Өнөөдөр автомашингүй өдөр тохиож байна. Жил бүрийн есдүгээр сарын 22-ны өдрийг автомашингүй өдөр болгон тэмдэглэдэг билээ. Энэ удаагийн автомашингүй өдрийг “Эрсдэлгүй, эрүүл орчны төлөө хамтдаа” уриан дор зохион байгуулж байгаа юм.
Үүнтэй холбогдуулан төв замын хөдөлгөөнийг хязгаарлаж, Улаанбаатар хотын томоохон захуудыг 07:00 цагаас 18:00 цагийн хооронд түр хаана.