Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Улаанбаатар Эмпати” улсын хэмжээний том олимпиадыг зохион байгууллаа

2016-11-28
0
ЖИРГЭХ

Өнгөрсөн аравдугаар сараас хойш гадны хэвлэлүүдэд Туркийн улс төрийн нөхцөл байдлаас болж, ардчилсан улсууд дахь турк сургуулиудыг хаалгах тухай асуудал нэг биш удаа нийтлэгдсэн. Энэ тухай бид БСШУСЯ, Гадаад харилцааны яам зэрэг холбогдох байгууллагуудаас тодруулахад, “Туркийн Засгийн газраас Монгол дахь турк сургуулиудыг хаалгах тухай албан ёсны мэдэгдэл ирээгүй” гэсэн мэдээллийг өгч байсан. Тиймээс бид өнгөрсөн бямба гаригт “Улаанбаатар Эмпати” сургуулийн үйл ажиллагаатай танилцахаар очсон юм.  Энэ удаа тус сургуулийг зорьсон минь ч бас учиртай. Турк, Монголын хамтарсан сургууль бол Монголын боловсролын салбарт томоохон оюуны  хөрөнгө оруулагч байгууллагуудын нэг. Тиймдээ ч тус сургууль жил бүр өөрийн гэсэн нэрэмжит олимпиад, тэмцээн уралдааныг зохион байгуулж,  оюун ухаан, мэдлэг боловсролоо дээшлүүлэх хүсэл эрмэлзэлтэй сурагчдыг тодруулж, дэмжин урамшуулах зорилгоор байнга сорилго олимпиадыг зохион байгуулдаг. Энэ удаа “Улаанбаатар Эмпати” сургуулийн нэрэмжит байгалийн ухааны нэгдсэн олимпиад ид үргэлжилж байв. Математик, хими, физик, биологи гэсэн гурван хичээлээр явагдаж буй энэ олимпиадад  хот, хөдөөгийн 3000 гаруй хүүхэд оюун ухаанаа сорьж байгаа ажээ. Өнгөрсөн амралтын өдөр биднийг очиход тус сургууль хот, хөдөөгийн багш, сурагчдаар бараг л дүүрсэн байв. 

 

 

ТУС СУРГУУЛИЙН НЭРЭМЖИТ ОЛИМПИАДАД ОРОЛЦОХ ХҮҮХДИЙН ТОО ӨССӨӨР БАЙНА


Турк, Монголын хамтарсан “Эмпати” сургууль хотод хоёр, хөдөө орон нутагт гурван салбартай. “Орхон Эмпати”, “Баян-Өлгий Эмпати”, “Дархан Эмпати” “Улаанбаатар Эмпати”, “Улаанбаатар элит” гэсэн салбар сургуулиудтай. Бидний зорьж очсон “Улаанбаатар Эмпати” ахлах сургуулийн хувьд бусдаас ялгарах онцлог, давуу тал олонтой. Тухайлбал, тус сургууль хичээлээ монгол, англи хэлээр заадаг.  Математик, хими, физик, компьютерийн хичээлийг англи хэлээр турк багш нар зааж, нийгмийн ухааны хичээлүүдийг монгол багш нар заадаг. Энэ сургуулийн хүүхдүүд  IX ангиасаа эхлэн өөрийнхөө эзэмшихыг хүссэн мэргэжил, ирээдүйн зорилго зорилтоо тодорхойлж, элсэлтийн шалгалтандаа амжилттай оролцдог гэдгийг энэ сургуульд өмнө нь хүүхдээ суралцуулж байсан, мөн одоо ч хүүхдээ суралцуулж байгаа эцэг, эхчүүд хэлж байсан.

 

Ийм онцлог зүйлсээрээ бусдаас ялгарч чаддаг учраас за­рим хүүхдүүд хөдөө орон нутгаас ганцхан энэ сур­гуулийг зорин ирж, су­рал­цаж байгаагаа ч дуул­гаж байсан. Энэ нь  тус сур­гуулийн сургалтын чанар, чансааг илтгэх биз ээ.  Тиймээс тус сургуулиас жил бүр зохион байгуулдаг сорилго олимпиадад оролцох хүүхэд болон сургуулийн тоо жилээс жилд өсч байдаг. Тус сургууль нь хүүхэд бүрт нээлттэй ханддаг учраас өрсөлдөөн ихтэй болдог гэдгийг албаныхан хэлж байв.

 

ЭЕШ-Д БЭЛТГЭХ АРГА БАРИЛЫГ ХҮҮХДҮҮД ЭНДЭЭС АВДАГ


“Улаанбаатар Эмпати” сургуулиас зохион байгуулж буй сорилго олимпиадуудыг харахад  өгөгдсөн даалгавар, ажиллах сэдэв зэрэг нь сурагчдын мэдлэг чадварыг сорихоос гадна элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх бэлтгэл ажил болдог аж. Жишээ нь,  сурагчид элсэлтийн шалгалтын тест бөглөхдөө шалгалтын тестээ эхнээс нь дараалуулан хийх гээд мэдэхгүй зүйл дээрээ цаг их алдах, математикийн шалгалтын тест дээр ажиллахдаа хурдан бодох гээд алдаа их гаргадаг, бодлогынхоо мөн чанарыг ойлгоогүйгээс хэт их бодолт хийх зэрэг  шалгалтын тест, бодлогын хариутай ажиллах арга барил суугаагүйгээс болж алдаа их гаргадаг. 

 

Тэгвэл жил бүр зохион байгууллагддаг энэхүү олимпиад нь тэр чигээрээ элсэлтийн ерөнхий шалгалт шиг  шалгалтын дэвтэр,  хариултын хуудас  зэргээс бүрддэг юм байна. Энэ нь  элсэгчдийг энгийнээр бодоход  шалгалтын тесттэй ажиллаж сурах, зөв хувилбарыг сонгож, өөрийгөө сорих зэрэг арга барилд сургаж өгдөг юм байна.  “Улаанбаатар Эмпати” сургуулийн нэрэмжит  байгалийн ухааны хичээлүүдийн олимпиадын хариу нь энэ сарын 29-нд буюу маргааш гарах юм байна. Энэ талаарх зарим мэдээллийг бид “Улаанбаатар Эмпати” сургуулийн захирал Д.Ганбаатар болон багш нараас асууж тодруулсан юм.

 

УГ ОЛИМПИАДЫГ ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА


“Улаанбаатар Эмпати” сургуулийн захирал Д.Ганбаатар:

-Энэхүү олимпиадад хот, хөдөөгийн нийлсэн 3600 гаруй хүүхэд оролцож байна . Дунд, ахлах ангийн түвшинд зохион байгуулагдсан. Энэ олимпиад маань манай сургууль дээр уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа. Энэ жил хоёр дахь жилдээ зохиогдож байна. 

 

Ер нь манай “Улаанбаатар Эмпати” сургууль математик, монгол хэл, түүх, нийгэм, англи хэлний чиглэлээр өөрийн нэрэмжит олимпиадуудыг зохион байгуулдаг. Уг олимпиадыг зохион байгуулж буй гол зорилго нь сурагчид “Цөм” хөтөлбөрийн хүрээнд олж авсан мэдлэг, чадвар, дадлын түвшингээ тогтоох, алдаа оноогоо олж харах, багш нарын хувьд цаашид ямар ажлуудыг зохион байгуулах вэ гэсэн сэдэл дадлуудыг олж авах зорилготой зохион байгууллагддаг юм. 

 

Энэхүү олимпиадыг хоёр үндсэн үе шаттай зохион байгуулж байна. Манай сургуулийн хувьд, Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн программ, хууль дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Гол ялгаатай тал нь зарим хичээлийг англи хэл дээр заадаг, англи хэлний хичээлийг гүнзгийрүүлэн судалдаг. Математик, хими, физик , англи хэл зэрэг хичээлүүдийн улсын олимпиад, улмаар олон улсын олимпиад, уралдаан тэмцээнүүдэд манай сурагчид тогтмол түрүүлдэг. Үүнээс гадна боловсролын системд ямар шинэчлэл хийгдэж байна, тэр бүхнийг тэргүүлж, бусад бүх төрлийн уралдаан тэмцээн, сургалтын чанарын үзүүлэлтээр улсад тогтмол тэргүүлж байдаг. 

 

Сургуулийн чанарын баталгааны нэг үзүүлэлт нь элсэлтийн ерөнхий шалгалт юм. 2006 оноос ЭЕШ өгч ирсэн бүх хичээлийн хэмжээст онооны дундаж үзүүлэлтээр манай сургууль улсын хэмжээнд тогтмол эхний гурван байрыг эзэлж ирсэн байдаг. ЭЕШ-д орохдоо манай сурагчид аз сорьсон байдлаар хэзээ ч шалгалт өгдөггүй, эртнээс мэргэжлээ сонгочихсон байдгаараа онцлогтой. Инженер болно гэсэн л бол яг тэр чиглэлийн хичээлийн шалтгалтаа л өгөөд, хамгийн дээд оноог авдаг.

 

ТОП СУРАГЧДАД БИД ЦОМ, ӨРГӨМЖЛӨЛ ГАРДУУЛНА


“Улаанбаатар Эмпати” сургуулийн Химийн багш Н.Сүхбат:

-Энэ удаагийн олим­пиадын эхний үе шатанд хэмжээст оноогоор хүүхдүүдээ шалгаруулж байна. Манай сургуулийн онцлог, давуу тал нь эл­сэлтийн ерөнхий шалгалт шиг зохион байгуулдаг.

 

Хүү­хэд бүр шалгалтын дэв­тэр, хариултын хуудастай. Нэг­дүгээр шатандаа ха­риултын хуудсаар хүүх­дүүдийнхээ стандарт мэд­лэгийг шалгадаг. Үүн дээр үндэслээд  мэдээллийн бааз бүрдүүлэх, судал­гааны ажил хийх, багш нараа хөгжүүлэх бо­ломжтой. Эхний шатны шал­гаруулалт буюу шал­гал­тынхаа хариуг  бид машинаар уншуулдаг.

 

Яг ЭЕШ шиг зохион бай­гуулдаг. Шилдэг хүүх­дүү­дэд медалийн тоо хязгаар­лахгүй. Энэ хи­чээлийн жилд 3600 гаруй хүүхэд оролцож байгаа учраас 500 орчим хүүхэд медалийн болзол хангах боломжтой гэж үзэж байна. Медалийн болзол хангасан сурагчид II шатандаа ахисан түв­шинд өрсөлдөнө.

 

Улсын болон олон улсын олим­пиа­дад өгөгддөг даалгав­руудыг гүйцэтгэж, топ та­ван сурагчийн төлөө өр­сөл­дөнө. Эдгээр топ су­рагч­дад бид цом, өр­гөмжлөл гардуулна. Топын топ сурагчийг эндээсээ шалгаруулна.

 

УЛСЫН ХИМИ, БИОЛОГИЙН ОЛИМПИАДЫГ МАНАЙ СУРГУУЛЬ ЖИЛ БҮР ИВЭЭН ТЭТГЭДЭГ


“Улаанбаатар Эмпати” сургуулийн Биологийн багш Д.Чинзориг:

-БСШУСЯ-наас улсын хэмжээнд зохион байгуулж байгаа олимпиадыг ямар нэг төлбөр, хураамжгүйгээр зохион байгуулахыг журамдаа тусгаж байгаа. Энэ дүрэм, журмыг манай сургууль бусад сургуульдаа уриалж, энэ удаагийн олимпиадыг төлбөр хураамжгүй зохион байгуулж байгаагаараа онцлогтой.

 

Тиймээс шаардлагатай төсөв хөрөнгийг сургуулийн зүгээс гаргаж байна. Мөн манай хүүхдүүдийн эцэг, эхчүүдээс хандив өгч байгаа. Багш нар маань нэгдэж, дундаасаа мөнгө хандивласан. Өнгөрсөн жил манай олимпиадад 1400 хүүхэд оролцож байсан.

 

Энэ жил 3600 гаруй хүүхэд оролцож байна. Манай сургуулийн нэрэмжит олимпиадад оролцох хүүхдийн тоо жилээс жилд өсч байгаа нь  “Улаанбаатар Эмпати” сургууль үндэсний хэмжээний томоохон олимпиадыг зохион байгуулж байна гэдгийг харуулж байгаа хэрэг. 

 

Энэ бүхэнд шаардагдаж буй төсөв мөнгийг  сургуулийн захиргаанаас зохицуулж өгч байгаад талархаж байна.

 

Мөн “Улаанбаатар Эмпати” бүрэн дунд сургууль  маань боловсролын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байдаг.  Тухайлбал, улсын хими, биологийн олимпиадыг жил бүр ивээн тэтгэж оролцдог. Энэ жил 16 дахь жилдээ ивээн тэтгэгчээр оролцох гэж байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хөлөөр толгой хийсэн Монголын хөлбөмбөгийн холбоо
Г.Баясгалан улс төрд үйлчлэх нь үү, Үндсэн хуульд үйлчлэх нь үү, харъя!
Одоогоос 59 мянган жилийн өмнөх неандерталь хүмүүс шүдээ эмчилдэг байсныг тогтоожээ
Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    26 мин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
    36 мин
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
    46 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    50 мин
  • Газар хөдлөлтийн улмаас Венесуэлд 900 гаруй хүн амь үрэгдэж, 3.000 орчим хүн бэртжээ
    56 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
    1 цаг 6 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан, үүлшинэ. Бороо орохгүй
    1 цаг 36 мин
  • “Оюутан цагдаа-2026” хөтөлбөрийг хоёр сарын хугацаанд хэрэгжүүлнэ
    13 цаг 17 мин
  • Монголбанк болон Хятадын Ардын Банк хооронд байгуулсан “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн ерөнхий гэрээ”-г сунгалаа
    13 цаг 59 мин
  • 2027 оны 1 дүгээр сарын 1-нээс амт, үнэр оруулсан бүх төрлийн тамхин бүтээгдэхүүнийг импортлохыг хориглосноор нийт тамхин бүтээгдэхүүний зах зээлийн 70-80 хувийг борлуулахгүй байхаар зохицуулжээ
    17 цаг 57 мин
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
    18 цаг 1 мин
  • Өнөөдрийн байдлаар 530.4 мянган га-д тариалалт хийж, улаанбуудай, төмсний тариалалт дууссан байна
    18 цаг 9 мин
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
    19 цаг 50 мин
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
    19 цаг 55 мин
  • ДЦС-5 төслийн талбайгаас 102.9 мянган шоо метр үнсийг зөөгөөд байна
    22 цаг 24 мин
  • “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
    23 цаг 51 мин
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
    Өчигдөр 10 цаг 04 мин
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Улаанбаатар Их дуулга тэмцээний медальтнуудын БҮРЭН жагсаалт
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Португал vs Узбекистан: Узбекистаны шигшээ баг түүх бүтээж чадах уу? 
  • Бурхан Халдун хайрхны төрийн тахилга энэ сарын 23-нд болно
  • Өрхөд тохирсон жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр бодит үр дүн авчрах давуу талтайг онцлов
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгасан ОНЦЛОХ ЗААЛТУУД
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгасан ОНЦЛОХ ЗААЛТУУД
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Монгол дахь анхны No Brand дэлгүүрийн хамт олонд нэгдэхийг урьж байна
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Монгол хөлбөмбөгийн шигшээ багийн өнгөрсөн 28 жилийн түүхэн ялалт, ялагдлууд
24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК