Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тойм: С.Зоригийн хэргийн баримтууд ил болж, Ц.Элбэгдоржид эрүү үүсгэхээс татгалзаж, шүүхийн танхимд хүү мэндэлсэн өдрүүд

2017-3-25
0
ЖИРГЭХ

Хаврын тэнгэр аашаа үзүүлсэн, хачин их үйл явдалтай нэгэн долоо хоног өнгөрч байна. Цаг агаар муудаж, манай улсын ихэнх нутгаар цасан шуурга шуурч, нийтийн тээврийн үйлчилгээ хүртэл саатахад хүрлээ. Улс төр, нийгмийн салбар ч шуугиантай байж, 19 жилийн турш монголчуудыг шаналгасан С.Зоригийн хэргийн эргэлзээ тайлагдлаа. Мөн Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголыг өргөн мэдүүллээ. Шүүхийн танхимд нэгэн эмэгтэй амаржиж, Сонгуулийн Ерөнхий хороо байрлаж байсан Засгийн газрын XI дүгээр байранд гал гарлаа. Ингээд өнгөрч буй долоо хоногийн онцлох мэдээллийг тоймыг уншигчдадаа хүргэж байна.

 

 

С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн зарим баримтыг ил болголоо

 

С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгтэй холбоотой улсын нууцад хамааруулсан зарим баримтыг нууцын зэрэглэлээс гаргаж, олон нийтэд ил болголоо. Тодруубал, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурцад "Төрийн нууцын хуулийн 21 дүгээр зүйлйн 4-т заасныг үндэслэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн Т.Чимээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт холбогдох хэрэгт авагдсан баримт бичигт агуулагдаж буй төрийн нууцыг хуульд заасан хүрээнд ил болгохыг зөвшөөрчээ.

 

Ингэснээр Нийслэлийн прокурорын мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ж.Сандагсүрэн МҮОНТ-ийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрт оролцож, Төрийн нууцын зэрэглэлээс гаргасан мэдээллээс дурдаж, яллагдагч нарын хэргээ хүлээж байгаа, гэмт хэрэг үйлдсэний нь нотлох баримт бүхий дөрвөн видео бичлэг, С.Зориг асгны гэргий Д.Булганы тухайн хэргийг үйлдсэн болох хэрэгтнүүдийг дүрсэлсэн аман зургийн эх хувибарыг үзүүллээ. Мөн уг хэрэгт улсын яллагчаар оролцсон прокурор Б.Батжаргал нэгэн ноцтой ярицлага өгчээ. Тэрбээр гэмт хэрэгтнүүд С.Зориг агсны эхнэр Б.Булганыг таньдаг төдийгүй гэрт нь хоол хийлгүүлж идэн, хамт тамхилсан тухай ярьжээ.

 

Прокурор Б.Батжаргал "Ц.Амгаланбаатарын мэдүүлэгт "Хэрэг гардаг өдөр, аллага үйлдэхээс өмнө бид 4 С.Зоригийн гэрт очсон. Тэгэхэд хоол хийсэн байдалтай байсан. Тэр хоолноос бид 4 идсэн. Одоо санаж байгаагаар мах чанасан байсан. Тэгээд Т.Чимэгээ, Б.Содномдаржаа бид 3 Б.Булгантай тамхилсан. Бид нар тамхиныхаа үнсийг будаатай аяганд хийсэн" гэж мэдүүлсэн. Хэргийн газраас олдсон баримтууд дунд тамхины үнстэй будаатай аяга олдсон" гэж ярьжээ. Одоо захиалагчийг олохоор ажлын хэсэг гарсан бөгөөд энэхүү мөрдөн байцаалтын явцад Б.Булганыг гэрч, сэжигтэн, холбоотон аль нэгээр нь дуудах аж.

 

 

Сангийн сайд Б.Чойжилсүрэн  Төсвийн тодотголыг өргөн барьлаа

 

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголыг өргөн мэдүүллээ.

 

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн хуралдаанаар батлагдсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг дэмжих, төсвийн нэгдмэл, тэнцвэртэй байдлыг хангах, сахилга батыг чангатгах, төсвийн алдагдлыг үе шаттай бууруулах замаар өрийн тогтвортой байдлыг бүрдүүлэх зорилгоор Олон Улсын Вальютын Сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний хүрээнд Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголыг боловсруулжээ.

 

Хөтөлбөрийн хүрээнд дараах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсний дагуу төсвийн тодотголын төсөлд тусгасан гэж Сангийн сайд Б.Чойжилсүрэн хэллээ.

 

Үүнд:

1.    Архи, тамхины онцгой албан татвар, импортын тамхины гаалийн албан татварыг нэмэгдүүлэх;

2.    Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг хуульд заасан хязгаарт багтаан нэмэгдүүлэх;

3.    Суудлын автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлэх;

4.    Хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгох;

5.    Хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулж эхлэх;

6.    Нийгмийн даатгалын сангийн шимтгэлийг нэмэгдүүлэх арга хэмжээг авна гэж заажээ.

Төсвийн урсгал зарлагыг бууруулахдаа нийгмийн халамжийн зардлыг хүн амын орлого багатай зорилтот бүлэгт чиглүүлэх, хүн ам зүйн бүтэц, хууль тогтоомжийн өөрчлөлтийн улмаас төсөвт үүссэн зардлын ачааллыг бууруулах, тэтгэврийн тогтолцоог шинэчлэх, цалин хөлсийг төсвийн боломжтой уялдуулах, зардлын үр ашгийг нэмэгдүүлэх зарчмыг баримтлах юм байна.

1.    Эм, эмнэлэгийн хэрэгслийн худалдан авалтын үр ашгийг сайжруулах;

2.    Тэтгэвэрт гарах насны доод хязгаарыг хүн ам зүйн насны бүтцэд орж буй өөрчлөлттэй уялдуулан урт хугацаанд аажмаар нэмэгдүүлэх, ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих;

3.    Мөн эдийн засгийн идэвхжилийг дэмжих, иргэдийг ажлын байраар хангах зорилгоор жижиг дунд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн салбарт мах, сүүний анхдугаар аяныг эхлүүлэх, Атрын III аяныг үргэлжлүүлэх арга хэмжээг эхлүүлэх;

4.    Төсөв, эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед төрийн албан хаагчийг цомхотгохоос зайлсхийж, харин одоо авч буй цалингийн хэмжээг 2017-2018 он дуустал хэвээр хадгалах, төрийн албанаас хууль, тогтоомжид заасан эрхийн дагуу чөлөөлөгдсөн албан хаагчийн орон тоонд нөхөн томилгоо хийхийг түр хугацаанд буюу 2017-2019 он дуустал хязгаарлах;

5.    Хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлэгт олгох, ирээдүйд нөхөн олгохгүй байх;

6.    Эдийн засгийн хүндрэлтэй үед зорилтот бүлгийн өрхөд хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх, нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг нэгтгэх, оновчтой болгох ажлыг үе шаттай эхлүүлэх;

7.    Төсвийн зарлагыг нэмэгдүүлэх нөлөөлөл бүхий шинээр батлагдсан зарим хуулийг буцаан өөрчлөх зэрэг арга хэмжээг авахаар төлөвлөсөн байна.

Дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлснээр Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 6,015.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 23.1 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 8,789.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 33.7 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 2,774.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 10.6 хувьтай тэнцэх аж.

 

 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 580 сая ам.долларын өрийг дарснаа дуулгав

 

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат төрийн захиргааны төв болон захиргааны байгууллага, төрийн өмчит улсын үйлдвэрийн газрын удирдлагуудтай уулзаж, үүрэг даалгавар өглөө. Мөн хийсэн ажлаа тайлагнав. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн долоон сарын хугацаанд Ж.Эрдэнэбатын танхим субботникийн Засгийн газар байлаа. Хамгийн сайхан баяртай бахдам мэдээ бол 2017 оны гуравдугаар сарын 21-ний өдөрт багтааж төлөх ёстой байсан 580 сая ам.долларын өрийг бүрэн төлж барагдуулснаа хэлэв. Гэвч энэ нь өрийг өрөөр дарсан явдал байсныг АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай мэдэгдсэн. Тэрбээр “МАН-ын дарга, Ерөнхий сайд асан Сү.Батболдын Засгийн газрын үед гаргасан Евро бондын өрийг өрөөр дарах замаар “Хуралдай” бондыг гаргаж, тэрхүү 580 сая ам.долларын өрийг төлсөн. Гэтэл энэхүү өрийг бүрэн төлж барагдуулсан мэтээр мэдэгдсэн нь хариуцлагагүй үйлдэл боллоо. Евро бондын хүү 5.75, хугацаа нь 5 жил байсан бол саяны гаргасан “Хуралдай” бонд нь 8.75 хувийн хүүтэй. Ингэж л өндөр хүүтэй бонд гаргаж өрийг өрөөр дарлаа. Гэтэл үүнээс болж улсад хүүний зөрүүнээс 358 сая ам долларын хохирол учирч байна” гэсэн юм.

 

 

С.Баяр тансаг хаустай гэдгээ хүлээн зөвшөөрч, охидууд нь зөндөө оффшор данстай гэдгээ хэлэв

 

Монгол Улсаас Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баярыг эсэргүүцсэн жагсаал гуравдугаар сарын 8-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл өдөр бүр үргэлжилж байна. Тэд авлигач, оффшорчин улс төрчийг энэ улсад Элчин сайд хийхээр ирснийг эсэргүүцэн жагсаж байгаагаа уриа лоозонгоороо илэрхийлж буй. Өнгөрсөн лхагва гаригийн 19:00 цагийн үед тус улсад ажиллаж амьдарч буй Монгол иргэд Элчин сайд С.Баяр уулзлаа. Уг уулзалтын эхэнд Элчин сайд С.Баяр тус улсад ажиллаж амьдарч буй иргэдийн аж амьдралтай холбоотой асуудлаар мэдээлэл хийсэн байна. Үүний дараа тэрээр иргэдийн сонирхож буй асуултад хариулт өгч, өөрийн байр суурийг илэрхийлжээ. 

 

С.Баяр: -Гадаадад байгаа зарим иргэд манай Элчин сайдын яамны гадаа тайван жагсаал хийж байна. Тавьж буй шаардлага нь лоозон дээр бичээстэй юм шиг. Юм шиг гэдэг нь жагсаалын зорилгыг би тийм сайн ойлгоогүй. Яг ямар хүсэлт, зорилго, санал тавиад байгаа юм бэ, уулзах уу гэхээр уулзахгүй гээд. Гадаа барьсан самбар зэрэг нь шинээр томилогдсон Элчин сайдыг авлига хээл хахууль авсан гэх утга агуулгатай.

 

Тэр талаар лавлаж тодруулах, миний талаар юм чинь надаас асууж лавлах юм байна уу гэтэл байхгүй л гэсэн. Миний хувьд үүнд эмзэглээд эгдүүцээд, дургүйцээд байгаа юм хувь хүнийхээ хувьд байхгүй. Би улс төрийн үйл ажиллагаанд оролцоод олон жил болж байна. Нөгөө талаас Монголдоо ийм үйл явц болж байвал би тоохгүй. Гадаадад байгаа Элчин сайдын яамны үүдэнд ийм юм зохион байгуулаад байхад дуугүй сууж боломгүй байна.

 

Бас нэг шуурхай хэлэх зүйл нь манай Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ирэх бямба гаригт хилийн чанадад байгаа монголчуудын төлөөлөлтэй уулзах гэж байна. Тэрэн дээрээ хүмүүсийн санал гомдлыг авъя гэсэн зорилготой байгаа юм билээ. Их Британид байгаа монголчуудад тулгамдаж буй асуудал их байгаагийн нэг нь Элчин сайдын яамны гадаа болж буй энэ жагсаал учраас энэ хүсэлтээ дамжуулах боломж байгаа гэж харж байна.

 

Санжийн Баяр гэдэг хүнийг Монголын төр Элчин сайдаар томилж явуулсан учраас асуудлыг Монгол төр шийднэ, би өөрөө шийдэхгүй. Нөгөө талаас гудамжинд жагссанаар энэ Лондонгийн гудамжинд шийдэгдэхгүй. Үдийн цайгаараа хоёр цагийн зөвшөөрөл авсан бололтой, үүгээр явж байгаа англичуудад “Энд нэг ийм нөхөр суудаг, үүнийг буцаана” гэж хэлээд.

 

Төрийн томилгоог Лондонгийн гудамжаар явж байгаа Жон өвгөн, Жэн эмгэн шийдэхгүй, Монголын төр шийднэ. Иймд та бүхэн бямба гаригт болох уулзалт дээр товч хүсэлтээ бичиж явуулаарай гэж хүсэх байна. Би өөрөө өөрийгөө асуултай нь биш. Та бүгд, урилгыг минь хүлээн авсан нөхөд надад тийм туслалцаа үзүүлбэл сайн байна” гэлээ.

 

Мөн тэрээр С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотой асуулт, ОХУ-ын Элчин сайдын яамнаас илэрсэн казино, Оюу толгойн гэрээтэй холбоотой асуудал, УИХ-ын гишүүн асан Г.Уянгын дэлгэсэн баримт зэрэгт дэлгэрэнгүй тайлбар өгсөн байна.

 

 

Монгол хүн сансарт ниссэний 36 жилийн ой өнөөдөр тохиолоо

 

Монгол хүн сансарт нисч, Монгол Улс олон улсны интеркосмос хөтөлбөрт оролцон сансар судлалд хувь нэмрээ оруулж эхэлсний 36 жилийн ой тохиолоо. Монгол Улсын иргэн, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисгэгч В.А Жанибековын хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 14.58 цагт хуучнаар ЗХУ-ын Байконуур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрсөн гэдэг. Тэд сансарт нийт найман өдрийн турш дэлхийг 124 удаа тойрч, гуравдугаар сарын 30-нд эх дэлхийдээ амжилттай газардсан аж. Энэхүү тэмдэглэлт үйл явдал нь Монгол Улс сансрын уудамд техникээ гаргаж туршсан дэлхийн тав дахь орон, сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20 дахь орон, өөрийнхөө сансрын нисгэгчийг нисгэсэн дэлхийн арав дахь орон болж, түүхэнд нэрээ мөнхөлсөн байдаг.

 

 

Шүүхийн танхимд эх нярайллаа

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн танхимд нэгэн эмэгтэй нярайлж, шүүгчийн туслах нь эх барьж авсан. Яаралтай тусламжийг шуурхай үзүүлсэн тул эмэгтэй эсэн мэнд амаржиж, 3.2 киллограмм хүүтэй болсон. Нярайлсан эмэгтэйг Б.Чимгээ гэдэг бөгөөд төрийн албанд ажилладаг,  шүүхийн танхимд төрүүлсэн хүү нь дөрөв дэх төрөлт нь ажээ. Тэрээр тухайн үед иргэний үүргээ биелүүлж шүүх хуралд иргэдийн төлөөлөгчөөр уригдан оролцож байсан аж.

 

 

Засгийн газрын  XI байранд гал гарлаа

 

Чингэлтэй дүүргийн 3-р хороо Засгийн газрын  XI байр буюу Засгийн газрын XI байр буюу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Сонгуулийн ерөнхий хороо зэрэг байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг барилгад гал гарсан. Тус байрны 2 давхарт гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг даваа гарагийн 13:15 цагт иржээ. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10-р ангийн бүрэлдэхүүн очиход 2 давхарын узелийн өрөөнд эд хогшил шатаж байсныг шуурхай ажиллаж гал түймрийг унтраасан. Тус барилгад 35 байгууллагын 200 орчим хүн байсныг угаартахаас урьдчилан сэргийлж утаажилтын бүсээс гаргалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.  

 

 

Зээ охиноо оршуулгын газарт амьдаар нь хаясан хэрэг гарлаа

 

Нарангийн энгэрийн оршуулгын газар нярай зээгээ хаяад явсан хэрэг гарчээ. Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн нутагт орших Их Нарангийн оршуулгын газарт өлгийтэй хүүхэд орхиж явсан тухай дуудлага энэ сарын 17-нд цагдаагийн байгууллагад ирсэн байна. Энэ дагуу шалгахад төрөөд удаагүй нярай охиныг оршуулгын газарт орхиод явсан байжээ.

 

Энэ дагуу цагдаагийн алба хаагчид сэжигтэн этгээдийг шуурхай эрэн сурвалжилж, баривчилсан байна. Нярайн ээж нь Баянгол дүүргийн IV хороонд оршин суудаг 22 настай Д гэх бүсгүй байсан аж. Харин уг хэрэгт Д-ийн төрсөн аав, ээжийг сэжиглэж байгаа бөгөөд аав 49 настай А, эхнэрийнхээ хамт 25 настай, Б гэх эрэгтэйн машиныг хөлөглөн Нарангийн энгэрт орхиод явсан байж болзошгүй нөхцөл тогтоогджээ. Тэднийг цагдан хорьж, хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа юм байна.

 

Харин дээрх нярайг дутуу төрсөн, хүн болохгүй гэж үзээд ийм алхам хийсэн гэх мэдүүлгийг цагдаад өгсөн талаар эх сурвалж мэдээлэв. Одоо хүүхдийн биеийн байдал сайн байгаа бөгөөд Эх нялхсын эрүүл мэндийн төвд эмчлүүлж байгаа аж.

 

 

Гамшгийн дохио дуугарлаа

 

Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үеийн дайчилгаа, нүүлгэн шилжүүлэх журам”-ын дагуу жил бүрийн гуравдугаар сарын 4 дэх пүрэв гарагт гамшгийн аюулыг зарлан мэдээллэх дохиогоор дадлага сургуулийг зохион байгуулдаг.

 Энэ дагуу гуравдугаар сарын 23-ны өдөр 16:00 цагт дадлага сургууль зохион байгуулагдлаа. Эхний дуут дохиогоор төрийн захиргааны байгууллага, аж ахуй нэгж, гамшгаас хамгаалах улсын албад, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд газар хөдлөлтийн үеийн аюулгүй ажиллагааны “Нуугд-Суу-Хүлээ” зарчмыг баримтлан өрөө тасалгаандаа аюул багатай байрлалд өөрийгөө хамгаалах арга хэмжээг авч, ширээн доогуур орох, даацын хана, булан тохойд зогссон бол хоёр дахь дохио дуугарсны дараа барилга, объектыг орхин гарахдаа гараараа болон гарын доорхи зүйл ашиглан толгойгоо хамгаалан “Гүйхгүй, Эргэж буцахгүй, Хашгирахгүй, Түлхэлцэхгүй” гэсэн зарчмаар барилгын аврах гарцаар гарч, аюулгүй зай талбайд цугларч дадлага сургуульд оролцлоо.

 

 

ОУХМ боксчин Э.Цэндбаатар бусдад зодууллаа

 

Боксын спортын ОУХМ, Рио 2016 зуны олимпийн наадмын 5-р байрын шагналт Э.Цэндбаатар өнгөрөгч бямба гаригт буюу энэ сарын 18-19 нд шилжих шөнө бусдад зодуулж, хүнд гэмтэн ГССҮТ-ийн Сэхээн амьдруулах тасагт ухаангүй хүргэгджээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар үл таних согтуу залуус түүнийг зодож, улмаар приус маркийг автомашинаар хөөж мөргөн гэмтээжээ.

 

Уг нь Боксын Үндэсний шигшээ багийн тамирчид Хандгайтад байрлах Содномзундуйн нэрэмжит спорт цогцолборт байрлан, ирэх дөрөвдүгээр сард зохиогдох Тайландын Эзэн хааны цомын тэмцээнд оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байсан билээ. Нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээлснээр боксын үндэсний шигшээ багийн залуу тамирчид шөнийн 02:00 цагийн орчим Хандгайт дахь бэлтгэлийн баазаас оргон гарч хотын төвд ирэн шөнийн цэнгээний газарт баяраа тэмдэглэсэн байна.

 

Энэ үеэр шөнийн клубт байсан бүлэг залуустай маргаан өрнүүлж нударга зөрүүлсэн гэнэ. Улмаар таарамжгүй байдлаас үүссэн маргаан даамжирч боксын шигшээгийн тамирчдад зодуулсан залуус биеэ удирдан барьж дийлэлгүй суудлын машинаар тамирчдыг элдэн хөөжээ. Энэ болчимгүй үйлдлийн уршгаар ОУХМ Э.Цэндбаатар өөрийг нь хөөж байсан залуусын приус маркийн машинд дайруулсан төдийгүй нэмж зодуулжээ. Одоогоор Э.Цэндбаатар нүүрэндээ 32 оёдол тавиулсан, биеийн байдал маш хүнд, гурсаар хооллож байгаа гэнэ. ОУХМ Э.Цэндбаатар энэ жилийн УАШТ-ээр МУГТ Д.Отгондалайг илүүрхэн ялж, энэ онд зохиогдох азийн ААШТ, ДАШТ-д оролцох эрхээ авахаар бэлтгэл сургуулилтаа хангаж байсан билээ.

 

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • Зочин (202.70.46.238)
    С.баярыг ичнээгээр цаазлав ум ма ни бад ни хум
    2017 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.70.46.238)
    Зоригийн хэрэг илрээгүй ээ битгий эргүүтээд байцгаа. Харин одоо захиалагч хэн бэ дорж уу долгор уу. Эсвэл чи юу би юу гээд л хөвөрөнө биз ээ
    2017 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин (27.123.214.116)
    Tatbariin daramtand mongolchuud orox nee teriin erh barigchid ni udej yyj tansaglaad odoo buh er telber n ard tumnii nuruun hund achaa bolloo
    2017 оны 03 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.179.17.162)
    Hyrts bilegt geh met ylsyyd elbegiinhe zaavraar l yavna shde
    2017 оны 03 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.179.17.162)
    Zorigiin heregt elbegdorj iin nairyylsan jvjig tavigdaj bna
    2017 оны 03 сарын 26 | Хариулах
  • Зочин (85.248.227.165)
    Одоо бүх татвар нэмэгдээд заваарсан юм болох байх даа
    2017 оны 03 сарын 26 | Хариулах
  • Зочин (85.248.227.165)
    Энэ олон сая долларын өрийг хаанаас мөнгө олоод дарчваа. Одоо буцаж яаж бүрдүүлэх вээ бүх татварыг нэмэх үү. Ийм байгаа болхоор сайхан засуус бүгд гадагшаа яавж байна
    2017 оны 03 сарын 26 | Хариулах
  • Зочин (46.165.230.5)
    С.БАЯР ЯМАР ИЧДЭГГҮЙ ХАР ХҮҮР ВЭЭ ХАХА ШУУД ХЭЛСЭН БАЙНА
    2017 оны 03 сарын 26 | Хариулах
  • Зочин (46.165.230.5)
    төрсөн охиноо оршуулгийн газар хаяж байна гэдэг ямар балиар юм бээ энэ зоригийг алсан энэ хүүхдийг хаясан мэт хүмүүсийг шоронд нь хатаах хэрэгтэй
    2017 оны 03 сарын 26 | Хариулах
  • Зочин (197.231.221.211)
    Нямдорж бас юу яриаад байгаа юм бээ өөрөө сайд байхдаа энэ хэргийг илрүүлэхэд хангалттай эрх мэдэл байхад яагаад чимээгүй байж байгаад одоо ийм юм яриаад байгаа юм бээ. Өөрийн намын нөхөд оролуоотой болхоор чимээгүй байсан уу. Мөн Эрдэнэтийн асуудлаар баахан хуцаж байгад өөрийнх нь хүү баахан гэрэ авсан нь ил болсон чинь одоо чимээгүй болсон энэ одоо ямар учиртай хүн юм бээ
    2017 оны 03 сарын 26 | Хариулах
    • ккк
      Энэ хун муу хун богоод мулгуу тэнэг учраас ийнхуу ам нь дарагдмой.
      2017 оны 03 сарын 26
  • Зочин (78.109.23.1)
    ЭНЭ ШҮҮХИЙН ТАНХИМД ЭХ БАРЬСАН ХҮН ЯМАР МУНДАГ ЮМ БЭЭ. МӨН ЗҮРИГИЙН ХЭРЭГ ИЛЭРСЭН БАЙНА. ЭНЭ ХЭРГИЙГ ИЛРҮҮЛСЭН ХУУЛИХАНД БОЛОН ЭНЭ ЭХ БАРЬСАН ХҮМҮҮСТ БАЯР ХҮРГЭМЭЭР БАЙНА.
    2017 оны 03 сарын 26 | Хариулах
  • HAHAHA (202.131.243.190)
    SAIN BN HUULINHAN HERGIIG MUNDAG ILRUULJEE
    2017 оны 03 сарын 26 | Хариулах
  • HAHAHA (202.131.243.190)
    SAIN BN HUULINHAN HERGIIG MUNDAG ILRUULJEE
    2017 оны 03 сарын 26 | Хариулах
  • HAHAHA (202.131.243.190)
    SAIN BN HUULINHAN HERGIIG MUNDAG ILRUULJEE
    2017 оны 03 сарын 26 | Хариулах
  • zocin (202.9.41.130)
    Ene nuhur.uuruus dee
    2017 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин (112.72.11.105)
    huuli guuli boljee
    2017 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин (60.95.136.111)
    Elbegee yheecj
    2017 оны 03 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
    3 мин
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
    2 цаг 10 мин
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    2 цаг 25 мин
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    5 цаг 27 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    5 цаг 49 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    6 цаг 6 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    6 цаг 9 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    6 цаг 24 мин
  • Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
    6 цаг 33 мин
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    6 цаг 44 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    7 цаг 13 мин
  • Баруун аймгуудаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна
    7 цаг 25 мин
  • Үйл явдал: Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    7 цаг 33 мин
  • "Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    7 цаг 44 мин
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    23 цаг 17 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    23 цаг 25 мин
  • Сэргээгдэх эрчим хүчний төслүүд үр шимээ өгсөөр байна
    23 цаг 30 мин
  • Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
    Өчигдөр 16 цаг 48 мин
  • "Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрлээ
    Өчигдөр 16 цаг 13 мин
  • Үнэт цаасны гүйлгээ өмнөх оны мөн үеэс 785.5 тэрбум төгрөгөөр өсжээ
    Өчигдөр 15 цаг 32 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК