Өнөө шөнө буюу есдүгээр сарын 17-нд Хөвсгөлийн зүүн, Өвөрхангайн хойд хэсэг, Архангай, Булган, Орхон аймгийн нутгаар хөрсөн дээр 0 градусыг давж цочир хүйтрэх тул иргэд та бүхэн сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Мөн Хэнтийн уулархаг нутгаар ахиухан хэмжээний бороо, нойтон цас орж, 17-19-нд шөнөдөө газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтрэхийг анхааруулж байна.