ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин цэргийн хэсэгчилсэн дайчилгаа гаргаснаас хойш ОХУ-ын Хиагт боомтоос Алтанбулаг боомт руу орж ирэх зорчигчдын хөдөлгөөний эрчим нэмэгджээ. Үүнтэй холбогдуулан хил нэвтрэх таксины үнэд өөрчлөлт орсон байна. Тухайлбал, ОХУ-ын Хиагт боомтоос Алтанбулаг боомтоор гарах хүртэл 5000 рубль буюу 315 мянган төгрөг. Харин Дархан хот хүртэл 10 мянган рубль буюу 630 мянган төгрөг болсон тухай эх сурвалжууд мэдээллээ. 24цаг.мн сурвалжлах баг Алтанбулаг боомтоос тун удахгүй дэлгэрэнгүй мэдээллийг хүргэнэ.
Сэтгэгдэл (1)