Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сурвалжлага: “13 дахь таван жил”-д Хятадын хөрөнгө оруулалт инновацид чиглэнэ

2017-6-07
0
ЖИРГЭХ

Дэлхий дахин инновацийн хөгжилд анхаарал хандуулж буй энэ үед БНХАУ инновацийн эх орон болохоор хөгжлийн зам нь зурайжээ.

 

 

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2014 оны 8-р сард Монгол Улсад айлчлахдаа, таван жилийн дотор Хятад улс Монголын 250 сэтгүүлчийг Хятад оронд айлчлуулж, тус улсын хөгжил цэцэглэлт, ололт амжилттай танилцахаа амалсан байдаг. Үүний дагуу энэ сарын эхээр Монгол Улсын 50 сэтгүүлч БНХАУ-д айлчилж, тус улсын инновацийн хөгжил ямар түвшинд явж байгааг үзэж, сурвалжлав. Энэхүү арга хэмжээ БНХАУ-ын Жэжиан, Гуандун мужид болсон бөгөөд МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галааридаар ахлуулсан баг Жэжиан муж дахь Ханжоу, Нинбо зэрэг эдийн засаг, аж үйлдвэрийн гол хотуудад зочилж, дэлхийд нэр хүндтэй “Алибаба” групп, мэдээллийн технологийн компаниудын инкубатор болох Dream хотхон, G20 дээд хэмжээний уулзалт болсон барилга байгууламжид зочилж, инновацид суурилсан эдийн засаг, технологийн салбар, урлагийн хотхоны үйл ажиллагаатай танилцсан юм.

 

 

Айлчлалын баг эхний өдрөө БНХАУ-ын Шинжлэх Ухаан Технологийн яамаар зочилж, Бээжин хотын Шинжлэх Ухаан Технологийн хороо, Жун Гуань Цунь үндэсний инновацийн туршиц бүсийн үзмэрийн төв, Леяард компани зэргийг үзэж танилцсан юм. БНХАУ өнгөрсөн онд инновацийн судалгааны санхүүжилтэд 1 их наяд 550 тэрбум юань зарцуулсан байна. Энэ нь инновацийн судалгааны санхүүжилтэд зарцуулсан хөрөнгөөрөө дэлхийд хоёрдугаарт жагссан үзүүлэлт аж.

 

  

“13 дахь таван жил”-д Хятадын хөрөнгө оруулалт инновацид чиглэх нь нүднээ илт. БНХАУ инновацийн хөгжлөөрөө дэлхийг тэрүүлж буйгийн гол үндэс нь төрийн бодлого гэдгийг албанхын дуулгаж байсан юм. Тодруулбал инновацийн судалгааны ажил хийх зардлын 78 хувийг улсын төсвөөс санхүүжүүлдэг бол 22 хувийг тухайн хувь хүн, аж ахуйн нэгж өөрсдөө гаргадаг аж. Энэ нь инновацийн бүтээл төрөх боломжийг илүү бүрдүүлдэг бөгөөд инновацийн бүтээл, оюуны өмчийг хуулиар чандлан хамгаалж, өндрөөр үнэлдэг байна. Түүнчлэн инновацийн бүтээлийн судалгаанд олон орны эрдэмтэн судлаачдыг оролцуулах боломжийг бүрдүүлж, улмаар инновацийн хотхонг хүртэл бүрүүлсэн байсан юм.

 

БНХАУ-ын Инновацийн хорооны дарга Зан Шин “2016 онд Хятадын инновацийн судалгааны санхүүжилт 1 их наяд, 550 тэрбум юаньд хүрч, инновацид оруулж байгаа хөрөнгө оруулалтын жагсаалтаараа дэлхийд дэд байранд орсон. Бид сансарын пуужин бүтээх, хиймэл дагуул нисгэх, газрын гүнийг судлах, далайн ёроолд шумбах шумбагч онгоц зэрэг технологийн шинэ ололт амжилтанд суурилсан томоохон төслүүдийг инновацийн хөгжилд суурилан амжилттай хэрэгжүүлж чадсан. Мөн газар тариалан, аж ахуйд инновацийн хөгжлийг нэвтрүүлж, Бээжин, Шанхай зэрэг том хот болон бүх хятадад 16 инновациййн паркийг нээгээд байна. Шинжлэх ухаан, технологи инновацийн хөгжлийн бодлогод зарцуулж байгаа нийт зардлын 70 хувийг  аж ахуй эрхлэгчдээс, 22 хувийг төрөөс,  8 хувийн бусад эх сурвалжаас санхүүжүүлэх байдлаар зохицуулж ирсэн. Төрөөс гарах санхүүжилтийн ихэнх нь шинжлэх ухааны суурь судалгаанд  зарцуулагддаг. Манай улсын хувьд дэлхийн өнцөг буланд мэргэжил эзэмшүүлэх, залуу эрдэмтэн судлаачдыг эх орондоо ирж ажиллах бүх талын хөшүүрэг бий болгосон. Тухайлбал цалин хангамж, амьдралын баталгаагаар нь хангадаг.  Цаашдаа инновацийн хөгжлийн чиглэлд бид 2016 онд баталсан 13 дахь таван жилийн төлөвлөгөөг батлан ажиллаж байна” гэсэн юм.


Сэтгүүлчдийн баг Бээжин хотын Шинжлэх ухаан, технологийн хороогоор зочлов. Энэ үеэр тус хорооны дэд дарга Вэй Жиа Мин ”БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Нэг бүс-Нэг зам” бол бүтээн байгуулалтын зам, инноваци шинэчлэлтийн зам, найрамдлын зам, хамтдаа урагш хөгжин дэвших зам хэмээн тодорхойлсон байдаг. Энэ бодлогын хүрээнд бид Монгол улстай хэрхэн харилцан ажиллах талаар бодлого гарган ажиллаж байгаа. Бид Монгол Улсын зарим сургууль, судалгааны байгууллагатай хамтран ажилласан туршлагатай. Үүндээ үндэслээд цаашид гурван чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаа. Үүнд шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдыг солилцох, өндөр технологийн үйлдвэрүүдэд шууд солилцооны журмаар мэргэжилтэн ажиллуулах, Бээжингийн аж ахуй нэгжүүд монголын аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллах шинэ мэргэжил бий болгох, хамтарсан лаборатори байгуулах замаар мэргэжилтэн бэлтгэх, солилцох чиглэлд бодитой ажил хийж болох юм. Эдгээр чиглэлд үр харуулахыг хүсч байна. Хөрш орны хувьд бид байгаль орчин, мал аж ахуй, газар тариалан, хот төлөвлөлт, хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр гээд олон чиглэлд хамтран ажиллах боломж нээлттэй байгаа” гэдгийг цохон тэмдэглэсэн юм.


Хятад улс шинжлэх ухаан технологийн салбарт зарцуулж буй хөрөнгө санхүүжилтээр онцгойрохыг чухалчилж байгаа бөгөөд дэлхийд жишиг болсон шинжлэх ухааны бүс байгуулах зорилт тавин ажиллаж байна. БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2014 онд Шинжлэх ухаан технологийн хороотой танилцах үеэрээ Хятад улс дэлхийд тэргүүлэх инновацийн төв байгуулах хэрэгтэй. Бээжин хот соёлтой Бээжин, шинжлэх ухаанч Бээжин, ногоон хөгжилтэй Бээжин байх ёстой хэмээн байр сууриа илэрхийлжээ. Бээжин хотын шинжлэх ухаан технологийн хорооны Бодлого, хууль журмын газрын дарга Ни Вэнь Лон “Арван гуравдугаар таван жилийн төлөвлөгөө”-нд тусгагдсан шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн төлөвлөгөөг танилцуулсан. Тэрбээр “2016 оын тавдугаар сарын 31-нд Бээижн Шанхай төвтэй шинэ инновацийн төв байгуулж, бүх хятадын шинжлэх ухаан технологийн салбар гурван алхмаар явахыг дурдсан. Ингээд 2017 оны хоёрдугаар сард Бүх хятадын инновацийн төв байгуулах асуудлаар холбогдох албаныхан хуралдаж дөрөвдүгээр сард нь ажлаа тайлагнаж Инновацийн төв байгуулах шийдвэр гаргасан. Төв 2017-2020 онд 225 ажил хийхээр төлөвлөгөө боловсруулж томоохон шинжлэх ухааны төслүүдийг хэрэгжүүлж, жижиг шинжлэх ухаан технологийн паркийг шинэчлэх, тогтолцоог нь сайжруулах, дэлхийн эрдэмтэн судлаачдыг урьж ажиллуулах зэрэг үүрэгтэй ажиллаж байна. Бид хүмүүс урьж ажиллуулах, судалгааны чанар, шинээр байгуулагдаж буй шинжлэх ухаан технологийн парк зэргээр дэлхийп тэргүүлж байна. Харин Бүх Хятадын хэмжээнд судалгааны үр дүн, инновацийн хөгжилд бэлтгэгдсэн байдал, туршилт, жижиг шинжлэх ухааны паркын хөгжлөөр тэргүүлж байна” гэлээ.

