"Электрон тамхинаас үүдэлтэй хордлогод орсон, уушги цоорсон хүмүүс ХӨСҮТ-ээр дүүрэн байна” гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Тэгвэл энэ талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайханаас тодрууллаа.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан: "Электрон тамхи, утаат тамхинаас үүдэлтэй эмгэг нь халдварт бус хүчин зүйлээс шалтгаалдаг. Тиймээс манай Халдварт өвчин судлалын үндэсний төвд шууд хамаарахгүй.
Манай төв нь халдварт өвчинтэй холбоотой, тэр дундаа сүрьеэ, бусад халдварт өвчнөөр үүсгэгдэж байгаа уушгины эмгэг болон бусад төрлийн эмгэгүүдийн үед тусламж үйлчилгээ үзүүлдэг. Өнөөдрийн байдлаар электрон тамхинаас үүдэлтэйгээр уушгины эмгэг болон уушги цоорсон тохиолдол манай эмнэлэгт бүртгэгдээгүй байна" гэв.
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (1)