Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ардчилсан намд Эрдэнэ вангийн хошуу ”Баянгол”-ын араас орох ирээдүй л харагдаж эхэллээ

2017-3-14
0
ЖИРГЭХ

Монгол Ардын намын рейтингийг үеийн үед  унагааж ирсэн ганц зүйл бол албан тушаалын наймаа. Сонгуульд нэр дэвшигчдийнхээ халаасыг сэгсэрч байж тойрог өгдөг, гарвал албан тушаал хуваарилдаг, хурган дарга нарыгаа мөнгө хүүлэх зорилгоор шинээр ажлын байр зохиогоод ч болтугай төсвийн мөнгөнөөс хумсалдаг үзэгдлийг анх бий болгосноос хойш бусад улс төрийн намынхан дуу дуугаа авалцан дуурайж, энэ үзэгдэл бичигдээгүй хууль мэт үйлчилсээр өнөөг хүрсэн. Үүний баталгаа нь сонгуулийн өмнө тус намынхны нууц бичлэг.

 

 

Зөвхөн нийслэлээс гэхэд л 60 тэрбум төгрөгийг төрийн албыг төрлийн алба болгох зарчмаар схемчлэн гарган, тайлбарлаж байгаа нь энэ  бизнес хэрхэн цэцэглэн хөгжиж, арга нь нарийсч, далд хэлбэрт орсныг гэрчилж буй. Энэ баримтыг Ардчилсан намыхан ихэд жигшин зэвүүцсэн. Бараг л амьдрал дээр байж болшгүй үйлдэл, манай намыхан хэзээ ч ийм зүйл хийхгүй хэмээн хууль хяналтынханд хандаж, сүрийг бадруулсан нь ердөө жил хүрэхгүй хугацааны өмнө. Гэвч мөнгө улаан, нүд цагаан аж. Хэлсэн үгээ булзааруулж, хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэсэн үйлдэлээ ил цагаанаар хийдэг хуурамч төрх Ардчилсан намд нүүрлэжээ.

 

 

Тэртээх 25 жилийн өмнө алтан хараацай болон дэвсэн энэ намын удирдлагууд навсайтал ялагдсан ялагдалынхаа “шараа” шинэчлэлээр тайлж, өөр салхи үлээлгэж, өнгө засах байтал мөнгө хэмээх ноёны өмнө сөгдөж, гишүүдээ боол мэт дарлаж эхэллээ. Мөнгөгүй л бол намын анхан шатны байгууллагыг босгоор алхах ч эрхгүй нөхцөл байдлыг С.Эрдэнэ удирдаж байна. Тус намын дотоод сонгуулийн тов гарч, нэр дэвшигчид эхнээсээ бүртгүүлж байгаа энэ үед албан тушаалыг үнэлж, нэр дэвшигчдээсээ мөнгө татаж эхэлсэн нь МАН-ын 60 тэрбум гэх “гоц халдварт өвчин”-ийг намдаа халдаасан явдал боллоо хэмээн намыхан нь дүгнэж эхэллээ.

 

 

Учир нь  Үндэсний бодлогын хорооны гишүүн 3 сая, Нийслэлийн намын хорооны гишүүн 1.5 сая, Дүүргийн намын хорооны гишүүн 500 мянга, Аймгийн намын хорооны гишүүн 120 мянга, сумын намын хорооны гишүүн 12 мянган төгрөг дэнчин тус тус төлөх бөгөөд нийслэлийн намын даргад өрсөлдөхөд 90 сая төгрөгийн босго тавьжээ. С.Эрдэнэ бол хэзээнээс юмыг зоосны нүхээр харж ирсэн нөхөр. Үе үеийн сонгуулиар мөнгө тараасан гэх дуулиан түүнээс салдаггүй жамтай. Хамгийн сүүлд намын даргын сонгуулиар гэхэд л ССАЖЯ-ны сайд асан Ц.Оюунгэрэл нэр дэвшигч С.Эрдэнийг санал авахын тулд мөнгө тараасан тухай бичлэгийг цахим хуудсаараа түгээгээд байхад ямар ч хувиралгүйгээр үгүйсгэсэн. "Хэрэв мөнгө тараасан бол намын даргын албан тушаалд очихгүй байх ёс зүй надад бий" гэсэн. Гэвч түүний бүхнийг мөнгөөр шийддэг “төрөлхийн” мэт арга барил удирдаж буй намд нь ийнхүү илрэх тэр.

 

Гэвч түүний бүхнийг мөнгөөр шийддэг “төрөлхийн” мэт арга барил удирдаж буй намд нь ийнхүү илрэх тэр.

Нийслэлийн намын даргад одоогоор нэг хүн л нэр дэвшээд байгаа. Хэрэв хоёр хүн нэр дэвшвэл 180 сая төгрөг болно. Нийслэлд нэр дэвшихэд зардал нь хамгийн ихдээ 30 сая төгрөг. Тэгвэл бусад мөнгө нь хаашаа зарцуулагдах вэ. Түүнээс гадна Үндэсний бодлогын хороонд 76 залуучууд, 76 эмэгтэй орж ирэх боломжийг олгосон. Гэтэл дэнчин, хураамж хоёр нийлээд 6 сая төгрөг төлөх шаардлага тавьчихаар хэн өрсөлдөх вэ.

 

Нам бол жирийн нэгэн гишүүддээ нээлттэй байх ёстой. АН-ын шинэчлэлийн хөтөлбөрийн гол агуулга нь намыг нээлттэй болгох байсан. Гэтэл дотоод сонгууль явуулж буй дүрэм журам энэ мэтээр маш хаалттай нөхцөлд хийгдэхээр нөгөөх яриад байгаа шинэчлэл хийгдэж чадах уу. Үүнээс гадна Дээд шүүхэд бүртгүүлээгүй, хаалттай дүрмээр сонгууль явуулах гэж байна. Дотоод сонгуулийн хороо нь бүртгэл явагдаж дуусаагүй байхад хураамж нэртэй цоо шинэ татварыг өөр дансанд төвлөрүүлж байна. Хамгийн осолтой нь энэ хууль бусаар хураасан мөнгө намын лидер хэмээх лойдорын халаасанд орох эрсдэл тун өдөр. Магадгүй намын даргад өрсөлдөхдөө хандив болгож өгсөн мөнгөө энэ мэтээр босгож байгааг ч үгүйсгэх аргагүй юм.

 

 

С.Эрдэнийг намын дарга болохтой зэрэгцээд МАН-аар дэмжүүлж, АН-ын дарга болсон гэх цуу тархсан. МАН-ын дарга М.Энхболд АН-ын даргын сунгаанд тэргүүлсэн С.Эрдэнэд жигтэйхэн түргэн баяр хүргэсэн нь улс төрийн соёл гэхээс илүүтэй тэрхүү мэдээллийн галыг “нэмчихсэн”. Арай С.Эрдэнэ гишүүн МАН-ын даргын өгсөн ааруултай мөнгөн аяганд Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа зөөлхөн боорцог хийж өгнө гэж тооцсон юм биш байгаа гэх хардлагыг ч төрүүлээд амжсан.

 

Гэвч энэ бүх хардлагууд биелэлээ тун удахгүй олох бололтой. Шинэчлэл нэрээр шил, шилээ даран гарах ухралтууд намнхаа рейтинг унагааж, гишүүдээ хураамж, дэнчингээр сонгох, сонгогдох эрхийг нь хааж боогдуулж, хагарал үүсгэж байгаа нь ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдахын цондон болж мэднэ. Угаас Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд намын дарга хариуцлага үүрэхгүй гэдгээ мэдэгдчихээд байгаа энэ үед Ардчилсан намд Эрдэнэ вангийн хошуу Баянгол дүүргийн араас орох ирээдүй л харагдаж байх шив.

 

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (27)

  • Зочин (66.181.176.236)
    С.Эрдэнэ ч увайгүй хулгайч даа. Ийм хүнд АН-аа өгч байдаг мөн арчаагүй гишүүд юмаа. Үндсэнд Шонхор Таурт АН орсноор бүх зүйл тодорхой болсон шүү дээ. Энэ хүн удирдах биш уруудуулах увьдастай хүн. Харин өөрөө нилээд юм унагах байх. Иймэрхүү шаарнуудыг УТ-өөс зайлуулах хэрэгтэй.
    2017 оны 03 сарын 15 | Хариулах
  • Зочин (66.181.176.100)
    Mooongo
    2017 оны 03 сарын 15 | Хариулах
  • Зочин (66.181.180.222)
    Мөнгөгүй л бол ямар ч мундаг. толгойтой лидёр байгаад хэрэггүй юм байна л даа
    2017 оны 03 сарын 15 | Хариулах
  • zocin (202.9.41.86)
    Ene novsiig.yamar tenegvvd song dog.bn aa
    2017 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.9.43.92)
    угаасаа зартай тэнэг хулгайч шүү дээ.
    2017 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.179.25.213)
    Эрдэнэ гэж хүн үнэн тамтай гэж байгаа салбарын сайд байхдаа бүх л дүүрэг , хэлтсийн дарга нар луугаа шөнөжин утсаар ярьдаг унтуулахгүй , чи маргааш ажлаа өгөөрэй гэж . Хартай авгай шиг , одоо АН шөнөжин утсаа манаж хонождээ!!! Үнэн төвөгтэй хүн гэж эндээ!!!
    2017 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.10.23.102)
    Бөх долоолоогч нар Батзанданд их дургүй долоох хулгайч бөсөөсөө салхаас айж байгаа нь тэр
    2017 оны 03 сарын 14 | Хариулах
  • би (203.91.115.44)
    Мөнгөөр дарга болноо.Дараа нь мөнгөө олноо юү болноо мэдэхгүй.ээ.
    2017 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.10.23.102)
    Эрдэнээ ардчилалыг жинхэн утгаар нь авч яваа нь энэ үү Мөнгөөр албан тугаал эрх мэдэл худалдах ба худалдан авах нь ардчилал уу Энэ мөнгөний ардчил чинь Монгол төрийг ямар болгов нэг иргээд хар даа таа нарТуйлдаж ядарсан ард түмэн нэг л өдөр босоод ирнэ шүү
    2017 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.10.23.102)
    Мөнгөтэй хүн дарга болно Даргагын суудал мөнгөний суудал уу Мөнгтэй хүн төрийн толгойд гарч хулгай луйвар хийсээр л байх уу АН ба МАН ийм л хулгайч нар ба тэндний бөхс долоогч нарын нам С Баярцогт С Баяр мэтийн Тэдэнд хууль үүлчлэхгүй үүний төлөө тэд албан тушаал эрх мэдэлд мөнгө төлөж байна
    2017 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (49.0.130.131)
    Ан нам шинэчлэгдэж байхад хуучин хэвээрээ байгаа ман нам мөн ч их атаархаж байна шүү. Оюунгэрэл гээд нэг хогийн ховч авгай бүх юманд гай болдогоо зогсоох хэрэгтэй. Эрдэнээс өөр ардчилалыг жинхэнэ утгаар нь аваад хөгжүүлэх хэнч байхгүй шүү. Бүү атаарх бүү хорло ер нь манай нам хогоосоо салах цаг нь болсон шүү
    2017 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.229.121.171)
    Ийм шинэчлэл байх уу? Мөнгө төлөх гэж намд орсон юм уу? идэж уугч дураараа дургагчдын намд энгийн гишүүн юугаа өгч дээшлэх вэ? Үүнийг дэмжээд байх уу?
    2017 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (203.91.118.180)
    Мөнгөгүй шудрага ардчилсан үзэлтэй хүн энэ намаас холдох нь зөв юм байна. Ингэж мөнгө өгсөн хүмүүс эргээд албан тушаал нэхдэг нь зөв ч юм уу, эсвэл тэр мөнгөө олох гэж улайрдаг байх.
    2017 оны 03 сарын 14 | Хариулах
  • 999 (103.26.192.157)
    Баянгол дүүрэг шиг Эрдэнэ вангийн хошуу үнэхээр болбол харин 2020 оныг Ардчилсан нам авах нь гарцаагүй юм байна даа. Юм хийж байгаа хүнээ боорлодог нь Монгол хүний зан юмдаа. Хэзээ Монголчууд минь энэ заваан зангаа болихийн болдоо.
    2017 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.9.43.72)
    Ийм луйварчид дээшээ яваад байдаг цөвүүн цаг удахгүй дуусна даа гэж л найдахаас. Төрийн толгойд х у ж аа, авилгачид зайдлаад байхад Монгол улс өөд нар харахгүй. Монголын заяа их дээ, эрлийз хурлийзууд элдэв хулгайч нар үйлээ эдэлж байрандаа очих цаг үтэр түргэн ирэх болтугай
    2017 оны 03 сарын 14 | Хариулах
    • Зочин
      Харин тиймээ
      2017 оны 03 сарын 14
  • ТЖ СҮРЭН (202.9.40.191)
    Зөв шинэчлэгдэж чадаж байна.Эргэлт буцалтгүй яваад бай.МАН атаархад сүүд ээ сүүд.
    2017 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.10.23.102)
    АНийг шинчлэж чадах хүн Батзандан өөр шинэчлэж чадах хүн одоо АНийн дотор байхгүй
    2017 оны 03 сарын 14 | Хариулах
    • 123
      Батзандантайгаа зайл чи???????
      2017 оны 03 сарын 14
  • хүн хүн (103.10.23.102)
    АНийг мөнгөтэй хүмүүсийг хуйвалдааны нам ба тэдний бөхс долоогч нарын нам нэг мөр болгох замруу улам бүр гүн орууллаа Үхсэний нь шинэчлэл байх юм Энэ нам ийм аргаар ард түмний эрх ашгийг хамгаалах гэдэг үлгэр
    2017 оны 03 сарын 14 | Хариулах
  • зочин (119.40.98.162)
    Эрдэнэ ба АН угаасаа одоо нэгэнт гарах бол өнгөрсөн нам шүү дээ.Энэ намыг шинэчлэгдэнэ гэж их найдаж их хүлээллээ одоо энэ намаас сайн дураараа гарч байна ялзарсан нам болсон байна.
    2017 оны 03 сарын 14 | Хариулах
  • Эрдэнэ ХА ХА (122.201.21.5)
    Эрдэнэ гэж хүн үнэн тамтай гэж байгаа салбарын сайд байхдаа бүх л дүүрэг , хэлтсийн дарга нар луугаа шөнөжин утсаар ярьдаг унтуулахгүй , чи маргааш ажлаа өгөөрэй гэж . Хартай авгай шиг , одоо АН шөнөжин утсаа манаж хонождээ!!! Үнэн төвөгтэй хүн гэж эндээ!!!
    2017 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (66.181.191.28)
    Эрдэнэ бүтэхгүй ээ намыг шинэчлэж ч чадахгүй авч явж ч чадахгүй баахан тойрон хүрээлэгч л бий болгоно. Энэ ардчилсан намын лидер гэгддэг хүмүүс эрдэниыг хуучирсан намтай нь хаяаад цоо шинэ намыг жинхэнэ утгаар нь байгуулж нэр цэвэр авч яваасай
    2017 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (66.181.180.216)
    AN-bgaa muu bvhen MAXN-NAN-n curgasan zvil MAXN-MAN. mash muuhai. um hiiseer ardchilalig samarsan. uursduu hagartalaa bauyjsan. hogin hugin. huvalzz ut shvv AN. shinechlegdeerei ard tvmenee boddog bolooroi
    2017 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (66.181.180.216)
    AN-bgaa muu bvhen MAXN-NAN-n curgasan zvil MAXN-MAN. mash muuhai. um hiiseer ardchilalig samarsan. uursduu hagartalaa bauyjsan. hogin hugin. huvalzz ut shvv AN. shinechlegdeerei ard tvmenee boddog bolooroi
    2017 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (66.181.180.216)
    AN-bgaa muu bvhen MAXN-NAN-n curgasan zvil MAXN-MAN. mash muuhai. um hiiseer ardchilalig samarsan. uursduu hagartalaa bauyjsan. hogin hugin. huvalzz ut shvv AN. shinechlegdeerei ard tvmenee boddog bolooroi
    2017 оны 03 сарын 14 | Хариулах
  • Тэнэгүүдэд (122.201.25.46)
    БҮҮ хутган үймүүлээч БГД АН нэг гар шиг байж чаддаг учир атаархсан улс Эрдэнэ вангийн хошуу гэж тэнэгтдэг Одоо АН дүүрэг шигээ нэг цул болгож чадаж байвал энэ АН-н мянга мянган гишүүдийн мөрөөдөл АН тархай будархай байсааар байхуу та нарынхаар бол
    2017 оны 03 сарын 14 | Хариулах
  • ЗОЧИН (202.179.29.155)
    АН ИЛ ХИЙЖ БАЙГААД ИНГЭЖ ХЭЛ АМ ТАТАЛЖ БАЙХГҮЙ ЮУ?. МАН БОЛ ДАЛД ХИЙЖ, БҮХИЙ Л АЛБАН ТУШААЛЫГ ҮНЭЛЖ, МАН-Д ЦҮНХ ЦҮНХЭЭР МӨНГӨ ӨГСӨН ХҮМҮҮС БҮГД САЙД, ДЭД САЙД, АГЕНТЛАГИЙН ДАРГА,БАГА МӨНГӨ ӨГСӨН НЬ ТӨРИЙН ӨМЧИТ ГАЗРУУДЫН ДАРГА БОЛСОН ТҮҮХ НЬ ҮНЭН ЮМ ШҮҮ.ТЭГЭЭД Ч САНДУЙГИЙН 60 ТЭРБУМ БОСГОХ ТӨЛӨВЛӨГӨӨ НЬ ИЛ ГАРЧ ГЭРЭЛ ЦОХИУЛСАН ШҮҮ ДЭЭ.ТЭГСЭН Ч ГЭСЭН МАН ЭНИЙГЭЭ НАМ ДАРЖ, МӨНГӨ АВЧ АЛБАН ТУШААЛЫН ХУВААРИЛАЛТ ЯВУУЛСАН НЬ ТОДОРХОЙ БОЛОО БИЗ ДЭЭ.
    2017 оны 03 сарын 14 | Хариулах
  • irged (103.212.118.190)
    Bayangol duurgiig saihan shuu irged erdeneegee songood hojdog boloxoos xoxiroogui
    2017 оны 03 сарын 14 | Хариулах
  • zochin (24.1.124.58)
    ene 2 gedesee daaxgyi boltoloo avilgal avsan xumuus dee estoi yalgaagyi 2
    2017 оны 03 сарын 14 | Хариулах
  • ИРГЭН (202.179.23.58)
    АН-ЫНХАН С.ЭРДЭНЭ ГУАЙ МӨНГӨ МӨНГӨ ГЭЖ БҮХНИЙГ МӨНГӨӨР ШИЙДЭХ ГЭЖ БАЙВАЛ ШУДАРГА ГИШҮҮНГҮЙ БОЛЖ ХАТСАН МОД БОЛНО ШҮҮ.
    2017 оны 03 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
    6 мин
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
    2 цаг 13 мин
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    2 цаг 27 мин
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    5 цаг 29 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    5 цаг 52 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    6 цаг 9 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    6 цаг 12 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    6 цаг 27 мин
  • Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
    6 цаг 35 мин
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    6 цаг 47 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    7 цаг 16 мин
  • Баруун аймгуудаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна
    7 цаг 28 мин
  • Үйл явдал: Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    7 цаг 36 мин
  • "Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    7 цаг 47 мин
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    23 цаг 20 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    23 цаг 28 мин
  • Сэргээгдэх эрчим хүчний төслүүд үр шимээ өгсөөр байна
    23 цаг 32 мин
  • Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
    Өчигдөр 16 цаг 48 мин
  • "Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрлээ
    Өчигдөр 16 цаг 13 мин
  • Үнэт цаасны гүйлгээ өмнөх оны мөн үеэс 785.5 тэрбум төгрөгөөр өсжээ
    Өчигдөр 15 цаг 32 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК