Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

НҮБ-аас хүүхдийн хөгжлийн үндэсний хороо байгуулахыг зөвлөжээ

2020-10-04
0
ЖИРГЭХ

Боловсрол, шинжлэх ухааны яам НҮБ-ын хүүхдийн сантай хамтран “Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих цогц бодлого” сэдэвт зөвлөлдөх уулзалт зохион байгуулсан. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 116/83/45 дугаар тушаалаар “Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих цогц бодлого”-ыг баталсан бөгөөд өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж байна. Энэхүү бодлогын зорилт, үйл ажиллагааны чиглэлийг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”-ийн зорилт, Засгийн газрын үйл ажиллагааны зорилттой уялдуулан шинэчлэх шаардлагатай аж. Зөвлөлдөх уулзалтаар бага насны хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, хоол тэжээл, асаргаа, халамж, хамгааллын үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдлыг хэлэлцэж, 0-6 хүртэлх насны хүүхдийн хөгжлийг дэмжих цогц бодлогыг боловсруулах талаар хэлэлцсэн юм. Уг уулзалтад Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа, ХНХ-ын дэд сайд С.Зулпхар, НҮБ-ын суурин төлөөлөгч Алекс Хайкенс болон холбогдох яамны төлөөлөгч оролцсон юм. Хэлэлцсэн асуудлаар  холбогдох албаны  зарим хүний байр суурийг тоймлон хүргэе.


-Эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах чиглэлийг баримталж ажиллана- 

Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа: -Улс орны хөгжлийг хангах алсын хараатай улс төр, эдийн засаг, нийгмийн бодлогын илэрхийлэл нь хүүхдийн эрүүл мэндэд хөрөнгө оруулах явдал юм. Дэлхий нийтийн хүүхдийн хөгжлийн чиг хандлага бол хүүхдийн хөгжлийг өсөж торниж, амьдарч байгаа орчинтой нь хамт цогцоор авч үзэх, хүүхдийг тодорхой насанд нь иж бүрэн үзлэгт хамруулж, эрсдэлтэй хүүхдийг илрүүлж холбогдох тусламж, үйлчилгээг үзүүлэхэд анхаарал хандуулахыг уриалсан байдаг. Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтоор 2030 он гэхэд эх, хүүхдийн эндэгдлийг дорвитой бууруулах шийдвэр гаргасан. Тухайлбал, бүх улс орон нярайн эндэгдлийн түвшнийг 1000 амьд төрөлтөд 12, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшнийг 25-аас бага болгон бууруулахаар зорилтоо тодорхойлсон. Манай оронд 2030 он гэхэд тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг 1000 амьд төрөлтөд ес, нялхсын эндэгдлийг найм болгон бууруулах зорилтыг дэвшүүлээд байна. Хөгжлийн бодлого, төлөвлөлтгүйгээр хөгжлийн тухай ярих боломжгүй. Иймээс Монгол Улсын Засгийн газраас “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулан 2020 оны 52 дугаар тогтоолоор батлуулсан. Энэхүү урт хугацааны бодлогын баримт бичгийн Зорилт 2-т “Эрүүл мэндийн асуудал тэр дундаа бага насны хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах алс хэтийн бодлогын чиглэл”-ийг тодорхойлсон. Уг зорилтын хүрээнд тодорхой үр дүнд хүрэхээр салбарын хэмжээнд зорин ажиллаж байна.  Эх, хүүхдийн эндэгдлийг бууруулахад Монгол Улсын Засгийн газраас сүүлийн 20 жилийн хугацаанд нэлээд хэдэн бодлогын баримт бичгийг боловсруулан хэрэгжүүлж байна.

-Хүүхдийн хөгжил эхийн хэвлийд бүрэлдсэнээс эхэлдэг-

НҮБ-ын суурин төлөөлөгч Алекс Хайкенс:

-Сүүлийн хоёр жилийн хугацаанд НҮБ-ын Хүүхдийн сан бага насны хүүхдийн хөгжилд салбар дундын хамтын  ажиллагаа их чухал гэдгийг ярьж, нөлөөллийн ажлуудыг хийж ирсэн. Үүний үр дүнд БШУ, ХНХ болон Эрүүл мэндийн яамтай хамтарсан уулзалт хийж байна. Бага насны хүүхдийн хөгжилд хүн бүрийн хувь нэмэр чухал. Уулзалтаар цаашид гурван яам бага насны хүүхдийн хөгжилд хувь нэмрээ хэрхэн яаж оруулж, хамтарч ажиллах талаар зөвлөлдөнө. НҮБ-аас өгч байгаа гол зөвлөмж нь Бага насны хүүхдийн хөгжлийн үндэсний хороог байгуулахад чиглэж байна. Хороо байгуулаад бүх салбар хамтарч ажиллах шаардлагатай. Түүнчлэн хүүхдийн хөгжил эхийн хэвлийд байхаас эхлээд төрсний дараах гурван жил их чухал. Хүүхдийн тархины хөгжил хурдацтай явагддаг. Тиймээс яг энэ үед нь бага насны хүүхдийн хөгжилд хөрөнгө оруулалт хийх юм бол сайн хүн болж өсөхөөс гадна ирээдүйн амьдралын зураглал нь тодорхой болно гэсэн үг. Бага насны хүүхдийн хөгжилд оруулсан хөрөнгө оруулалт хамгийн ухаалаг шийдвэр байдаг гэдгийг зөвлөж байна.

-0-6 хүртэлх насны хүүхдийн хөгжил цаашид ямар хүн болж төлөвших суурийг тавьдаг-

БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар: 

-Хүүхдийн хөгжил эхийн хэвлийд ураг бүрэлдэн тогтохоос эхэлдэг. 0-6 хүртэлх насны хүүхдийн хөгжил цаашид ямар хүн болж төлөвшиж, хөгжих суурь болдог. Холбогдох яам хамтраад бага насны хүүхдийн хөгжлийг дэмжихэд байгууллагуудын хамтын ажиллагаа уялдаа ямар байх ёстой. Цаашид юунд анхаарч ажиллахаа зөвлөлдөөд, баримтлах бодлогоо боловсруулж,  хэлэлцэх уулзалтыг зохион байгуулж байна. Бага насны хүүхдийн хөгжилд маш олон хэрэгцээ байдаг.  Суурь хэрэгцээ болсон эрүүл мэнд,  хоол  тэжээл болон гэр бүлийн хайр халамжаар  дутагдвал цаашид амжилттай суралцаж, зөв сайн иргэн болж төлөвших суурь хүмүүжил нь доголддог учраас нийгмийн суурь үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын хамтын ажиллагаа маш чухал. 2005 онд анх бага насны хүүхдийн хөгжлийн цогц бодлогыг боловсруулан хэрэгжүүлж, өнгөрсөн жил үнэлгээ дүгнэлт өгсөн байгаа.  Хүүхэд бүхэн гэртээ амар тайван амьдарч, элэг бүтэн гэр бүлд өсөж байна уу гэдэг асуулт анхаарлын тэмдэгтэй, хариултгүй үлдэж байна. Өнөөдрийг хүртэл холбогдох яамд чиглэл чиглэлийнхээ хүрээнд  өмнөх жилүүдэд олон ажлыг амжилттай зохион байгуулсан. Монгол Улс “Алсын хараа 2050” бодлогын баримт бичигтэй боллоо. Мөн Засгийн газрын 2020-2024 онд хөгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд бага насны хүүхдийн хөгжлийг цогцоор нь дэмжвэл цаашлаад хүний хөгжлийн суурь сайн тавигдах учраас хамтарч ажиллах нь хамгийн зөв гарц юм.

-108 дугаарын утсанд жилд 134 мянга гаруй дуудлага ирдэг-

Хөдөлмөр нийгмийн хамгаал­лын яамны Хүн амын хөгжлийн газрын Хүүхэд залуучууд, ахмад настан гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Н.Баярмаа:

-Засгийн газраас Хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөрийг баталсан. 2016 онд Хүүхдийн эрхийн тухай хууль, Хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдсанаар  хүүхдийн эрхийг хамгаалах мөн хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх эрх зүйн зохицуулалт бүрдсэн. Хүүхдийн эрхийг хамгаалахад иргэн бүрийн үүрэг оролцоо чухал байдаг. Хүүхдийн эрх зөрчигдөхөд зөвлөгөө мэдээлэл өгдөг, дуудлага хүлээн авч хамгаалал шуурхай үзүүлдэг 108 утасны үйлчилгээний төвийг байгуулсан. Энэ хугацаанд уг төвд 134 мянга гаруй дуудлага ирсэн байдаг. 4000-5000 нь хүүхдийн хамгааллын шуурхай дуудлага байжээ. Шуурхай дуудлагын 70-80 хувь нь 21 аймаг, есөн дүүргээр, анхан шатны  хамтарсан багаараа дамжуулж хүүхдийн хамгааллын ажлыг шуурхай хийдэг. Хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөрийн эхний шатыг 2017-2019 онд хэрэгжүүлж, дууссан.  35 байгууллагын хэрэгжүүлэх 108 үйл ажиллагаа 70 хувийн гүйцэтгэлтэй явагдсан гэх үнэлгээ гарсан байна. Одоогоор хоёр дахь шатны үйл ажиллагааг явуулж эхэлсэн. Эхний шатанд хүүхдийн эрхийг хамгаалах, хөгжлийн үйлчилгээг үзүүлэх, эрхзүйн орчныг сайжруулж, хүний нөөцөө чадваржуулах талд анхаарал хандуулж  ажилласан. Харин хоёр дахь шатанд  иргэнд хүрч байгаа үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулж, нийгмийн ажлын арга зүйг дээшлүүлэх,  хүүхдийн хөгжил болон хамгаалах чиглэлд ач холбогдол өгч ажиллана.

С.Хорол

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
No Brand болон Emart Club - “Улаанбаатар Түншлэл 2026” олон улсын үзэсгэлэнд амжилттай оролцлоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    10 цаг 51 мин
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
    11 цаг 30 мин
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
    11 цаг 34 мин
  • "Converse" бренд арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан агуулгатай сурталчилгаагаа татан авч, уучлал хүсжээ
    11 цаг 59 мин
  • Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
    12 цаг 1 мин
  • Алдартай супермодел Синди Кроуфорд нарын хүү модел Пресли Гербер 27 насандаа таалал төгсжээ
    12 цаг 8 мин
  • ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН НААДМЫН ШАТРЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
    12 цаг 15 мин
  • Э.Батшугар: Их сургуулийн эмнэлэг бол сургалт, судалгаа, эмнэлзүйн тусламжийг нэгтгэсэн орчин
    12 цаг 21 мин
  • Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    12 цаг 25 мин
  • УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн хөтөлдөг байсан “Улаан бал” нэвтрүүлэг эргэн ирнэ
    12 цаг 55 мин
  • Г.Болор-Эрдэнэ: Азийн наадмаас медаль авна гэсэн том зорилготой ирсэн
    13 цаг 42 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
    14 цаг 22 мин
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
    15 цаг 8 мин
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
    15 цаг 38 мин
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
    15 цаг 54 мин
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
    16 цаг 14 мин
  • Азийн наадамд өрсөлдөх 3х3 сагсанбөмбөгийн багийн оноолт
    16 цаг 18 мин
  • 2025 оны эцэст дэлхий даяар 117.8 сая хүн дайн, мөргөлдөөн, хүчирхийллийн улмаас гэр орноо орхин дүрвэжээ
    16 цаг 43 мин
  • Харилцан туршлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх гамшгийн үеийн хариу арга хэмжээний “Увс-2026” сургалт, дадлагыг зохион байгуулж байна
    17 цаг 4 мин
  • Оросын парламентын сонгуульд В.Путиныг дэмжигч нам ялалт байгуулж байна
    17 цаг 21 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК