Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бусдын амьдрал

2017-4-10
0
ЖИРГЭХ

Чи хэн нэгнийг сониучирхан, зөвхөн "өөрийн нүдээр" харж, "ухаан алдатлаа" дурлан, салж хагацахгүйн тулд "амьдрал" зохиосон шиг бусад хүмүүс ч яг тэгдэг. Гэртээ байгаа үнэ цэнэтэй тавилгуудынхаа адил хайртай хүнээ "өөрийн өмч" мэт үзэн харамлан харддаг шиг, бусад хүмүүс ч адил тэгдэг. Бусдын дэргэд ухаалаг төлөв "дүр бүтээх" гэж зовдог атлаа, өөрийн гэртээ орж ирээд л "дураараа дургин, дун чөмгөөрөө жиргэдэг" шиг бусад хүмүүс ч тэгдэг. Өөрийгөө толинд харсан мэт дуурайх хүүхдүүдээ "бусдын хүүхдүүдээс дор" явуулахгүй гэсэндээ аашилж зэмлэн, аргадаж учирладаг шиг бусад хүмүүс ч тэгдэг. Бид ажил болон олон нийтийн газар бие биенээсээ "дор орохгүй"-н тулд "жүжиглэж" амьдардаг атлаа гэртээ орж ирээд хаалгаа хаасны дараа яг өөрийн бодит төрхөндөө айж ичилгүйгээр орно. Бидний бусдаас огт хамааралгүйгээр өөрийн хүссэнээрээ амьдарч болох орон зай бол бидний гэр. Бидний амьдрал, гэртээ орж гэрийнхээ хаалгыг хааснаас хойш бодитоор өрнөдөг юм даа. Тэгэхээр чиний гэрийн хаалганаас цаана орших бусдын гэрийн хаалган доторхи амьдрал бол БУСДЫН АМЬДРАЛ.


Хүн болгон өөрийн боломжоороо амьдралаа авч явах боловч, бусдын амьдралыг заавал сониучирхдагаас "хэрэгт дурлан", хов живийг амилуулцгаана. "Тэр тэгсэн гэнээ" гэдэг хэлцээр эхэлсэн элдэв хов жив, бусдын амьдралыг шүүн хэлэлцэж, тэдний өмнөөс шийдвэр гаргах хүртлээ өргөжиж, "Яадаг юм би шударгаар хэлнээ" гэсэн зоримог алхам дунд уг шийдвэрээ тэдэнд тулган зэвүүцэл болоод уйлаан гоморхолдоо хүрч төгсдөг. Өөрийн амьдралын элдэв асуудлаа өөрөө шийдэж чадахгүй хэрнээ, өрөөл бусдын амьдралд заавал оролцон сэтгэлийн их таашаал эдлэн, сүр хүч ухаанаа бусдад гайхуулахыг хүсэгчид даанч олон. Өөрөө арчаагүй хэрнээ өрөөл бусдад арчаатай байхыг сургадаг хүмүүс олширсноос л хов жив, хэрүүл маргаан дэлгэрч, хүмүүсийн сэтгэлийг хиртээж зовоогоод байдаг юм шүү дээ. Бусдын амьдралыг шүүмжлэн зохицуулахыг хүсдэг ер бусын хүсэл тачаалын гайгаар олон гэр бүлүүд маргалдан муудалцаж, тэр ч бүү хэл салж холдох тохиолдол зөндөө. Төрсөн ах дүүсийн дунд ч "Загалмайлсан зохицуулагчид" тодорч, бүх л ах дүүсийнхээ амьдралд оролцон хянаж, "өөрийн хүн"-ээ өмөөрөн шийдвэр гаргадаг тохиолдол нэг биш. Гэсэн атлаа салгаж бутраасан тэр гэр бүлийн төлөө хэн ч хариуцлага хүлээдэггүйгээр барахгүй, тэдний сэтгэлийн зовлон шаналлыг ч бүр тоохгүй. Зүгээр л ингэж бах таваа хангадаг хүмүүс цөөн биш.


Бид нэг л зүйлийг ухаарч ойлгодоггүй. Чиний амьдралд элдэв асуудал тулгарч, уг асуудлаа зөвөөр шийдэхийн тулд ухаан зарцуулж, тэвчээр гаргадаг шиг бусад хүмүүс ч тэгдэг. Бид гаднаас нь харж өөрийн дүгнэлтээрээ хандаад байдаг болохоос биш, тэдний хоорондох ээдэрсэн утасны зангилааны учрыг тэднээс өөр хэн ч мэдэж тайлдаггүй. Чамд бусдад хэлэхээс ичдэг, хэнд ч мэдүүлэхийг хүсдэггүй асуудал байдаг шиг тэдэнд ч тийм асуудал байгаа. Түүнийгээ тэд л өөрсдөө мэдэж шийдэж байх үүрэгтэй. Хайртай ах, дүүгийн чинь, эсвэл дотно найзын тань ханиараа сонгосон хүн чамд таалагдахгүй байгаа шалтгаан нь, чи уг хүнийг тэр хүний "нүд, сэтгэлээр нь харж" чадахгүй, тийм боломжгүйд байгаа юм шүү дээ. Тэгэхээр чи өөрөө тэр хүнтэй гэрлэчихсэн юм шиг, эсвэл насаараа хамт амьдрах юм шиг бухимдан цухалдаад байх хэрэггүй. Тэд бие биенээ сонгож амьдарч байгаа болохоор заавал чамд таалагдах албагүй. Бусад хүмүүс өөрийн гэртээ "лаагаа ч луувангаа ч идэж" байх нь, "цусаа гартал зодолдож, тосоо гартал тэврэлдэж" байх нь тэдний хэрэг бөгөөд энэ нь бусдад хамаагүй зүйл. Тэд өөрийн амьдралд тохиолдoж буй сайн муу асуудлуудаа өөрсдөө шийдэж байвал юутай сайн.


Хэн нэгэнд "унатлаа "дурлаж, бие биедээ соронзон мэт татагдаж, нэг ч өдөр бие биенгүйгээр байж чадахгүй болохоороо гэрлэж өөрийн амьдралаа босгоно. Тэд гэртээ орж хаалгаа хааснаас хойш тэдний дотоод асуудал болон амьдралд нь хэн ч оролцох эрхгүй. Тэр л гэрийн хаалга тэдний ашиг сонирхол, хувь араншин, дур зоргоороо байх хүслийг нь бусдаас хамгаалан хязгаарлаж байдаг юм. Гэртээ өөрийн дураар байж байтал хэн нэгэн хаалгыг нь тогшиж зөвшөөрөл авалгүйгээр орж ирээд, тэдэнтэй яг адил байхыг хүсч шаардах ахул хэн ч дуртай байх билээ. Бусдын амьдралыг бусдад үлдээж бай. Бүү шүүмжлэн хэлэлцэж, өмнөөс нь шийдвэр гаргахыг оролдож бай. Бидний "Бусдын хэрэгт дурлах" муу зуршил олон залуусыг салгаж, амьдралыг нь сарнииулж, хайрыг нь унтрааж, итгэл найдварыг нь мөхөөж байдаг. Та өөрийн амьдралдаа хэн нэгнийг оролцуулах хүсэлгүй бол тэд ч яг л тан шиг хүсч байдаг юм шүү дээ. Та алдсан ч оносон ч өөрийнхөөрөө амьдрахыг хүсч байгаатай адил тэд ч бас тэгж хүсч байгаа. "Өөрийн толгой дээрх бухлаа олж харахгүй байж, өрөөлийн толгой дээрх өвсийг олж хараад" байх хэрэггүй. Бусад хүмүүсийн амьдралын асуудал нь олон нийтийн эрх ашгийг хохироох хэмжээнд хүрээгүй л бол хэн нэгэн оролцох шаардлага ч үгүй. За тэгээд өөр зүйлгүй дээ.


Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
    4 мин
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
    2 цаг 11 мин
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    2 цаг 25 мин
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    5 цаг 27 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    5 цаг 50 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    6 цаг 7 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    6 цаг 10 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    6 цаг 25 мин
  • Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
    6 цаг 33 мин
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    6 цаг 45 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    7 цаг 14 мин
  • Баруун аймгуудаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна
    7 цаг 26 мин
  • Үйл явдал: Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    7 цаг 34 мин
  • "Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    7 цаг 45 мин
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    23 цаг 18 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    23 цаг 26 мин
  • Сэргээгдэх эрчим хүчний төслүүд үр шимээ өгсөөр байна
    23 цаг 30 мин
  • Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
    Өчигдөр 16 цаг 48 мин
  • "Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрлээ
    Өчигдөр 16 цаг 13 мин
  • Үнэт цаасны гүйлгээ өмнөх оны мөн үеэс 785.5 тэрбум төгрөгөөр өсжээ
    Өчигдөр 15 цаг 32 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК