Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Нямдоржийн машин яах вэ, төв талбай, том төслүүдэд санаа тавь

2018-1-31
0
ЖИРГЭХ

У.Хүрэлсүхийн Засгийн газар 100 дахь хоногтойгоо золголоо. Хийсэн ажил, төлөвлөсөн зүйл гээд бүх асуудлаа л ярьж, олон нийтэд танилцуулав. Чамгүй их ажил хийсэн байна. Ерөнхий сайд долоон шийдвэр гаргаж, чандлан мөрдөж хэрэгжүүлнэ гэнэ. Хамгийн гол нь гаргасан шийдвэртээ эргэн дүгнэлт хийж, алдаа гаргасан асуудалдаа засвар хийхээр болж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд өрнөсөн татварын нэмэгдэл, иргэдийн тэтгэвэрт гарах насыг уртасгах асуудал иргэдийг багагүй бухимдуулж, чирэгдүүлсэн явдал байв. Тэгвэл алдаа гаргалаа хэмээн үзээд бүхнийг эргүүлэн байранд нь тавихаар шийдвэрлэлээ. Бүр танхимын хурлаа ээлжит бусаар зарлан хуралдуулж асуудлыг шийдэхээр болсон юм.

Ийнхүү байгуулагдсанаасаа хойшхи ажлаа тайлагнаж, ард иргэдээ баахан бухимдуулсан шийдвэрээ эргэн харж дээр нь бэлэг болгон цалин хөлс нэмэх шийдвэр гаргалаа, У.Хүрэлсүх. Бухимдлын хариуд яахав дажгүй бэлэг л хүртэх шинжтэй. Гэхдээ санхүүгийн хямрал нүүрлэсэн, эдийн засгаа элгээр нь хэвтүүлж, эмнэлгийн сэхээний тасагт хүргэчихээд хэрхэн цалин нэмэх юм бол. Бас л өр зээл тавьж, асуудлыг шийднэ гэхгүй байгаа. Ер нь, У.Хүрэлсүхийн танхимынхнаас шийдвэртэй, эдийн засгаа, иргэдийнхээ амьжиргааг өөд татчих шийдэл гарна гэж ард түмэн хүлээж байгаа нь нууц биш. Тиймээс ч зоригтой, шийдвэртэй алхмуудыг хийх ёстой. Мөн гүйцэтгэх засаглалын танхим тийш зүглэх довтолгоог ч тэсвэрлэх нь зүйтэй. Элдэв төрлийн довтолгоо эхэлж, Засгийн газрыг доргиохоор оролдож байгаа цаг.

Үүний эхлэл болгон Хууль зүй дотоод хэргийн сайдыг намнах ажиллагаа хэдхэн хоногийн өмнөөс өрнөсөн. Цахим ертөнцийг байлдан дагуулж, олны нүдийг бүлтийлгэх тийм л зүйл хэрэгтэй байсан биз. Ц.Нямдоржид элдэв асуудал байхгүй. Нэр цэвэр улстөрч гэгддэг. Мөн танхимын хамгийн тулга, түшигтэй сайд гэдэг утгаараа түүнийг татан унагавал Засгийн газар тэр чигтээ ганхана гэсэн үг. Энэ ч утгаараа Ц.Нямдоржийг онилж, түүний суудлыг ганхуулах төлөвлөгөөг хэрэгжүүлж байгаа бололтой. Баалах, мяалах сэдэв олдохгүй байсан тул түүний эдэлж байгаа зүйлээр оролдох нь хамгийн зөв гаргалгаа болж хувирсан. Лексус моторсоос цоо шинэ тансаг зэрэглэлийн “Lexus 570” буюу “platinum signature” гэх загварын тэргийг тэрээр хөлөглөдөг. Үүнийг нь сошиалд тавьж, иргэдийн дургүйцлийг төрүүлэх үйл ажиллагааг өрнүүлсэн билээ. Ц.Нямдорж сайдыг намнах аян ийнхүү долоо хоногийн эхнээс явагдаж байх шиг.

Тэгвэл эдийн засаг нь сэхээнд хэвтчихсэн энэ улс оронд ганц автомашинаас том асуудалгүй болчихоо юу гэсэн зүйл бодогдох. Хүний эдэлдэггүй хорвоод байхгүй зүйл авсан мэтээр нийгэм даяараа жигшин зэвүүцэцгээх нь хэр оновчтой юм бол. Ер нь, төр засгаар оролдох, нийгэмд ийм хэмжээний доргион үүсгэхэд маш өндөр өртөг шаардагддаг гэдгийг улс төрийн хүрээнийхэн ярьдаг. Жагсаж тэмцдэг нөхдүүд ч гадарлана. Үүний цаана хэн нэгний ашиг сонирхол явж, маш их мөнгө цацсан тухай яриа ч байна. Бид өнөөдөр хэн нэгний хэрэглээ болсон автомашины тухай ярьж бухимдан, засаглалтайгаа тэмцэх бус харин улс орны эдийн засгаа бэхжүүлэх, асуудалд илүү анхаарвал дээрсэн. Томоохон төсөл хөтөлбөр, Тавантолгойгоо хөдөлгөж санхүүгийн асуудлаа зохицуулах, Оюутолгойн гэрээнд анхаарах, аж үйлдвэррийн парк байгуулан дотооддоо үйлдвэрлэлийг хөгжүүлэх гээд олон ажил бий. Энэ бүхнээ хий гэж шахахын оронд автомашины тухай яриад байгаа нь арай ч юм уу даа.

Бас нэгэн сонирхолтой асуудалд монголчууд огт бухимдахгүй явааг сошиал ертөнцөөр шагшрах. Төрт улсын тусгаар тогтнолыг харуулах нэг зүйл нь төв талбай. Гэтэл Сүхбаатарын талбайн зарим хэсгийг Худалдаа хөгжлийн банкны луйварчид тасдаж авчихсан сураг дуулдана. Ийм асуудлын талаар өнөө тэмцэгчид дуугарахгүй, нийгэмд ойлголт өгөхгүй байгаа нь ч хачирхалтай. Ер нь, төв талбайнхаа хэсгээс хувийн аж ахуйн нэгжид хуваан өглөө гэсэн мэдээлэл харж байсангүй. Ямартай нүүр номын хуудсаар тэнүүчлэх дээрх мэдээлэл үнэн бол харамсалтай хэрэг. Урд хойд хоёр хөршийнхөн Улаан талбай, Тянь Ан Миний талбайгаасаа тасдан хувааж хувьд шилжүүлсэн сураг өнөөг хүртэл алга. Өнөө ардчилал олон жил оршин тогтносон, хувийн бизнесийг дэмждэг АНУ ч ийм зүйл хийгээгүй яваа. Гэтэл Монгол Улс төв талбайгаа хувааж байгаа нь дэндүү сонирхолтой. Энэ мэт олон асуудлын талаар ярьж, тэмцэж болох атал Ц.Нямдорж сайдын машинтай тэмцэлдэн, жижгэрч явах нь дэндүү өрөвдөлтэй. Хэн нэгэн эрх мэдэлтний эрх ашгийн төлөө дуу хоолойгоо нэгтгэх бус эх орныхоо, ирээдүй хойчийн төлөө тэмцэж байвал тэр жинхэнэ тэмцэл.

Ийнхүү бичсэнээрээ эрхэм сайдыг өмөөрч байгаа хэрэг биш. Зөвхөн эх орныхоо төлөө тэмцэж, ирээдүйгээ цогцлоох, эдийн засгийн бат суурьтай болохын тулд дуу хоолойгоо нэгтгэдэг байя гэж л хэлэх гэсэн юм. За ямартай ч нэг хүн, нэг машин хоёрын асуудалд анхаарахаас илүүтэй мартагдах дөхөж байгаа утааны асуудлаа ч бас бодох хэрэгтэй биз ээ. 

 

Э.Мөнгөнбаяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (27)

  • ард (27.123.212.142)
    Мөнгөнбаяраа..ингэж ч хоолоо олж идэх гэждээ..хэлэх ч үг олдохгүй нь ..энэ муу луйварчинг өмөөрч бөгснийх нь цаас болж байхаар ард олныхоо хүү байгаач дээ..
    2018 оны 02 сарын 03 | Хариулах
  • Зочин (122.201.22.230)
    Yahaaraa yrij bolohgui gej .uur zug ruu chigluuleh daalgavar avaa yu.
    2018 оны 02 сарын 03 | Хариулах
  • Zaluus (103.212.119.36)
    Nyamdorj gj t1 uvgun uls turuus zailaachee, uchnuun jil l altsganalaa, yamar ch gavya baiguulaagui xog bolood duuslaa. Ertxen tetgevertee suuj zaluusdaa bairaa tavij ugch yu xiixiig ni xaraach! Chadaxgui baij neex tom tom buraxiig ni yana.
    2018 оны 02 сарын 02 | Хариулах
  • Зочин (66.181.179.23)
    Мөнгөнбаяр гэж бөгс долоогч хэн одоо ингээд толгойтой болгон толгой угаах гээд байвал улс орон юу болохов бүгдээрээ босоод ажил хаяя хэн хохирохов хулгайчууд хохирох уу монгол ядуучууд хохирох уу 20 мянга авч жагсаал хияйгээд 2 саяар хохирч байгаагаа мэдэх сөхөөтэй гуйлагчид байна уу
    2018 оны 02 сарын 01 | Хариулах
  • ha ha (103.10.23.211)
    Mongolchuud ta nar ingej hiih ajilgui tusgaar uls baisnaas hiih ajiltai kolono uls bur muhuj ugui bolooch
    2018 оны 02 сарын 01 | Хариулах
  • Зочин (103.57.95.53)
    Заа, нямдорж машинаа өгмөөргүй санагдаждээ, янз нь. Хувьдаа аваад явах гэж байсан юмсан, хайран юм гэж байгаа бололтой. Захиалгаар юм бичүүлээд эхэллээ. Том юм жижиг юмнаас эхэлдэг юмаа хө. Өөрөө ийм шуналтай байж яаж хууль зүйн сайд хийж ирсэн юм, яаж хийж ч чадах юм.
    2018 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин (122.201.21.122)
    Мөнгөнбаяр юу оылгуулах гэсэн юм бол доо захиалагчдаа 360сая төгрөг юу юм бэ гэж үү үүгээрээ захиалагчаасаа авах мөнгөө ихсэхгэх санаа байгаа юм шигээ намдор ч юм үзсэн бичигчтэй болж лээ мөнгөнбаяраа дараа зуогаа тавиач хө хараж бахархая да
    2018 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин (182.160.37.139)
    Нямдоржийн худалч нь тодорхой боллоо. Иргэд бид үнэн төрхийг нь мэдлээ
    2018 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин (43.242.243.46)
    Гүй ер тэр машиныг Нямдорж унасанч яадгиим. XXБ-ны луйварчидтай сайн тэмцээрэй. Хулгайчидын завьшсан мөнгийг бодоход юуч биш. Харин Элбэгдорж мэтэд том хариуцлага тооцоорой.
    2018 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин (59.153.114.185)
    sum nevterdeggui ma
    2018 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин (66.181.161.20)
    Хэлсэн ярьсандаа бай гэж хүмүүс сануулж байна. Буруу нь юу байна.Тэр том төсөлд чинь маниус биш засаг санаагаа чилээх ёстой юм МАЛАА
    2018 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин (59.153.114.69)
    Талбайн урд талын газрыг хэн авсаныг Батуул хотын дарга сайн мэдэж байгаа .
    2018 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин (66.181.185.111)
    Нямдоржид эрүүгийн элементүүд дургүй эрдэнэтийг луйвардсан нөхдүүд дургүй.
    2018 оны 01 сарын 31 | Хариулах
  • Zochin (202.21.106.120)
    Ard tumen ni ymarch medleg chadvargui boh duchin.geh met humuusig songoh yum chini yaj uls oron.hugjih yum be.harin.Nymdorj gusi chini yedni derged. Jinhene uls turch.neg muu mashin aar hov jiv hij hairan tsagaa ursnees uls ornoo yaj hugjuuleh talaar bodoh tsag boljee.hov jiveer hol olj idehgui
    2018 оны 01 сарын 31 | Хариулах
  • Irgen (202.21.106.145)
    Hulgaich hulgaichaa bariarai gedeg shig bichij bga setguulchiin tsarai, unshij bga malnuudiin tsarai 2 ijil yum daa! Hohi n teneg ard tumen!
    2018 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин (66.181.182.218)
    er n i hen cn baisan huuliar gaduur aasnlah um bol ogtsoruuldag baih ni zob jisnig snuu,
    2018 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Нямдоржийн 300 саяын машин ч яамай байна аа хө. АСЕМ-ийн хэдэн тэрбум төгрөгөө яах гэж байна.
    2018 оны 01 сарын 31 | Хариулах
  • зочин (203.91.116.222)
    Нямдоржийн жип шиг хэдэн зуун мянган 570 жипны мөнгө улсаас хулгай хийсэн АН-ынханыг яагаад ингээд зүгээр явуулаад байна аа
    2018 оны 01 сарын 31 | Хариулах
  • зочин (43.228.129.65)
    үнэн шүү. талбайн урд талын цэцэрлэгийн баруун талынх нь хэнийх гэж бодож байна. Х эрхэмийнх үүнийг одоо ард түмнээс нуулгүй хэлэх хэрэгтэй. даварсан юмнууд. хотын дарга мэдэж байгааа даа.
    2018 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.70.37.2)
    Тийм л шударга юм бол огцорох хэрэгтэй. Эх орондоо их юм хийлээ та ядарсан байна 70 хүрэхээ бод УИХ д багш нарынхаа хүүхдийг оруулчихаад яваад өг санаа амар
    2018 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.55.191.194)
    Увсын фракцихан Нямдоржоо хамгаалах ажлаа хийж байгаа юм биш үү
    2018 оны 01 сарын 31 | Хариулах
  • Мөнхжаргал (202.179.27.149)
    Эдийн засагч Жаргалсайхан гуай хотын иргэд хөрөнгөө нэхэх эрхтэй гэсэн нийтлэл бичсэн байна. Түүнд Сүхбаатарын талбайн баруун талын хэсэг, хотын захиргааны байр гэх газрын асуудлыг үе үеийн хотын дарга нар хэрхэн зарж үгүй хийсэн болохыг тодорхой дурдсан байна шүү. Нямдорж сайдын машин нь манай нөгөө есөн хөлт цагаан туг тойрч дэвдэг ерөнхийлөгчийн АСЕАМ-д зориулж асар өндөр үнээр авсан борлогдох боломж гүй машин байсан шүү дээ. Уг тэр машиныг өдөр болгон унаж тэр нөхөр болоод ийм зүйл хийсэн хүмүүсийг сануулах хэрэгтэй
    2018 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин (103.229.122.99)
    Хамгийн тулхтай, шудрага талдаа гэгддэг Ц.Нямдорж ийм байхаар бусад нь ямар вэ? гэдэг тодорхой. Тийм үнэтэй, хамгаалалт сайтай гэхээр хуягласан, тусгай захиалгаар хийлгэсэн юм боловуу даа. Түүнээс биш таван богд плазагийн машинууд 140-170 сая гэж зурагтаар зарлаад байх юм билээ. Улс төрчдийн ялзралыг л батлаж байна шүү дээ. Хот дотор юуных нь туулах чадвар хэрэг байх вэ? Хөдөө явбал захиалаад л унана биз.Улсын хөрөнгийг яаж үрж ,тансаглах л дон шүглэсэн эрхэмүүдийн тод жишээ юм даа. Ардчилсан улс оронд бол огцрох нь ч багадсан хэрэг байх.
    2018 оны 01 сарын 31 | Хариулах
    • Зочин
      Үнэн шүү
      2018 оны 01 сарын 31
  • Зочин (66.181.166.66)
    nyamdorj bichee yu
    2018 оны 01 сарын 31 | Хариулах
  • зочин (66.181.160.16)
    Энэ яагаад жижиг асуудал байдгийн үүнийхээ төлөө огцрох Естой байтал захиалгаар ийм юум бичүүлж хүмүүсийн толгойг эргүүлэх санаатай юу одоо яаж ч энхийн цагаан тагтаа болж гэмгүй хүний дүрд тоглоод нэмэргүй болж дээ Нямдорж гуай Монголчууд одоо танд итгэхээ нэгэнт болжээ таны хэн бэ гэдгийг ухаан санаа эрүүл хүн бүр мэддэг болж одоо юуч яариж жүжиглээд хэрэггүй!!! Монгол төрөөс зайлж үз өөр хүсэх юум алга
    2018 оны 01 сарын 31 | Хариулах
  • ичээд үхэцгээ (103.212.119.100)
    Нямдоржын тансаглал, цус соролт мөсөн уулын орой нь үнэн. аль аль нь боль.
    2018 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин (66.181.160.88)
    Unen...
    2018 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин (66.181.177.199)
    Bygd sanaa zobj bn sh dee tom jijig geltgyi. Machin tereg yyl yyrxai geed ene olon luivarchdaas yaj salax ve. Nyamka bol zalt yneg , shudarga dyrd togloson
    2018 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин (115.140.46.100)
    Nyamdorjiig ungaah ni ZORIGIIN heregtei holbootoi nuhduudiin ajilgaa gemt hun gelbelzene gedeg sh de
    2018 оны 01 сарын 31 | Хариулах
    • Зочин
      Нямкө хэрэг илрүүлнэ гэж байхуу. Бодоод үз, тэр олон жил юу хийв. Одоо илэрсэн үед л ингэж гоншигноод хэрэггүй. Карергүй болсон улс төрчийн сүүлчийн сум тавилт. 20 онд гоёо юм болноо, тэрний дараа 24 онд бүр гоёо. МАН нету...
      2018 оны 01 сарын 31
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    2 мин
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    3 цаг 4 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    3 цаг 26 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    3 цаг 43 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    3 цаг 46 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    4 цаг 1 мин
  • Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
    4 цаг 10 мин
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    4 цаг 21 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    4 цаг 50 мин
  • Баруун аймгуудаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна
    5 цаг 2 мин
  • Үйл явдал: Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    5 цаг 10 мин
  • "Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    5 цаг 21 мин
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    20 цаг 54 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    21 цаг 2 мин
  • Сэргээгдэх эрчим хүчний төслүүд үр шимээ өгсөөр байна
    21 цаг 7 мин
  • Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
    21 цаг 45 мин
  • "Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрлээ
    22 цаг 20 мин
  • Үнэт цаасны гүйлгээ өмнөх оны мөн үеэс 785.5 тэрбум төгрөгөөр өсжээ
    23 цаг 1 мин
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
    23 цаг 43 мин
  • Мөргөлийн үеэр сүмийн загалмай унаж, цохиулсны улмаас санваартан нь нас баржээ
    23 цаг 53 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК