Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Монгол орны бэлчээрийн төлөв байдал, тулгамдсан асуудал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг боллоо

2016-11-29
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Их Хурлын гишүүн  Г.Мөнхцэцэгийн санаачлагаар УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Монгол орны бэлчээрийн төлөв байдал, тулгамдсан асуудал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр /2016.11.29/ Төрийн ордноо зохион байгууллаа. 

 

 

Уг хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан удирдан явуулсан бөгөөд УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Б.Батзориг, Г.Занданшатар, М.Билэгт, Д.Мурат, Б.Энх-Амгалан, О.Баасанхүү болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлан яам, Барилга, хот байгуулалтын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар, Бодлого судлалын төв, НҮБ, Швейцарийн хөгжлийн агентлаг, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо зэрэг байгууллагын төлөөлөл оролцлоо. 

 

 

“Монгол орны бэлчээрийн төлөв байдал, тулгамдсан асуудал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Г.Мөнхцэцэг нар нээж хэлсэн үгэндээ бэлчээрийн асуудал зөвхөн малчдын биш улс орны хэмжээний асуудал болсныг онцлоод тулгамдаж буй бэрхшээлийг шийдвэрлэхэд салбар хоорондын уялдаа холбоо, хууль эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх нь чухал байгааг тэмдэглэв. 

 

 

Хэлэлцүүлгийн эхний илтгэлийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш “Монгол орны бэлчээрийн төлөв байдал, төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ” сэдвээр тавив. 

 

Монгол Улс 156,4 сая га нутаг дэвсгэртэй бөгөөд үүнээс бэлчээр хадлангийн талбай 112,7 сая га байдаг байна. Газрын нэгдмэл сангийн 2014 онд тайлангаас үзвэл нийт газар нутгийн 73,8 хувийг хөдөө аж ахуйн газар эзэлдэг. Сүүлийн жилүүдэд бэлчээрийн даац хэтэрч байгаа нь малын тоо толгой эрс нэмэгдсэнтэй холбоотой. Энэ нь өнгөрсөн хугацаанд төрөөс малын тоо толгойг өсгөхөд анхаарч, чанарт биш тоонд ач холбогдол өгөхөөс өөр аргагүй нөхцөл байдалд оруулсныг мэргэжилтнүүд хэлэлцүүлгийн үеэр хөндсөн юм. Тухайлбал, малчид төрөөс өгдөг урамшуулал, түүхий эдийн эрэлт хэрэгцээнээс нь болж бог малаа түлхүү өсгөж, олон жилийн уламжлалт 3 хонь, нэг ямаа гэсэн харьцаа алдагдаж хонь, ямаа 1/1 болоод байна. Дээр дурдсанчлан 112,7 сая га хадлан, бэлчээрийн талбайд жилд дунджаар 74,6 сая хонин толгойд шилжүүлсэн мал барих багтаамжтай байдаг байна. Үүнийг 1964 оныгхтой харьцуулбал бэлчээрийн талбай 9,4 сая га-гаар багасч, хонин толгойд шилжүүлсэн нийт малын тоо 36,9 сая толгойгоор өсч, 100 га бэлчэээрийн талбайд ногдох хонин толгойд шилжүүлсэн малын тоо 1,8 дахин нэмэгдсэн байна. Хэдийгээр одоогийн байдлаар малын тоо толгой бэлчээрийн даацад тохирч байгаа ч малын төрөл хоорондын харьцаа, сүргийн бүтэц эдийн засгийн хувьд төдийлөн тохирохгүй байгаа нь дээрх тоо баримтаас харагдаж байгаа юм.

 

 

Салбарын яамны зүгээс улсын тусгай хэрэгцээнд аймаг дундын отрын бэлчээр 783,3 мянган га буюу 0,6 хувь, орон нутгийн тусгай хэрэгцээнд сум дундын отрын бэлчээр 5,4 сая га буюу 4,7 хувь, нийт 6,2 сая га буюу 5,3 хувийг бэлчээрийн тусгай хэрэгцээнд авчээ. Мөн уламжлалт мал аж ахуйг хөгжүүлэхийн зэрэгцээ хот суруин газрын хэрэгцээг хангах үүднээс эрчимсэн мал аж ахуйг хотын ойр орчимд хөгжүүлэх талаар ажиллаж байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш илтгэлдээ дурдсан. 

 

Бэлчээрийн харилцааг зохицуулахын тулд хууль, эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх, бэлчээрийн тухай бие даасан хуультай болох шаардлага зүй ёсоор үүсээд байгааг хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байсан юм. Ингэхдээ асуудалд тал бүрээс нь нухацтай хандаж, цогц арга хэмжээ авах нь зүйтэй гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан хэлэв. 

 

 

2000 оноос хойш Бэлчээрийн тухай хуулийн төслийг 4 парламент дамжин хэлэлцсэн нь өнөөдрийг хүртэл батлагдаагүй байгаа ажээ. Асуудлын дан ганц хууль гарснаар шийдвэрлэж чадахгүй бөгөөд “Уур амьсгалд зохицсон ухаалаг ХАА”-г хөгжүүлэх арга зам чухал болохыг Бодлого судлалын төвийн тэргүүн, доктор А.Энх-Амгалан илтгэлдээ онцлов. Тэрбээр “Монгол орны бэлчээрийн 65 хувь нь унаган байдлаа алдаж, доройтсон. Үүнээс 7 хувь эргэж сэргэхгүй хэмжээнд хүрсэн байна. Малын тоо толгой хэт өссөнөөс бэлчээрийг дөрвөн улирлаар сэлгэж, ган зудын үед ашиглах отрын нөөц нутаггүй болсноор байгалийн бэрхшээлийг даван туулахад бэрхшээлтэй болж, малчдад их хэмжээний хохирол учрах болсон. Жишээлбэл, 1999-2002 оны ган, зудад 11,2 сая мал хорогдож, малчид нийт дүнгээр 333 тэрбум, 2009-2010 оны зуднаар 9,7 сая мал хорогдож, 527 тэрбум төгрөгийн хохирол амссан. Тухайн үед нийт малчин өрхийн 32,7 хувь малынхаа 50-иас дээш хувийг алдсан бол 8,7 хувь нь огт малгүй болсон байна. Энэ бол малын чанарыг биш тоогоор хөөцөлдсөний нэг сөрөг үр дагавар. Эдийн засгийн үзүүлэлт талаас нь авч үзвэл зөвхөн ноос, ноолуур, мах гэсэн гуравхан үзүүлэлтээр тооцоход орлогын алдагдал жил бүр нэг малчин өрхөд 2,6 сая төгрөг, улсын хэмжээнд 368 тэрбум төгрөг болж байна” гэлээ. 

 

 

Мөн Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоон гүйцэтгэх захирал Н.Ганхуяг “Бэлчээрийн тогтвортой менежмент: Бэлчээр ашиглагчдын хэсэг ба бэлчээр ашиглах гэрээ” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм. Тус байгууллагын хэрэгжүүлсэн энэ төсөлд малчид өөрсдөө хоршоо байгуулж, орон нутгийн удирдлагуудтай гэрээ байгуулснаар бэлчээр ашиглагчдын хэсгийн зохион байгуулалтад ордог байна. Ингэснээр малчдын бэлчээр нутгаа ашиглахдаа төлөвлөгөө зохицуулалттай байхын зэрэгцээ даац ачааллаа тэнцвэржүүлэх, малын түүхий эдийг бэлтгэх боловсруулах үйл явц сайжирч, малчдын орлого нэмэгдэх зэрэг олон давуу тал гарсан аж. 

 

 

Хэлэлцүүлэгт оролцогчид бэлчээрийг хамгаалахын тулд бие даасан хууль гаргах нь оновчтой эсэх, хуулиар зохицуулах бол бүс нутгийн онцлогийг хэрхэн харгалзах, уул уурхайн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн тоог багасгах, малын гаралтай түүхийн эдийг эдийн засгийн зөв эргэлтэд оруулах, газрыг ашиглах, эзэмших харилцааг нарийчлан зохицуулах, орон нутгийн засаглалын менежментийг сайжруулах, малын эрүүл мэндийн анхаарах, газар тариалангийн чиглэлийн газрын хэмжээ хязгаарыг шинэчлэн тогтоох, малчдад хариуцлага оногдуулах, бэлчээрийн төлбөртэй болгох зэрэг асуудлыг өргөн цар хүрээнд авч үзэх хэрэгтэй байгаа талаар ярилцаж, санал солилцсон. 

 

“Монгол орны бэлчээрийн төлөв байдал, тулгамдсан асуудал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэгт оролцогчид мал аж ахуйн салбар тэр дундаа бэлчээрийн асуудалд хандах хандлагаа өөрчлөх, төрөөс үр дүнтэй нэгдсэн бодлого хэрэгжүүлэх цаг болсонтой санал нэгтэй байгаагаа илэрхийлж байсан юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    22 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    1 цаг 36 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    1 цаг 40 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    1 цаг 46 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    1 цаг 56 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    1 цаг 58 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    2 цаг 0 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    2 цаг 6 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    3 цаг 8 мин
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    Өчигдөр 13 цаг 24 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    Өчигдөр 13 цаг 17 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    Өчигдөр 13 цаг 06 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    Өчигдөр 11 цаг 40 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    Өчигдөр 11 цаг 18 мин
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
    Өчигдөр 10 цаг 55 мин
  • Австралид сураггүй болсон 18 настай аялагч охины цогцос олджээ
    Өчигдөр 10 цаг 37 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
    Өчигдөр 10 цаг 34 мин
  • Пакистаны шүүх хоригдож буй Ерөнхий сайд асан Имран Ханыгаа хувийн эмнэлэгт шилжүүлжээ
    Өчигдөр 10 цаг 24 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК