Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Цэндсүрэн: Хорт бодис донтсон хүүхдийг хорьж цагдах нь асуудлыг шийдэх гарц биш

2020-10-01
0
ЖИРГЭХ

Өсвөр насны хүүхдүүд ахуйн газ, будаг шингэлэгч, шар цавуу зэрэг дэгдэмхий бодисыг хэрэглэж, донтох тохиолдол нэмэгдсээр байна.  Энэ төрлийн бодист донтсон хүүхдүүд сэтгэлзүй  болон эрүүл мэндийн эмгэгтэй болж байгаа талаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний  төвийн Хүүхэд өсвөр үеийн клиникийн  тасгийн эмч Х.ЦЭНДСҮРЭНТЭЙ ярилцлаа.


-Хүүхдүүд газ үнэртэж эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэлтэй учирч байна.  Хэдээс хэдэн насны хүүхдүүд энэ төрлийн бодист донтож, эмчилгээ хийлгэж байна вэ?

-Одоогийн байдлаар зургаан хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.  Ахуйн газ, будаг шингэлэгч зэрэг дэгдэмхий уусгагч бодистой холбоотойгоор хүүхдүүд  хэвтэн эмчлүүлж, эцэг эхчүүдэд нь зөвлөгөө өгдөг. Насны хувьд харилцан адилгүй байна. Хамгийн багадаа 12 настай хүүхэд хэвтэн эмчлүүлсэн. Эмнэлзүйн ярилцлага хийж, хүүхдүүдтэй ажиллах явцдаа  ерөнхий дүр зураг, янз бүрийн бодис хэрэглэх болсон шалтгааныг тогтоодог. “Хэдэн настайдаа газ, будаг шингэлэгч хэрэг­лэж эхэлсэн бэ” гэхэд найм­тайгаасаа хэрэглэсэн гэдэг. Ихэвчлэн өсвөр насны хүүх­дүүд энэ төрлийн бодист донтдог.

-Хэвтэн эмчлүүлсэн хүүхдүүдэд сэтгэл заслын эмчилгээ хийхээс гадна харилцан ярилцдаг гэлээ.   Хүүхдүүд  газ  болон бусад дэгдэмхий бодисыг ямар шалтгаанаар хэрэглэдэг вэ. Сэдэл нь чухам  юу юм бол?

-Хэрэглэх болсон шалт­гаан харилцан адилгүй, өөр өөр байдаг. Эцэг эхийн хараа хяналтгүй байдлаас болж, хүүхэд донтуулах эрсдэлтэй бодисыг хэрэглэж байна. Мөн найз нөхдийн уруу таталт шалтгаална. Хүүхдүүд бие биенийхээ ятгалганд орж сонирхох байдлаар хэрэглэж  эхэлдэг. Ар гэрт нь ямар нэгэн асуудал гарах эсвэл өөрийнх нь сэтгэлзүйн байдал хямарсан үедээ хэрэглэж,  түр зуурын сэтгэл хөөрөлд автаж, жаргалтай мэдрэмж авдаг. Тухайн хүүхэд ойр ойрхон хэрэглэсээр байгаад донтчихдог. 

-Хүүхдийн биед  ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ?

-Энэ төрлийн бодис хэрэглэх нь хүүхдийн бие махбод  болон сэтгэлзүйд маш их хор нөлөө үзүүлдэг. Эхний ээлжинд хордлогод орно. Хэрэглэсний дараа толгой өвдөж, дотор муухай оргино. Мөн  бие сульдаж, ядардаг. Бүр цаашлаад оюуны олдмол хомсдолыг үүсгэх аюултай. Танин мэдэхүйн болон сэтгэн бодох чадваргүй, мартамхай, аливаа зүйлд анхаарлаа төвлөрүүлж чадахгүй болдог. Дэгдэмхий уусгагч бодисыг олон дахин хэрэглэснээр сэтгэцийн хараат байдал үүснэ. Хэрэглэсний дараа амьсгалын төвийг дарангуйлдаг учраас үхэлд шууд хүргэх магадлалтай.

-Эцэг эхчүүдийн хүүхдэдээ тавих хараа хяналт суларснаас гэмт хэрэг болон хорт зуршилд донтоод байна.  Хүүхэд нь олон сарын турш газ үнэртээд донтолтын байдалд орчихсон байхад хамт амьдарч байж мэдээгүй хүмүүс ч байдаг. Үүнд амьжиргааны түвшин нөлөөлдөг үү?

-Амьжиргааны түвшинтэй шууд холбож, үзэж болохгүй. Одоогоор гэр бүлийн орлогын түвшинг хүүхдүүдийн донтол­тын хувьтай харьцуулж нарийв­чилсан судалгаа хийгээгүй. Хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдтэй болон эцэг эхтэй нь ярилцахад амьжиргааны түвшин дунд буюу дундаас доогуур орлоготой байдаг. Газ үнэртээд донтчихсон байхад мэдээгүй тохиолдол ч бий. Зарим эцэг эх мэдчихээд эмчилгээ хийлгэж, зөвлөгөө авах гэж хүүхдээ дагуулаад ирнэ. Хүүхэд нь яагаад ийм төрлийн муу зуршилд автах болсон шалтгааныг эрж хайж, олохыг хүсдэггүй. Хайр халамжаар дутааж байгаагаа мэдэхгүй байж, хүүхдийг шууд буруутгах хандлага ажиглагддаг. Хүүхдээ найзуу­даас нь шууд салгах эсвэл тусгаарлах, хорьж цагдах нь асуудлыг шийдэх гарц биш.

-Ахуйн газ, будаг шингэлэгч зэргийг хэрэглэсэн үед хүүхдийн биед яг ямар өөрчлөлт гарах вэ. Хэрэглэчихээд гэртээ орж ирэхэд эцэг эхчүүд мэдэх боломж бий юу?

-Байлгүй яахав. Хүүхэд гуйвж дайвах, нүдний харц болон хүүхэн хараа өөрчлөгдөх,  хэл ээдрэх зэрэг зовиур илэрдэг. Эмчлүүлж байгаа хүүхдүүдтэй ярилцахад ихэвчлэн гэр бүлийн бүтэц алдагдсантай холбоотой байх нь олонтаа. Салалт хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлдөг. Хүүхдийнхээ сэтгэлзүй болон бие махбодид  дарамт учруулдаг зэрэг нь энэ төрлийн бодист донтох шалтгаан болж байна. Эцэг, эхчүүдийн хараа хяналт маш чухал.

-Эмчилгээ хийлгэж байгаа хүүхдүүдийн сэтгэл зүйн байдал хүнд байдаг байх. Эмчлүүлээд хорт зуршлаасаа бүр мөсөн салсан хүүхэд бий юу?

-Донтолттой байна гэдэг нь бие болон сэтгэлзүйн ха­раат байдалд орчихсон гэ­сэн үг.  Газ үнэрлэж байгаад гүнзгий хордлогод орсон хүүх­дүүд  ЭХЭМҮТ-д эмчил­гээ хийлгээд манай тасагт шилжин ирдэг. Сэтгэл зас­лын эмчилгээ хийлгэхдээ  дахиж газ үнэртэж хэрэглэх хүсэлтэй, үгүйлсэн байдалтай байдаг. Нойр, хоолонд муу, тайван байж чаддаггүй. Эмнэлгээс гараад буцаж ирсэн ч тохиолдол бий. Эмчилгээ хийлгээд хорт зуршлаасаа бүр мөсөн салсан хүүхдүүд ч байдаг. Гэхдээ эцэг эхийн эргэх холбоо чухал. Эм­нэлгээс гараад товлосон хуга­цаанд хүүхдээ авчирч ирж үзүүлдэггүй.

-Эцэг эх, хүүхдүүдийн амьд харилцаа үгүй болчихлоо гэх шүүмжлэл нийгэмд бий.  Хүүхдийнхээ хүсэл мөрөөдлийг сонсож ярилцдаг хүн цөөхөн байдаг байх?

-Өсвөр насны хүүхдүүдэд бусадтай харилцах хэрэгцээ их байдаг. Зарим эцэг эх хүүхдүүдтэйгээ төдийлөн сайн ярилцдаггүй. Түүнээс шалтгаалж найзуудтайгаа нийлэх зорилгоор буруу зүйлд  уруу татагддаг. Найзтай байхын тулд газ үнэртэж, донтсон тохиолдол ч бий. Сэтгэл заслын эмчилгээ хийх явцдаа хүүхэдтэй харилцан ярилцахад “Найзууд намайг  газ үнэрлээд үз гэсэн.  Хэрэглэхгүй бол би найзгүй болчихно шүү дээ” гэдэг. Үүнээс хүүхдэд найз  нөхдийн хэрэгцээ маш өндөр байгааг харж болно. Бусдад “үгүй” гэж хэлж чадахгүй, уруу татагдаж байгаа хүүхэд өөртөө итгэлгүй, аливаа зүйлд шийдвэр гаргах чадамжгүй хүн болж төлөвшдөг. Тэгэхээр эцэг эхчүүд л хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, санаа бодлыг сонсож, хамт цагийг үр дүнтэй  өнгөрүүлмээр байна.

-Насанд хүрээгүй хүүхдэд  ахуйн газыг зарахыг хориглосон хууль бий. Гэвч дагаж мөрдөхгүй учраас хүүхдүүд хэрэглэж хохирсоор байна. СЭМҮТ-д эмчлээд эмнэлгээс гаргахад холбогдох хүүхдийн байгууллага, сургуулийн багш нар хэр анхаарч ажилладаг юм бол?

-Уг нь хуулиндаа насанд хүрээгүй хүүхдэд ахуйн газ болон дэгдэмхий бодис худалдахыг хориглосон байдаг. Гэхдээ худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН болон худалдааны төв, дэлгүүрүүд дагаж мөрддөггүй юм шиг санагддаг. СЭМҮТ болон холбогдох эрүүл мэндийн байгууллагууд хүүхдүүдээ эмчлээд гаргасны дараа сургууль, хороо, дүүргийн нийгмийн ажилтан, сэтгэлзүйч, багш нар, гэр бүлийнхэн нь хамтарч ажиллаж, хараа хяналтаа сайжруулмаар байгаа юм. Хэн хүүхдэд хараа хяналт тавих вэ гэх асуулт хариултгүй үлдэж байна.

С.Ичинхорлоо 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
No Brand болон Emart Club - “Улаанбаатар Түншлэл 2026” олон улсын үзэсгэлэнд амжилттай оролцлоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (31.165.231.3)
    ezeg eh ni gej yamar hymyys bainaa er ni
    2020 оны 10 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    10 цаг 52 мин
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
    11 цаг 31 мин
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
    11 цаг 35 мин
  • "Converse" бренд арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан агуулгатай сурталчилгаагаа татан авч, уучлал хүсжээ
    11 цаг 59 мин
  • Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
    12 цаг 2 мин
  • Алдартай супермодел Синди Кроуфорд нарын хүү модел Пресли Гербер 27 насандаа таалал төгсжээ
    12 цаг 9 мин
  • ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН НААДМЫН ШАТРЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
    12 цаг 16 мин
  • Э.Батшугар: Их сургуулийн эмнэлэг бол сургалт, судалгаа, эмнэлзүйн тусламжийг нэгтгэсэн орчин
    12 цаг 22 мин
  • Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    12 цаг 25 мин
  • УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн хөтөлдөг байсан “Улаан бал” нэвтрүүлэг эргэн ирнэ
    12 цаг 56 мин
  • Г.Болор-Эрдэнэ: Азийн наадмаас медаль авна гэсэн том зорилготой ирсэн
    13 цаг 43 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
    14 цаг 23 мин
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
    15 цаг 9 мин
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
    15 цаг 39 мин
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
    15 цаг 55 мин
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
    16 цаг 15 мин
  • Азийн наадамд өрсөлдөх 3х3 сагсанбөмбөгийн багийн оноолт
    16 цаг 19 мин
  • 2025 оны эцэст дэлхий даяар 117.8 сая хүн дайн, мөргөлдөөн, хүчирхийллийн улмаас гэр орноо орхин дүрвэжээ
    16 цаг 43 мин
  • Харилцан туршлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх гамшгийн үеийн хариу арга хэмжээний “Увс-2026” сургалт, дадлагыг зохион байгуулж байна
    17 цаг 4 мин
  • Оросын парламентын сонгуульд В.Путиныг дэмжигч нам ялалт байгуулж байна
    17 цаг 22 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК