Японд Дэлхийн хамгийн анхны үрийн шингэний банк 1964 онд байгуулагдаж
байсан бол саяхан Япончууд үрийн шингэнийг доноруудаас "амин шингэн"
цуглуулдаг уламжлалт аргаасаа татгалзжээ.
Японд Дэлхийн хамгийн анхны үрийн шингэний банк 1964 онд байгуулагдаж байсан бол саяхан Япончууд үрийн шингэнийг доноруудаас "амин шингэн" цуглуулдаг уламжлалт аргаасаа татгалзжээ. Энэхүү уламжлалт арга нь тухайн донорт үрийн шингэн хийх сав, порно сэтгүүл зэргийг өгөөд, өрөөнд оруулдаг байсан билээ. Харин одоо бол үрийн шингэний донорууд нь өөрсдөө гар хангалга хийх биш, харин тэдэнд тусгай сургалттай, царай зүс сайтай сувилагч бүcгүйчүүд тусалдаг болжээ. Энэхүү шинэ төрлийн үйлчилгээг Хятадууд ч гэсэн сурсан зангаараа дуурайж, үрийн шингэний банкууддаа нэвтрүүлж эхэлсэн байна.Шанхай дахь эр эсийн банкныхан “Тусгай хүрэлт” гэдэг нэртэй, залуухан үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн гараар массаж хийлгэх замаар эр эс цуглуулдаг ажиллагаа эрхэлдэг байна. Эр эсээ өгч байгаа эрчүүд нь бэлтгэсэн орон дээр тааламжтай нь аргагүй хэвтэж, тачаангуй цагаан халааттай бүсгүйчүүдийн “гар ажиллагаа”-гаас таашаал авсан шинжтэй байх ажээ. Орон нутгийн Slamxhype сонингийн нийтэлснээр эр эсийн донор болох эрчүүдийг эмчийн нарийн шинжилгээнд оруулсны дараа 4 хоногийн турш бэлгийн харьцаанд орохгүй байлгаж байгаад Шанхайн эр бэлгийн эсийн банкинд ирэх шаардлага тавьдаг байна. Хятад хүний үрийн шингэн япончуудынхаас хамаагүй хямд байдаг боловч донорлох болгондоо 30 долларын хөлс авдаг гэнэ. Харин япончууд донорууддаа 60 доллар өгдөг ажээ.Үрийн шингэнийг сард 4-5 удаа өгч болдог бөгөөд өгөх бүрт нь тусгай ажилчин бүсгүйчүүд 3 хүртэл удаа гар хангалга хийж өгдөг байна. Үрийн шингэн цуглуулдаг ийм төрлийн банкнууд нь хятадын Бээжин, Ухань, Гуанжоу, Шанхай зэрэг томоохон хотуудад байдаг аж.
Д.Ундрах 24tsag.mn
























































Сэтгэгдэл (1)