Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” буюу номын баяр есдүгээр сарын 16-18-ны хооронд, гурван өдөр үргэлжилнэ. Нээлтийн үеэр Шилдэг уншигчаар шалгарсан сурагчдын яриаг хүргэж байна.
Дорноговь аймгийн ерөнхий боловсролын тавдугаар сургуулийн 10Б ангийн сурагч Э.Дөлгөөнтамир “Ном миний салшгүй хэрэглээ болсон. Сургууль, анги, гэртээ, гадуур гарахдаа дандаа номтой явдаг. Би адал явдалт зохиол, хувь хүний хөгжлийн номд маш их дуртай. Уншсан ном болгондоо дүгнэлт хийн ирээдүйгээ тодорхойлдог. Шилдэг уншигч болсондоо маш их баяртай байна. Хүүхдүүдэд хандаж хэлэхэд гар утаснаасаа илүү номтой нөхөрлөөрэй. Утсыг ч бас ном болгон ашиглах боломжтой шүү. Битгий залхуурч, хойш суугаарай” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Нийслэлийн ерөнхий боловсролын 88 дугаар сургуулийн 9Б ангийн сурагч С.Үүрийнцолмон “Номын сайн нөхөр уралдааны шилдэг уншигч сурагч боллоо. Ном уншсанаар үгийн баялаг сайтай болдог. Мөн ном уншдаг, уншдаггүй хүүхдүүд маш их ялгаатай байдаг. Уншигч хүүхдүүд эерэг сэтгэлгээтэй, аливаа зүйлийг хурдан ойлгодог. Миний хувьд уран зохиол, шүлгийн ном унших дуртай. Зохиолч Ш. Гаадамбын зохиолуудыг шимтэн уншдаг” гэлээ.