Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“ЭРДЭНЭТ-ийн БОЛОМЖ-ийг АТААРХАЛ-аар алдаж болохгүй ээ

2016-11-08
0
ЖИРГЭХ

Монгол Улсыг сүүлийн хагас жарны турш тэжээж , тэтгэж  чирч яваа “Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-ын тал эзэмшдэг байсан 49 хувийг хувийн хэвшлийн “Монгол зэс” хэмээх компани худалдаад авчихаж гэдгийг  Монголд өнөөдөр мэдэхгүй  хүн  үгүй болсон. Хүүхэд байхын л “Эрдэнэтийн овоо өнгөтэй байна аа, энэ зууны царай байна аа...” хэмээх дуугаар энэ аварга үйлдвэрийг ерөнхийлөн төсөөлж, арай хожимдоо  амьдрал илүү элээсэн  ах, эгч нарын үг ярианаас оросууд  энд “ноёрхлоо” тогтоож, олон жилийн турш шимийг нь хамаж аваад шимэлдгийг  нь бидэнд  үлдээдэг  гэх  эгдүүцлийг  их сонсдог  болж  билээ. Эл  яриа оргүй биш болохыг “Эрдэнэт”-ийн 51 хувьд ногдох ашгаа монголчууд  анх  хүртэж  эхэлсэн  ерээд оноос  л мэдсэн дээ. Тэр үеэс  Эрдэнэтийг яагаад 100 хувь бид өөрсдөө эзэмшиж болдоггүй юм вэ? Ядаж эзэмшдэг хувиа дахиад  нэмэгдүүлэх хэрэгтэй  гэсэн  үзэл бодол тээж  явдаг монгол хүний  нэг болсон  юмдаг. Эдийн засаг элгээрээ хэвтэж  хямарсан  хамгийн  хүнд  хэцүү  үед  үнэхээр “Эрдэнэт” үйлдвэр л  Монгол Улсын  амь тариа, ганц “саалийн үнээ” болж  байлаа. Одоо ч тэр хэвээрээ. Харин ардчиллын  жилүүдэд  оросуудын нөлөө сулрахын хэрээр  тун  хязгаарлагдмал тооны, тодруулвал улс төрийн өндөр  албан тушаалтнуудад  “зориулагдсан”  шахааны  бизнесийн үүр болж хувирсан нь бас л хэн бүхний мэдэх болсон түүх. Энэ талаар ихийг өгүүлж болно.

1.        “Эрдэнэт” үйлдвэрээ  Монгол Улс  дангаараа эзэмшихсэн, төр, түмний өмч нэрээр эзэнгүйдүүлэн  талцан хувааж , төрөөс  төрсөн  тэрбумтан болцгоодог  албан ёсны  хулгайч  нарыг бойжуулдаг  “инкүбаатар”  битгий байгаасай гэсэн монголчуудын хүсэл мөрөөдөл гэнэт л биелэх  БОЛОМЖ  гараад ирэв. БОЛОМЖ  хэмээн онцолж байгаагаа зориудаар дахин  онцлох  хэрэгтэй байна. Оросын  эзэмшдэг  49 хувийг  ХХБанк  зуучлан  Монросцветметтэй  хамт  400 сая доллараар “Монгол  зэс” хэмээх  Монголын  аж ахуй нэгж  худалдаж авснаар  Эрдэнэт  үйлдвэр  100 хувь  Монголынх  болж  байгааг  Ч.Сайханбилэг  Ерөнхий сайдын хувьд өнгөрсөн зун анх дуулгасан юм. Сонгуулийн ид оргил үе таарч, Ардын намынхан эл үйл явдлыг шууд  улстөржүүлж  эхэлсэн болохоор өөрийнх  нь  хэлснээр  цаг хугацааны хайчинд орж  олдсон БОЛОМЖ-ийг  алдахгүйн тулд  түүний  Засгийн газар яаралтай  хуралдаж  шийдвэр  гаргаснаас  нь  хойш  таван сар өнгөрчээ. Энэ хугацаанд  БОЛОМЖ-ийг  бодит  болгохын оронд  буцаагаад  алдаж  ч  болохоор нөхцөл байдлыг  зарим нэг улстөрч  нийгэмд  үүсгэх болсон  нь туйлаас  харамсалтай. Энд нуугаад, нууцлаад  байх хэрэг  алга. Монголын хамгийн “шударга”  гэгддэг  улстөрч  эрхэм  Ц.Нямдорж  энэ үйл явдлыг  шууд  мушгин,  өөрийн улс төрийн  зорилгодоо  үнэхээр овжин  ашиглах  болсныг  болж  өнгөрч  буй үйл явдлууд боддог бөндгөртэй  нэгэнд  бол тодорхой  харуулаад  байна  биш үү. Тэрбээр энэ мэдээг зарласан цагт нь бус,  таван сар өнгөрсний дараа сум, дүүргийн  сонгуулийн  өмнө  гэнэт сөхөн, “Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь Монголынх болгосон үйл явдлыг  хуйвалдаан, энэ гэрээ хэлцлийг хийсэн нөхдүүдийг  бараг л төрийн дайсан хэмээн цоллон занаж  зүхэн, загнаж хараах боллоо.


2.       Төрийн мэддэггүй нууцыг  мэдэж байдаг  гэж  тэр өөрийгөө  зарласан. Тэгэхээр  энэ  эрхэм  чухам  хэн байж  таарах нь вэ? Түүнээс  бусад  нь яагаад  дандаа  тэнэг, мангар, эх орныхоо, үндэснийхээ эрх ашгийн эсрэг  явдаг, өөдгүй  хуйвалдагч  нар байх ёстой  болдог  нь  өөрийнх нь хэлдэгчлэн  үнэхээр “сонирхолтой”, “гайхалтай”  хэрэг  шүү.  Өнгөрсөн сонгуулийн үр дүнд байгуулагдсан  нов ногооноороо шинэ парламент, Засгийн газарт  тэрбээр хаан, заан шиг  загнан  азаргалаад  байгаа нь илт анзаарагдах болж.  Олон арван жилийн турш хүсэн хүлээсэн мэдээгээ монголчууд  анх  баяртайяа хүлээн авсан юм. Гэтэл одоо харин ингэж өөрсдөө авсан маань зөв үү, буруу юу  гэлцэн  эргэлзэхэд  хүргэх зорилгоор эрх ашиг  нь  хөндөгдсөн  зарим нэгний  болон  энэ үйл явдлаар  хожмын  зорилгодоо  хүрэх гэсэн  улс төрч  эрхмийн  нарийн тооцсон  үйлдэл  идэвхжиж  байгаад  харамсах юм.  Ерээд  оны эхээр Р.Рааш  хэмээх  хачин нэртэй,  хачин  нөхрийн  гаргасан хачин “нулимсаас” болж  монголчууд  төмөр замаа 100 хувь өөрийн болгох байсан 100 хувийн  алтан БОЛОМЖ-оо алдсан шиг гашуун түүх  Эрдэнэт  дээр давтагдах гээд  байх шиг  байна.  Оросууд  тэр үед  Улаанбаатар төмөр замаас өөрсдийн эзэмшдэг  50 хувиа  ямар ч үнэ, төлбөргүйгээр Монголын талд  шилжүүлэх  БОЛОМЖ  өгсөн  ч  төмөр замын гэх  тодотголтой  тэр  нөхөр  эдүгээгийн  мэнгэт  дарга  шиг  өвөр зуурынхнаа голж гоочлон,  хардаж  сэрдээд  “Орос  ах наргүйгээр бид төмөр замаа яаж авч явж  чадах юм бэ? Ёстой болохгүй”  гэж  уйлан дуулснаар тэрхүү  БОЛОМЖ-ийг  эгнэгт  алдсан  билээ. 

Одоо Ц.Нямдоржийн “Сүүлчийнхээ цамцыг урагдтал” тэмцэх  агуу  “эх оронч” тэмцэл  Эрдэнэтийн  БОЛОМЖ-ийг  бодитойгоор  үгүй  болгох  аюултайг  улс төрийн дамжаанд суралцаж  буй  өнөөгийн  эрхэм  гишүүд  эрхбиш  ухаарч  л  суудаг байх хэмээн найдах юм.

         “Аливаа өмч, хөрөнгийг  эзэнгүйдүүлж,түүнийг ердөө л нийтийн  өмч  хэмээн үзэж дахин хуваарилах талаар хамгаас  харгис , бүдүүлэг  ёс  суртахуунтай  нэгэн л чангаас чанга хашгирч  чадна”   гэдэг  үг  Ц.Нямдоржийг  Эрдэнэтийн талаар ярих болгонд  санагдаад  байдаг болж. 

Түүний  хэлээд байгаа шиг   “Эрдэнэт”   үйлдвэрийг  хувьчилсан  асуудал  огтоос  байхгүй, харин  Эрдэнэтээс  эзэмшдэг  49  хувиа  оросууд  Монголын талд  зарсан гэдгийг  өмнөх Засгийн газрын Ерөнхий сайд  Ч.Сайханбилэг болон өнөөгийн Засгийн газрын сайд Ж.Эрдэнэбат  ч  хүртэл  дахин  дахин  тайлбарлаж  хэлээд байгааг  Ц.Нямдорж  ойлгохгүй байна  гэж  баймгүй. Тэр ч бүү хэл  энэ асуудлаар Засгийн газар өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд  шийдэж  болох  бүхий  л  зүйлээ  хийсэн  гэдгээ шинэ Ерөнхий сайд аргаа бараад  хэлж байсан.

Яаж  ч  бодсон  “Эрдэнэт”  үйлдвэр 100 хувь Монголынх  болж  байгаа нь  хэн нэгэн монгол хүний  уур, уцаарыг  дүрэлзүүлээд  байх асуудал  мөн юм  гэж үү?  Энэ үйл явдал нь  дургүйцэн  эсэргүүцээд  байх  буруу үйлдэл  байсан гэж үү?  Магадгүй  худалдан авах  үйл ажиллагаанд  алдаа гарсан байж болох  ч,  бүхэлдээ  бидэнд ашигтай гэдэг талаас  нь  хараад  ингэж  сүр дуулиан  болгон, хөндлөнгийн  улс орнуудад  шившиглэгдэхээсээ  өмнө  өөр  хоорондоо  ойлголцож  яагаад  болохгүй  байна  гэж.  Магадгүй  энд  хуурай  “эх оронч”,  эрх мэдэлд  хүрээд  Эрдэнэтийг  “хөхөх”  ээлжээ  хүлээгсэд, эндээс  хулгай, луйвар хийж  хөлжсөн, шахаа  хийж  сурсан, таргалсан  нөхдүүдийн  эрх ашиг  хөндөгдөх болсонд, ийм БОЛОМЖ нь хаагдах  болсонд  хорсон атаархсан атаархал, харуусал  юу юунаас ч илүү  цухалзаад  байх шиг санагдана.  “Эрдэнэт”  үйлдвэрийн  төрийн  эзэмшлийн 51 хувийг  ч  цаашдаа хувьчилж  хувийн хэвшилд  шилжүүлэх  нь  зүй ёсны тогтнол  байх атал  эсрэгээр 100 хувь  төрийнх болгох гээд  зүтгээд байгаа Ц.Нямдоржийн  санааг  өөрөөр  хэрхэн тайлбарлаж  ойлгох  болж байна вэ?

3.       Өнөөдөр  мөнгөтэй, баян  чинээлэг  хүн болгоныг  үзэн ядах үзлийг  Ц.Нямдорж  тэргүүтэн өгдөөн түгээж  байгаа нь  ямар  харамсалтай. Ардчилсан  гэх  Монголд  хувийн өмчийг, хувийн өмчтнийг  нөгөө талаар баялаг бүтээгчдийг  социалист, коммунистуудаас дутахааргүй  жигшдэг  болж  байгааг  хэвийн  гэж  хүлээн  тэвчиж  болох уу. Ийм  үзлээр  Монгол Улс  хөгжих үү? Бид бүгд  эвтэй, эетэй  байж чадах уу? Аливааг  хардаж  сэрдэх  эрх  хэнд ч нээлттэй ч,  өөрөөсөө бусдыг  хулгайч, өөрийн оролцоогүй үйлдэл бүрийг  луйвар гэж  орилоод  байх  нь  хаашаа  юм. “Эрдэнэт”  үйлдвэрийн  үйл ажиллагаа  үнэхээр  “нойль” заасныг  улстөрч, сэтгүүлчид  хамгаас  сайн мэддэг.  Энд  болдог  хулгай, луйвар, шахаа  хэдэн зуун сая доллар, тэрбум, тэрбум төгрөгөөр хэмжигддэг  юм. “Эрдэнэт”  үйлдвэр төсвөө  байж болох  хамгийн муугаар хийж,  төлөвлөгөөгөө  давуулан биелүүлсэн гэж  дандаа  худал мэдээлэл  цацаж  ирсэн түүхтэй газар.  35 жилийнхээ түүхэнд  үйлдвэрийн өртөг, зардлыг  бууруулсан  тохиолдол  огтхон ч  үгүй. Энд  улс төрийн  томилгоотой  ирдэг  олон олон захирал, дарга нарын,  тэдний  эздийн хулгай, шахааны  бизнес  л  ямагт өсөн цэцэглэж  ирсэн  гэдэг  ганцхан  үнэн  л  бий. Өөр  өөрийнхөө  шатанд  эрх мэдэлтнүүд  Эрдэнэтийн нэртэйгээр  ард түмний хөрөнгийг  шулж ирсэн түүхэнд  цэг  тавих гэж  байхад   тэднээс  өөр  амь тавин  эсэргүүцэх  хүн  гарах  уу? 

4.       “Эрдэнэт” үйлдвэр  эрүүлжих нь   монголчуудад  л  ашигтай. Эрдэнэтийн 49 хувь Монголын хувийн хэвшилд  ирснээр  хамгийн  энгийнээр тайлбарлахад   энд  компанийн засаглал  жинхэнэ  утгаараа  тогтож,  санхүүгийн  нарийн хяналт бий болох нь  ойлгомжтой.  Хүн хувийнхаа өмчийг  хэзээ ч  хулгайлдаггүй. Бусдад  найр тавьдаггүй. Өнөөдөр  Оюутолгойд  нэг  тонн зэсийн баяжмалын  өртөг  2000 ам.доллар  байхад  Эрдэнэтийнх  яагаад  6900 ам.доллар байдаг байсан юм бэ?  49 хувь  нь хувийн хэвшилд ирсэн  энэ тавхан сарын дотор энэ  өртөг  яагаад буурч  Оюутолгойнхтой адил болов оо?  гээд  улс  төржихөөсөө  өмнө  бодох асуудал зөндөө. Оюутолгой ХХК  З00 сая нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн худалдаж  авдаг.  Энэ бүх бараа бүтээгдэхүүнийг нийлүүлдэг  процесс нь  бүхэнд ил тод байж, хамгийн бодит тоо хэмжээ, үнэ өртөгтэйгээр нийлүүлэгддэг. “Эрдэнэт”  үйлдвэр ч  мөн ялгаагүй. Харин  ийм тооны нэр  төрлийн бараа бүтээгдэхүүнийг  өөрийнх нь өртгөөс  хэдэн арав дахин илүү  нугарсан үнээр, тоо, хязгааргүйгээр  шахаж  нийлүүлдэг  БОЛОМЖ-той  байснаараа л  ялгаатай. Хэдэн арван жил монголчууд бүгдээрээ хэрэглээд  ч  барахгүй  бэлгэвч, түлхүүрийн оосроос  авахуулаад  усан онгоцны хөдөлгүүр  хүртэл шахсан  түүх  энд  л  байдаг. Хүдэр бутлагч  ган бөмбөлөгийн оронд  Хятадаас  хамгийн чанаргүй  ширмэн бөмбөлөг  нийлүүлдэг байсан  явдлыг ямар юмных  нь  эх  орон ч,  үндэсний  эрх  ашгийг бодсон бодлого  байсан гэж  хэлж  чадах билээ  Ц.Нямдорж дарга  аа!

5.       Нууц  хэмээн  баахан  дуулиантуулсан “Хөтөл цемент шохой”  ХХК,  Дарханы төмөрлөгийн үйлдвэрүүдтэй  хийсэн  гэрээний  юу нь  буруу болохыг   Ц.Нямдоржоос  өөр  олж  ухсан  хүн алга байна. Илүү  үнээр  техник, тоног  төхөөрөмж  шахах гэсэн, урьдчилгаа  мөнгө шилжүүлсэн  байна  гэсэн  “ял тулгалтад”  нь  холбогдох  талуудын өгсөн тайлбараас  хууль зөрчсөн  ямар ч үйлдэл болоогүйг  наад захын хүн ойлгож авсан. Ц.Нямдорж  эрхмийн хэлж , зөрүүдлэн зүтгэж  байгаагаар ХХБанк  өөрөө  өөрөөсөө  хулгай  хийгээд  байдаг  болж  таарах  гээд  байна. Ийм  утгагүй  юманд  эс итгэвээс  иймэрхүү гэрээн  дээр ажиллаж  сурсан зуучлагч  хэмээх  завсарын  компаниуд  “будаа” болж  байгаад  л  Ц.Нямдорж  дарга  бухимдаж  үхэх гээд  байгаа бололтой, тийм үү.  Өнөөдөр төрөөс  хувийн хэвшлээ дэмжиж чадахгүй  байхад  дөнгөж  хөл дээрээ  тогтож ядаж  байгаа үндэсний үйлдвэрүүдтэй  урьдын  уламжлалаар,  гэхдээ  бизнесийн  ердийн  журмынхаа  дагуу  хийсэн  гэрээг  буруу  гээд  мушгиад байх  атлаа Ц.Нямдоржийн намынхан, журмын нөхөд  засаглаж  байхдаа  “Эрдэнэт “ үйлдвэрийн  төрийн  эзэмшлийн  51 хувийг  барьцаалан  Монгол Улсыг  асар их хэмжээний өрөнд  оруулан  эдүгээ олон  улсын шүүхэд  дуудагдаад  байгаа  луйвар, залилангийн  гэрээнүүдийн  талаар  энэ  эрхэм “шударга” хүн  яагаад  огтхон  ч  дуугардаггүй  нь  сонин.  Энэ 51 хувийн  хувь заяаны талаар  тэр болон  түүн  шиг  улаан “эх орончид”  ам нээж,  цээжээ дэлдэхгүй байдгийг гайхаад  барамгүй.  ХХБанк  хийгээд  МАК, МCS  гэсэн  үйлдвэржүүлэлт, бүтээн байгуулалтын төлөө  хөрөнгө оруулагч  үндэсний цөөхөн  хэвшлүүдээ дэмждэггүй юм аа  гэхэд  ингэтлээ  үзэн яддаггүй  болчихмоор.  Ер  нь  ХХБанк, Эрдэнэбилэг  гэдэг  хүнд  тэрбээр юутай ихээр хорсоно  вэ?  Улс  төрөөс  ангид атлаа  Монголынхоо банк  санхүүгийн  болоод  бүтээн  босголтын салбарт  бусдаас  илүү сэтгэлтэй, амжилттай, бүтээлч   яваа нь  мань  хүний  нойрыг  хүргэдэггүй  хэрэг   үү.  Түүний  хорсолтойгоор  хэлж  байгаагаар  бол  хорин  нас  хүрэхтэй  үгүйтэй   залуучууд  Монголын төрийн түшээ  байж  болоод  байгаа атлаа аж ахуйн  нэг нэгж, компанийг  удирдаад  аваад явж  яагаад  ч  чадахгүй юм гэнэ. Тэдний  хэрэгжүүлж  буй  төслүүдийн  үр ашгийн талаар  ярихгүй байгаа хэрнээ  нийгмийн тархи, толгойг эргүүлж,  худал зүйлсээр угааж  буримдуулсан  үйлдлийг  ямар ч  гаргуун  хийдэг  юм бэ дээ манай улстөрчид. Өндийж  боссон улс  орны  түүх  хувийн хэвшлээ  ямагт дэмжсэн  байдаг  бол  манайх үзэн ядаж, өөдөө  нар  харуулахгүй  хуга  нуга  дардгийн  учрыг  эрхэм  дарга нарын  хэн нь  ч  тайлбарлахгүй юм даа.  “Эрдэнэт” үйлдвэр ирдгээрээ  ирсэнд  бид баярлах хэрэгтэй. Авчирч чадсан нөхдүүд  ч  баярлалаа  гэдэг  үгийг  харамгүй  сонсох  эрхтэй.  Аль  эртнээс  авахаар  мөрөөдсөн ч  авч  чадаагүй үлдсэн  нь  атаархах хэрэггүй  юм.  Ямар  нэгэн  хятад, орос, казак этгээд авчихаагүй  байна. Харин тэдэнтэй  нийлээд авчих гэсэн  явцуу ашиг, сонирхол  харин  манай улс төрийн цөөн  биш  хүн,  бүлэглэлд  асар  их  байсан нь  үнэн юм билээ.  Ц.Нямдоржийн  санаа биелэн  Эрдэнэтийн  БОЛОМЖ  алдагдах  аваас  магадгүй  монголчууд  бүгдээрээ  хятадаар  ярьж, дуулах  цаг  тун  удахгүй  хүрээд  ирэх  бий гэдгээс  л  болгоомжилцгоо.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Зочин (59.9.122.109)
    ene niitlel bichisen hun yamarch bsan XXb -tejeewer bna l daa yamarch uhaanaar bodson onoodor 27 nastai huuhed yaj biznes hiiheeree iim ih horongotei boldog bnaa chi eruul unaan bwal sain bodooch naaduulchini oorsdoo eh ornoo gesen setgel bwal hyatad humuust zarahgui blgui herew nudend ni mongonoos oor yum haragdahgui l bolson hun bol hyatdad zarah bh daa
    2016 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.9.41.225)
    атаархалгүй луйварчдад өгчих үү
    2016 оны 11 сарын 08 | Хариулах
  • МОНГОЛ УЛСЫН ИРГЭД (202.126.89.169)
    НЯМДОРЖ ГЭДЭГ ЭНЭ МОНГОЛЫН ТӨРД ДАРХЛАГДСАН ХҮН МОНГОЛЫН АРД ТҮМНИЙГ БАЙНГА ТАЛЦУУЛЖ ХАРДАЖ СЭРДЭЖ ХУТГАН ҮЙМҮҮЛЖ БАЙДАГТ ҮНЭХЭЭР ГАЙХАЖ БНАА ЭНЭ ХҮНИЙГ ТАГНУУЛ ГЭЖ ЯРЬЖ БАЙСНЫГ САНАЖ БНА ЭРГЭЭД БОДОХОД ҮНЭХЭЭР ЭРГЭЛЗЭЭ ТӨРМҮҮ АРД ТҮМЭН МИНЬ УХААРАХ ЦАГ БОЛСОН ЮМ БИШ ҮҮ ЯАГААД МОНГОЛ УЛСЫГ ХӨГЖҮҮЛЭХ УРГАШЛУУЛАХ СОНИРХОЛГҮЙ ЮМ ХИЙЖ БАЙГАА УЛСУУДАА ХАРДАЖ СЭРДЭЖ БАЙХ ГЭЖ МОНГОЛЧУУДАА СЭРЭХ ЦАГ БОЛЖЭЭ ХОЙЧ ҮЕЭ БОДМООР ӨНӨӨ МАРГААШИЙН АТАА ЖӨТӨӨ ХЭРҮҮЛ ТЭМЦЭЛ АРД ТҮМНИЙГ МААНЬ ТУЙЛДУУЛЖ БНАА БИД ХЯМРААГҮЙ НЯМДОРЖ БИДНИЙГ ХЯМРУУЛЖ БАЙНА ШҮҮ
    2016 оны 11 сарын 08 | Хариулах
  • Үхсэн баасны атаарха вэ??? Энэ Даваадорж гэх луйв (202.9.41.51)
    Үхсэн баасны атаарха вэ??? Энэ Даваадорж гэх луйварчидын Ялгадаас хоололдог гөлгийн үгэнд хэн итгэх вэ?????? Зүгээр л зайл муу өчүүхэн мөнгөнд сүнсээ худалдсан ялгадас минь!!
    2016 оны 11 сарын 08 | Хариулах
  • Зочин (182.160.37.132)
    Атаархалгүй АН-ы хэдэн хулгайч нарт Эрдэнэтээ өгөөд Монголчууд дахиад хоосон хоцорч амаа хамхи гэсэн үг үү?
    2016 оны 11 сарын 08 | Хариулах
  • ард түмэн (202.179.29.84)
    энэ хорвоог мөнгөөр худалдаж чадахгүй ниитлэл бүр хүнд таалагдах албагүй байж болно гэхдээ гагцхүү бодит үнэн зүйлийг ард түмэнд үнэнчээр хүргэх сэтгүүлч хүний үүрэг
    2016 оны 11 сарын 08 | Хариулах
  • davaadorj (150.129.143.103)
    zvgeer ajillaj bsan darhan tumurlugiig odoo hardaa anh yamar shan um yarij abch blaa odoo tumurlugiin haalgaar oroh ulsiin hil garhaas hetsvv bolson
    2016 оны 11 сарын 08 | Хариулах
    • Үхсэн баасны атаарха вэ??? Энэ Даваадорж гэх луйв
      Үхсэн баасны атаарха вэ??? Энэ Даваадорж гэх луйварчидын Ялгадаас хоололдог гөлгийн үгэнд хэн итгэх вэ?????? Зүгээр л зайл муу өчүүхэн мөнгөнд сүнсээ худалдсан ялгадас минь!!
      2016 оны 11 сарын 08
  • uuguul irgen (103.229.123.174)
    Heden tugrugnii unetei niitlel yum boldoo huurhii tarhinii turaal
    2016 оны 11 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
    1 цаг 11 мин
  • Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
    1 цаг 34 мин
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
    1 цаг 37 мин
  • Г.Цэдэвдорж агсны нэрэмжит хүүхдийн яруу найргийн “Мөнгөн морь” наадам болно
    1 цаг 49 мин
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
    1 цаг 56 мин
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
    4 цаг 3 мин
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    4 цаг 18 мин
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    7 цаг 20 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    7 цаг 42 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    7 цаг 59 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    8 цаг 2 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    8 цаг 17 мин
  • Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
    8 цаг 26 мин
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    8 цаг 37 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    9 цаг 6 мин
  • Баруун аймгуудаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна
    9 цаг 18 мин
  • Үйл явдал: Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    9 цаг 26 мин
  • "Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    9 цаг 37 мин
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    Өчигдөр 17 цаг 39 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    Өчигдөр 17 цаг 30 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК