Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Чимид: Мод шилжүүлэн суулгах чинь бодлоготой ажил

2018-5-18
0
ЖИРГЭХ

Б.Чимид: Мод шилжүүлэн суулгах чинь бодлоготой ажил

 

Сүүлийн үест ойгоос мод авчирч нийслэл хотод шилжүүлэн суулгаж байгаа талаар олон нийтийн сүлжээгээр янз бүрийн санал шүмжлэл өрнөж байгаа болохоор ой үржүүлэг, мод бут үржүүлж таримлах,талаар 45 жил ажиллласныхаа 21 жилийг нь хотын ногоон байгууламжийн чиглэлээр  ажилласан дендрологич, Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан  Б.Чимидтэй уулзаж ярилцлаа.

-Хамгийн эхлээд хотын ЗДТГ нийслэл хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх гэж ойгоос мод авчирч суулгаж байгаа нь буруу гэсэн шүүмжлэл яваад байх юм.....?

-Ойгоос мод огтлох чинь дөрвөн зориулалттай байдаг юм. Гэрэлтүүлэх, сайжруулах, залуужуулах, арчилгааны зориулалтаар гэж. Бид бол ойг сайжруулах, хотынхоо ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор авч байна. Ойд нэг га газарт 500 мод байвал зохистой байдаг. Гэтэл өнөөдөр хот орчмын ойд нэги га газарт бараг 5000 мод болчихоод байна шүү дээ....Энэ чинь түмэр гарах, ургах нь удаашрах гээд сөрөг нөлөөтэй.....Тэгээд ч ойн түймэрт өртөж сүйрч байгаа мод чинь өнөөдөр хот руу зөөж байгаагаас хэдэн арав, зуу дахин их шүү дээ....Сүүлийн 10 жилд 270 мянган га ой түймэрт шатсан байна....Харин хотод авчирч суулгаж байгаа мод бол ихэнх нь ургаж байна шүү дээ.

-Ойн сан маань манай нийт нутаг дэвсгэрийн 12 орчим хувь байснаа одоо 8-9-хөн хувь болчихоод байхад модыг ухаж зөөгөөд нийт дүн нь нэмэгдэхгүй шүү дээ гээд байна л даа, хүмүүс...?

-Түрүү би түймрийг хэлсэн. Үүнээс гадна зориудаар тайрч огтолсоор л байгаа шүү дээ. Өндөр хүчдэлийн шугамын доорх, уул уурхайн эдэлбэр, зам тавих гээд.....Эд бол зүгээр л тайраад цулгуй газар болгож байгаа. Харин шилжүүлэн суулгах бол өөр ажил....

Ойн сангийн хэмжээ өөрчлөгдөхгүй гэдэг бол худал. Аймаг орон нутгийг ойн аж ахуйнууд авч байгаагаас хэдэн арав, зуу дахин их талбайд ойжуулах ажил хийж, хэдэн мянган суулгац суулгаж байгаа.

-Суулгац тарьж болдоггүй юм болов уу л гээд байна л даа хүмүүс?

-Ойгоос ямар мод авчирч суулгаж байгааг хүмүүс ер нь анзаарч байна уу......Шинэс, гацуур, хуш, нарс гээд дан шилмүүст мод шүү дээ... Шилмүүст мод их эмзэг. Ердөө үзүүрийг нь хугалахад л үхдэг. Жижиг суулгац суулгахаар хүн, хүүхэд хугалаад байдаг, тэгээд л үхчихдэг юм.

-За тийм бай. Ойгоос авчирч суулгасан том мод ч гэсэн удахгүй үхээд байна гээд л....?

-Өнгөрсөн хоёр жилд ойгоос 3800 мод авчирч хотод шилжүүлэн суулгасан дүн байдаг. Үүнээс ердөө 11 мод л үхсэн. Ер нь тэгээд мод чинь амьд ургамал, арчилж тордохгүй, усалж байхгүй бол үхэхээс яахав.

-За бас зүгээр ургаж байсан модыг тайраад байна гэцгээж байна. СУИС-ын өмнөх моддыг бүр угаар нь тайрсан зураг хөрөг сүлжээгээр яваад л...

-Сая би хэллээ. Мод ургамал чинь амьтай зүйл. Ургаж цэцэглэдэг хөгширдөг, үхдэг.. Үхсэн модыг тайрахаас яахав. Бид үхсэн мал амьтан, хүнээ холдуулж хөдөөлүүлдэг биз дээ. Ялгаа юу байна, үхсэн модыг зайлуулах л хэрэгтэй шүү дээ. Бүр 2011 онд Их тэнгэрээс бид үхсэн 500 модыг нь тайрч холдуулж л байсан....Тэгэхэд хүмүүс чимээгүй л байсан......Одоо оронд нь сайхан ой болчихсон л байгаа.

-Манай хотын цэцэрлэгжсэн талбай ер нь өнөө байх ёстой стандарт хэмжээнээс хэдий хэр байдаг юм бол?

-Дэлхийн дунджаар хот суурин газрын нэг хүнд 12-15 хавтгай дөрвөлжин метр ногоон байгууламж байх ёстой гэж үздэг. Манайд дөнгөж зургаа орчим хавтгай дөрвөлжин метр л байна. Тэгэхээр дэлхийн жишигт хүрч хүн ардаа эрүүл агаартай байлгая гэвэл хоёр дахин нэмэгдүүлэх хэрэгтэй байнаа л гэсэн үг.

-Хотын ногоон байгууламж нь агаар цэвэршүүлэх, нөгөө талаар хотын үзэмжид нөлөөлөх ландшафт болж байх ёстой болов уу....?

-Үгүй яахав хэр хэмээгээрээ хийж л байна....Энхтайвны гудамжийг дагасан модыг бүхэлд нь таримал хайс хашаатай болгохоор хайлс, шар хуйас тарьсан.....Явуугийн цэцэрлэг бол боломжийн, хүн амарч саатахаар боллоо. Хамгийн гол нь хөрөнгө зардал, хүн хүч гэж нэг бэрхшээл байна шүү дээ...

-Манай хот үүндээ хэр анхаардаг юм бол доо....?

-Нийслэл Улаанбаатарын ногоон байгууламждаа зардаг жилийн төсөв нь 7,5 тэрбум төгрөг. Гэтэл хятадын хилийн Эрээн хот гэхэд л  үүндээ 150 тэрбум төгрөг зарж байна шүү дээ... ӨМӨЗО-ны нийслэл Хөххотод дендрологич, ногоон байгууламжийн архитектор 80 хүн ажиллаж байна. Гэтэл манай хотод ийм мэргэжилтэн нэг л байна гээд боддоо.

-Цөөхөөн хүн тарьж арчлах гээд л, иргэд маань хайрлаж хамгаалахгүй л байх шиг.....Манай иргэдийн экологийн боловсрол, хүмүүжил.....?

-Үнэхээр хангалтгүй.....Дунд сургуульд чинь амеб, шаахай гээд л үзээд байдаг....Мод бут тарьж ургуулах, арчлах, хайрлах ямар ч боловсрол, хүмүүжил, соёлгүй л хүмүүс төгсөөд байх юм. Бидний цөмөөд байдаг самрыг суулгахад хуш, мойлын ясан үрийг суулгахад монос ургадаг гэдгийг л мэдэхгүй байна шүү дээ....Айл бүрийг хашаандаа мод тариач гээд нэг хэсэг үзсэн. Манай хашаанд мод тарих зай байхгүй...Зайл цаашаа, нохойгоо тавилаа шүү” гэж байгаа хүмүүсийг яахав.....

За өөрсдөө нэг их тариад, арчлаад ургуулаад байхаа байг гэхэд тарьж ургуулж байгаа мод зүлгийг хайрлан хамгаалаад, хугалахгүй, гишгихгүй байж болно доо.....

 

 

 

 

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • Иргэн (182.160.36.9)
    Энэ Чимэд Энхболд нарын үед хотын ногоон байгаууламжсайжрах бус сүйдсэн.Наад зах нь энхтайвны гудамжинд соц нийгмийн үед субботникоор тарьсан модыг ихэнхийг нь авч хаяад машины зогсоол болгож барилга барьсан.Тийм л ухаантай байсан бол тэр үедхүчирхэг мод үржүүлгийн газар байгуулсан бол одоо түүнийгээ хотод суулгаж байх байлаа.Арга ядсан арга хэлж байна.мод суулгахаар гэмтдэг гээд.Гэмтхээргүй бие даасан хэмжээний настай мод суулгана биздээ .Ойгоосоо мод авах бус ойдоо суулгацаа тарьж байна хятад.Арчаагүй байдлаа хаацайлахын тулд түймэртэй барьцаж байна.Олон жил хотыг маань сүүдэлсэнъМАН аас салъяа
    2018 оны 09 сарын 23 | Хариулах
  • чимэддорж (64.119.24.164)
    Ургамлын хялгасан үндэсний чехол\ хуяг\ гэмтвэл тэр үндэс цаашаа ургаж ус тэжээлд хүрч чадахаа больж үхдэг юм
    2018 оны 07 сарын 30 | Хариулах
  • чимэддорж (64.119.24.164)
    Чимэд чамайг би мэднээ, чи үнэндээ буруу зөвлөгөө өгдөг болчихлоо,яагаад шилмүүст модны хялгасан үндэс гэмтвэл 3-4 жилийн дараа үхдэг юм Зориудын туршлагаар гэмтээж Даваажамц гуай бид үзсэн юм Мод ухаж буй ээгээхүмүүс голлосон үндсийг гэмтээж болохгүй гэсэн буруу ойлголттой байна лээ Ойн цэвэрлэгээ гэж бас буруу газарт байгалийн жамаар унасан үр чийгэнд дэвтэж соёолох микроклиматыг устгаж хортноос хамгаалж байна. Шатсан ойн боргоцой хурдан задардаг,үр иддэг мэрэгчид алга болдог ном байдагБайгаль аяндаа зохицуулж Сибирийн энэ их төгөл алга болохгүй олон мянган жил болжээ.Монголын ухаантнууд бий болсноос хойш ойгүй болж л байна даа.Харамсаж байна
    2018 оны 07 сарын 30 | Хариулах
  • Зочин (27.123.214.105)
    Сайхан залах юмаа бараг 90 % нь үхсэн бх
    2018 оны 07 сарын 26 | Хариулах
  • DBAASAN (66.181.160.5)
    JINKHENE ZONJEE ENE SARMAGCHIN!!!!
    2018 оны 06 сарын 08 | Хариулах
  • Уншаад... (66.181.160.6)
    21 жил! Хаана байгаа юм бэ тэр ногоон байгууламж тань?
    2018 оны 05 сарын 19 | Хариулах
  • энх-учрал.н (112.72.14.42)
    намын захиалгаар таван цаас аваад худлаа шааж болно. наад намынхан чинь авдагаа аваад явцгаачихна. харин та өөрөө ярьсан хамгаалсан ярилцлагатайгаа баримт болоод үлдэнэ. мод ургах уу унах уу? цаг хугацаа харуулна. тэр цагт та үр хүүхдүүддээ юу гэж хэлэх вэ? олигтойхон мөнгө авчихвал ядаж хожим харамсахгүй ядаж түүнийгээ мэдэж байгаа юм байгаа биз дээ
    2018 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (150.129.141.74)
    хуцдаг зөнөг бол 11 мод үхсэн гэнээ ха ха
    2018 оны 05 сарын 18 | Хариулах
  • ЧИМЭД БУГАЙД (64.119.21.249)
    ЧИМЭДЭЭ ЯМАР БОДЛОГО ВЭ. УУЛЫН ОЙГ ДУУСГАЧИХААД УВСДАА ОЧИХ ТАНЫ БОДЛГО ЮМУУ. ҮХЭХЭЭСЭЭ ӨМНӨ ИНГЭЖ ОЛНЫГ ТУРХИРЧ УУЛЫН МОДЫГ ХОТОД БОРЦОЛЖ НҮГЭЛ ХИЙХЭЭ БОЛИОД ӨГӨӨЧЭЭ
    2018 оны 05 сарын 18 | Хариулах
  • zochin (112.72.14.158)
    nodnin jiliin mod anh nogoon baisan odoo nogoon gehed hetsuu harlasan,hoo,tortog bolson l baih,odoo suulgaj bgaa ni nogoon l bna,suulgaj bgaa humuus ni yamarch setgelgui bushuuhan bulaal munguu avah l bodoltoi humuus
    2018 оны 05 сарын 18 | Хариулах
  • zass (66.181.179.31)
    zunutsiimuu
    2018 оны 05 сарын 18 | Хариулах
  • иргэн (66.181.160.34)
    Энэ Чимид гуай үнэхээр үнэн юм хэлээд байдаг юм шүү! Ноднин жил билүү дээ, бас нэг ярилцлагыг нь уншсан. Одоо цагийн мэргэжилтнүүд гэж яачихсан улс байдаг юм бэ?? ГХЯ сайд байсан Ц.Гомбосүрэн гуайн ярилцлага саяхан гарсан байна: Ерөөс өмнөх үеийн мэргэжилтнүүд одоогийнхос хол тасархай байна шүү!!! Тэднийгээ хөгшин, хоцрогдсон гэж гоочлоод хөөгөөд зайлуусан. Гэтэл шинэ кадрууд нь нэг өгүүлбэр ч алдаагүй зөв бичиж чаддаггүй!!! Яана даа, Монгол Улс минь!!!!!
    2018 оны 05 сарын 18 | Хариулах
  • Мод (112.72.14.36)
    За Чимид гуай минь одоо сайхан амарчихалдаа гэртээ. Таныг бол хүндэлнэ Таныг ашиглхж байгаа наад юугаа мэдэхгүй их мэдэгч Гантөмөрийг бол ХУЦ гэнэ.
    2018 оны 05 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.9.40.20)
    3800 модноос 11 мод нь үхсэн гэж залж байгаа энэ хүний үгэнд итгэх арга алга. Хотоор дүүрэн модны оршуулга болчоод байхад. Бас нэг захиалгат бялдуучийн яриа
    2018 оны 05 сарын 18 | Хариулах
    • Хүрлээ
      шаа
      2018 оны 05 сарын 18
  • Зочин (202.9.40.60)
    Нарс мод эхний 2-3 жилд ургаж байгаа юм шиг байгаад 4 дахь жилээсээ үхдэг үүний учир шалтгаан нь юу вэ?
    2018 оны 05 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    саяхан
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    3 цаг 2 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    3 цаг 25 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    3 цаг 42 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    3 цаг 45 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    4 цаг 0 мин
  • Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
    4 цаг 8 мин
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    4 цаг 20 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    4 цаг 49 мин
  • Баруун аймгуудаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна
    5 цаг 1 мин
  • Үйл явдал: Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    5 цаг 9 мин
  • "Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    5 цаг 20 мин
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    20 цаг 52 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    21 цаг 1 мин
  • Сэргээгдэх эрчим хүчний төслүүд үр шимээ өгсөөр байна
    21 цаг 5 мин
  • Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
    21 цаг 44 мин
  • "Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрлээ
    22 цаг 19 мин
  • Үнэт цаасны гүйлгээ өмнөх оны мөн үеэс 785.5 тэрбум төгрөгөөр өсжээ
    23 цаг 0 мин
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
    23 цаг 42 мин
  • Мөргөлийн үеэр сүмийн загалмай унаж, цохиулсны улмаас санваартан нь нас баржээ
    23 цаг 52 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК