Намрын ургац хураалт эхлээд байгаа энэ үед хүнсний ногооны гол тариалалтын бүс болох Сэлэнгэ аймгаас ургац хураалтын нөхцөл байдлын талаар тодрууллаа.
Сэлэнгэ аймгийн засаг даргын орлогч Ж.Сайнцог: “Энэ жил Сэлэнгэ аймагт сайхан зуншлага боллоо. Бид 305 мянган га эргэлтийн талбайтай. Жилд дунджаар 150-180 мянган га талбайд тариалалт хийдэг. Энэ жил бид 170 мянган га талбайд тариалалт хийсэн.
Одоогийн байдлаар ургац хураалт 17.5 хувьтай явж байна. Үүнээс үр тариа 30 мянган га-д ангилан хадалт хийж 35 мянган тонн ургац хураасан. Төмс 2500 га-д тариалалт хийснээс, төмс хураалт 47 хувьтай байна.
Нэг га талбайгаас дунджаар 120 центнер төмс хурааж байна. Харин хүнсний ногоо 2500 орчим га талбайд тариалалт хийсэн. Одоогийн байдлаар нэг га талбайгаас 140 центнер ургац хурааж, нийт 1080 га талбайгаас 47.2 хувьтай. Ургац хураалт хэвийн, өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна” гэв.
Т.Мөнхжаргал