Улс орон даяар хэрэгжүүлж буй эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдсан иргэдийн талаар мэдээллийг өглөө.
Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд: Оны эхний есөн сарын байдлаар нийт 354.141 иргэн хамрагдсанаас 44.4 хувь нь эрэгтэй, 55.6 хувь нь эмэгтэйчүүд байна. Улсын хэмжээнд жигд хамралттай байна.
Үүний 64.7 хувь нь 0-17 нас, 35.3 хувь нь 18-аас дээш насны иргэд байна. Эдгээрээс 189.106 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 57.9 хувь нь эмэгтэй, 42.1 хувь нь эрэгтэйчүүд байна. 0-17 насны 90.3 мянган өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 73 хувь нь шүд цоорох, 2.9 хувь нь шүдний гажиг, хоёр хувь нь хараа муудах эмгэг бичигдэж байна. Мөн дээрх хугацаанд хортой болон хоргүй хавдрын 1357 тохиолдол илэрсэн.
Эрт илрүүлгийн багцад мөн сэтгэцийн эрүүл мэндийн үзлэг багтсан. Нийт 230 иргэнд сэтгэцийн зан ба төлвийн сэжигтэй тохиолдол илэрч нарийн мэргэжлийн эмчид хүргэгдсэн. Тэдгээрийн дунд 6-17 насныханд сэтгэц, зан байдлын өөрчлөлт түлхүү тохиолдож байна" гэв.
М.Сүхэхэй