Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дээдсүүдээр хамгаалуулсан “Хадны мангаа”

2018-1-31
0
ЖИРГЭХ

Шатахуун импортлогчдыг номхотгох нь Засгийн газрын төдийгүй монголчуудын шүдний өвчин болчихоод байна. Ашш аягийг тааруулж харьцахгүй бол зохиомол хомсдол үүсгэн шантаажлах нь энүүхэнд. Төр засгийн гаргаж буй шийдвэрийг бол хүлээж авна гэж байхгүй. Ёстой “гонжийн жоо” гэдэг дээрээ тавьчихна. Нэг орой цуглаж суугаад, оройн хоолоо идэнгээ л шантаажлах замаа тодорхойлчихно. Сая бас л ийм асуудал үүсч Засгийн газар арга буюу шийдвэрээ өөрчилж, онцгой албан татвар тавихаа зогсоолоо. Тэгвэл импортлогчдын ард хэн байгаа нь сонирхол татах. Мэдээж хэн нэгний хатгаас, хамгаалалтгүйгээр тэд томорч чадахгүй нь ойлгомжтой.

“Жаст” гэх нэртэй том групп бий. Шатахуун импортлон худалдаалж хөлжиж байгаа группын нэг. Үүнийг хамгаалагч нь, ард нь бат зогсогчоор С.Баяр, Ц.Цэнгэл нар байдаг тухай бор шувууны жиргээ бий. Улс төрд нөлөө бүхий эрхмүүд хамгаалж байгаа тул тус группээр оролдоод байх хүн байдаггүй бололтой. Харин монголдоо тэргүүлэгч гэж нэрлэж болох “Петровис” компанийн хувьд улс төрийн томоохон бүлэглэл зогсч, хөрөнгө, хувьцаа эзэмшдэгийг хэн бүхэн андахгүй. Ерөнхийлөгч асан Н.Багабанди тэргүүтэй улстөрчид бат найдвартай хамгаалалт болон хана хэрэм тогтоосон. Өдгөө төрийн тэргүүн асан хүний шадар туслах, зөвлөхийн ажилтай байсан эрхэм гишүүн Т.Аюурсайхан ч мэдээж хамаатай болох биз. Үүнээс гадна О.Содбилэг томоохон хувьцаа эзэм­шигч­­дийнх нь нэг. “Петровис” компанийн захирал Ж.Оюунгэрэлийн хувьд улс төр ярьж, элдэв зүйл хийдэггүй ч МАН-ын гол санхүүжүүлэгчдийн нэг гэдгийг намын гишүүд нь ам уралдуулан хэлдэг. Ийм том хаалт босгож, хана хэрэм барьсан учир тус компани хаан заан мэт байх нь аргагүй.

Түүнчлэн “Сод Монгол”, “Шунхлай”, “Магнай трейд” гээд импортлогчид ч аль нэг намын мэдэлд байдаг нь нууц биш. Ардчилсан эсвэл ардын намтай, гишүүдтэй нь ямар нэгэн сэжмээр холбогддог. Тиймдээ ч дур зоргоороо аашилж, түмэн олныг хөлдөө чирдэг гэхэд хилсдэхгүй биз ээ.

Шатахууны хомсдол үүссэн цаг мөч бүрийд монголчууд шатахууны худалдаачдын өмнө толгой бөхийлгөж, хэлснийг ёсчилон биелүүлсээр ирсэн. Үгүй гээд өрвөлзвөл түүнээс ч дор зүйлд өртөх учраас хүлээн зөвшөөрөхөөс өөр гарцгүй. Ерөнхийдөө төр засгийг түмэн олонтой нь сөхрүүлж, сөгдүүлж чаддаг “Хадны мангаа”. Өдгөө импортлогчид хэмээх нөхдийг дарангуйлагч нар гэхэд ч болох талтай. Тэднээр оролдвол халаасаа тэмтрүүлнэ, түрийвчээ хоослуулах болно. Ааш зан нь хөдөлвөл ханшаа өсгөж, “Улаан Жамсран” мэт догширчихдог, оролдож болохгүй бурхад мэт. Улс төрийн намыг, гишүүдтэй нь санхүүжүүлдэг болохоор тэд ийм байхаас ч өөр яах билээ.

У.Хүрэлсүхийн Засгийн газар нефтийн үйлдвэр барьж, дотоодын хэрэгцээгээ хангадаг болчихвол импортлогч нар ингэж даварч чадахгүй. Цаасан дээр байх нефтийн үйлдвэр хэзээ баригдаж, сайхныг зөгнөсөн түмний хүсэл биеллээ олох тэр цагт импортлогч хэмээх “15 таван толгойтой атгаалжин хар, Хадны мангаа”-гийн аймшигт эрхшээлээс мултрах биз ээ.

Шатахууны үйлдвэр барих хэтийн зорилго, Засгийн газрын шйидвэр үлгэр, домогшил болон үлдвэл ард түмэн өөд нарны бараа харах нь өнгөрнө. Төрийн томчуулаар хана хэрэм барьсан компаниуд барьцаа ахиулж, шантаажаа лавшруулсаар байх нь гарцаагүй. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (59.153.114.185)
    OGTORGUID UUSSAN HEREG GEJ ENIIG HELEH BAIH
    2018 оны 01 сарын 31 | Хариулах
  • jagaa (122.43.76.44)
    lalaruudig talbai deer duijil
    2018 оны 01 сарын 31 | Хариулах
  • а (202.179.31.20)
    зүгээрл ард түмэн мэдэлдээ авья
    2018 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Эрээнээс өмд цамц авчирч зардаг наймаачидтай яг адилхан шүү дээ. Тийм учраас шатахуун импортлох эрхийг иргэдэд чөлөөтэй өгчих хэрэгтэй.
    2018 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.179.31.120)
    задаа хувийн хэвшил рүү дайраад дэмий биз дээ үнээ чөлөөл импортлох эрхтэй компаниа нэмчих тэгээд л харъя ник компаний хувьд энэ том улсын бүх суманд салбартай тээвэрлэнэ хүн цалинжуулна ер нь бодох юм бий шүү зах зээлийг горимд шилжүүлээгүй байж жаахан бод бод
    2018 оны 01 сарын 31 | Хариулах
    • Зочин
      Buh yumiig chuluut zah zeel ruu shiljuulj boldogguig gedgiig uhaarah l heregteidee...
      2018 оны 01 сарын 31
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    саяхан
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    3 цаг 2 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    3 цаг 24 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    3 цаг 41 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    3 цаг 44 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    3 цаг 59 мин
  • Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
    4 цаг 8 мин
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    4 цаг 19 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    4 цаг 48 мин
  • Баруун аймгуудаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна
    5 цаг 0 мин
  • Үйл явдал: Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    5 цаг 8 мин
  • "Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    5 цаг 19 мин
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    20 цаг 52 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    21 цаг 1 мин
  • Сэргээгдэх эрчим хүчний төслүүд үр шимээ өгсөөр байна
    21 цаг 5 мин
  • Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
    21 цаг 43 мин
  • "Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрлээ
    22 цаг 18 мин
  • Үнэт цаасны гүйлгээ өмнөх оны мөн үеэс 785.5 тэрбум төгрөгөөр өсжээ
    22 цаг 59 мин
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
    23 цаг 41 мин
  • Мөргөлийн үеэр сүмийн загалмай унаж, цохиулсны улмаас санваартан нь нас баржээ
    23 цаг 51 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК