зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Монгол эм импекс концерн” ХХК нь Хөгжлийн банкны зээлээ бүрэн төлж дуусгасан

2022-2-07
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөхгүй байгаа 26 компанийг зарлаж, эдгээр команиудаас болж банк хүндрээд байгаа талаар мэдээлсэн билээ. Энэхүү асуудлаар “Монгол эм импекс концерн” ХХК-ийн дэд захирал Б.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.


-Хөгжлийн банкнаас зээл аваад төлөөгүй гэх 26 компанийн нэрсийг зарласан. Тэдгээр компаниудын дунд “Монгол Эм Импекс Концерн ХХК” бичигдсэн байна лээ. Танайх юунаас болоод зээлээ төлж чадахгүйд хүрсэн юм бэ?

Манай компани Монгол Улсын Хөгжлийн банктай 2018 оны 1 дүгээр сард 5 жилийн хугацаатай 2023 оны 1 дүгээр сард дуусахаар зээлийн гэрээ байгуулсан. Тохирсон хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлж байсан бөгөөд өнгөрсөн долоо хоногт үлдэгдэл төлбөрөө бүрэн төлж дуусгасан.

Манай компани 2012 оноос “Хатуу тугнагдсан эм болон дуслын үйлдвэрийн шингэний үйлдвэр байгуулах” төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм. Энэ төсөл нь санхүүжилт их шаардагдах томоохон төсөл юм. Төсөл  хэрэгжсэнээр дотоодод үйлдвэрлэдэг бүтээгдэхүүний нэр төрөл, хангамжийг сайжруулах, цаашлаад үндэсний аюулгүй байдлаа хамгаалах, импортыг орлох төсөл хэрэгжүүлэхээр зорьсон.

Хөгжлийн банкны сонгон шалгаруулалт зарлахад энэ төслөө өгсөн.   Банкнаас зээл авахад тавьдаг бүх шалгуурыг давж, Хөгжлийн банк таван жилийн хугацаатай 7.27 тэрбум төгрөгийн зээлийг манай компанид олгосон юм. Юуны өмнө  цар тахалтай, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн ч зээлийн гэрээнд заасан хугацаа, хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлж байсан.

-Тэгэхээр зээл төлөлтөд ямар ч асуудал гараагүй юм байна гэж ойлголоо. Ер нь энэ төслийг хэрэгжүүлэхээр болсон зорилго нь юу байв?

-Монгол Улс эмийн хэрэглээнийхээ 80 хувийг импортоор, 20 хувийг дотоодын үйлдвэрээс хангадаг. Хүнс, эм бол стратегийн бүтээгдэхүүн шүү дээ. Тиймээс дотоодод үйлдвэрлэдэг бүтээгдэхүүний нэр төрөл, хангамжийг сайжруулах, импортыг орлох төсөл хэрэгжүүлэхээр зорьсон. Цар тахлаас болж үйлдвэрийн ажил зогсонги байдалд орсон. Гэхдээ компани зээлийн төлөлтөө хойшлуулсан тохиолдол байхгүй.

Монгол Улс дотоодын эмийн үйлдвэрлэл хангамжаа сайжруулах шаардлагатай байгааг цар тахлын үед бид бүгдээрээ харсан, мэдэрсэн шүү дээ. Хөрш орнууд хилээ хаахад амны хаалтаас эхлээд эмийн хомсдол үүсч, шингэн тариа болон чухал зайлшгүй шаардлагатай эмүүд "эмийн сан"-гуудаар “тасарсан”. Түүнчлэн үйлдвэрлэгч улс орнууд хэчнээн гэрээ, хэлцэл хийсэн ч эхлээд улсынхаа дотоодын хэрэгцээгээ хангасны дараа бусад улс руу экспортлох, эм, тариагаа нийлүүлнэ гэсэн зарчим баримталдаг. Тэгэхээр үндэсний үйлдвэрүүдээ бодлогоор дэмжих шаардлага тулгарч байна гэсэн үг.

Монгол Улс эм, эмнэлгийн хэрэгслийн хувьд гадаадаас бүрэн хамааралтай. Иймд манай компани 2012 оноос эхлээд олон улсын стандартыг хангасан, импортыг орлох эм, эмийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх зорилгоор уг төслийг хэрэгжүүлэхээр тооцоо судалгаа, зураг төслөө боловсруулж, БНСУ, Энэтхэг улсын үйлдвэрүүдтэй харилцаж гэрээ байгуулсан. Одоогоор үйлдвэрийн барилгын ажил  явагдаж байгаа. Сүүлийн хоёр жил цар тахалтай холбоотойгоор барилгын ажил, болон тонтог төхөөрөмжийг оруулж ирэх ажлууд удаашраад байгаа юм.

– Танай компани энэ асуудлаараа Хөгжлийн банкинд хандсан уу? 

-Бид албан бичиг хүргүүлсэн. Одоогоор ямар нэгэн хариу өгөөгүй байна. Залруулга хийх болов уу гэж найдаж байна.  Эдийн засгийн хямрал нүүрлэсэн энэ хүнд хэцүү цагт манай компани ямар нэгэн зөрчилгүй зээлээ төлөөд  явж байхад олон нийтэд буруу ташаа ойлголт өгсөнд харамсаж байна.  Манай компани  40 гаруй улсын 80 гаруй томоохон эм, эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниудтай харилцдаг.

-Хөгжлийн банкнаас зээл авсан гэх асуудалд УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн нэр дурдагдаад байгаа. Танай компани зээл авахад гишүүн асан Б.Ундармаагийн оролцоо байсан уу.

– Манай компани 99 жилийн түүхтэй, үүсгэн байгуулагдсанаас хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа Монгол улсын анхны эм ханган нийлүүлэх байгууллага. Монгол улсын 21 аймагт өөрийн салбартай үйл ажиллагаа тогтвортой явуулдаг. Банкнаас зээл авахад ямар шалгуур, шаардлага тавьдаг билээ, тэр бүхнийг нь манай компани хангасан гэж үзээд Хөгжлийн банкнаас зээл олгох шийдвэрийг гаргасан.  Зээлийг судлах явцдаа Хөгжлийн банкнаас барьцаа хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлага тавьсан. Тиймээс “Монгол эм импекс ХХК” компани “Бишрэлт групп”-д хүсэлт тавьж нэмэлтээр хөрөнгийг нь барьцаалсан. Авсан зээлээсээ хангалттай их хэмжээний үнэлгээтэй хөрөнгийг барьцаалуулсан байгаа.  Зээлийг холбогдох дүрэм журамд заасан шаардлагыг хангасны үндсэн дээр авсан. Тиймээс Б.Ундармаагийн оролцоо байгаагүй.

-Та түрүүнд 2012 оноос уг төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан гэсэн. Тэр үед Б.Ундармаа гишүүн болоогүй байсан байх аа?

-Арваад жилийн өмнөөс л “эмийн үйлдвэрийн төсөл”-ийг бид боловсруулж, хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Хөгжлийн банк импортыг орлох том төслүүдэд зээл олгодог. Тиймээс бид Хөгжлийн банкинд хандаж, зээл хүссэн юм. Гишүүн асан Б.Ундармаа нь манай байгууллагын үйл ажиллагаанд огт оролцдоггүй, холбоогүй.

-Цар тахлын энэ хүнд үед олон компани үүдээ барьсан. Танайх энэ хямралд хэр өртөв?

-Улсаараа энэ эдийн засгийн хямралд өртөж байна шүү дээ. Бүр дэлхийгээрээ. Мэдээж, цар тахлын хямрал манай компанийг “тойроогүй”. Үйлдвэрээ барьж ашиглалтад оруулах хугацаа хойшилчихлоо. Тээвэр ложистик зогсоод барилгын материалын үнэ эрс өссөн, бас орж ирэхгүй байна. Цар тахлын үед “Монгол эм импекс” нийгмийн хариуцлагын хүрээнд маш ачаалалтай ажиллаж Covid-19 халдварын эмчилгээнд нэн шаардлагатай эм тариануудыг гадаадын үйлдвэрлэгчидтэй гэрээ хийж оруулж ирсэн. Тухайлвал Дэлхий нийтэд Ковидын вакциныг 2021 оны 2-р сард эмчилгээнд хэрэглэж эхэлсэн. Бид шуурхай ажиллаж 2021 оны 3-р сард хамгийн эхэнд ОХУ-аас 20,000 тун вакцин оруулж ирж вакцинжуулах ажлыг эхлүүлсэн. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд Олон улсын байгууллагаас Монголын Улсын Засгийн газарт өгсөн тусламж, дэмжлэгээр ирсэн эм, эмнэлгийн хэрэгслийг  барааг хүлээн авах, хадгалах, түгээх ажлыг хариуцаж хийсэн.

Өнгөрсөн хоёр жилд бид их ачаалалтай ажиллаа.

-Танай компани өмнө нь “Элэг бүтэн Монгол” төслийг Засгийн газартай хамтран хэрэгжүүлсэн байх аа?

-Манай компани улс орон даяар хамгийн хүртээмжтэй ажиллаж чаддаг эм хангамжийн ууган байгууллага болохын хувьд ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, өвчлөл, нас баралтыг бууруулах чиглэлээр олон төсөл хөтөлбөрүүдийг тогтмол хэрэгжүүлдэг.

Засгийн газрын санаачилсан “Элэг Бүтэн Монгол” хөтөлбөрийн хувьд төр хувийн хэвшилийн хамтын ажиллагааны хамгийн үр дүнтэй, ард иргэдэд хүрсэн, эрүүл мэндийн томоохон төсөл, санаачилга болсон гэж үздэг. Манай байгууллага уг хөтөлбөрийг бүрэн дэмжин, хөтөлбөрийн хүрээнд ажиллах Улаанбаатар хотын болон орон нутгийн 300 гаруй эмч, эмнэлгийн  ажилтнуудыг  АНУ, европын улсуудад сургалтанд хамруулах ажлыг өөрсдийн зардлаар зохион байгуулсан.

Монгол улс элэгний “С” вирусын халдвар, өвчлөл, нас баралтаар  дэлхийд тэргүүлдэг. Энэ өвчнөөр амь насаа алдах, эсвэл элэг солиулах мэс заслын эмчилгээг хийлгэж байсан. 2013 онд дэлхий дахинд С вирүсийг эмчлэх эмийг нээснээс хойш хоёр жилийн дараа бид уг эмчилгээг өөрийн оронд  нэвтрүүлэх ажлыг амжилттай зохион байгуулж, импортоор оруулж ирэх эмний үнийг бууруулах хэлцлийг гадны үйлдвэрлэгчидтэй хийж чадсан.

Өөр олон амжилттай хэрэгжсэн төсөл хөтөлбөрүүдийг дурдаж болох юм. Монгол Улсын эрүүл мэндийн салбарт тулгамдсан нэг асуудал нь эрт нярайн эндэгдэл байлаа. Эрт нярайн эндэгдлийг бууруулах төслийг ЭМЯ-тай хамтран хэрэгжүүлснээр 9 мянган орчим хүүхдийг амийг аварсан байна. Хөхний хорт хавдар болон ходоодын хорт хавдрын эсрэг хөтөлбөр хэрэгжүүлж байна. Жишээлбэл, ходоодны хорт хавдрын эсрэг “Эрүүл ходоод хөтөлбөр”-ийг хэрэгжүүлээд хоёр жил болж байна. Энэ мэтээр нийгэм рүү чиглэсэн, нийгмийн эрүүл мэндийг хамгаалсан олон төслийг хэрэгжүүллээ.

-Цаашид нийгмийн хариуцлагын хүрээнд ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?

– Цаашид халдвар, хавдар болон нас баралтын тэргүүлэх шалтгаануудыг бууруулах зорилгоос гадна эмэгтэйчүүд, хүүхдүүд рүү чиглэсэн олон томоохон төсөл хөтөлбөрүүдийг санаачилан хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Б.Хулан

0
ЖИРГЭХ
Санал болгох
“GCC ACADEMY-2025” хичээлийн шинэ жилийн “GO CLIENTS GO” марафоны бүртгэл эхэллээ
Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
“Менторшип-2025” хөтөлбөр эхэллээ
Happy School-20% CASHBACK Бритточууддаа зориулав
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (202.21.107.125)
    ЭМ ИМПЕКС КОНЦЕРНЫГ ЛУЙВАРААР ХУВЬЧИЛЖ АВСАН ХҮН ЧИНЬ УНДАРМААГИЙН ААВ БАТБАЯР ШҮҮ ДЭЭ..ЭНЭ ХУВЬЧИЛАЛЫГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ ...УНДӨРМААГИЙН ДҮҮГИЙН НЭРЭН ДЭЭР БАЙДАГ КОМПАНИ ШҮҮ ДЭЭ.. ЮУ ГЭЭД ХАМААРАЛГҮЙ ГЭЭД БУРААД БАЙНА УНДАРМААТАЙ ХОЛБООТОЙШТЭЭ..ЭНЭ КОМПАНИЙГ ШАЛГАЖ ТӨРИЙН ӨМЧИД АВАХ ХЭРЭГТЭЙ..ККККК
    2022 оны 02 сарын 11 | Хариулах
  • Иргэн (103.10.21.248)
    Муу нэр авхаасаа өмнө төлчихгүй яасын бэ нэхгүй бол өгдөггүй хүн шиг л байж
    2022 оны 02 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.57.92.26)
    сайн байна
    2022 оны 02 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
    1 цаг 17 мин
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
    Өчигдөр 18 цаг 07 мин
  • Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    Өчигдөр 18 цаг 03 мин
  • Пакистанд үерийн улмаас 427 хүн амиа алджээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
    Өчигдөр 15 цаг 32 мин
  • Үр тарианы ургац хураалт ангилан хадалтаар эхэллээ
    Өчигдөр 12 цаг 59 мин
  • Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
    Өчигдөр 12 цаг 54 мин
  • Энэтхэг улсын Матеран хотод 382.5 мм хур тунадас оржээ
    Өчигдөр 12 цаг 52 мин
  • Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
    Өчигдөр 12 цаг 11 мин
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
    Өчигдөр 12 цаг 03 мин
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
    Өчигдөр 11 цаг 49 мин
  • Хоёрдугаар эмнэлэг дурангийн 3D технологи ашиглан дөрвөн удаа ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ мэс заслыг хийлээ
    Өчигдөр 11 цаг 40 мин
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
    Өчигдөр 11 цаг 16 мин
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Шүүхээс Доналд Трампын 500 сая ам.долларын төлбөртэй залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
    Өчигдөр 10 цаг 59 мин
  • Үерийн үед болон дараа сахих эрүүл ахуйн зөвлөмж
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • Хайлаастын уулзвараас Долоон буудлын эцэс хүртэлх замыг хааж шинэчилнэ
    Өчигдөр 10 цаг 07 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13378 болжээ
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    Өчигдөр 09 цаг 52 мин
  • Өнгөрсөн шөнө 30 байршилд алба хаагчид 39 мотопомп, 87 техник хэрэгсэлтэй үерийн эрсдэлээс сэргийлж ажиллалаа
    Өчигдөр 09 цаг 33 мин
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Эмгэнэл
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • Европын холбооны удирдагчдын "хошуу дүрсэн" уулзалтын ард бид юуг ойлгох ёстой болов?
  • ФОТО: "Lumino-The One" тоглолт...
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • Суррон, мотоцикльтой насанд хүрээгүй жолооч нар авто зам дээр "нисэж" байна
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Суррон, мотоцикльтой насанд хүрээгүй жолооч нар авто зам дээр "нисэж" байна
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
24 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК