Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шантаажны 750 сая төгрөг ба утаатай тэмцэгч

2018-1-22
0
ЖИРГЭХ

 

Утаа гэдэг зүйлийг устгана хэмээснээс хойш арав гаруй жилийн нүүр үзлээ. Төдийгөөс өдий хүртэл утаатай тэмцэх дайн үргэлжилсээр. Төр засаг, түмэн олон ч энэ асуудалд туйлын нухацтай хандаж байгаа. Хоёр талаасаа хүч хавсарч утаа угаарыг нам дарах гэж хэрэндээ л чармайж сууна. Үр хүүхдийнхээ эрүүл мэнд, ирээдүй хойчийнхоо амьдрах орчин, амьсгалах агаарт санаа зовсон эцэг, эх “Утааны эсрэг ээж аавууд” төрийн бус байгууллагыг ч бий болгов. Төр нь нэгэнт дийлэхээ байсан учир ийнхүү эцэг эхчүүд өөрсдийн дуу хоолой, үйл хөдлөлөөр тэмцэж байгаа юм.

 

Он гарснаас хойш тэмцэл нэлээн хурц маягаар үргэлжлэх болсон. Тэд дүн өвлийн хүйтнээр, хацар исгэх жавартайд чимээгүй, хэвтээ жагсаал хийсэн билээ. Бүр Үндсэн хуулийн төрсөн өдрөөр. Сайд дарга нар гэхдээ үүнийг нь тоогоогүй. За ямартай ч сүр, дуулиантайгаар хэвтэцгээсэн нь үнэн. Харин сүүлийн үед  "Утааны эсрэг ээж аавууд" ТББ-ын  тэргүүн Ц.Пүрэвхүүтэй холбоотой нэгэн чих дэлдийлгэж, нүд бүлтийлгэмээр мэдээлэл түгэх болжээ. Түүнийг утаа нэрийн доор улстөрчдийг шантаажилж их хэмжээний хөрөнгө мөнгө авсан гэх асуудал. Тодорхой дуулгавал Төрийн тэргүүнээс 500, парламент дахь сөрөг хүчний намын дарга С.Эрдэнээс 250 сая төгрөг авчихлаа гэх бор шувууны жиргээ нисч эхэллээ. Үнэхээр ийм хэмжээний мөнгө халаасалсан бол гэх бодол ч иргэдийн дунд эргэлдэж байна. Тэмцэл нэрийн дор утаа, угаарыг далимдуулан өөрийн амьжиргаа амьдралаа сайжруулах л зорилготой байв уу гээд олон асуулт урсан хөвөрч яваа.

 

Энэ асуудлыг мэдээж тэрбээр сонордсон нь гарцаагүй. Мөн асуултын хариуг ч удаан хүүлээлгэлгүй барьсан байлаа. Өөрөөр хэлбэл, Утааны эсрэг ээж аавууд нүүр номын хуудаснаа “Ардчилсан намын дарга С.Эрдэнэ миний хоёр хүүгийн амьсгалах агаарт санаа нь зовоод надад 250 сая төгрөг төлнө гэж та нар бодож байна уу? Та бид Х.Баттулга, С.Эрдэнэ, Хүрэлсүх, М.Энхболд нарт хүүхэд гаргаж өгсөн юм уу?? Улстөрчдийн хэзээ, ямар авир гаргахыг бид яаж мэдэх юм бэ? Та нар бүгд л утааг арилгахын тулд орон сууцжуулах ёстой гэж боддог биз дээ” гэх зүйлийг бичжээ. Гэхдээ хийх, хэлэх хоёрын хооронд төө илүү зай бий гэдэг. Он цагийн уртад, эсвэл өнөө маргаашгүй ч асуудлын үнэн мөн тодорч, үнэн эсвэл худал гэдэг зүйл яригдана. Магадгүй тэр ганц төгрөг ч аваагүй байж болно. Хэрэв тийм бол гүтгэж байгаа нөхдүүд шүүхийн өмнө суух нь дамжиггүй биз.

 

За ямартай ч төрийн ордонд үүрлэсэн үглээ бяцхан бор шувууд үнэн худал нь мэдэгдэхгүй ийм нэгэн мэдээллийг жиргэж байна. Хонгилоор хэсүүчлэх хүн бүхний чихэнд дуулгасаар. Хэний халааснаас хэдэн төгрөг гарах нь чухал биш бөгөөд эцсийн дүндээ утаа, угаарыг арилгах нь хамгийн чухал.

 

Ер нь, бид хэрхэн тэмцээд байгаа юм бэ гэсэн асуулт ч бий. Тэгвэл он цагийн уртад ээлжлэн солигдох дарга, сайд нар тэмцлийн хэлбэрээ огт сольсонгүй. Ёстой төрийн залгамж халааг үргэлжлүүлж, аль ч салбараас илүү гэдгээ утаан дээр харуулж суугаа. Хууль, хөрөнгө мөнгө хоёроор далайлган арсалдан тэмцсээр ирэв. Гэвч ялан дийлж чадахгүй явна. Утаа гуай ч энэ хугацаанд өөрийн хүчээ зузаатгаж, хордуулах хүч чадал, найрлагаа улам сайжруулсаар байгаа. Өнөөдөр мод түлээний утаа бус элдэв төрлийн хүнд металл, хорт бодисоор арвижуулсан угаар болон хувирч нийслэлийг бүрхээд байна. Өнөөдрийг хүртэл утаатай ноцолдохдоо жил бүр л хэдэн зуун сая, тэрбумаар хөрөнгө мөнгө цацсан ч тусыг олоогүй. Ёстой л сахил хүртээд шал дордов гэдэг л болсон. Учир нь, утааг далимдуулж мөнгө цохидог байсан болохоор тэр. Хувь, хувьсгалын гээд олон ч нөхөр хөрөнгөжиж, хэтэвчээ зузаатгасан нь үнэн. Зарим нэг нь төрийн мөнгө завшсан хэрэгт унаж, хуулийн өмнө дуудагдан, аавын хаалга татсан. Харин угаартлаа, арга хэмжээ авъя хэмээх нэрийн доор хөрөнгө мөнгө завшиж, хувийнхаа амьдралыг сайжруулж байсан нь таг чиг алга болсон хэмээн яригддаг. Утаагаар далимдуулсан баяжигсад угаарыг алга болгох хүсэл огт байхгүй. Ийм байвал тэдэнд ашигтай, хэтэвч нь зузаарч, хөрөнгө нь арвижна. Утаа бол тэдний бизнесийн томоохон хэрэгсэл, гол түлхүүр.

 

Энэ мэтчилэн байсаар нийслэл хот утаан дундаасаа харагдахаа байлаа. Эрхэм дээдсүүдийн халаас утаа, угаарын ачаар зузаарч, иргэд хордсоор л.

 

Э.Мөнгөн

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Зочин (1.30.7.209)
    Манай ерөнрийлөгчид Баасан ,Уянга,Мөнхбаясгалан , энэ утааны эсрэг,өө бас нөгөө зээл аваад зээлээ төлж чадахаа байчихсан Майцэцг гээд нэг хүүхэн нар л их тус хүргэж бна даа.
    2018 оны 01 сарын 23 | Хариулах
  • Иргэн (150.129.141.32)
    Магадлал өндөр бгаа.Муу үг модон улаатай гэдэг.
    2018 оны 01 сарын 22 | Хариулах
  • Зочин (122.201.22.231)
    Уянга. Мөнхбаясгалан хоёр шиг шантаажчин болж дээ.
    2018 оны 01 сарын 22 | Хариулах
  • Зочин (103.26.195.134)
    Өнгөрсөн жил энэ хүмүүстэй холбогдож үзсэн. Тэгээд худлаа юм бна гэж бодсон шүү. Тэд утаа биш огт өөр зүйлд сонирхоод бх шиг санагдсан.
    2018 оны 01 сарын 22 | Хариулах
  • Батсүх (202.179.24.65)
    Нийгэмд огт худлаа мэдээлэл ингэтэл хурдан түгдэггүй юм. Энэ сэтгүүлч хүүхэн Ерөнхийлөгчийг эмнэлгүүдээр гэнэт ороход урд нь ороод ам руу орчих гээд л таахалзаад байсан. Тэгээд ч Монголын сэтгүүлчид иймэрхүү шантаажны хор найруулах, эрх мэдэлтэй хүмүүсийг янз бүрийн байдалд оруулж мөнгө нэхэх, үгүй бол ашиг гаргана гэсэн зүйлд хамтарч янз бүрийн аргаар мөнгө сааж л амьдардаг бэртэгчингүүд шүү дээ. Тэр Мөнхбаясгалан гээд биеэ үнэлдэг хүүхнийг хар. Бас тэр Ануужин ч билүү нэг юмыг хар. Одоо энэ нэг жижигхэн хар хүүхнийг хар. Энэ жижигхэн хар хүүхэн бол иймэрхүү ажилд их гаршсан царайтай амьтан байна лээ. Эд нар тэгж үнэхээр утааны эсрэг, үр хүүхдүүдийн төлөө гэсэн сэтгэл байхгүй ээ. Худлаа шоудаж эрх баригчидтай хамтран төсвийн мөнгөнөөс цохиж байгаа нь маргашгүй үнэн шүү. Одоо аягүй бол энэ хар хүүхэн шударга үнэн юм бичсэн энэ сэтгүүлчийг дарамталж мөнгө нэхэж байгаа даа. Үгүй бол цагдаад өгнө энэ тэр гэж сүрдүүлж байгаа, би яг мэдэж байна.
    2018 оны 01 сарын 22 | Хариулах
  • Би (43.242.243.219)
    Би нэг уурын зуухны асуудлаар хамтрах гээд пүрэвхүү рүү хоёр ч удаа холбогдсон, за хоёулаа тэгж байгаад тухтай ярилцъя гэсэн хэрнээ сүүлдээ утсаа авахаа больсон. Бас л эргэлзээтэй хүүхэн шиг. Би бол мэдээж утааны эсрэгтэмцэж байгаа гь маш сайн хэрэг. Гэхдээ ийм нэрээр хүмүүсийг ашиглачихаад өөрөө их мөнгө аваад гадагшаа гарч амьдрах арга олж байгаа бол муухай л сэтгэлтэй байна
    2018 оны 01 сарын 22 | Хариулах
  • nergui (27.123.214.114)
    ene humuus uursduu garaad temtsej chadahgui baij uursdiinh ni erh ashgiig hamgaalj temtsej bgaa humuusee gutgej gutaahaa bolimoor ymdaa
    2018 оны 01 сарын 22 | Хариулах
  • Зочин (66.181.160.108)
    Gutgeleg...
    2018 оны 01 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.179.27.168)
    zawaan zuil bichihee bolioch dee
    2018 оны 01 сарын 22 | Хариулах
  • Зочин (27.123.214.105)
    Нотлох баримтгүй гүтгэлгийн чанартай юмыг хурдан шуурхай нийтлэх юм аа
    2018 оны 01 сарын 22 | Хариулах
  • зөв монгол (103.9.90.130)
    утаатай жагсаж тэмцдэг пүрэвхүү мэтийн сэтгүүлчид утаа болон монголын нэр хүндийг барьж олон улсын байгууллагаас мөнгөний тусламж авдаг зурагтаар өөрөө ярьж байна лэй. жагсаж уриа лоозон хийж мөнгө үрж байхаар нэг сургуулийн нэг ангийн хүүдүүдэд маск авч өгдөг болоосой. жагсаалд нь хүн очихгүй болохоор АН ажиллаж байгаа Сүхбаатар БАЯНЗҮРХ бАЯНГОЛ ДҮҮРГИЙН зАСАГ ДАРГА, ХЭСГЙИН АХЛАГЧ НАРЫ ГХҮн жагсаалд ир гэж зохион байгуулдаг юм ш дээ.
    2018 оны 01 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    2 мин
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    3 цаг 4 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    3 цаг 26 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    3 цаг 43 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    3 цаг 46 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    4 цаг 1 мин
  • Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
    4 цаг 10 мин
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    4 цаг 21 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    4 цаг 50 мин
  • Баруун аймгуудаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна
    5 цаг 2 мин
  • Үйл явдал: Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    5 цаг 10 мин
  • "Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    5 цаг 21 мин
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    20 цаг 54 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    21 цаг 2 мин
  • Сэргээгдэх эрчим хүчний төслүүд үр шимээ өгсөөр байна
    21 цаг 7 мин
  • Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
    21 цаг 45 мин
  • "Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрлээ
    22 цаг 20 мин
  • Үнэт цаасны гүйлгээ өмнөх оны мөн үеэс 785.5 тэрбум төгрөгөөр өсжээ
    23 цаг 1 мин
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
    23 цаг 43 мин
  • Мөргөлийн үеэр сүмийн загалмай унаж, цохиулсны улмаас санваартан нь нас баржээ
    23 цаг 53 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК