Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

250 саяын дэнчинтэй Ардчилсан намын даргад өрсөлдөх эрхмүүдтэй танилц

2016-12-19
0
ЖИРГЭХ

Ардчилсан намын даргад өрсөлдөх хүмүүсийн нэрс тодорхой боллоо. Энэхүү сунгаанд УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ, Ж.Батзандан, Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, БСШУ сайд асан Л.Гантөмөр нар өрсөлдөхөөр бүртгүүлэв. Харин намын даргын сунгаанд орно гэдгээ илэрхийлж байсан УИХ-ын гишүүн Л.Болд, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан нар нэр дэвшсэнгүй. Мөн Ардчилсан намын даргад нэр дэвшинэ хэмээж байсан М.Чимэддорж сонгуулийн босго 250 сая төгрөгөө байршуулж чадаагүй тул энэ сунгаанаас сугарч үлдсэнбайна. Тиймээс Ардчилсан намын даргад дээрх таван нэр дэвшигч өрсөлдөхөөр боллоо. Тэд намын даргын сонгуулийн сурталчилгаагаа энэ сарын 21- ны өдөр эхлүүлэх бөгөөд сурталчилгаа 40 хоног үргэлжилнэ. Харин санал хураалт ирэх оны нэгдүгээр сарын 29-ны өдөр болж улмаар хоёрдугаар сарын 12-нд болох Их хурлаараа намын даргаа баталгаажуулах учиртай. Тэгвэл намын даргад өрсөлдөх эрхмүүдийн хэн нь хэн бэ.

 

 

Д.Эрдэнэбат МҮДН-ийг төлөөлж намын даргад өрсөлдөнө

 

УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа Д.Эрдэнэбат өнгөрсөн парламентад олонхийн бүлгийн ахлагч, Аж үйлдвэрийн яамны сайдаар ажиллаж байсан нэгэн. Автын инженер мэргэжилтэй тэрбээр Багануурын нүүрсний уурхайгаас ажлын гараагаа эхэлж, 1999-2000, 2008 онуудад Нийслэлийн Багануур дүүргийн Засаг дарга, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч зэрэг албан тушаалаар улстөрийн гараагаа эхэлсэн. Д.Эрдэнэбат Багануур дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдон дөрвөн жил ажилласны дараа 2012 оноос УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга болсон чадварлаг улс төрч. Харин тэрбээр энэ жилийн УИХ-ын сонгуульд төрсөн нутаг болох Сэлэнгэ аймагтаа нэр дэвшиж, ялалт байгуулсан билээ. Д.Эрдэнэбат Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн, МҮДН фракцийн хүн. Тиймээс ч энэ удаа намын даргад МҮДН фракциа төлөөлж өрсөлдөж байгаа аж.

 

 

Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд бус намын даргад өрсөлдөхөөр болов

 

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ мэдэгдээд байсан Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ардчилсан намын даргад нэр дэвшихээр болжээ. Тэрбээр намын дарга байхдаа намаа удирдан олон сонгуульд ялалт байгуулж явсан нэгэн. Гэвч түүний Засгийн газрыг албан тушаал эрх ашгийн төлөө намынх нь цөөхөн нөхөд нийлж, огцруулж байсан гэгддэг.

 

Тэрбээр Ерөнийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдэж, намд болоод буй ялзарлыг арилгах ёстой хэмээн хатуухан үг унагаж, ганц хүний эрх ашгийн төлөөх ардчиллын төлөө тэмцээгүй гэдгээ илэрхийлж байсан юм. Түүнчлэн саяхан болсон намын их хурлынхаа үеэр тэрбээр “Ардчилсан нам өмнөх сонгуулиудад ялалт байгуулсан нь ардчиллын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэдэг нийт ардчилсан намын гишүүдийн гавъяа. Харин энэ удаагийн сонгуульд ялалт байгуулж чадаагүйн хариуцлагыг саарал ордонд сууж байсан хүмүүс хүлээх ёстой” хэмээн мэдэгдсэн нь нийт гишүүдийн талархалыг хүлээж, хуралд оролцогсдыг огшуулсан билээ.

 

Сүүлийн үед Н.Алтанхуягтай холбоотой таагүй мэдээлэл гарч, ойр дотныхонг нь баривчилж, тэр бүү хэл өөрийг нь хүртэл АТГ-аас зарлан дуудах хуудас ирүүлэн байцаасан нь олны анхаарлыг татсан үйл явдал болсон. Тэгвэл тэрбээр энэ бүхнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ илэрхийлснээс үүдэлтэй хэмээж, “Үгэнд нь орохгүй гэвэл цагдан хорьдог болсон байна. Хуулийнханы дунд бий болоод байгаа хонгилыг арилгах хэрэгтэй” гэж мэдэгдсэн.  

 

Баянгол гэх “вант улсын эзэн” Ардчилсан намын дарга болох уу

 

Ардчилсан намын даргад өрсөлдөх бичиг баримтаа хамгийн түрүүнд бүрдүүлж өгсөн хүн бол УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ. Хуульч, эрхзүйч мэргэжилтэй тэрбээр Багануур дүүргийг район байхад нь тус ройны АН-ын даргаас ажлын гараагаа эхлэж байсан нэгэн.  Тэрбээр улстөрийн тогоонд чанагдснаасаа нэлээдгүй л сайн, муутай хэлэгдэж явсан билээ. Бүр түүнийг хочилж, Баянгол гэх вант улс байгуулж эзнээр нь С.Эрдэнэ 1995 оноос Баянгол дүүргийн Монголын Үндэсний Ардчилсан намын хорооны даргаар ажилласан цагаас өдийг хүртэл тус дүүргээр овоглож яваа. 2004-2008 онд Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа салбараа унагасан, мөнгө завшсан гэсэн мэдээлэл хэвлэлээр явдаг ч өдийг хүртэл батлагдсан нь үгүй. 

 

2008 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ шүүхийн асуудалтай явсаар 2009 онд тангараг өргөж байсан билээ. Тэр үеэс өнөөг хүртэл тасралтгүй УИХ-ын гишүүнээр сонгогдож байгаа. Ардчилсан засгийн үед Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, 2016 оноос сөрөг хүчний бүлгийн даргаар ажиллаж байна. Тэрбээр намын даргын сунгаанд Шонхор фракцийг төлөөлж өрсөлдөж буй.

 

Намаа фракаас салгах Л.Гантөмөр намын даргад хүч үзнэ

 

БСШУ-ны сайд асан Л.Гантөмөр намын даргад өрсөлдөхөөр боллоо. Цахилгааны инженер мэргэжилтэй тэрбээр 2000 оноос Ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхийлөгчөөс улстөрийн гараагаа эхэлсэн нэгэн. 2004 оноос 2012 оны хооронд УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байсан. Улстөрчийн хувьд нам дотроо хэлэх  үгээ хэлчихдэг, намаа фракциудаас салгах шийдвэрийг “Нэг ардчилал” фракцийнхантайгаа хамтдаа гаргасан юм. Л.Гантөмөр “Нэг ардчилал”-ын фракцийн гишүүн байсан.  Тэрбээр нөхдийн хамт Ардчилсан намын ялагдлыг сөрөг хүчин гэхээс илүү фракциудын тэмцлээс болсон гэж үзсэн учраас  фракциа албан ёсоор татан буулгасан. Ийнхүү  АН дотор дээгүүр байр эзэлдэг “Нэг ардчилал” фракцийн залуучууд одоогоор хувь улстөрчид болоод байгаа. Гэсэн ч энэ нь намын даргад өрсөлдөх оноо авах өнгөлөн далдлалт байхыг үгүйсгэхгүй гэдгийг улс төрийн хүрээнийхэн хэлж байгаа.

 

Ардчилсан намд “урваж” ирсэн гэгддэг Ж.Батзандан намын дарга өрсөлдөнө

 

Ардчилсан намд “урваж” орж ирсэн гэгддэг Иргэний хөдөлгөөний намын дарга Ж.Батзандан энэ удаа Ардчилсан намын даргад өрсөлдөхөөр болоод байгаа. Намаасаа хөөгдөх хүртэл дээрээ тулж, багагүй хэл аманд өртөөд байсан тэрбээр намын даргын сунгаанд оролцох дэнчингийн мөнгийг их байна хэмээн гомдоллож, “Надад 250 сая төгрөгийг бэлэн гаргаад өгөх мөнгө алга, Ардчилсан нам залуу үеэ ингэж боомилж байна” хэмээн хэдхэн хоногийн өмнө мэдээлж байсан ч ийнхүү намын даргад өрсөлдөхөөр болов.

 

Гудамжны жагсагч хэмээн олонд танигдсан тэрбээр 2008 оны сонгуулийн үр дүнг эсэргүүцэж, жагсаал зохион байгуулсан хүмүүсийн гол оролцогч. Тиймээс ч түүнийг долдугаар сарын 1-ний хар өдөрт хамааралтай гэх хүн олон байдаг. Гэвч тэрхүү жагсаалын дараа Ж.Батзандан Ардчилсан намд элсч, албан тушаалд томилогдож эхэлсэн нь нууц биш. Хуульч мэргэжилтэй тэрбээр  Ардчилсан намаас Баянзүрх дүүрэгт хоёр ч удаа нэр дэвшиж, УИХ-д сонгогдсон. АН олонх  байхад ч, цөөнх болсон үед ч намынхаа нөхдийг шүүмжилчихдэг нь сонгогчдод таалагддаг ч өөрийн гэсэн итгэл үнэмшилгүй гэж улстөрийн хүрээнийхэн шүүмжилдэг. Тиймдээ ч Ж.Батзанданг АН дотроо яг хэний фракцид харьяалалтай гэдгийг нь хэлэхэд хэцүү. Цаг үетэйгээ нийцүүлэн аль нэг фракцид хамааралтай мэт явдаг, зөвхөн өөрийнхөө эрх ашигт нийцсэн шийдвэрүүд гаргадаг гэж тодорхойлох хүмүүс ч бий.

 

Б.Энхжин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (43)

  • Батэрдэнэ (103.9.90.53)
    4 Феодал нийлж нэгнээ харлуулах хар пиар эхэллээ дээ... Батзанданг хийгээгүй зүйлийнх нь төлөө харлуулсан ч даравч далдайна, булавч бултайна гэдэг шиг ялгараад л гараад ирнэ дээ... Зарчимтай, үнэт зүйлтэй, үзэл бодолтой залуу шүү.. Эрчээ бүү алдаарай.. ардчиллыг гэмт бүлэглэлийн үүр болгосон наад ХУВАЛЗнуудаа арчаад өг...
    2016 оны 12 сарын 20 | Хариулах
  • Зочин (182.160.4.115)
    Энэ нам Монголчуудын итгэлийг өчнөөн алдлаа. Одоо эдэнд дахин улс орноо өгч гүйцэт самруулах масс олдохгүй. Одоо ч хар. Нэр дэвшсэн этгээдүүд нь нөгөөх л улиг домог идэх авахын донтон болхи бүдүүлэг феодалиуд. Арай гайгүй нь Батзандан. Гэхдээ л бас л 7 сарын 1-ний турхирагч.
    2016 оны 12 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.126.91.87)
    Batzandan zugeer ee
    2016 оны 12 сарын 20 | Хариулах
  • Зочин (67.111.249.98)
    С.Эрдэнэ л Илжигнүүдэд таарсан мал дөө
    2016 оны 12 сарын 20 | Хариулах
  • zochin (202.179.31.80)
    Ene 5 n dotroos hamgiin zob bodlogo gargah ni Erdene guai yum shig sanagdah in ene huniig namiin darga bolgobol AN arai ahiuts tai ylalt bh
    2016 оны 12 сарын 20 | Хариулах
    • Зочин
      С.Эрдэнэ л Илжигнүүдэд таарсан мал дөө
      2016 оны 12 сарын 20
  • ШӨХТГ-Т (150.129.141.24)
    ҮНЭГҮЙ.МН НЭРТЭЙ ҮНЭТЭЙ МӨНГӨ НЭХСЭН ААШТАЙ АВГАЙ ШИГ АРГА НЬ ОЛДОХГҮЙ САЙТАД БИТГИЙ ЗАРАА ТАВИАРАЙ ГАНЦ ЗАР ОРУУЛАХ ГЭЭД САР ГАРАН НОЦОЛДЛОО ТАНЫ ЗАРЫГ ХЯНАЖ БАЙНА АЖЛЫН ӨДРҮҮДЭД 2-12 ЦАГИЙН ХООРОНД ТАВИХ ЭСЭХЭЭ ШИЙДНЭ ГЭСЭН БИЧИГ ГАРАХ ЮМ ТЭГСЭНЭЭ 12 ЦАГИЙН ДАРАА ТАНЫ ЗАР АРХИВЛАГДСАН,ТҮГЖИГДСЭН,ДАНС ЧИНЬ МӨНГӨГҮЙ БАЙНА,ЗАРАА ДАВТАН ӨГВӨЛ ӨДРИЙН ТӨДӨН ТӨГРӨГ,ОЛОН ДАХИН ОРОЛДВОЛ УТАСНЫ ЧИНЬ ДУГААРЫГ БОЛОКЛОНО ШҮҮ МАНАЙХ ЦЕГ,ШӨХТГ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙГАА Ч ГЭХ ШИГ БИЧГҮҮД ГАРААД ИРЭХ ЮМ. ОЛНЫ ЗАРААР ООДРООД ОЛСОН ЖААХАН МӨНГӨ НЬ ХАТГААД БАЙГАА САЙТААР БИТГИЙ ҮЙЛЧЛҮҮЛЭЭРЭЙ.
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
  • Zochin (183.101.19.104)
    Mongold buh alban tushaal mongo boljee yadarsan aaw eegiin huuhed tord ajillan gedeg bhgui songolt zow bh boltugai
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
  • Тэнгэрийн бөө (103.229.122.69)
    Ер нь Ж.Эрдэнэбат л туйлширахгүй бол боломжийн хүн юм билээ. Энэ хүн чинь нэлээд дорвитой ажил хийсэн бөгөөд бас эрс тууштай, хандлагаа зөв зохицуулж чадах чадвартай.
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
  • Зочин (150.129.142.78)
    Улс төрийг маш удаан чанагдаж амьдрал туулж байж хийдэг юм байхаа эд нар дотор ард түмэн ахмад хүүхэд эмэгтэйчүүд хөгжилийн бэрэхшээлтэй иргэд гээл ер нь би дний сайн сайхны төлөө хууль хийсэн ганцхан эрдэнэ юм шүү бусадыг нь өргөн барьж батлуулсан нэг ч хууль бидний төлөө хийсэнийг миний мэлмий олж харсангүй
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
  • Зочин (59.153.114.237)
    Батзандан эрүүл биш шизотой, гантөмөр маш их амбицтай боловч чадвар муутай хуурамч зантай, эрдэн төрлөхийн луйварчин
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
  • Зочин (112.72.11.106)
    Гантөмөр, батзандан, эрдэнэ гурав ч дээ найдваргүй хүмүүс дээ
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
  • Зочин (112.72.11.106)
    Гантөмөр, батзандан, эрдэнэ гурав ч дээ найдваргүй хүмүүс дээ
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.9.43.199)
    Gantumur Banzandan 2 in neg ni darga bolson deer nuguu 3 bol ulsin umchuus idsen humuus mun shuu
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
  • Гишүүн (59.153.112.31)
    Алтанхуяг, Эрдэнэ одоо болоош дээ. Ардчилал гэх хөдөлгөөн та нарыг Монголын тэргүүн баячууд-олигархууд болголоо. Харин та хэд ард түмний бүсийг чивчиртэл чангалсан. Ханаж цадаагүй юу. Алтанхуягаа, Эрдэнээ одоо больчих за.
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
  • зочин (59.153.112.31)
    МОНГОЛ УЛСЫГ ДАМПУУРЛЫН ИРМЭГТ АВЧИРЧ, МОНГОЛЧУУДЫГ ХЭДЭН ҮЕЭР НЬ ӨРД БАРЬЖ ӨГСӨН Н.АЛТАНХУЯГ Л БИШ БОЛ ХЭН Ч ЯАХАВ ДЭЭ. УГААСАА АН-ЫГ ШИНЭЧЛЭХ ХҮН БАТЗАНДАНГААС ӨӨР ЭНД АЛГА.
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.179.17.162)
    Hylgailsan munguu ugchihuud ergej hylgailna batzandangaas uur uym alga
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
  • Buugii (139.5.217.9)
    Ed nar dotroos arai zangaragtai ni Altanhuyg bnadaa.henees ch aij emeelgui helie gesnee tsogtoi helchihdeg ,busad ni chdee Batzandan bol shouchin,batalgaagui hun dee.Gantomor chdee nurmaichhaag Muunchin Nasanbayrtai ch hariutslaga tootsoj chadahgui baij yun ANin dargad sanaarhah yasan ch ih mongotei uls baidgiin..
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
  • Ebi (27.123.214.119)
    Gantumuriig taviad uz de
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
  • Ard (202.9.40.117)
    Altanhuyag tseber bish shvvdee yarj bgaani mundagl yum ard tvmendee hairtai bolchihson bnlei ntgehgvi bna Batzandan ni deer baih uur abah yum alga
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
  • Ard (202.9.40.117)
    Batzandang tabiad vz shudraga yaridag huhur shvvdee harya
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.9.43.27)
    URVAGCH NAR BOL XEN CH BISH YALANGUYA TER MUU BATZANDAN GEJ 1XACHIN BANDI XAANAAS IRSEN XEN BE SETGUULCHID XARAXAARAA NEG IX SHUDRAGA YUM YARIDAG XACHIN BANDI
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
  • qw (183.177.98.22)
    erdene AN-iig vant bolgox nee gutsvaa
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
    • Зочин
      С.Эрдэнэ л Илжигнүүдэд таарсан мал дөө
      2016 оны 12 сарын 19
  • зочин (103.9.90.130)
    Энэ удаа Алтанхуягийг дэмжсэн нь монгол улсын эрх ашигт нийцнээээ
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.55.191.42)
    Ахмадууд насаараа улсад ажиллаад ийм мөнгө хураах уу эд нар 20 хүрэхгүй Жил ямар их мөнгө идээ вэ бүгдийг нь шалгуулавал зохилтой
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
  • иргэн (124.158.90.56)
    Элбэгдоржоос ямар ч байсан айхгүй үгээ хэлчихэж байгаа Алтанхуяг Батзандан нар нь болвол арай дээр биз дээ
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
  • иргэн (124.158.90.56)
    Элбэгдоржоос ямар ч байсан айхгүй үгээ хэлчихэж байгаа Алтанхуяг Батзандан нар нь болвол арай дээр биз дээ
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
  • зочид (183.81.171.134)
    хөөгдсөн партизанууд ыг сонгуульд оролцох эрхийг үндсэн хуулиар хаагаад өг хөөгдсөн партизанууд хэнд саналаа өгөхийг шинэ гишүүд бас зааж харагдаач
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
  • зочид (183.81.171.134)
    хөөгдсөн партизанууд ыг сонгуульд оролцох эрхийг үндсэн хуулиар хаагаад өг хөөгдсөн партизанууд хэнд саналаа өгөхийг шинэ гишүүд бас зааж харагдаач
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
  • зочин (183.81.171.134)
    партизануудыг нас гэж дарамтлаад байгаа нь зайл гэсэн үг үү тэгвэл шинэ гишүүд өөрсдөө зайл
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
  • зочин (183.81.171.134)
    АН-н ҮЗХ-д гишүүн, болон даргад нь нэр дэвшүүлэхдээ мөнгө төлөх нь хахуулийг хөгжүүлэх гаргалгаа шүү дээ тэнэгүүдээ
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.21.112.202)
    АН-ын даргыг УИХ-ын гишүүдээс сонгосон дээр дээ
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.21.112.202)
    Чимэддорж гэх мэт үст хорхойгүй АН-д баяр хүргэе
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.55.191.76)
    Batzandan havi deer yum bna doo. Niit gishuudee demjeerei
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
  • ZOCHIN (203.59.109.92)
    BATZANDAN N ARAI DEER YMDAA.
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
  • Зочин (182.160.35.145)
    хуцдаг бааснууд
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.70.41.102)
    Чимэддоржийг 250 сая төгрөг цаг хугацаанд өгөөгүй нэрийдлээр хаслаа. Чимэддорж 100-н магдал өндөр байсан юм. дээрхи 5 хүнээс нэгэн ч гарах шаардлагагүй энгээд АН тарах л үлдлээ дээ
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
    • Зочин
      Чимэддорж гэж хаанаас гарч ирсэн намын зүтгэлтэн бэ, аль дүүргийн аль үүрийн гишүүн бэ, хэн ч танихгүй хүний түлхээсээр явж байгаа зуйгуул юмнууд манай намыг удирдах болоогүй
      2016 оны 12 сарын 19
  • Зочин (182.160.35.145)
    мөөнг аз жаргалын түлхүүрэээ. мөнгөөр намын даргыг ч авдагиймаа ха ха ха сэжгийн луйварчид
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
  • Зочин (182.160.35.145)
    ардчилсан гахайнууд бүдүүн даргаа сонгож Монголыг гийгүүлэх юм гэнэ.
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
  • 54968+ (103.254.120.230)
    гантөмөрийн мөнгийг шалга
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.254.120.230)
    гантөмөр гэж нэгэн тэнэг байна. Улаанбаатарын их сургуулийн бүх юмаар тоглосон одоо эдиййн засгийн чадавхи буурсан . нөгөө талаас хүний нэрээр ахааг юмаа бү?үтээдэг хухай хар баядын заль түүнд өайна. баяуд хүний нууцууд биз дээ миний мэдэхийн бага насны залуучууд
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
  • эрлэгийн элч (183.81.171.98)
    жирийн ард олон нь хямралд өртөөд ядраад байдаг. ард олны хуримтлуулж төрд өгсөн мөнгөнөөс цуслчихаад өөрсдөө бүтээчихсэн юм шиг эд нар мөн их задарч байнаа. төрийг хуулийг дэвсэлж болно гэж бодож байгаа бол байгалын хуулийг дэвсэлэх нь уу? дэвсэлүүлэх нь үү. ард олон харнаа!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
  • Зочин (50.152.237.111)
    Bondiin mungiig nuutsulsun 4 baih shiv
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
  • zochin (202.9.40.95)
    ene novchnuudiig l bitgii songooroi, uur oligtoi amitan alga uu
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
  • Зочин (122.201.31.48)
    гантөмөр
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    20 цаг 37 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    22 цаг 47 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    22 цаг 53 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    23 цаг 4 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    Өчигдөр 11 цаг 40 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    Өчигдөр 11 цаг 18 мин
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
    Өчигдөр 10 цаг 55 мин
  • Австралид сураггүй болсон 18 настай аялагч охины цогцос олджээ
    Өчигдөр 10 цаг 37 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
    Өчигдөр 10 цаг 34 мин
  • Пакистаны шүүх хоригдож буй Ерөнхий сайд асан Имран Ханыгаа хувийн эмнэлэгт шилжүүлжээ
    Өчигдөр 10 цаг 24 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
    Уржигдар 20 цаг 18 мин
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
    Уржигдар 18 цаг 48 мин
  • COP17: Монголын сонгодог урлагийн тоглолт болно
    Уржигдар 17 цаг 38 мин
  • З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
    Уржигдар 16 цаг 36 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
    Уржигдар 16 цаг 21 мин
  • СОР17: Ногоон бүсэд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд нийсэн ухаалаг бизнесийн загварууд зэрэг асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 57 мин
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    Уржигдар 14 цаг 49 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    Уржигдар 14 цаг 33 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК