Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Отгон: Мод тарих тууштай байхыг шаарддаг ч ирээдүйд өгөх өгөөж нь хэмжээлшгүй их

2020-10-15
0
ЖИРГЭХ

Хашаандаа жимсний мод, хүнсний ногоо тариалж, өөрийн тарьсан эрүүл хүнсээ бэлтгэж хэрэглэх нь жинхэнэ тансаглал гэдэг. Тэдгээр хөдөлмөрч хүмүүсийн төлөөлөл болсон Г.Отгон гэх бүсгүйтэй хэсэг хором ярилцлаа.


–Алимны модны цэцэрлэгээ хэзээ анх байгуулж байв. Бидэнтэй цэцэрлэгийнхээ түүхийг хуваалцаач?

–Моднуудаа ярихаар аавыгаа дурсмаар санагддаг. Миний аав Бат-Өлзийтийн Ганбаатар Говь-Алтай аймгийн уугуул, ажилсаг хөдөлмөрч хүн байлаа. Аав маань цэцэг тарих сонирхолтой, зундаа мандлын цэцэг их тарина. Бид хүүхэд байхдаа тастаж боогоод л багшдаа бэлэглэдэг байв. Аавын минь энэхүү цэцэг ургамалд дуртай сонирхлыг нь хамтран ажилладаг Өвөр Монгол найзууд нь мэдээд 2003 онд жимсний моднууд авчирч өгч, хашаанд маань өнгөний буюу хөрсний худаг гаргасан юм даг. Энэ үйлдэл л өнөөдрийн цэцэрлэгийн маань эхлэлийг тавьсан. Хашаа маань 0.07 га-д хүрэхгүй жижиг талдаа ч 20 гаруй мод бий. Зөвхөн алим гэлтгүй өрөл, ранетка, бэсрэг алим, чавга, буйлс, паркийн сарнай тарьж ургуулсан. Аав маань их эртэч тууштай өглөө босоод л моддоо услаад хашаагаа цэвэрлэдэг байсан. Анхны жимс 2006 оноос эхлэн гарч, аав маань их баярлаж байлаа. Анх аавыг минь жимсний мод суулгаад үр шимийг нь хүртэнэ гэхэд хүмүүс шоолдог, итгэдэггүй байсан. Тэгээд л аав минь ургасан жимснүүдээ хүмүүст үзүүлэх сонирхолтой болж, түүнээсээ урам авдаг болсон.

–Таны зохион байгуулдаг “Алим гэр бүлийн өдөрлөг”-ийн тухай мэдээллүүдийг анх фэйсбүүкээс харж байсан. Надад маш сайхан санагдсан. Тэр өдөрлөг дээр байгаа хүмүүс бүгд л инээд хөөртэй байсан. Хэзээнээс энэхүү өдөрлөгийг зохион байгуулах болсон бэ?

–Анхны жимсээ 2006 онд хурааж авснаас хойш жил ирэх тусам жимсний гарц нэмэгдээд ирсэн. Эхэндээ хэдэн өрхөөрөө хувааж хэрэглэдэг байсан бол сүүлдээ хэрэглээнээс илүү гардаг болсон. Аав маань энэ моднуудаа үржүүлж нутагшуулж хүмүүст түгээх зорилготой байсан юм даг. Харамсалтай нь 2013 онд өвчний улмаас бурхан болсон. Гэхдээ тарьж ургуулсан бүхэн нь сайхан ургаж, өгөөжөө өгч, хүүхдүүд, ач зээ нар нь харж баясан, амтархан идэж баяртай байгаа. Эдгээр мөчүүдийг мод тарих сонирхолтой олон хүмүүст болон үр хүүхдүүддээ ногоон өв үлдээх хүсэлтэй аав ээжүүдэд сэдэл төрүүлэх зорилгоор “Алим гэр бүлийн өдөрлөг”-ийг анх хийж байлаа. Анх сошиал дээр өдөрлөгийнхөө талаар зараа биччихээд хэр олон хүн сонирхох бол гэж бодож байсан. Гэтэл зар тавьснаас төд удалгүй маш олон хүмүүс сонирхоод асуусан байсан. Энэ нь ч надад урам өгч, сайхан санагдаад  оройн нь алимаараа нухаш, жүүс, компот гээд амталгааны зүйлсийг хирэндээ догдолж бэлдсэн. Маргааш утас маань бүүр тасралтгүй дуугарсан гээч. Хүүхдүүдээ дагуулаад зориод ирсэн аав ээжүүд, хашаандаа жимсний мод тарих сонирхолтой хүмүүс гээд тэр өдөр манай хашаа аз жаргалаар дүүрэн байсан. Өдөрлөгт ирсэн хөөрхөн хүүхдүүд өөрийн гараар түүсэн алимаа барьж, аав ээжтэйгээ зураг даруулахаас эхлээд үлдээсэн нандин дурсамж нь насан туршид нь үлдэх байх гэхээр үнэхээр сайхан байсан даа.

–Хашаандаа алимны модны цэцэрлэгтэй байхын давуу тал нь юу вэ. Мэдээжийн хэрэг цэцэрлэгтэй байна гэдэг маш их хүч хөдөлмөр шаарддаг ажил байх?

–Мод тарих хэцүү ч сайхан шүү.  Цаг, хүч хөдөлмөр, тууштай тэвчээртэй байдлыг шаарддаг ч  ирээдүйд өгөх өгөөж нь мөнгө ашгаас хэмжээлшгүй их. Ялангуяа таны хүүхдэд өгөх мэдрэмжээс эхлээд байгальтай зөв харьцдаг болгох, хөдөлмөрт сургах гэх мэтээр ээлтэй зөв хүн болгон хүмүүжүүлнэ. Мод тарьдаг ургуулдаг хүмүүс их зөөлөн сэтгэлтэй байдаг юм шүү. Мөн танай хашаанд өнгө үзэмж нэмэх  болно. Манайх хашаа хаврын үеэр битүү цагаан, ягаан цэцэгтэй болж, анхилам үнэртэй болдог. Би мод тарих ургуулах сонирхлоо ааваасаа дамжуулж авсан. Шороогоо ухаад сууж байхад хэдэн цаг өнгөрснийг ч мэддэггүй. Илүү дутуу зүйл бодогдохгүй тайвширдаг. Бараг л бясалгал хийж байгаатай дүйцэхүйц тайвшрал тайтгарлыг олдог. Моднууд маань нахиа түрэх, нахиа задрах,цэцэглэх, жимсээ хураах, навч шарлах, навчаа гөвөх гээд бүхий цаг үед аав маань хамт байгаа мэт мэдрэмжийг өгдөг.

–Алимны моддоо хэрхэн арчилдаг вэ. Алимны мод тарих хүсэлтэй хүмүүст зөвлөгөө өгч болох уу?

–Мод тарих ургуулах чин хүсэлтэй хүмүүст зөвлөхөд хүүхдээ яаж арчилж, хайрлаж өсгөдөг шигээ байх хэрэгтэй.  Ургуулж чадна гэсэн сэтгэл зүйгээ болон мод тарих орчин нөхцөлийг бүрдүүлж, мод суулгацаа сонгохыг зөвлөж байна. Заавал жимсний мод гэхгүйгээр гоёлын мод тарьж ч болно. Их ил салхитай хүйтэн хургадаг газар жимсний мод зохимжгүй, ус ихтэй намаг ихтэй газар бас дэмий гэх мэт туршлагатай хүмүүсийн зөвлөмж зөвлөгөөг сайн уншиж судлаарай. Манай хашааны хөрс ямар билээ, бид нар байнга байх уу, зундаа байх уу салхи нь хэр гарах бол, өвөл хүйтэн, жавартай байдаг билүү. Хөрш айлууд маань ямар мод тарьж байна вэ, ус маань зөөврийнх үү худгийнх уу, хулгана, туулай явдаг билүү гээд олон зүйлийг тооцож дүгнэлт гаргасны дараа модоо сонгоорой. Аав маань мод хөлдөж үхдэггүй юмаа. Харин өвөл ч байсан хатаж үхдэг гэж хэлдэг байсан. Энэ нь өвөл хатдаг гээд усалж болно гэж хэлж байгаа юм биш. Намрын цэнэг усалгааг сайн хийж өвөлд бэлдэх хэрэгтэй гэдгийг хэлж байгаа юм. Ер нь мод арчилгаа ихтэй байдаг шүү. Гэхдээ тууштай үнэнч хүнийг бурхан шагнадаг гэдэг шиг алдаанаасаа суралцаж улам их туршлагатай болохын тулд ямар нэгэн зүйлийг тарихыг хүсдэг бол заавал эхний алхамаа хийгээрэй.

А.Сүх

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
No Brand болон Emart Club - “Улаанбаатар Түншлэл 2026” олон улсын үзэсгэлэнд амжилттай оролцлоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • zochin (73.111.180.213)
    aul bolgon xasgaandaa ingej mod taryval UB nob nogoon xot bolnoo
    2020 оны 10 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    9 цаг 22 мин
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
    10 цаг 1 мин
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
    10 цаг 5 мин
  • "Converse" бренд арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан агуулгатай сурталчилгаагаа татан авч, уучлал хүсжээ
    10 цаг 29 мин
  • Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
    10 цаг 32 мин
  • Алдартай супермодел Синди Кроуфорд нарын хүү модел Пресли Гербер 27 насандаа таалал төгсжээ
    10 цаг 39 мин
  • ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН НААДМЫН ШАТРЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
    10 цаг 45 мин
  • Э.Батшугар: Их сургуулийн эмнэлэг бол сургалт, судалгаа, эмнэлзүйн тусламжийг нэгтгэсэн орчин
    10 цаг 52 мин
  • Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    10 цаг 55 мин
  • УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн хөтөлдөг байсан “Улаан бал” нэвтрүүлэг эргэн ирнэ
    11 цаг 26 мин
  • Г.Болор-Эрдэнэ: Азийн наадмаас медаль авна гэсэн том зорилготой ирсэн
    12 цаг 13 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
    12 цаг 52 мин
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
    13 цаг 39 мин
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
    14 цаг 9 мин
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
    14 цаг 25 мин
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
    14 цаг 45 мин
  • Азийн наадамд өрсөлдөх 3х3 сагсанбөмбөгийн багийн оноолт
    14 цаг 49 мин
  • 2025 оны эцэст дэлхий даяар 117.8 сая хүн дайн, мөргөлдөөн, хүчирхийллийн улмаас гэр орноо орхин дүрвэжээ
    15 цаг 13 мин
  • Харилцан туршлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх гамшгийн үеийн хариу арга хэмжээний “Увс-2026” сургалт, дадлагыг зохион байгуулж байна
    15 цаг 34 мин
  • Оросын парламентын сонгуульд В.Путиныг дэмжигч нам ялалт байгуулж байна
    15 цаг 52 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК