Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Засаг 100 хоногоо тэмдэглэж, Арбитрт ялагдсан, төгөлдөржсөн жагсаалтай долоо хоног

2018-2-04
0
ЖИРГЭХ

Эдийн засгийн хямралтай, идэр есийн хүйтэн тачигнасан өдрүүд үргэлжсэн хэвээр. Урин цагийн эхлэл болсон монгол түмний их баяр Цагаан сар хаяанд тулжээ. Улиран одсон долоо хоног үйл явдал арвин, төр түмний дунд чамгүй олон зүйл өрнөлөө. Парламент дахь олонхи цөөнхийн бүлэг хийсэн ажил, хэлсэн үгнийхээ хариуг амсаж, түмэн олон татварын дарамтнаас салсан ийм долоо болсон билээ.

У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын 100 хоног

Парламент дахь олонхи анхлан байгуулсан Засгийн газраа түлхэн унагааж дахин засаглал байгуулсны зуу хоногоо тэмдэглэснээр өнгөрөгч долоо хоног эхэлсэн юм. У.Хүрэлсүхийн Засгийн газар 100 хоносны баяраа нэжгэр сайхан тэмдэглэж, баярын хурлаа хийлээ. Багахан хугацаанд чамгүй ажил амжуулснаа засаглалынхан тайлагнав. Гурван сар гаруйхны дотор олон ажил гүйцэлдүүлснийхээ 30-ыг нь тэд онцолж, барьж болох том нь хэмээн тайлбарласан юм. Нэг үгээр хэлбэл, иргэд эх орны төлөөх гавьяа гэж хэлэх нь аж. Тоочвол, тулгамдаж буй гадаад өрийг бонд гаргаж өрийг өрөөр төлсөн, Монголыг Европын холбооны хар жагсаалтаас гаргалаа, шинэ цэвэрлэх байгууламж барих шийдэл олсон, Эрдэнэтийн 49 хувийг төрийн мэдэлд эргүүлэн авсан гэх мэтийг ярих. 

Тэгвэл тэдний хийсэн балгаар, хэлсэн үгний хариуд иргэд ямар дарамт шахалтанд орсныг эргэн санах хэрэгтэй болов уу. Шатахууны асуудлаар хариуцлагагүй үг хэлсэн Ерөнхий сайд иргэдэд ямар их дарамт учруулснаа мэдэж байгаа биз. Үүнээс нь улбаатайгаар шантаажчин импортлогчид зохиомол хомсдол үүсгэж ямархуу дүр төрх үзүүллээ. Эцэст У.Хүрэлсүхийн засаглал гараа өргөсөн, гаргасан шийдвэртээ засвар хийх бус бүр баллуурдсан. Дахин ийм шантаажинд орохгүй байх ганц алхам нефть боловсруулах үйлдвэр барих хэмээн дуугарав засаг. Гэхдээ бодит ажил болж чадах уу гэсэн асуулт өнөөг хүртэл үргэлжилсээр. Ерөнхий сайдын хэлснээр Сайншандаас 20 км зайд баригдах нефть боловсруулах үйлдвэр нь Монгол Улсын шатахууны хэрэглээг хангана гэж байгаа. Бид гадаадаас шатахуун импортлоод байх шаардлагагүй болж 100 хувь дотооддоо үйлдвэрлэснээр олон аж ахуйн нэгж ч дагалдан бий болох аж. Тухайлбал, химийн аж үйлдвэр хөгжих эх суурь тавигдаж, үйлдвэрийг дагалдан нийтдээ 30 жижиг дунд үйлдвэр  баригдана хэмээн тооцоолжээ. Цаасан дээр буусан үйлдвэр газар дээр хэзээ сүндэрлэн босох юм бол. Мөн хятадуудад зарчихсан нефтиэ яаж эргүүлэн авах вэ гэдэг чухал.

Хоёр дахь дарамт нь татварыг шатлалтай нэмж, тэтгэврийн насыг уртасгах шийдвэр байлаа. Засаг 100 дахь хоногийн шоуныхаа үеэр энэ талаар авах арга хэмжээг огт дурдсангүй. Харин мягмар гарагт ээлжит бусаар хуралдав. Хурлаараа хэн бүхний бухимдлыг төрүүлсэн дээрх асуудлыг буюу  хүн амын орлогын албан татварыг бууруулж нэг шатлалтай болгох, тэтгэврийн настай холбоотой өөрчлөлтүүдийг хэлэлцэж, хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан юм. Парламент ч энэ хуулийг цаг алдалгүй хэлэлцэж, баасан гаргийн нэгдсэн хуралдаанаараа хуулийн төслийг баталлаа. 

УИХ-ын хууль машиндах цаг буюу завсарлагаа

М.Энхболдын ангийнхан хууль батлах хичээлээ түр завсарлуулах цаг ойртжээ.  Намрын ээлжит чуулганаа завсарлуулах гээд тун ч завгүй байна. Намар, өвөлжин хэлэлцсэн, хийхээр төлөвлөсөн ажлуудаа одоо л машиндах цаг болжээ. Тэгэхгүй бол дараагийн ээлжит чуулганд үлдээх боломжгүй багагүй асуудал бий. Иймд хууль тогтоох, батламжлах ажилдаа ханцуй шамлан орсон хэрэг. Хууль тогтоох дээд байгууллагын ээлжит чуулганаар Эдийн засгийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах  зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн, баталлаа. Энэ нь, У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн айлчлалын үеэрх 500 сая ам.доллар зээл аж. Гэхмэтчилэн зээл болон хууль тогтоох чамгүй ажил парламентын өмнө тавиастай байгаа. Үүнээс гадна эдийн засгаа өөд татах арга хэмжээг ямар шат дараатай, хуулийн хүрээнд хэрхэн шийдэх гарц гаргалгаа ч хүлээгдсээр.

Түүнчлэн гамшгийн хэмжээнд хүрсэн Улаанбаатар хотынхоо угаарыг хэрхэх нь чухал байгаа. Хуульчлаад л байдаг тусыг эс олж байгаа үед ямар арга хэмжээг тэд авахыг иргэд хүлээсээр. Жил бүр зуух утаатай танилцах эрхэм түшээд ирэх жил ч мөн адил танилцаж, мэндэлсээр л явах уу. Эсвэл олон жил хуульчилж, танилцсан учир бодит арга хэмжээг хэрэгжүүлэх үү гэсэн хүлээлт бий. За ямартай ч намрын чуулган тун удахгүй завсарлах нь үүнээс өмнө хүлээгдэж байгаа ажлаа амжуулахаар зав чөлөөгүй хуралдаж, хуульчлах нь гарцаагүй. Харин иргэдийнхээ хүсэн хүлээж байгааг л бүү мартаасай.

Төгөлдөржсөн жагсаал

Хууль тогтоох байгууллага дахь сөрөг хүчний зүгээс сүртэй жагсаал зохион байгуулав. Дэглэлт найруулга, зохиол гээд бүх зүйл төгс төгөлдөр болов. Жагсаж цуглах асуудал улам л төгөлдөржөөд, нэг хэв маягт баригдахаа байж байна уу даа. Чанга яригчаар орилж, уриалан дуудах нь өмнө нь байж л байсан. Тэгвэл өчигдрийнх бол шал өөр. Тавилттай, жүжигчилсэн тоглолттой, ёстой гоё, харууштай, үзүүштэй болсон. “МАН-ын есөн эрүү” хэмээх нэртэй жүжиг талбайн голд тавигдсан юм. Зохиолыг бол мундаг бичсэн байна. За жүжигчидтэй бол ярих юм алга. Тэр ачаа үүрч яваа байдал, эрх баригчид хэрхэн зовоосон, амьдрал ахуй хэцүүдэж байгаа талаархи нүүрний хувиралт гээд яривал байнаа байна.

АН-ынхан яаж ийм жүжгийг дасгал сургуулилтгүйгээр бэлтгэж чадав гэдэг. Индэр дээр гарсан ихэс дээдсүүд нь мөн ч уран цэцнээр толгой холбон жүжгийнхээ тайлбарыг, болсон үйл явдалтай нь ярьж байна билээ. Үнэн сонсголонтой. Мориндоо мордоцгооё монголчуудаа, хүний эрхээр зовохоор өөрийн эрхээр жаргая л гэнэ. Лаг лаг үг, ишлэл, зүйр үгээр булж, чихний хэнгэрэг мялааж дуулдсан. Ийм маягаар жагсаад байвал ядаж уурлаж бухимдсан иргэд бага ч болов инээн хөгжиж, аливаа асуудлаа түр ч болов мартах шинжтэй. Мөн ч бадрангуй сайхан тоглолт үзлээ бид. Цаашид ийм маягаар жагсаад байвал тайз дэлгэцийн одууд цаашаа л болох шинжтэй. Жагсаалын гол баатруудад СТА цол олгочиход бараг л болох байх.

Цаашид ч жагсах асуудал тавагдах нь гарцаагүй. Хаврын синдром ид хөдөлж байгаа үед улс төрчид иргэдийн нэрийн өмнөөс гэх шалтаг тоочин улстөр хийх цаг айсуй. Үнэндээ бол иргэддээ хайртайдаа биш хэн нэгнийхээ нэрийг харлуулах л алхам юм. Үүнийг ч АН сайн хийлээ. Жүжигчилсэн тоглолт ч амжилттай болсон билээ.

Ардын хүү Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ой тохиов

Улиран одсон долоо хоногийн сүүлчээр ард түмний хүү, 1921 оны хувьсгалын баатар Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ой тохиов. Энэ өдрийг тохиолдуулан МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд, тус намын гишүүд, дэмжигчид болон жанжны үр хүүхэд, төрөл төрөгсөд Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн юм.  Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ойн энэ өдөр жанжны ач, гуч болон гэр бүлийнхний төлөөллийг урьж, хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлсэн билээ.

Мөн нийслэлийн арван хоёр жилийн хоёрдугаар дунд сургуульд У.Хүрэлсүх зочилсон. Тэрбээр тус сургуульд суралцаж байсан бөгөөд жанжны нэрэмжит сургуульд очиж буй нь энэ аж. Түүнийг зочлох үеэр багш сурагчид хүлээн авч, хамтдаа сэлфидсэн нь сошиал ертөнцийн нэгэн чимэг болов. Ийнхүү их жанжны мэндэлсэн өдрийг төр засгийн тэргүүнүүд ёслол хүндэтгэл дүүрэн өнгөрөөлөө.

Саалийн үнээний 51 хувь ба Арбитрийн шүүхийн шийдвэр

Монгол Улсын саалийн үнээ гэж нэрлэгдсээр бараг л Эрдэнэт нэр нь мартагдах шахсан үйлдвэрийн 49 хувийг төр авснаар монголчууд баялгаа өөрсдөө зарцуулах, хөрөнгө санхүүгийн эх үүсвэрээ бий болгох боломж бүрдлээ гэж баярласан цаг саяхан. Гэтэл энэ зуур 51 хувьтай холбоотой асуудал арбитрын шүүхээр шийдэгдэж, монголчууд ялагдал хүлээсэн тухай таагүй мэдээлэл цацагдаж эхлэв. 
“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь төрд ирэх цагаас л 51 хувьтай холбоотой зүйл яригдсан байдаг. Өөрөөр хэлбэл, Олон улсын арбитрт маргаан үүссэн тухай яриа юм. Тэгвэл хоёр үйлдлээр тус шүүх дээр ялагдсан байна. Энэ тухай шийдвэрийг хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Засгийн газар хүлээж авсан аж. Арбитраас гаргасан шийдвэрт 'Эрдэнэт'-ийг битүүмжлэх, хоногт 75 сая төгрөгтэй тэнцэх хүү төлөх шийдвэр гаргасан тухай мэдээлэл байгаа. Энэ нь ч үнэний ортой гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна. Ийм хэмжээний хүүг ганцхан өдөрт төлнө гэхээр өндөр мэт санагдах нь гарцаагүй. Гэхдээ нэгэнт гарчихсан шийдвэрийг буцаах аргагүй учир даван туулах зам л үлдэж байгаа юм. Тэгвэл “Эрдэнэт” үйлдвэр ийм чадвар чансаа бий юу гэсэн асуулт ч үүсч байна. 
Хүү төлөх, өрийг даван гарах санхүүгийн хүчин чадал Эрдэнэтэд бий аж. Тус үйлдвэр 2017 онд 580 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бөгөөд цэвэр ашиг нь 380 тэрбум гэсэн мэдээлэл бий. Метал авалтын хэмжээ өмнөх он жилүүдийнхээ өсч 89,3 хувьд хүрчээ. Үүнээс гадна удирдлагынхан иймэрхүү эрсдэл ирнэ гэдгийг урьдчилан таамаглаж, тооцож байсан байна. Тиймээс эрсдэлийг даван туулах бэлтгэлээ базааж, “Эрсдэлийн сан” байгуулсан нь өнөөдөр ашиг тусаа өгөх юм байна. Эрдэнэт үйлдвэрийн захиргаанаас уг асуудлын талаар мэдэгдэл гаргаж, хохирол багатай даван туулах гарц хайж байгаагаа илэрхийлсэн юм.

Өнгөрөгч долоо хоногт өрнөсөн голлох үйл явдлууд ийм байлаа. Ирэх долоо хоногт шинэ мэдээлэлтэйгээр эргэн уулзацгаая. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
М.Мөнхгэрэл: Хоёр өөр орчинд арав, хорин жил өсөж, төлөвшсөн хүмүүс гэр бүл болно гэдэг амар зүйл биш
ТЭСО-гийн царцаанууд Ардчилсан Намд үүрлэв
Ирээдүйг зөгнөдөг "The Simpsons" цувралын 5 санамсаргүй давхцал
Б.Батчимэг: Цахим дээрэлхэлт 24 цагийн турш үргэлжилж, олон хүнээс зэрэг сэтгэлзүйн дарамт ирэх боломжтой.
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.9.42.5)
    Энэ бол та бүхний яриад байгаа хариуцлагын асуудал. Монголын эдийн засгийн аварлыг үргэлжлүүлэхийн тулд маш яаралтай төлөлтийг хийх хэрэгтэй. Үүнд цаг алдаж хэрэггүйээ. Манай зарим сайд дарга нар том том юм ярьж байна. Шууд хэлхэд та нар чадахгүйээ.Цаг алдахгүй төлбөрөө хийцгээ.Т эр л монголын ард түмэнд буян болно
    2018 оны 02 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    2 цаг 18 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    2 цаг 27 мин
  • Улаанбаатарт 17 градус дулаан байна
    2 цаг 28 мин
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
    3 цаг 28 мин
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
    17 цаг 4 мин
  • Бекбосун Апсатаров Улаанбаатарт: «Бид Лондонгийн биржийг давсан, Канадын корпорацийг давсан, бид өөрийнхөө алтыг эргүүлэн авсан
    19 цаг 57 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    20 цаг 10 мин
  • Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлж, хүний эрхийг хамгаалах тогтоолыг УИХ баталлаа
    20 цаг 29 мин
  • СХД-ийн 16 настнууд "иргэний андгай" өргөлөө
    20 цаг 41 мин
  • Улсын хэмжээнд 13.2 сая төл хүлээн аваад байна
    21 цаг 28 мин
  • Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 95 хувьтай үргэлжилж байна
    21 цаг 47 мин
  • Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ
    22 цаг 21 мин
  • “Хувьсал” продакшн өнөөдөр үзэгчдэдээ БЭЛЭГ барьж байна
    22 цаг 26 мин
  • Гурвалжингийн гүүрэн доогуурх 600 метр урт авто зам барина
    23 цаг 1 мин
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
    23 цаг 53 мин
  • Улаанбурхан өвчний 11 тохиолдол бүртгэгджээ
    Өчигдөр 13 цаг 26 мин
  • 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдрөөс эхэллээ
    Өчигдөр 12 цаг 33 мин
  • Хөвсгөл аймагт гарсан 2 ойн түймрийг бүрэн унтраажээ
    Өчигдөр 11 цаг 50 мин
  • А.Баяр: 15 давхарын ээлжит зочин би болжээ
    Өчигдөр 11 цаг 39 мин
  • “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ
    Өчигдөр 11 цаг 39 мин
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
  • Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана
  • Украин, Оросын стратегийн бүсүүдэд тулаан ширүүсч, цэргийн хөдөлгөөн нэмэгдлээ
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Улсын аварга О.Хангайн замналын томоохон барилдааны 42 түрүү он цагийн дарааллаар
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • Усан спорт сургалтын төв ашиглалтад орж, нээлтээ хийлээ
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
  • Баянхошуу орон сууцжуулалт төсөл: 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна
  • “Оюуны өмч-Хамтын ажиллагаа”-ны талаар хэлэлцэв
  • О.Номинчимэг: Өргөдлийн 20-30 хувь нь л нийтлэгдэж, иргэдийн мэдээлэл авах боломж хязгаарлагдаж байна
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Усан спорт сургалтын төв ашиглалтад орж, нээлтээ хийлээ
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
24 баримт
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК