Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Баясгалан: Аялал жуулчлалын салбарын төсөв өссөн

2018-11-28
0
ЖИРГЭХ

БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Баясгалантай ярилцлаа.

 

-Цахим аялал жуулчлалыг Монголд бий болгохоор ажиллаж эхэллээ. Энэ  талаар яриагаа эхэлье.

-Өнгөрсөн 21, 22-ны өдрүүдэд манай улс Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, “Их Түмэн гол санаачилга” төсөл, БОАЖЯ хамтраад аялал жуулчлалын Олон Улсын маркетинг гэсэн семинарыг хоёр өдөр зохион байгуулсан. Энэ семинарын гол онцлог нь бид өнөөдөр ямар маркетингийн арга хэрэгсэл, хэлбэрүүдийг түлхүү ашиглаж байгаа, олон улсад ямар маркетингийн хэлбэрүүд үр дүнтэй, өгөөжтэй байгаад харилцан анализ хийн, мөн Монгол Улсыг гадаадад сурталчлах чиг үүргийг аль аль байгууллагууд ямар хэмжээнд гүйцэтгэж байгаа, ямар төсөвтэй явж ирэв, цаашид яахав гэдэгт ярилцсан.

Энэ үеэр Монгол Улсад бидний нэвтрүүлэх гэж байгаа цахим аялал жуулчлал буюу аялал жуулчлалын нэгдсэн цахим платформ, цахим технологиудыг цахим аялал жуулчлалын салбарт нэвтрүүлэхэд олон улсын байгууллагуудтай хэрхэн хамтрах ажлын талаар яригдсан юм. Үүнд аялал жуулчлалын нэгдсэн цахим платформ гэдэгт дэлхийд энэ чиглэлийн бүтээгдэхүүнийг шинээр гаргаж ирсэн “Chameleon Strategies” компанитай хамтарч ажиллахаар болсон. Өмнө нь улс орнууд зөвхөн вэбсайт дээрээ улсынхаа гадаад сурталчилгааны зургууд болон контент, мэдээ мэдээллийг байршуулдаг байсан бол хиймэл оюун ухааныг ашигласнаар  илүү дэвшилтэт болж буй юм. Тодруулбал, гадаадын иргэн ямар нэгэн байдлаар Монгол Улсад аялаад аяллынхаа талаар эерэг сэтгэгдэл нийгмийн сүлжээнд үлдээсэн тохиолдолд тухайн сэтгэгдлүүдийг аваад үндсэн платформ дээрээ татах жуулчин дамжсан сурталчилгааг хийх боломжтой болж байгаа гэсэн үг. Нөгөөтээгүүр энэ сурталчилгааг аль зах зээлд яаж хийх, зөвхөн Монгол гэдэг платформоос гадна олон улсын нэгдсэн төсөл буюу “Торгоны зам”, “Цайны зам”, “Их Түмэн гол санаачилга”, Төв Азийн орнууд гэх утгаараа Монгол Улс илүү олон чиглэлээр сурталчилгаагаа хийх боломжийг бүрдүүлсэн ухаалаг онлайн платформыг бий болгохоор дээрх компанитай хамтын ажиллагаагаа эхлүүлсэн. Энэ хүрээнд өнгөрсөн баасан гаригт БОАЖ-ын сайд хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурсан юм. Уг гэрээг байгуулсны үндсэн дээр бид өнөөдрөөс ажлаа эхлээд 2019 оны гуравдугаар сарын 30-ны өдөр гэхэд бүх цахимжуулах ажлаа эхлүүлэн Монгол Улсын нэгдсэн цахим платформыг албан ёсоор нээхээр ажиллаж байна.

-Тэгвэл цахим аялал жуулчлалыг нэвтрүүлснээр манай улсын аялал жуулчлалын салбарт ямар давуу тал бий болно гэж үзэж байгаа вэ?

-Давуу тал нь зөвхөн Монгол Улс гэж гадагшаа сурталчлах биш Монгол Улсын нэгдсэн вэбсайт, платформ дотор хувийн хэвшлүүд түлхүү өөрсдийнхөө мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах замаар ашгаа нэмэгдүүлэх боломж нээгдэнэ. Мөн бид дээрх компанитай яагаад хамтарч ажиллахыг сонгосон гэхээр энэ төрлийн шинэ инновацийн бүтээгдэхүүнийг дэлхийн аялал жуулчлалын салбарт бий болгосон компани. Дээр нь Ази Номнон далайн бүсүүдийн хамгийн гол зорчдог Зүүн Өмнөд Азийн орнууд буюу Микон голын бүсийн зургаан орон болох Камбож, Мьянмар, Лаос, Вьетнам, Тайланд гэсэн өндөр аялал жуулчлал хөгжсөн зургаан улсын нэгдсэн платформыг хийгээд амжилтад хүрсэн туршлагатай юм. Манай улс өнөөдөр нэгдсэн платформ хийх ажлыг эхлүүлж байгаа боловч цаашид “Торгоны зам”, “Цайны зам”, “Их Түмэн гол” гээд өргөжөөд явна. Тухайлбал, аялал жуулчлал эсвэл зочид буудал эрхэлдэг компанитай бол манай улсын үндсэн цахим вэб хуудсанд таны мэдээлэл орохоос гадна сурталчилгааны мэдээлэл үнэ төлбөргүй явагдана гэсэн үг.

Цахим аялал жуулчлал нь өөрөө том ойлголт юм. Монгол Улсад цахим дээр суурилж хийгдэж байгаа бүх гадаад, дотоодын захиалга, хайлтуудыг үндэслээд аль зах зээлээс Монгол Улсыг илүү сонирхож байгаад бид маркетингаа чиглүүлье, аль зах зээл багасч байгаад нэмэх бодлого баримталъя, юуг хайж байгаа түүнд нь таарсан үйлчилгээ, бүтээгдэхүүнийг бий болгоё гэдэг дээр технологийн дэвшлийг ашиглан анализ хийж, датанд суурилсан төлөвлөлт хийх ажлыг эхлүүлэхээр дэлхийд аялал жуулчлалаар тэргүүлэгч “Amadeus” компанитай хамтарч ажиллах санамж бичиг байгуулсан. Мөн жуулчин Монгол улсад аялах гэж байгаа тохиолдолд аялах нөхцөлийг нь хөнгөвчлөх, нөгөөтээгүүр аялал жуулчлалын компани бүтээгдэхүүн үйлчилгээгээ жуулчдад зарахыг оролдож байгаа тохиолдолд тус бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээллийг жуулчдад шууд хүргэх, захиалга авах нөхцөлийг сайжруулахад чиглэсэн дижитал технологиудыг аялал жуулчлалд нэвтрүүлэх асуудлаар энэ компанитай хамтарч ажиллахаар болсон. Энэ хүрээнд 2019 оны эхний хагаст гэхэд тус компаниас анализ хийгээд бидэнд цахим аялал жуулчлалд зөвлөгөө өгч ажиллах юм.

-Ер нь энэ онд яамнаас ямар бодлого барьж ажилласан бэ. Ямар үр дүнтэй ажиллав?

-БОАЖЯ-аас баримталдаг гол хүчин зүйл нь нэгдүгээрт, гадаадын жуулчдын тоог нэмэх, ингэснээр дотоодын эдийн засагт аялал жуулчлалаас орж ирж байгаа эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, уул уурхайн экспортыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын үйлчилгээний чанарыг сайжруулахад үйл ажиллагаанууд чиглэгдэж байгаа. Монгол Улсад ирж байгаа жуулчдад бид сэтгэл ханамжийн түвшинд нь хүрсэн үйлчилгээг үзүүлснээр дахин ирэх, эерэг сэтгэгдлээр дамжуулж Монгол Улсад ирэх жуулчдын тоог илүү нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой. Үйлчилгээний чанарыг сайжруулах, аялал жуулчлалын хууль эрх зүйн орчинг болгох шаардлагатай.

-Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлууд юу байна?

-Хамгийн гол тулгамдаж байгаа асуудал нь дэд бүтэц байгаа. БОАЖЯ-аас энэ жил “Аялал жуулчлалын гол чиглэл” гэдэг бодлогыг Засгийн газраар батлуулсан. Учир нь Монгол Улс өргөн уудам газар нутагтай орон. Жуулчин ганц, хоёр чиглэл рүү явдаггүй. Тэгэхээр тэр бүх газруудын дэд бүтцийг хөгжүүлнэ гэдэг бол асар хүндрэлтэй. Тиймээс аль болох дийлэнх жуулчин явж байгаа газруудаа тогтоогоод тухайн газруудад нэн тэргүүнд энэ бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлье, дэд бүтцийг нь бий болгоё гэх зорилтын хүрээнд энэ бодлогын баримт бичгийг баталсан байгаа. Тухайн бодлогын баримт бичгийг баталсны дараа Зам, тээврийн хөгжлийн яам, БОАЖЯ, Сангийн яам, Үндэсний хөгжлийн газартай хамтарсан ажлын хэсэг байгуулаад гол чиглэл дагуу аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэхэд юу хийх шаардлагатай, тухайн ажлыг хийхэд хэдий хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай гэдэгт тооцоо хийж, төлөвлөгөө боловсруулсан. Тухайлбал, Монгол улсын хөндлөн тэнхлэгийн дагуу төмөр замын дэд бүтцийн хөгжил  хэрэгтэй. Мөн Монгол Улсын агаарын тээврээр ихээхэн үр ашиг өндөртэй жуулчин орж ирдэг. Гэтэл зөвхөн Улаанбаатар гэдэг ганцхан агаарын тээврийн орцтой. Тэгэхээр бид үүнийг Дорнод, Хөвсгөл, Өмнөговь, Ховд, Увс, Өвөрхангай гэсэн зургаан орцтой болгоё гэсэн. Жуулчин Улаанбаатарт өндөр үнээр ирчихээд дахин цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулж аялах энэ нөхцөлийг бууруулснаар тухайн орон нутагт орох эдийн засгийн үр өгөөж болон тоог нэмэгдүүлэх юм.

-Жуулчдын тоо өмнөх жилээс нэмэгдэв үү?

-Энэ оны эхний 10 сарын байдлаар 10 гаруй хувийн өсөлттэй гарсан. Мөн дотоодын эдийн засагт эхний есөн сарын байдлаар Монгол Улсын эдийн засагт аялал жуулчлалын салбараас 400 орчим сая ам.долларыг бүрдүүлсэн. Энэ нь цаашид үргэлжилнэ. Харин ирэх онд илүү бодит алхмуудыг хийснээр жуулчдын тоог жилд 30 орчим хувиар өсгөнө гэсэн хүлээлттэй байгаа.

-Аяллын хөтчүүдийг хэрхэн бэлтгэж байна вэ?

-Хөтчүүдийг хувийн хэвшлийн байгууллагынхан бэлддэг. Хөтчүүд тусгайлсан сургалтдаа суугаад эрхээ авдаг юм. Гэвч хөтчүүдийн өмнө нь бэлдэж байсан систем дээр асуудал гарч байна. Тухайлбал, Гадаад хэлтэй хүмүүс сайн дураараа хөтөч хийхэд сургалтад суугүй учир асуудал гарсан тохиолдолд яаж шийдвэрлэх талаар мэдээ мэдээлэлгүй, хөдөө орон нутагт байгаа түүх соёлын мэдээллийг дутуу хүргэх, мөн буруу мэдээлэл хүргэх зүйл гараад байгаа. Тиймээс ирэх онд Засгийн газраас аялал жуулчлалын салбарт өмнө нь байгаагүй тодорхой хэмжээний төсвийг баталж өгсөн. Энэ хүрээнд 2019 оны нэгдүгээр сараас эхлэн тавдугаар сар хүртэл аялал жуулчлалын салбарын ажилчдыг сургалтад хамруулах төлөвлөгөө гаргасан байгаа. Энэ сургалтыг Улаанбаатар болон таван бүсэд зохион байгуулна. Уг сургалт нь нэг стандарт, нэг хөтөлбөрийн дагуу, тогтсон эрх бүхий сургагч багш нараар сургалтыг явуулахаар зорьж байгаа юм.

-Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Өвлийн аялал жуулчлал гэхээс илүү аялал жуулчлалын хугацааг уртасгах асуудал бидэнд гарч байгаа. Яагаад гэхээр Монгол Улсад ирж байгаа жуулчдын 40 орчим хувь нь зуны гурван сард ирдэг. Хэдийгээр 40 орчим хувь гэдэг нь өндөр биш боловч зуны гурван сард ачаалал ихэссэнээс шалтгаалан агаарын тээврийн суудал олдохгүй байх, үнэ өсөх зэрэг асуудал гарч байна. Зуны гурван сар улирлын хувьд хамгийн тохиромжтой улирал. Жуулчид ирдгээрээ ирнэ. Харин энэ үед даацаа нэмэх шаардлага байна. Агаарын тээврээр жилд 300 орчим мянган жуулчин үйлчлүүлэх боломжтой байдаг. 300 орчим мянган зорчигдын хагас нь дотоодын иргэд гадагшаа зорчиж байлаа гэж бодоход бид агаарын тээврээс хамгийн дээд тал нь 200 мянган гадны жуулчин авах боломжтой байдаг. Тэгэхээр бид агаарын тээврийн даацаа нэмэхгүй бол жуулчдын тоог нэмэх ямар ч боломж байхгүй. Хэчнээн сурталчилгаа хүргэлээ ч наашаа ирэх онгоцны суудал олдохгүй, жуулчин байгаа ойр хавиас нислэг ирэхгүй л бол боломжгүй болж байгаа юм.

Тэгэхээр агаарын тээврийн бодлого, чиглэл 2013 оноос хойш агаарын тээврийн гол хоёр орж ирж байгаа урсгал буюу Бээжин, Солонгосын урсгал дээр хязгаарлалттай байсан учир жуулчдын тоо нэмэгдэх боломжгүй байсан. Одоо агаарын тээврийн хэлцэлд шинэчлэлт хийгдээд ирэхээр магадгүй хоёрдогч тээвэрлэгч орж ирэн үнэ нь буурахаас гадна зорчигчдын урсгал  нэмэгдэх боломж гарна. Нөгөөтээгүүр шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орохоор зорчигч урсгалыг нэмэх боломж гарч ирнэ. Хамгийн гол нь зорчигч урсгал нэмэхээс гадна мөн улирлын хамаарлыг бууруулах гол асуудал байна. Улирлын хамаарлыг бууруулахын тулд бидэнд юу шаардлагатай гэхээр үнийн уян хатан нөхцөлөөр үйлчлэх, нөгөөтээгүүр нэгдсэн үнийн бодлоготой болох ёстой. Мөн хавар, намар ирэх жуулчдын сэдлийг нэмэгдүүлэх асуудлууд байна. Тэгэхээр сүүлийн жилүүдэд нүүдэлчин ахуй соёл дээр суурилсан арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна. Зохион байгуулалттай арга хэмжээнүүдээс бусад өвөл ирсэн юм уу, хавар, намар ирсэн жуулчдад зун ирснээсээ илүү ямар давуу тал үүсэх боломжтой юм гэдэг дээр бид нэгдсэн бодлого гаргаж ажиллах ёстой. Аялал жуулчлал өмнө нь зургадугаар сараас эхлээд есдүгээр сард дуусдаг байсан бол аялал жуулчлалын компаниудын захиалга дөрөвдүгээр сарын сүүлээс эхлэн аравдугаар сарын сүүл хүртэл үргэлжилдэг болсон. Энэ хугацааг цаашид нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм.

Б.Лхам

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
“Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
Ихэнх нутгаар хуурайшилт их байна
О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Ard (202.126.89.173)
    Nuguu balai ger bul bnshdee, bugdeeree darga,dargaar uvchilsun niigmiin shaaruud. Eruus seheeten bish.
    2018 оны 11 сарын 28 | Хариулах
  • Хувьтөгөлдөр (202.179.24.128)
    Бас нэг хулгайч төрийн албанд орж иржээ.
    2018 оны 11 сарын 28 | Хариулах
  • Бат (202.9.43.66)
    Аялал жуулчлалын төсөв нэмээд шийдчих асуудал биш хүнд үнэн санаанасаа үйлчлэх гэдэг асуудалд суралцаагүй хулгайч нар хармаа ухна алхам тутамдаа хүнд суртал энд л байгаа шүү дээ
    2018 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (66.181.166.36)
    tsogzalimaa avgai nuhor huuhdee end tend shurguulaaf ichij amidraasai. ene ni yamar ch chadvargui eej shigee dolignuur salbadai shuu dee, bugd medne deg. baliar ger bul
    2018 оны 11 сарын 28 | Хариулах
  • Eejeesee uur baih yostoi shuu zaluu ue (203.91.115.37)
    Eejeesee uur bgaarai eej n miegiin bugleliin suljeend bgaa shuu
    2018 оны 11 сарын 28 | Хариулах
  • Наран (103.229.120.109)
    Залуу хүн баына ээжийнхээ ижил мөнгөнд бүү шүтэж амьдраарай
    2018 оны 11 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    Уржигдар 15 цаг 05 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    Уржигдар 14 цаг 57 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Уржигдар 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Уржигдар 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Уржигдар 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    2026-05-15
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    2026-05-15
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    2026-05-15
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    2026-05-15
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    2026-05-15
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    2026-05-15
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    2026-05-15
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    2026-05-15
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    2026-05-15
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    2026-05-15
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    2026-05-15
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    2026-05-15
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    2026-05-15
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    2026-05-15
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    2026-05-15
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК