Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Итгэл бэлэглэгч “Сэлвэшн Арми”

2020-10-19
0
ЖИРГЭХ

Хэзээнээс ч юм “Мангасын ам” хэмээн нэрлэгдэх болсон энэ газарт өнгөрсөн 10 жилийн хугацаанд баригдсан, шил толь бүхий орон сууц, барилга байшингууд өнгө нэмжээ. Өнгө өнгийн шинэхэн барилгуудыг өнгөрч, “Түүхий эд авах цэг”-ийг хайсаар Нарантуул захаас хойш зүглэн алхаа урагшлах тусам барилгууд цөөрч, зэгэл саарал өнгөөр солигдож байв.

Цас ганц нэгээр хаялж, намрын жиндүүхэн жаварт хацраа ороолгуулсаар зорьсон зүгийг дөхөхөд “израил” гутал барьсан, элгэндээ тэвэрсэн, үдээсээр нь холбон мөрөндөө тохсон хүмүүс зөрөн өнгөрсөөр байв.

Тэд бол бидний нэрлэснээр “Мангасын амныхан” байлаа. Урагдсан, тоос шороо болсон бараан голдуу хувцасласан, нүүр ам нь хөхөрсөн, шархалсан нүд халтирам дүр төрхтэй тэд өнөөх “израил”-ынхаа зүг дахин дахин хараа гүйлгэнэ. Цааш явсаар Солонгосын “Сэлвэшн Арми” ТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газар гэсэн бичиг бүхий портер авто машиныг зорин очлоо. Хашааны захаар хаяалан сууж, уур савсуулан халуун хоолоо амтархан идэх, ууттай гутал тойрон өөрийн ээлжээ хүлээн зогсох “гэр оронгүйчүүд” эгнэжээ. Дөнгөж төрсөн өлгийтэй хүүхдээ тэвэрсэн эх, хөлд орж буй бяцхан хүүгээ хөтөлсөн ээж, идэр залуучууд, хичээл насныхан зэрэг 40 орчим хүн БНСУ-ын “Сэлвэшн Арми”-ийн Монгол дахь төлөөлөгчийн газраас олгож байгаа орон гэргүй хүмүүсийг хооллох үйлчилгээг авахаар цуглаад буй нь энэ байв. Өнгөрсөн есдүгээр сард эхэлсэн уг үйлчилгээнд хамрагддаг хүн анх 60-70 байсан бол өдөр бүр өссөөр 100 гараад буй.

Долоо хоногийн зургаан өдөр “Сэлвэшн Арми”-ийн 7-8 улаан хантаазтан тэдэнд халуун хоол цайгаар үйлчилдэг байна. Эрэгтэйчүүдийн үс засаж буй цэг дээр мөн л оочирлон зогсжээ.

Хүйтэрч байгаа учир дулаан гутал, хувцасаар хангасан нь саяхан “израил” тэврэн зөрөгсөд тэдний нэг хэсэг байжээ гэдгийг тааварлав. Тус байгууллага орон гэргүй хүмүүсийг хооллох үйл ажиллагааг долоо хоногийн нэг өдөр өөрийн төв дээрээ зохион байгуулдаг байсан ч үйл ажиллагаагаа өргөжүүлэн, хүртээмжээ нэмэгдүүлэхээр орон гэргүй хүмүүс хамгийн олноор бөөгнөрдөг энэ цэг дээр ирж ажиллах болжээ. Чанартай, шим тэжээллэг хоол өгөхийн тулд ясны шөл гаргаж, үхрийн цул махаар өдөр бүр өөр, өөр төрлийн хоол өгөхийг зорьдог тухай тогооч эгч нар хэлж байлаа. Зөвхөн долоо хоногийн зургаан өдөр үйлчилнэ гээд орхилгүй үйлчилгээ үзүүлдэггүй нэг өдрөө идэхэд зориулан хөнгөн зууш, жимс бэлдсэнээ өгч байгаа харагдсан.

Нэгэн эмэгтэй тогооч эгчтэй их халуун яриа өрнүүлж байв. “Уг нь жирэмсэн юм чинь архины эмчилгээ сайн хийлгээд, эрүүл болоод авья гэж бодох юм. Даанч харьяаллын бус гээд эмнэлэг авдаггүй ээ” гэв. Тогооч эгч харин “Ирэх долоо хоногт шархны тос ирнэ гэсэн. Заавал ирж аваарай” гэх мэтчилэн хоорондоо их л дотночилон ярьж байгаа харагдсан.

БНСУ-ын “Сэлвэшн Арми”-ийн Монгол дахь төлөөлөгчдийн газрын ажилчдаас “Эдгээр хүмүүстэй харилцахад хүндрэл гардаг уу” хэмээн асуухад “Үгүй. Харин ч биднийг найрсгаар хүлээн авч, хүндэтгэлтэй ханддаг. “Нийгмээс гадуурхагдаж, хүний тооноос хасагдсан бидэнтэй хүн ёсоор харьцсанд баярлалаа” гэж хэлдэг.

Хүмүүс машинаараа дайрч унагачихаад эмнэлэг авч явах нь битгий хөөдөг. Ихэнх хүмүүс иймэрхүү хандлагаар ханддаг гэж байна лээ. Өнөөдөр ирсэн хүн маргааш ирэхгүй байх ч тохиолдол бий. Тиймээс бид чин сэтгэлээсээ туслахыг хүсдэг” хэмээсэн юм.

Уг үйлчилгээнд хамрагдаж буй Б.Г “Баянмөнх гэдэг төв долоо хоногийн нэг өдөр хоол өгдөг байсан. Сүүлийн үед ажиллахаа больсон байсан юм. Харин энэ байгууллага өдөр бүр хоол өгдөг гэдгийг сонсоод сүүлийн арав гаруй хоног ирж байна. Хоолны хувьд бол ярих юм байхгүй. Ёстой сайхан амттай” гэсэн бол хажууд нь зогсож байсан ахимаг насны хүн “Бид үргэлж үнэгүй хоол идэхийг юү гэж бодох вэ. Ажил хийе гэж боддог юм. Гэсэн ч байгууллагууд сар гаруй ажиллуулчихаад 100 гаруй мянган төгрөг л өгдөг. Коронавирусийн халдвар гарсан гээд сүүлийн үед ажил ч олдохоо байсан” гэлээ.

Эдгээр гэр оронгүй хүмүүс зөвхөн “Мангасын ам” орчимд орогногсдын төлөөлөл юм. Бусад дүүрэгт мөн ийм цэгүүд бий. Тэдний хэлснээр нийгэмд гадуурхагдаж, орхигдсон, хүний тооноос хасагдсан эдгээр хүмүүсийн тоо жил бүр нэмэгдсээр байгаа бололтой. Мэдээж тэдэнд энэ замаар явахгүй байх сонголт байсан уу гэвэл байсан. Харин өөрсдийн сонгосон зам гээд орхилгүй хүн ёсоор хандаж, хүн шиг амьдрах итгэлийн дөлийг бага ч болов өдөөж, өрдөж буй “Сэлвэшн Арми”-ийн хамт олонд талархах, бахархах сэтгэл төрснөө нуух юун. Орон гэргүй хүмүүсийг хооллодог өөрсдийн гэсэн төвтэй болох зорилго нь биелж, олон хүнд зөв зам мөрөөр амьдрах итгэл бэлэглэх болтугай.

 Б.Номин

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Улаанбаатарт 25 градус дулаан байна
Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
    16 цаг 33 мин
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
    19 цаг 50 мин
  • Ираны талаас "АНУ-тай хийх хэлэлцээрт Иран буулт хийхгүй” хэмээн мэдэгдлээ
    20 цаг 3 мин
  • ThunderZ-Tengri тоглолтын фото агшин
    20 цаг 16 мин
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
    Уржигдар 16 цаг 20 мин
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
    Уржигдар 16 цаг 10 мин
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
    Уржигдар 14 цаг 28 мин
  • АНУ "Green Card" хүсэгчдийг эх оронд нь буцааж өргөдөл гаргуулах шинэ журам баталлаа
    Уржигдар 13 цаг 18 мин
  • Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Заяабалыг сонгов
    Уржигдар 13 цаг 08 мин
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
    Уржигдар 12 цаг 10 мин
  • ФОТО: Автомашингүй өдрийн амар амгалан
    Уржигдар 09 цаг 57 мин
  • “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа болно
    Уржигдар 09 цаг 47 мин
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
    Уржигдар 09 цаг 38 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    Уржигдар 09 цаг 17 мин
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
    2026-05-22
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
    2026-05-22
  • Эверестийн оргилд 274 уулчин нэгэн зэрэг гарч дээд амжилт тогтоожээ
    2026-05-22
  • Цусны хүндэт доноруудын нийгмийн баталгааг хангасан "Цусны донорын тухай" хууль батлагдлаа
    2026-05-22
  • АНУ Польш руу нэмэлт 5000 цэрэг илгээнэ гэж Трамп мэдэгдэв
    2026-05-22
  • Конгод Эболагаар нас барсан хөлбөмбөгчний ар гэрийнхэн цогцсыг нь өгөөгүйн улмаас эмчилгээний төвийг галдан шатаажээ
    2026-05-22
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Танилц: Нөөцийн мах худалдаалах байршлууд
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Хоёрын хоёр гахайтай Санхүүгийн газрын даргаа Б.ДЭЛГЭРСАЙХАН сайд засаж авч чадах уу?
  • ХХБ-аас Монгол Улсын гавьяат эдийн засагч төрлөө
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх банкны салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • 2050 он гэхэд дэлхий нийт шоколад идэх боломжгүй болно
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
  • АНАЛИЗ: Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трамп, В.Путин нарын хэнийг илүү дотно угтав?
  • НӨАТ-ын сугалааны тохирол Лхагва гарагт болно
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
  • Алдарт Мэрилин Монрогийн АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Ж.Кеннедид зориулж дуулсан түүхэн өдөр тохиож байна
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • Сошиалд маргаан дэгдээгээд байгаа инстаграмын шинэ "Instants" функцын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр ажлаа хүлээлгэн өгнө
  • МУГТ М.Нандинцэцэг АНУ-ын Олимпын боксын хамгийн нэр хүндтэй тэмцээн "GOLDEN GLOVES"-д аваргалжээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК