АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден хэвлэлд өгсөн ярилцлагынхаа үеэр “Владимир Путин бол төрийн эрхэнд байх ёсгүй хүн” гэж хэлснээр ОХУ-ын дотоод хэрэгт гаднаас оролцож байна гэх шалтгаанаар нэлээд шүүмжлүүлсэн.
Тэгвэл Украин улсын ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга Игорь Жовка уг үйл явдал дээрх өөрийнхөө үзэл бодлыг, “Ноён ерөнхийлөгч Жо Байдены хэлсэн үгс үнэхээр биширмээр байлаа. Миний хувьд түүнтэй санал нэг байна. Гэхдээ Владимир Путинг засгийн эрхэнд байх үгүйг бид шийдэхгүй.
Хэрэв ОХУ ардчилсан улс болох юм бол Владимир Путин засгийн эрхэнд үлдэж чадахгүй байх. Харамсалтай нь ОХУ ардчилсан улс болохоос маш хол байгаа тул бид нэг хэсэгтээ Владимир Путиныг засгийн эрхэнд байхыг харах нь. Мөн дайныг зогсоохын тулд манай улс хоёрдугаар сарын 24-өөс өмнө баримталж байсан байр сууриа өөрчилж ОХУ-тай хэлэлцээ хийхэд бэлэн байгаа. Гэхдээ Украин улс газар нутгаасаа нэг ч сантиметрийг ОХУ-д өгөхгүй” гэж илэрхийлжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (5)