амьдралыг сайжируулах гарц биш шүү дээ Тэгэхийн оронд нийт тэтгэвэр авагсдын тэтгэвэрийг алгачлахгүйл нэмчихээч
    2016 оны 10 сарын 17 | Хариулах
  • зочин (122.201.31.63)
    Ахмадуудаа насаар нь алгачилахгүйгээр боломжынхоо хүрээнд тэтгэвэрийн хэдийг нь нэмчихээчээ,алгачилж байгаа чинь агуулгаараа буруу шүү дээ. нэр нүүрээ л барахын нэмэр дээ
    2016 оны 10 сарын 17 | Хариулах
  • Зочин (43.228.131.110)
    МАН ын бөгс долоогчид өөрсдөө хөгшрөхгүй юм шиг их хуцаж байх шив дээ.
    2016 оны 10 сарын 17 | Хариулах
  • зочин (202.9.41.227)
    Хамтын тэтгэвэр, Эрдэнийн хишиг гэх мэтчилэн тэтгэвэр нэмэх асуудал хэрэггүй Зүгээр алагчлалгүйгээр өндөр настануудынхаа тэтгэврийг жаахан ч гэсэн нэмээд өгөх хэрэгтэй Энэ нь олон хүнд хүртээлтэй шүү дээ
    2016 оны 10 сарын 17 | Хариулах
  • Canj (103.229.120.206)
    Ectoitener hvmvvc юмаа хөөрхии м.а н гаигаар ард түмэн хохирч сонгуулаа м.а.н д өгөгсөд мандтугаи
    2016 оны 10 сарын 17 | Хариулах
  • Иргэн (202.9.42.78)
    Амьд бгаа ахмадуудынхаа тэтгэврийг нэмэх.Үүн дээр насны хишиг өгч байхаар хуульчилсан нь зөв.Хамтын тэтгэьэрийг дэмжихгүй бна.Ер нь нас барсан хүнээ зүгээр байлгая.
    2016 оны 10 сарын 17 | Хариулах
  • ИРГЭН (202.9.42.78)
    НАСНЫ ХИШИГ Л ЦЭВЭР БОЛОМЖИЙН.ЯДАЖ 60 аас эхэлж өгмөөрдөө.Хамтын тэтгэьэр их эвгүй.алсдаа явуургүй.Амьд бгаадаа тэтгэврийг нэмсэн дээр.
    2016 оны 10 сарын 17 | Хариулах
  • Зочин (182.160.4.86)
    yu heleh wedee
    2016 оны 10 сарын 17 | Хариулах
  • иргэн (103.10.23.100)
    хамтийн тэтгэвэрээ хэрэгжүүлээч ээ
    2016 оны 10 сарын 17 | Хариулах
  • иргэн (103.57.94.174)
    Тэтгэврийн мөнгөөр амьдардаг хөгшчүүл олширч байгааг төр идэж баяжсан хүмүүс яаж ч ойлгох вэ дээ
    2016 оны 10 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.212.117.68)
    Урьд жилуудэд тэтгэврийг 20 мянгаар нэмэхэд чив чимээгуй бсан байж, одоо боломжоороо нэмье гэхээр тэнэгтээд бх юм. АН Эрдэнэ нар онгорсон 4 жил урсэн монгоороо ийм тэтгэвэр огч бхгуй яасийм.
    2016 оны 10 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.21.106.132)
    Хамтын тэтгэвэр гэж байхын оронд амьд байгаа ахмадуудынхаа тэтгэврийг жил бvр нэмэгдvvлээд дээр нь 65 -аас дээш настангууддаа насны хишиг гэдэг нэмэгдлээ олгоод явах хэрэгтэй.
    2016 оны 10 сарын 17 | Хариулах
    • хэхэ
      хэхэ битгий хуцаад байгаач
      2016 оны 10 сарын 17
  • МАНгартахаа больж үз (202.55.191.76)
    тэтгэвэр бол халамж биш хадгалуулсан мөнгөө тэтгвэрийн насанд хүрэхээрээ авч байгаа хувь хүний өмч үүнийг төр өгөхгүй гэх эрх ч байхгүй хөдөлмөрийн чадвартай байхдаа нийгмийн даатгалын санд цалингаасаа өгч хадгалуулсан шүү дээ тэр мөнгөө харин нэг дор авах уу эсвэл сар бүр авч байх уу гэдэг нь хувь хүний асуудал үүнд төр хутгалдаж дээрэмдэх ч ёсгүй.
    2016 оны 10 сарын 17 | Хариулах
    • mongolchuud
      Harin tiimee, ajlaa medehgui, soliotoi um zohiogood baidag deeremchid OGZOR irged hogshchyydiinhee omnoos shaardaj baina.,,,,,,,,!!!!!!!!
      2016 оны 10 сарын 17
    • !!
      ЯГ ҮНЭН !!!!!
      2016 оны 10 сарын 17
  • ахмад настан (182.160.2.2)
    монголчуудын дундаж наснаас дээш насалж чадвал МАН-ын хишиг-г хүртэх бололтой Өөрийн тэтгэврээс ард үлдсэндээ бага ч болов өгүүлэх эрхийг маань МАН- гар 2 хаав
    2016 оны 10 сарын 17 | Хариулах
  • zochin (202.9.41.171)
    ygaasaa ugie gesen ch sand ni mungu baihgvi ym chini yugaa ugdug ym idej uusan nuhdvvdees ymiig ni huraaj abch ugbul taarna
    2016 оны 10 сарын 17 | Хариулах
  • Өтөл (202.70.37.34)
    МАН ынханы аав ээж нь биенээ хядачихгээд байждээ
    2016 оны 10 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.70.34.70)
    ooriin ejii aavyn hariltsaa, bas ehneriinhee tuhai bodloo ilchilsen unenhuu gutamshigtai ug helsen dee. tegej l oilgoj baina, tuunees bish minii mongol tumen hezee ch hani ijlee iluu tetgever avahyn tuld haraaj hyalaahgui. ene hunii helsen ug mongol hunii setgel bish.
    2016 оны 10 сарын 17 | Хариулах
  • Үнэн (103.229.123.187)
    Юу үнэн энэ үнэн . Өөрийнхөө мөнгө , хөрөнгийг дараа хэрэглэх гэж улсад хадгалуулж байгаа тэр хүний өмч шүү дээ . Насаараа зүтгэж зүтгэж тэтгэвэр нэрээр авахаар улсад хадгалуулсан жаахан юмаа авах гэхэд нь ингэж луу унждаг төр байхуудаа энэ чинь . Эрдэнэбат ,Чойжилсүрэн 2 үнэндээ арай л хэлсэн дээ .Хөгийн амьтад гэхээс өөр яах вэ дээ .
    2016 оны 10 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.57.92.108)
    harin ch eniig chin hurteemjiin olon hund hurgeheer uurchilsu bailee
    2016 оны 10 сарын 17 | Хариулах
    • малчин
      малаас гарсан мал
      2016 оны 10 сарын 17
  • Зочин (139.5.217.149)
    Зарим гэр бул тэтгэвэрийн менгеер амьдардагийг еерсдее Албан тушаалаар баяжсан болохоор мэдэхгуй л дээ
    2016 оны 10 сарын 17 | Хариулах
  • Өндөр настай (202.131.235.130)
    Бүх насны өндөр настныг хамруулмаар. Чадахгүй бол бүр боль. Настангууд бид нараар битгий доог тохуу хий, битгий хуурч мэхэл. Сэтгэл амар байгаад буцмаар бна. Луйварчидаа
    2016 оны 10 сарын 17 | Хариулах
  • Өндөр настан (202.131.235.130)
    60-70 настай өндөр настангуудаа хамруулах хэрэгтэй. Тэд адилхан улсдаа залуу халуун насаа зориулсан хүмүүс. тэднийг гадуурхаж гомдоож болохгүй.
    2016 оны 10 сарын 17 | Хариулах
  • Зочин (182.160.38.62)
    АН-аас ёстой залхсан шүү. АН бүгд баяжсан ард түмэн хоосон хоцорсон.
    2016 оны 10 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.131.252.213)
    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН-ыхан нураахыг нь НУРААНА.ЗОГСООНО. Үнэн ЧАНАР нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ.БАЙГУУЛНА. Угаас ЧАДВАР нь ЭНЭ. САНАГТУН
    2016 оны 10 сарын 17 | Хариулах
  • Зочин (182.160.38.62)
    үхсэн хүний яс өндөлзүүлж байхаар амьд үлдсэнийх нь тэтгэврийг нэм. гахай эрдэнэ шоудаад байх юм. одоогийн энэ ардчилсан цөвүүн цагт хоёр хөгшин нэгнээ нухахаас сийхгүй болсон.
    2016 оны 10 сарын 17 | Хариулах
  • өндөр настан (103.229.120.244)
    Энэ хууль гарахад их баярласан. Даанч МАН ынхан хүчингүй болгож байна. Ерөхий сайд, санхүүгийн сайд хоёрын шалтгаанг соносоод инээд л хүрсэн. Авлигачдын аав, ээжид бол мэдээж мөнгө хэрэггүй л байх. Тэр бүү хэл тэд тэтгэвэрт гарсан аав, ээжээ гавъяат, ардын багш болгож иргэдийг дургүйг хүргэж л байдаг хүмүүс дээ
    2016 оны 10 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.179.29.57)
    МОНГОЛ УЛС ТӨРЧ ГЭДЭГ БОЛ АМИА БОДСОН ХҮНИИГ ХЭЛНЭ
    2016 оны 10 сарын 17 | Хариулах
  • zochin (202.9.40.155)
    ygaasaa mungu hurimtlal ni baihgvi hudlaa shoy hiij baisan shde ardchilsan namiihan baihgvi ymiig yugii ni abdag ym
    2016 оны 10 сарын 17 | Хариулах
    • Зочин
      Битгии алагчил ялгарвлан бялдуучил
      2016 оны 10 сарын 17
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    33 мин
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    12 цаг 6 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    12 цаг 16 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    12 цаг 55 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    13 цаг 7 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    13 цаг 22 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    13 цаг 29 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    13 цаг 57 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК