АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн Зам тээврийн сайд асан Ж.Бат-Эрдэнийг дарханы замтай холбоотой асуудлаар 48 цаг сэжигтнээр баривчилсан гэх мэдээллийг өглөө. Тухайлбал, Дарханы замтай холбоотой бүх албан тушаалтан, компиануудыг шалгаж эхэлсэн байна. Энэхүү мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд цугларсан нотлох баримтуудыг үндэслэн арав гаруй албан хаагчдыг шалгаж эхэлжээ. Үүнээс найман албан тушаалтныг яллагдагчаар татаж, гурван этгээдэд таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Харин нэг холбогдогч буюу Зам тээврийн сайд асан Ж.Бат-Эрдэнийг баривчилжээ.
Зам тээврийн сайд асан Ж.Бат-Эрдэнэ нь Хүнс хөдөө аж ахуйн дэд сайд бөгөөд Сүхбаатар аймгийн Монгол Ардын намын дарга юм.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)