Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”ОЮУНЫ ӨМЧ” болох ”ОЮУНЫ БҮТЭЭЛ”-үүдийг ХУЛГАЙЛАГСАД

2017-4-12
0
ЖИРГЭХ

...Хүн болгон оюуны бүтээлүүдийг бүтээж чаддаггүй. Авьяаслаг хүмүүс уран бүтээл хийх гэж маш их шаналцгаадаг. Ердийн хүмүүс 8 цагийн ажлаа хийгээд санаж бодох зүйлгүйгээр амарч чаддаг бол, оюуны бүтээл хийдэг хүмүүс энэ тухай маш их бодож, үргэлжид сэтгэн, шөнө ч унтаж чадахгүй зүүдэлж, өөр ажил хийж байлаа ч уран бүтээлийнх нь санаа сэтгэлийн орон зайд тэнүүчлэн холдож өгдөггүй. Ном бичиж буй хүмүүс маш олон материалуудыг уншиж судлан харьцуулж, зураг зурж буй хүмүүс сэтгэлд буй дүрслэлүүдээ зотон даавуун дээр өнгө будгаар буулгаж, кино бүтээж буй хүмүүс өгүүлэмжийн найруулга, зураг авалтын дүрслэл дээр өөрөө оролцон шаналж, хөгжмийн зохиолчид хөг аялгууны эгшигээ зүүдэндээ аялж байж бүтээцгээнэ. Энэ бүхэн тэдний оюун санааны дотоод ертөнцөөс амилан бүтэж, бусдын хүртээл болдог болохоор маш үнэтэй, бас давтагдашгүй. Хүн төрөлхтөн ийм хүмүүсийн бүтээсэн гайхамшигтай бүтээлүүдээр нүд, сонор, сэтгэхүйгээ баясган, амьдралын утга учрыг ухаарч, сэтгэлийн их цэнгэлийг эдэлнэ. Тийм болохоор ийм уран бүтээлүүд бүтээсэн эзнээ мөнхийн мөнхөд "амьдруулж" тэдний суу алдрыг үргэлжид дуурсгаж байдаг юм даа.


Саяхан зохиолч Б.Сарантуяагийн бичиж хэвлүүлэн олны хүртээл болгосон, хүмүүсийн сонирхлыг татаж байгаа "Самар хатан" романыг нь хэсэг хүмүүс "хулгайн" аргаар, чанаргүйгээр хэвлүүлэн өөрсдөө худалдаж байсан нь илэрч хүмүүсийг ихэд бухимдуулав. Зөвхөн энэ ч биш олон олон зохиол бүтээлүүд хулгайн аргаар хэвлэгдэн, хулгайчид бусдын бүтээлээр "хөлжиж" байгаа талаар хүмүүс жишээ аван нотолж эхэллээ. Сайн бүтээл болж, хүмүүс сонирхон олноороо худалдаж авч буй ийм номнуудын хэвлэлийн эхийг нь хулгайлан хямд, чанаргүй цаасан дээр дахин хэвлэж, түүнийг нь зохиогчийн зарж буй үнээр бусдад худалдан ашгаа хуваан авцгаадаг "сүлжээ" бий болсон байдаг аж. Энэ сүлжээнд хэвлэлийн эх бэлтгэл, хэвлэх үйлдвэр, гар дээрээс борлуулагчид гэсэн дамжлагууд нэгддэг аж. Сүүлийн жилүүдэд хуучны болон өнөөгийн сайн зохиол бүтээлүүдийг Өвөр Монголд хэвлүүлэн, тарааж худалдах тохиолдол ч цөөн биш байгаа гэнэ. Б.Сарантуяа зохиолч энэхүү романыг бичих гэж ямар их шаналантай цаг хугацаанд ямар их хөдөлмөр зүтгэл зарцуулсныг бүтээлийг нь хулгайлагчид огтхон ч тоосонгүй. Цаг хугацаа зарцуулсан их хөдөлмөрийн өөрөө хүртэх ёстой үр шимийг нь зүгээр сууж байгаад хулгайлж авахдаа тэдний сэтгэл өвдөж зовсонгүй. Тэд мөнгөний төлөө хэнийг ч өрөвдөж хайрлахгүй, өөрөө зүгээр сууж байгаад их мөнгөтэй болох ад бишийн шунал нь өөрсдийнх нь хүн чанарыг "араатан" болгон хувиргажээ. 


"Би чамд хайртай-2" киноны уран бүтээлчид энэхүү киногоо АНУ-д буй монголчуудад үзүүлэх гэж хотуудаар явж байсан юм. Вашингтон ДС хотод гарах зар тараад хүмүүс үзэх гэж хорхойсож байх үед, уг кино гэнэтхэн интернэтээр гарснаар олон хүмүүс очиж үзээгүйг би мэдэх юм. Киноны уран бүтээлчдийн хамгийн том айдас нь киногоо үзэгчдэд үзүүлэх явцад бүтээлийнх нь хулгайлагдсан "хуулбар" нь интернэтээр тараагдах үйлдэл аж. Интернэтийг мэдээлэл хайх эх сурвалж хэмээн үздэг байсан хандлага өөрчлөгдөж, мөнгө олох эх сурвалж болж хувирсаны улмаас маш олон уран бүтээлүүд хулгайлагдсаар байна. Монголын болон Холливуудын олон кино нүүрном дээр "Устахаас нь өмнө хурдан шейрлээд үзээрэй, лайк дарахаа мартав аа" гэсэн тайлбартайгаар гэнэтхэн гарч ирэхийг анзаарсан байх. Цахим ертөнц дахь шейр, лайкийн төлөөх улайрсан хулгайчдын үйлдэл энэ. Хууль бус ийм үйдлүүд нь "илчлэгдэн" хариуцлага шийтгэл хүлээгээгүй болохоор тэд улам л "амташсаар". "Олон хавар нэгэндээ" гэдэг сануулга байдаг даа. Холливүүдийн кинонууд АНУ-ын кино театруудаар тодорхой хуваарийн дагуу хэдэн сараар гарч, кинонд зарцуулсан зардлаа хэд дахин нөхөж чадсаны дараа л интернэтэд байршдаг. Тэдний уран бүтээлийг бишрэн хүндэтгэдэг үзэгчид, тэдний киног зөвхөн кино театруудад үзэхийг хичээж, үүнийгээ тэдний уран бүтээлийг дэмжиж буй дэмжлэг хэмээн ойлгодог аж. 


Ардын язгуур урлагийн "Хөсөгтөн" хамтлагийн АНУ, Канадаар аялан тоглолтыг ивээн тэтгэж зохион байгуулсан MIYE Интернэт кино театрыг үүзгэн байгуулагч залуус гадаадад ажиллаж амьдарч буй монголчууддаа зориулан www.miye.mn сайтыг үүсгэн бага хэмжээний төлбөртэйгээр монгол кино болон бусад бүтээлүүдийг албан ёсны зөвшөөрөлтэйгээр үзүүлж байгаа. Уг кинонуудыг үзэхдээ төлсөн төлбөр нь уг уран бүтээлийг бүтээсэн уран бүтээлчдэд хувь хишиг болон очихоос гадна Монголын кино болон бусад урлагийг хөгжүүлэхэд дэм болох аж. Монголчуудын оюуны бүтээлийг үнэлж хүндлэн, хуулийн дагуу албан ёсны зөвшөөрөлтэйгээр үзүүлэх боломжийг бусдад үлгэрлэн нөлөөлж байгаад нь тэдэнд талархаж байдаг юм. Ийм санаачлагууд олноор дэлгэрэх нь цөөхөн хүн амтай монголчууд бидэнд бие биенийхээ уран бүтээлийг "хулгайлах" бус "хүндэтгэх" эхлэл, үргэлжлэл болох буйз.


Монголд "Борооны дараах мөөг" шиг олширсон сэтгүүлчид, бусдын бичсэн нийтлэл болон мэдээллүүдийг шууд хулгайлан өөрийн нэрээр тавих, нүүр ном дахь хувь хүмүүсийн байршуулсан бичлэгүүдийг мэдээний эх сурвалж болгон ашиглах үйлдэл хэрээс хэтэрч буйг бид анзаарч байгаа. Ийм нэгэн үйлдлийн дараа бичлэгийг ашигласан сэтгүүлчтэй холбогдон зэмлэхэд "Биднийг өдөр бүр сүр дуулиантай мэдээ заавал бичиж бай гэж даалгадаг юм. Гарчигийг нь аль болох сүртэй өгч байж олон хүмүүсийн анхаарлыг татах нь хандалтаараа цалинждаг бидний зовлон шүү дээ" хэмээн учирласан юм. Нээрээ анзаарах ахул "Дэлхий даяараа монголчууд биднийг амьсгаа даран ажиглаж, үйлдэл бүрийг нь гайхашран шуугиж буй" мэт сэтгэгдэл төрөхөөр сүржин гарчигтай ядмагхан мэдээллүүдийн дунд бид хөөрцөглөж байна. Ашигласан эх сурвалжаа огт дурдалгүйгээр бусдын бичлэгүүд болон санааг нь "хулгайлж", өөрийн бүтээл мэтээр интернэтэд байршуулж байгаа нь бүдүүлэг хулгайлалт. Эдний ийм арчаагүй мэдээллүүдийн дунд бид зөв буруу, баруун зүүнээ ч ялгахгүй төөрч манарч байна даа. Итгэхэд ч хэцүү, итгэхгүй байх ч бүр хэцүү. Зөндөө олон тоглолт, клип, сонирхогчдын янз бүрийн бичлэгүүдийн ард хөгжмийн алдарт зохиолч Н.Жанцанноров гуайн "Цагаан суварга", Шарав гуайн "Сэтгэлийн эгшиг" зэрэг уянгалаг аялгуунууд эгшиглэх нь олонтой. Зохиогчдоос нь зөвшөөрөл аваагүй л бол энэ бүхэн эрээ цээрээгүй хулгай мөн. Гэтэл энэ бүтээлүүдийг зохиогчид нь Монголдоо "тэрбумтан" шиг амьдрахгүй л байгаа шүү дээ. Төр нь иргэдтэйгээ нийлээд хулгай хийгээд байхаар авьяастнууд нь үүдэнд сууж, тэнэг мунхагууд нь хойморт таахалзан тэнэглэх нь арга ч үгүй юм уу даа. 


...Номыг нь амтархан уншиж, киног нь шимтэн үзэж, яруу найраг, хөгжмийг нь уяран хайлан сонсож, зурсан зургуудыг нь бахдан харж нүд баясгадаг Оюуны уран бүтээлчдээ амьдад нь хайрлаж, Оюуны мөчийг нь хамгаалцгаая. Тэдэнд баярлаж талархсан сэтгэлээ илчлэх хамгийн том боломж нь тэдний уран бүтээлийг худалдан авч, тэдний уран бүтээлүүдийг мөнгө төлж үзэх дэмжлэг юм шүү дээ. Хэдийгээр их бага хэмжээтэй ч энэ мөнгө нь тэдний амьдралаа авч явах боломж, улам сайн уран бүтээл хийх боломж болон хувирдаг юм. Тэднийг Монголын Төр хурдан морины уяачдаас дорд үзэж байгаа бол ард олон бид өөрсдийн боломжоороо дэмжихэд л болно доо. Худлаа магтаж зусардахаас ядаж л бүтээлийг нь үнэлээд мөнгө төлж байхад хангалттай. Хулгайч нарын хулгайлсан уран бүтээлүүдийг хичнээн хямдхан байсан ч худалдаж авахгүй байх нь тэднийг дэмжиж буй дэмжлэгийн нэг хэсэг нь. Оюун сэтгэл, хөдөлмөр зүтгэлээ шингээн, аз жаргалтайгаар шаналан байж бүтээсэн тэдний бүтээлүүдийг, өчүүхэн олз ашгийн төлөө хулгайлан завшиж буй хулгайчдыг бурхан өршөөг, бас гэсгээг. Сайн урам зоригийг далласан сайхан цаг айсуй. Монголчууд бид бие биенээ амьдад нь хайрлая.


Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Галбадрахад (203.91.112.214)
    Оюуны бүтээлийг мэргэжил нэгтнүүд,эсвэл хамтран ажиллагч нар чинь хулгайлдаг юм шүү.Жинхэнэ хаяагаа хадрагч,араас нь хутгалагч нар байдаг.Хулгайлуулснууд нь хэн бэ гэдгийг нь сайн мэддэг боловч хэлдэггүй зарладаггүй бас холбогдох журмаар нь явдаггүй хоосон л ярьцгаадаг.Энэ нь хулгайч нарыг өөгшүүлдэг бас тэмцэхэд хамгийн том саад байдаг юм. Галбадрах та маш зөв асуудал хөнджээ.Баярлалаа
    2017 оны 04 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
    4 мин
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
    2 цаг 11 мин
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    2 цаг 25 мин
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    5 цаг 27 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    5 цаг 50 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    6 цаг 7 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    6 цаг 10 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    6 цаг 25 мин
  • Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
    6 цаг 33 мин
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    6 цаг 45 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    7 цаг 14 мин
  • Баруун аймгуудаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна
    7 цаг 26 мин
  • Үйл явдал: Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    7 цаг 34 мин
  • "Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    7 цаг 45 мин
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    23 цаг 18 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    23 цаг 26 мин
  • Сэргээгдэх эрчим хүчний төслүүд үр шимээ өгсөөр байна
    23 цаг 30 мин
  • Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
    Өчигдөр 16 цаг 48 мин
  • "Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрлээ
    Өчигдөр 16 цаг 13 мин
  • Үнэт цаасны гүйлгээ өмнөх оны мөн үеэс 785.5 тэрбум төгрөгөөр өсжээ
    Өчигдөр 15 цаг 32 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК