Спортын бүх төрлийн нэгтгэсэн “Чүү Sport's Festival”-ын хэвлэлийн хурал боллоо. Энэ үеэр "Ган спорт менежмент" компанийн захирал Г.Батзориг мэдээлэл өглөө.
Тэрбээр "Монголд анх удаа спортын фестивалийг "Чүү сан" ТББ, Нийслэлийн соёл урлагийн газар, "UG Arena" болон "Ган" спорт төв хамтран есдүгээр сарын 17-18-нд Уранган группийн гадаа талбайд зохион байгуулах гэж байна.
Уг фестивалийн үеэр манай улсын 30 гаруй спортын холбоод чуулж, үнэ төлбөргүй үзүүлбэр толилуулна. БНСУ-аас 50 тамирчин ирсэн. БНХАУ-аас 100 хүний мэдүүлэг өгсөн ч нислэг саатаад байна. ОХУ-аас 20 орчим тамирчин хүрэлцэн ирнэ.
Манай улсын 200 тамирчин уг фестивальд оролцоно. Спортын холбоод болон иргэдэд өндөр шагналын сантай бэлэг бэлдсэн. Иргэд спорт холбоодоос мэдээлэл аваад тэмцээнд оролцсоноор эрдэнэсийн эрэлд гарч, оноо цуглуулаад азтан болох боломжтой" гэв.