Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ард түмэнгүй тѳр гэж юу байхав дээ!

2017-2-24
0
ЖИРГЭХ

 

ТѲР гэж юу вэ! Энэ  асуултанд хэн ч ерѳнхий хариулт ѳгч чадахгүй, учир нь тийм  хариулт угаас байхгүй. Тѳр гэдэг ухагдахуунд, албан талаасаа  нийтлэг томъёолол ѳнѳѳдрийг хүртэл дэлхий гаргаагүй юм билээ. 1933 онд НҮБ-ын гишүүн орнуудын ОУ-ын Бага хурлаар батлагдан, улс орнуудын нэгдэн орсон Montevideo Convention нэртэй нэг  конвенци байна. Тэнд тусгаар  улсыг тодорхойлсон 4 шинж байдгийг л тогтоосон байна.

 

Ѳѳрѳѳр тѳрийн тухайд, олон улсын хэмжээнд гарсан нэгдмэл ойлголт,  НҮБ-ын шийдвэр томьёолол ч байдаггүй юм байна. Энэ нь тѳр гэдгийг танин мэдэхүйн ерѳнхий хүрээнд улс орон бүр ѳѳрийхѳѳрѳѳ ойлгож, ѳѳрийхѳѳ үзэл баримтлалаар  цогцлоон бүтээсээр ирснийг  гэрчлэх мэт. Монголын улс тѳрчдийн тѳрийн талаарх  тѳсѳѳлѳл янз бүр. Зарим нь гэр, барилга байшин, машин унаатай, сүүлийн үед үхэр тэрэгтэй  зүйрлэсэн нь бий. Амьд организм, бүр эд эс нь ѳвчилчихсѳн, онош шаардлагатай гэдэг хэсэг бүлэг ч бaйгаа. Ард түмэн болохоор ТѲР гээч юм монголд байхгүй болсоон  гэдэг, миний хувьд энийг хамгийн ухаантай хийсэн дүгнэлт гэж бодож явдаг. Тѳрийн минь сүлд ѳршѳѳ гэж сэтгэлдээ сүсэглэдэг  монгол түмэн, тѳрийг минь олж ѳгч  хайрла хэмээн бурхандаа  залбирдаг болсоон гээд бодохоор бяцхан гуниг тѳрнѳ, гээд яах ч юм билээ дээ. Монголын тѳрийг ерѳнхийд нь УИХ-аар тѳлѳѳлүүлэн ойлгоцгоож байна, тэгж шууд хэлсэн улс тѳрч ч байгаа.  

 

Тѳрийн ѳмч гэж нэрийдээд байгаа обьектууд нь ч эзэн байхгүй,хэдэн хулгайчийн гарт орчихоод ард түмний нуруун дээр  10 их наядын алдагдал чирж авчраад овоолчихсон байгаа.

Гэтэл тэр УИХ дотор нь хэдэн олигархи ороод суучихсан, сайдын албан тушаал давхар эрхлээд ѳѳрсдийн сонирхлыг хүч түрэн ( determination) хэрэгжүүлсээр, тѳрийг баллуурдсаар байна. ТѲР намын гарт орж, бие даасан үйл ажиллгааны функци үүрэг нь арчигдсаар байна гэсэн үг, товчоор тѳрийн статус алга боллоо гэж хэлж болно. УИХ-ын Чуулган гэх нь зѳвхѳн хэлбэрийн тѳдий, ялангуяа сүүлийн үед үзэл бодол зѳрүүтэй сѳрѳг намын 9 гишүүнийг урьж суулгаад хийдэг МАН-ын гишүүдийн ѳргѳтгѳсѳн хурал л болсон. Намын бүлэг гэгч гаж тогтолцоогоор эхлээд хэлэлцэж бодлогоо хайрцаглана, улс тѳрийн шийдвэр хэмээн тэр конспираци ( балиар хуйвалдаан) дүгнэлтээ нэрлэнэ, тэр нь голдуу олигархиудын ашгийн сонирхолд нийцсэн байна, тэрийгээ Чуулганд оруулж ирээд ѳѳрийн, ѳрѳѳлийн конооп давхар дарж байгаад  баталчихна.

 

Манайд хууль үйлдвэрлэх технологи яг л ийм, бүтээгдэхүүний чанарын гологдол гараад байгаа шалтгаан гэвэл ердѳѳ энэ. Тѳрийн ѳмч гэж нэрийдээд байгаа обьектууд нь ч эзэн байхгүй, хэдэн хулгайчийн гарт орчихоод ард түмний нуруун дээр  10 их наядын алдагдал чирж авчраад овоолчихсон байгаа. Тѳр гэж цаасан дээр дурайтал бичигдээд үлдсэн л нэг нэр тѳдий. Тѳртэй  холбоотой олигтой юм үлдсэнгүй. Тэрийгээ, нэр хүнд, нэр тѳр уналаа, барилаа гэх тѳдийгѳѳр хѳнгѳн дүгнэлт хийгээд, буцааж босгох гэж туушдаа попдоод яваад байгаа нь асуудлыг улам ч ужигруулж олигархиудад сүжирсэн, ард түмэнд хорлонтой тал руугаа эрчимтэй хандаж байна. Зориудын юм биш үү? гэж асуусан уншигч олон байгаа.

 

Харах биегүй харилцах эзэнгүй тулах цэггүй төр

Тэгэхээр, зориудаар байхгүй болгосон, баларсан тѳрийн тухай бичээд ямар ч утгагүй, харин тэр тѳр гээд нэр тѳдий хэлэгддэг  субьект нь тулгуураа алдаж, ганхаж эхэллээ гэсэн юм бичвэл сэрэмжлүүлэг болчихож магад гэж бодоод хэдэн үг хэлхлээ, болгоон соёрхоно уу! Тулах цэг далжис хийвэл тогоотой сүү холбис хийж ямар ч сайхан саалийн үнээ хэрэггүй болно шүү дээ л гэсэн утгаар сэрэмжлүүлэх гэсэн юмаа.

 

Аль ч улсын тѳр тулгын 3 чулуу шиг, данхайсан  3 сайхан багананд баттай суурилаж, тогтворто оршин, үйл ажиллагаагаа тайван явуулдаг. Тулгуураа алдсан нѳхцѳлд улс оронд үймээн самуун дэгдэж зарим оронд иргэний дайн болж байна. Парламентын засаглалтай гэх үймээнтэй  байгаа улс орнуудын жишээнээс  энэ концепцийн үйлчлэлийг тод харж болноо. Сэтгүүлч нийтлэлчид эхнээсээ, энэ санааг аль хэдийн хѳндѳѳд эхэлчихсэн байгаа.


 
 1.Хувийн ѳмч



 
Засаг тѳр нь тогтвортой Америк, Герман, Япон, Австрали,Канад...гээд олон оронд, тѳсвѳѳ үндсэнд нь хувийн ѳмчтѳнүүд нь бүрдүүлээд найдвартай аваад явдаг тогтолцоо оршин тогтнож байдаг гэдгийг мэдэх хүн олон байгаа, мэддэггүй, мэддэггүйлгээ ч мэддэггүйнүүд нь ч мэдээж бас бий л байх. Үндэсний том хѳрѳнгѳтнүүд тѳсвийн зонхилох хэсгийг бүрдүүлнэ, бүрдүүлсэн тѳсѳвтѳѳ хяналт тавьдаг,  авилгачдаас хамгаалж байдаг  гэсэн үг. Үндэсний том хѳрѳнгѳтнүүд тѳрийн үйл ажиллгаанд оролцдоггүй, ѳѳрсдийн бүрдүүлсэн тѳсвийг зувчуулах сонирхолгүй, парламентын хүрээллийн гадна байдгаараа тѳрд шургалсан олигархиудаас үндсээрээ ялгаатай.

 

ОУВС-ийн, ялангуяа ЭФФ хѳтѳлбѳр бол үндэсний хѳрѳнгѳтнүүдэд их ээлтэй, тѳсѳв зувчуулагч нарын хошууг хайрдаг тѳсѳл.

Тэдний, монгол хүний ой тойнд ч багтахын аргагүй баян байдаг нь нийгмийн давуу тал биш, харин ч эдийн засгийн хүнд ачааллыг тѳрийн нуруун дээрээс үүрэлцэж явдгаараа ажлын хүмүүс юм. Нийгмийн ухамсарт ч тийм ойлголт гүн суусан байдаг байна. Мэдээж заримдаа лоббидуулах юм гардаг л юм шиг байна, гэхдээ хуулийн хүрээнд тодорхой  асуудлаар тѳр нь зохицуулаад  явдаг бололтой, ийм улс орны жишээ гэвэл Япон байна. Японы Засгийн газар, том хѳрѳнгѳтнүүддээ том том нѳхцѳл олгож дэмжиж байдгийг дэлхий даяар харж боломжоороо дуурайдаг болжээ, тиймдээ ч улс нь ѳндѳр хурдацтай хѳгжиж чаддаг  биз ээ! Гэхдээ дуурайхийн тулд асуудлыг хонгилын нүхээр харах биш бүхэлд нь том зургаар тусгаж авдаг онцгой билэгтэй удирдагч хэрэгтэй байдаг байхаа.

 

Дэлхийн зэсийн үнэнд бодитойгоор нѳлѳѳлж чадах нѳхцѳл, Үндэсний том хѳрѳнгѳтѳн тѳрѳн гарах боломж, нэгэнт алдагдсан ОТ-н тодорхой хувийг оруулаад ирэх тѳсѳѳлѳл ѳѳрѳѳ орж ирснийг УИХ, тѳр санаачилгаараа  тас цохив. Хулгайч, луйварчид, тѳр банкны транс гэмт хэрэгтнүүдийг гэм буруутайг нь хууль хүчний байгууллагаар нотлоод эрүүгийн хатуу хариуцлага хүлээлгээд, хувийн ѳмчинд халдахгүйгээр зээлийн ѳрѳѳ барагдуултал нь хүлээх боломжийг үгүйсгэн, эсрэгээр нь хулгайчийг биш ѳмчийн харилцааг шийтгэж хѳрш орныхоо дургүйг  хүргэж, дэлхийд шоолуулах юмаа нэгээр нэмж орхив. Тѳрѳѳс нууж хийсэн далд хулгайг, тѳрийн нэр барьсан ил луйвраар сольж амжив. Монголын тѳрийн шийдвэр нь, ѳшѳѳ хонзогнол, сэтгэлийн хѳдѳлгѳѳн, би биш бол хэн ч биш гэсэн монголжуу тэнэглэлд үндэслэн гардаг гэдгийг дэлхийн ѳмнѳ  нотлож чадлаа. Үр дүн нь ерѳнхийлѳгчийн сонгуулийн сайн  PR болно гэсэн тѳсѳѳлѳл нурж,  ашиг сонирхлын хувьд улс  тѳрчдѳѳс бусдад нь ялгаагүй  юмаар ард түмнээ талцуулж орхив.  Хувийн том ѳмчтѳнүүд тѳрдѳѳ туслах нь бүү хэл тѳрд итгэх сэтгэл нь барагдаж буйгаар тѳр ѳѳрийхѳѳ тулах баганыг хѳрѳѳдлѳѳ, маш харамсалтай. 

 

 

ОУВС-ийн, ялангуяа ЭФФ хѳтѳлбѳр бол үндэсний хѳрѳнгѳтнүүдэд их ээлтэй, тѳсѳв зувчуулагч нарын хошууг хайрдаг тѳсѳл. Улс тѳрчид хичнээн дургүй байлаа ч одоо ѳнгѳрсѳн, оройтсон. Улс орноо ѳѳрсдѳѳ олигтой удирдаад явж чадахгүй, ард түмнийхээ эсрэг тѳр гэдгээр дэлхийд цоллуулаад явж байгаа тѳрд үүнээс ѳѳр арга  үлдсэнгүй. Ёстой босоо Гамбаагийн хэлснээр нохойн гѳлѳг шиг хѳтлүүлээ л явахаас ѳѳр гарц байхгүй болсоон. ОУВС-ийн хѳтѳлбѳр дуусмагц, тѳсѳвт хяналт тавих функци тѳрд биш, тѳрѳн гарч ирж байгаа  үндэсний хѳрѳнгѳтнүүдийн гарт  үлдвэл их сайн, улс тѳрчид үхэн хатан эсэргүүцнэ мэдээж, гэлээ ч бодит байдал үүн рүү хѳтлѳгдѳнѳ. УИХ-ын гишүүн, сайд болох гэж амьдралаараа дэнчин тавин гүйж мунагтдаг гаж үзэгдэл салхинд хийссэн хамхуул шиг алга болно, энийг хүсээгүй эрх мэдлийн донтонгууд гудамжинд гарна.  Миний энэ хэлсэнд эргэлзсэн хэн нэгэн байваас энэ хѳтѳлбѳрийг хэрэгжүүлж байгаа орнуудыг бяцхан судлахад л шууд мэдэх болно. Монголыг энэ хѳтѳлбѳр рүү монголчуудын хувь заяа авчирсан гэж бодож байна. Орж ирж байгаа боломжийг аль хир унацтай  ашиглаж чадах нь ард түмнээс биш,тѳрѳѳс ѳѳрѳѳс нь шалтгаална.


 
 2. Дундаж давхарга



 
Гагцхүү тѳрийг тулаад ч зогсохгүй, ерѳѳсѳѳ улс орныг бүхэлд нь тогвортой байлгаж чаддаг гайхамшигтай их хүч бол  дундаж давхарга юм. Би энэ тухай  олон удаа бичсээр ирсээн. Дундаж давхаргын үнэлгээ нь ердѳѳ ганцхан, ѳрхийн дундаж орлогоор  хэмжигдэнэ. Овойж оцойсон баян биш ч бодит орлого нь амьдралаа бүрэн аваад явчих хэмжээнд  хүрэлцээтэй тѳвшинг хэлнэ. Эрхлэж байгаа ажил тѳрлѳѳс хамаарахгүйгээр, амьдралын зайлшгүй хэрэгцээ, хэрэглээний эд зүйлс, ажил үйлчилгээг худалдан авахад тѳлбѳрийн чадвартай байгаа тэр л тѳвшинг хэлнэ. Ийм тѳвшин нь хүн амын 50-иас дээш хувийг эзлэж байх нѳхцѳлд тѳр тогтвортой, иргэд тайван амьдралтай байдаг эдийн засгийн хуультай.


 
Монголын тѳр, ялангуяа Сангийн яам, тѳв банкны буруу үйл ажиллагаанас болж 60 мянган ААН хаалгаа барив, дундаж давхарга сѳхрѳв. Арилжааны хэдэн банк нь  нийгмийн энэ ноцтой хямралыг, зээлийн хүүгээ бууруулах аргаар илааршуулах нѳхцѳл үүсгэж чадсангүй, тѳр ч олигтой арга хэмжээ авсангүй баахан хѳтѳлбѳр, биелэгддэггүй тѳлѳвлѳгѳѳ, тунхаг ярьсаар ажиллах хүчнээ гадагш алдах хаалгыг цэлийтэл нээв. Иргэдийн гадагш хандах урсгал нь ѳрхийн бодит орлоготой урвуу хамааралтай гэсэн эдийн засгийн зүй тогтол үнэнээр хэрэгжив. Ажиллах хүчний тѳлѳѳх ОУ-ын тэмцэлд ядуу Монгол сайн дураараа ийн тус болов.

 

ОУВС-ийн ЭФФ тѳсѳл нь халамж танаж татвар нэмдгээрээ дундаж  давхаргад хүнд тусдаг тѳсѳл. Гэхдээ татварын реформ яаж хийхийг заадаггүй, гацхүү татвараар орж ирэх орлогыг  нэмэгдүүлэхийг л шахдаг. Татвар  тѳлѳлтѳѳр дэлхийд 156 хавьд жагсдаг манайх шиг улсад ашиг тусаа мэдээж ѳгнѳ. Ядаж л татвар  бол дарамт биш, шинэ технологи  нээх, үйлдвэрлэлийг ѳргѳтгѳх  хѳшүүрэг механизм бий болох  нѳхцлийг авчрах боломж нээгдэх байх. Гэхдээ, татвар нэмэхдээ  дундаж давхаргаа санаатай юм шиг унагах системийг монголын тал, тухайлвал Сангийн яам нь санал болгоод байж болохгүй л дээ. Татварын реформоорр дундажаа ширэвчихгүй icome tax гэх системийг санал болгох ёстой. Энэ системд дундаж болон бага орлоготой татвар тѳлѳгчдийг хѳндѳхгүй,  харин ч ядуу хэсгийг татвараас  чѳлѳѳлж томуудад орлогоор ѳсѳн нэмэгдэх (прогрессив) татвар ноогдуулдаг зарчим үйлчилнэ, маш ашигтай систем. Татвар их тѳлѳхийн хирээр, томуудад том том сайн нѳхцлүүд олгогдоно, урамшуулах механизм давхар явагдана. Сангийн сайдын санал болгоод байгаа шаталсан системд татвараас бултан зайлах том  эрсдэл орж ирж шударга бус хандлага газар авна, ѳрхийн болон жижиг дунд үйлдвэрлэл үхлийн аюулд орно. Тэхээр хамгийн муу вариант, тѳр тулж байгаа дараагийхаа баганыг хѳрѳѳднѳ гэсэн үг. Нийтдээ, мэдээж ОУВС-ийн тѳсѳл хэрэгжсэнээр ѳвдѳлт мэдрэгдэх нь гарцаагүй, гэхдээ хѳтѳлбѳрт хамрагдаагүй бол ѳвдѳх биш үхэх байсан байж мэднэ.


 
 3. Тѳрийн ёс зүй



 
УИХ-д сонгогдсон гишүүд хэн нь ч парламентийн нийтлэг ёс зүйд нийцэж, ѳѳрийгѳѳ ѳѳрчилж чадах нь тѳрийн амин чухал тулгуур  байдаг. Би энэ тухай санаагаа аль  хэдийн илэрхийлсээн. http://sonin.mn/news/easy-page/75024 Нээлттэй парламент гэдэг нь ард түмний ИНДЭР ( платформ) байхыг хэлнэ, тэр индрийн голлон тоглогч нь  гишүүд. Гишүүд ёс зүй алдах нь баганаа хѳрѳѳдѳѳд байгаатай эгээ л адилхан. Энэ удаагийн парламент энэ тал дээр арай гэхэд дэндүү байгаа, тэр хэмжээгээр ард олны хүндлэл холдсоор байна. Ард түмэнгүй тѳр гэж юу байхав дээ!


 
 Эдийн засагч, социологич
 И.Цэрэнхүү

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Иргэн (202.9.42.157)
    Өөрөө сүнс болчихоогүй .л . Юм бна ямар сунжруу .нуршнав..,
    2017 оны 02 сарын 25 | Хариулах
  • ЗОЧИН (112.72.11.120)
    АРД ТҮМНИЙГ ДАРАЛЖ МӨЛЖДӨГ ХЭДЭН БҮЛЭГ ХҮМҮҮСИЙН ЗОРИЛГЫГ БИЕЛҮҮЛДЭГ МАШИНЫГ ТӨР ГЭВЭЛ
    2017 оны 02 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.126.91.98)
    Ер нь Монгол улс Ерөнхийлөгчийн засаглалтай улс болох нь зүйтэй
    2017 оны 02 сарын 24 | Хариулах
  • CHANCE@XXK (23.27.245.187)
    Hudaldaa naimaa Online chigleleer ajilah baraa buteegdehuun borluulah Surtahclah ajiluudiig hiij huitsetgene. Ta doorhi linkeer orj delgerengui medeelel awna uu ? BURTGUULSNII DARAA TANII MAIL RUU SERTIFICATTAI BONUSTAI BELEG OCHIH BOLNO. • Ажлын байранд тавигдах шаардлага httpCash4Visits.comref.php?refId=345172 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод
    2017 оны 02 сарын 24 | Хариулах
  • irgen (62.167.114.16)
    mongold zovhon ard tymen yyrgee bielyylj baigaa,,,,MAN, AN hiisen buzar umnuudaa bygdiig shalgaj duusga, shiitge, hariuzlaga tooz !!!!!
    2017 оны 02 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.9.41.120)
    Toiryygar ih hytsah ne
    2017 оны 02 сарын 24 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Энэ одоо ХХБанкнаас хэдэн төгрөг аваад бичсэн болж таарлаа. Хулгай хийсэн, худлаа ярьсан , гэмт хэрэгтэнгүүдийг их хамгаалах юмаа.
    2017 оны 02 сарын 24 | Хариулах
    • Зочин
      сайн уншаад тунгааж бод тэгвэл ингэж хэлэхгүй ээ
      2017 оны 02 сарын 24
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
    6 мин
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
    2 цаг 13 мин
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    2 цаг 27 мин
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    5 цаг 29 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    5 цаг 52 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    6 цаг 9 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    6 цаг 12 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    6 цаг 27 мин
  • Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
    6 цаг 35 мин
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    6 цаг 47 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    7 цаг 16 мин
  • Баруун аймгуудаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна
    7 цаг 28 мин
  • Үйл явдал: Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    7 цаг 36 мин
  • "Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    7 цаг 47 мин
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    23 цаг 20 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    23 цаг 28 мин
  • Сэргээгдэх эрчим хүчний төслүүд үр шимээ өгсөөр байна
    23 цаг 32 мин
  • Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
    Өчигдөр 16 цаг 48 мин
  • "Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрлээ
    Өчигдөр 16 цаг 13 мин
  • Үнэт цаасны гүйлгээ өмнөх оны мөн үеэс 785.5 тэрбум төгрөгөөр өсжээ
    Өчигдөр 15 цаг 32 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК