Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн урилгаар БНСУ-ын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Ким Дун Хун тэргүүтэй сэтгүүлчид албан ёсны айлчлал хийхээр Монгол Улсад хүрэлцэн ирээд байна. Энэ үеэр МСНЭ-ийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Манай улс, БНСУ-ын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй найм дахь жилдээ хамтран ажиллаж байна. 2024 онд тус хоёр холбоодын хамтын ажиллагааны 10 дахь жилийн ой болно. Дээрх хэлэлцээний үеэр цаашдын хамтын ажиллагааг нэг шат ахиулах талаар санал бодлоо солилцлоо. Ингээд айлчлалын хүрээнд, сэтгүүлч солилцоо, мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх саналыг тусгасан. Мөн ирэх 2023 онд Монгол, БНСУ-ын хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдийн хоёрдугаар форумыг БНСУ-д хийхээр тогтлоо. Харилцан айлчлалын хүрээнд ирэх аравдугаар сард багтаж МСНЭ-ийн төлөөлөгчид БНСУ-д айлчилна. Айлчлалын төгсгөлд хамтын ажиллагаагаа нэг шат ахиулж санамж бичгийг үзэглэхээр боллоо” гэв.
М.Сүхэхэй