 

Бээжин хотын Шинжлэх ухаан технологийн хорооны Олон улсын хамтын ажиллагааны газрын дэд дарга Гө Рүйгийн хэлснээр Хятад улс шинжлэх ухааны салбарт олон улстай 1+1+6 гэсэн зарчим баримтлан ажилладаг аж. Одоогоор 50 гаруй улсын 2000 гаржй нэгжтэй хамтран ажиллаж байна. Европ, дундад Канад, дундад Изриальтай 2013 оноос хамтран ажиллажээ. Цаашид олон улсын хурал тогтмол зохион байгуулах, тэргүүлэгч улсуудтай хамтран ажиллах, шинжлэх ухааны томоохон үзэсгэлэн зохион байгуулах, шинээр мэргэжилтэн бэлтгэхийг чухалчилж байгаагаа дуулгалаа.

 


Харин Монгол Улстай тодорхой төсөлд хамтран ажиллах сонирхолтой байгаа аж. Тухайлбал манай ШУАХ-тай хамтарч уламжлалт анагаах ухааы чиглэлээр, ШУТИС-тай хамтран сэргээгдэх эрчим хүч ашиглах талаар судалгаа хийж байгаа нь хамтын ажиллагааны эхний үр дүн юм байна. Сэтгүүлчдийн баг тухайн өдөр Бээжин хотын Жунь Гуань Цунь үндэсний Инновацийн үзэсгэлэнгийн 4000 м2 талбайтай танхим, видео судалгааны чиглэлийн Леяард компанийн үйл ажиллагаатай танилцаж инноваци бодит амьдралд хэрхэн нэвтэрч байгааг бодитоор үзэж харсан  юм. Тус үзэсгэлэнгийн танхимд устөрөгчөөр явдаг автомашин, 3D принтер, ус дахин цэвэршүүлэх хавтан гээд инновацийн бүтээлүүдийг дэлгэн харуулсан байсныг тэмдэглье. 

 

Үргэлжлэл бий.

 

 

Б.Батчимэг 

 

 

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Аймаг, нийслэлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслүүдийг хэрэгжүүлэх боломжийг хэлэлцлээ
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Монгол судлалыг хөгжүүлэх бодлого: асуудал, шийдэл” сэдвээр зохиолч, уншигчдын уулзалт болов
    2 цаг 13 мин
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Ганзоригийг сонголоо
    2 цаг 18 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
    2 цаг 22 мин
  • Г.Лувсанжамц: Хот төлөвлөлтийн үүднээс Туулын хурдны зам авто замын түгжрэлийг бууруулахад чухал нөлөөтэй
    3 цаг 51 мин
  • Аймаг, нийслэлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслүүдийг хэрэгжүүлэх боломжийг хэлэлцлээ
    4 цаг 12 мин
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
    5 цаг 26 мин
  • Гавьяат жүжигчин С.Лхагвасүрэн “МАД” уран сайхны киногоор үзэгчидтэй “уулзах” гэж байна
    6 цаг 19 мин
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард болох 14 барилдаан
    6 цаг 33 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
    7 цаг 6 мин
  • Анх удаа Боксын өсвөрийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Азийн аваргад оролцохоор Узбекистаныг зорилоо
    7 цаг 26 мин
  • Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
    8 цаг 5 мин
  • “Агро-Сити” дагуул хотын дэд бүтцийн шийдлүүдийг дэмжлээ
    8 цаг 11 мин
  • Нийслэлийн хэмжээнд 2024, 2025 онуудад 16 сургууль, 38 цэцэрлэг, 8 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулав
    8 цаг 18 мин
  • С.Цэнгүүн: Туулын хурдны замтай холбоотой бүх гэрээг ил тод болгож, шийдвэр гаргасан албан тушаалтнууд хариуцлагаа хүлээ
    8 цаг 22 мин
  • Нийслэлийн алдагдсан 15 барилга, байгууламжийг буцааж авлаа
    8 цаг 32 мин
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
    10 цаг 6 мин
  • В.Зеленский: АНУ одоогоор Ираны эсрэг дайндаа анхаарлаа төвлөрүүлж байгааг ойлгож байгаа ч Украинд дайн үргэлжилж байгааг мартаж болохгүй
    10 цаг 29 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    11 цаг 0 мин
  • Эмч Х.Надмид: Хеликобактерийн халдвар удаан үргэлжилбэл ходоодны хорт хавдрын суурь болдог
    11 цаг 23 мин
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
    11 цаг 35 мин
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК